| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2021/00307/И |
| Дугаар | 136/шш2021/00313 |
| Огноо | 2021-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 136/шш2021/00313
| 2021 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 136/ШШ2021/00313 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Д аймаг, Х сум, 3 дугаар баг, Э хаягт оршин суух, Д овогт Лийн А /РД:....../-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Х сумын 8 жилийн дунд сургуулийг 1989 онд төгсөөд сумын Г з нэгдэлд малчнаар ажилласан. Ээжтэйгээ мал маллаж байгаад 1991 оны 10 сард нэгдэл тараад Г з хоршоо нэртэй болоход ажлаасаа гарсан. 2002 он хүртэл ээжтэйгээ хувиараа мал маллаж байсан. Тэрнээс хойш өдийг хүртэл мал маллаж байгаа. Нэгдэл тараад хөдөлмөрийн дэвтэргүй болсон. Би нөхөртэйгөө 2001 онд нэг гэрт орж амьдарсан. Одоо миний ажиллаж байсан байдлыг гэрч нар маань гэрчилнэ. Тэд нэгдэлд малчин байж байгаад 1993 онд хувьцаа тараад хувиараа мал малласан. Миний 1993-1997 оны мал малласан талаарх баримт олдоогүй. 1989 оны 6-р сараас 2000 оны 12-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд ажилласан хөдөлмөрийн дэвтэр, малчин болсон тушаал, шийдвэр, малын А данс зэрэг материалуудаас олдохгүй байгаа тул 1989-2000 хүртэлх 12 жилийн ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.А нь 1989 оны 06 сараас 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Л.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Л.А нь малчнаар ажиллахдаа ээж Лийн хамт мал маллаж байсан гэж тайлбарлаж байх тул энэхүү нөхцөл байдлыг тогтоох зорилгоор шүүгчийн захирамж гарган шинээр нотлох баримтыг Д аймгийн Х сумын Засаг даргын тамгын газар, Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас тус тус гаргуулж хэрэгт хавсаргасан байна.
Хүсэлт гаргагч Л.Аийг Д аймгийн Х сумын Г з нэгдэлд 1989 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс 2000 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Д аймгийн Архивын тасгийн 2021 оны 07 сарын 01-ний өдрийн 137 дугаар архивын өрхийн тэргүүн Ж.Э мал маллаж байсан хугацаа /1998-1999 он/ Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа-ны хуулбар, 1998-1999 оны малын А данс, 1990-1991 он, 1993-2000 он хүртэлх иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн хуулбар, 1997 оны 10 сарын 10-ны өдрийн 05 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, Д архивын тамгын 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 355 дугаартай архивын тодорхойлолтын хуулбар, 356 дугаартай архивын тодорхойлолтын хуулбар, 357 дугаартай цалингийн тодорхойлолтын хуулбар, 358 дугаартай малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, 1995 оны Ц.Л нэр дээр гарсан малын А дансны хуулбар, 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 85, 86 дугаартай Д аймгийн Х сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Архивын Ерөнхий газрын үндэсний төв архивын 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 03-02/4302 дугаартай лавлагаа, 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 393 дугаартай малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, 1993-1994 оны А дансны хуулбар, 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 03/436 дугаартай Д аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын албан бичиг гэрч Т.Н, Ц.Ч нарын 2021 оны 11 сарын 08-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтэр болон иргэний үнэмлэхийн хуулбар болон зохигчийн тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд түүнийг Д аймгийн Х сумын Г з нэгдэлд 1989 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдөр, 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс 2000 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д овогт Лгийн А /РД:....../-ийг Д аймгийн Х сумын Г з нэгдэлд 1989 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс 2000 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ