Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/230

 

 

2024       05         20                                           2024/ШЦТ/230

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Төгөлдөр

 Шүүгдэгч Л.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Лхолбогдох эрүүгийн 2425000000287 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамтаар хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, П ургийн овогт Л.Л /РД:0000000000/,

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч П ургийн овогт Л.Л нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багийн нутаг дэвсгэрт жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

           -шүүгдэгч Л.Лийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. гэх мэдүүлэг,

    - эрүүгийн 2425000000287 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-Л.Лийн согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 11-р тал/

-Эд зүйл /баримт бичиг гомдол мэдээлэл, бусад баримтыг/ хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13-р тал/

-Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн ...0000000 00000020240423210548 0282 дугаараар хадгапсан бичлэгийг тоглуулахад 5:50 минутын бичлэг байв. Уг бичлэгт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний сүлжээ” дэлгүүрийн урд талын авто зам бичигдсэн байх ба Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг зогсоож бичиг баримтыг цагдаагийн алба хаагч шалгаж байв. Уг тээврийн хэрэгслийн жолооны ард эрэгтэй хүн, түүний хажуу талын суудалд эмэгтэй хүн сууж байв...” гэх тэмдэглэл, зургийн үзүүлэлт, /хх-ийн 14-16-р тал/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18-р тал/

-гэрч О.Ж мэдүүлсэн:.. 024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Б.Э хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт замын 24 цагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу шөнийн 21 цагийн үед Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах “Миний сүлжээ” хүнсний дэлгүүрийн харалдаа 00-00 улсын дугаартай Тоёота акуа загварын тээврийн хэрэгслийн зогсоож шалгахад жолооч Л.Л гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Л.Л гэх хүний согтуурлын зэргийг тогтоох багжаар үлгээлгэх гэхэд татгалзсан тул цагдаагийн газарт авчирсан. Цагдаагийн газарт ирсэний дараа Л.Л гэх хүн өөрөө драгер багаж үлээж шалгуулахад 3.89 хувийн согтолтой байсан жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Мөн Л.Л нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 1 жилийн хугацаатай жолоодох эрхээ хасуулсан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

-гэрч Б.Э мэдүүлсэн:.. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн дэд ахлагч О.Ж хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт замын 24 цагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу шөнийн 21 цагийн үед Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах “Миний сүлжээ” хүнсний дэлгүүрийн харалдаа 00-00 /лсын дугаартай Тоёота акуа загварын тээврийн хэрэгслийн зогсоож шалгахад чолооч Л.Л гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Л.Л нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 1 жилийн хугацаатай жолоодох эрхээ хасуулсан байсан. Л.Л гэх хүний согтуурлын зэргийг тогтоох багжаар үлгээлгэх гэхэд татгалзсан тул цагдаагийн газарт авчирсан. Цагдаагийн газарт ирсний дараа Л гэх хүн өөрөө драгер багаж үлээж шалгуулахад 3.89 хувийн :согтолттой байсан жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/

-гэрч Ч.С мэдүүлсэн:.. Нөхөр Л.Л нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад цагдаад баригдаж 1 жилийн хугацаатай жолоодох эрхээ хасуулчихсан байсан. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нөхөр Л.Л, зээ Тимур нарын хамт гэр хороололд байдаг Хишигдаваа ахын гэрт очиж хоол идэж архи уусан. Тухайн үед нөхөр маань өөрийнхөө эзэмшлийн 00-00 улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан. Хишигдаваа ахын гэрт хоноход зээ хүү маань даарчих болвуу гэж бодоод гэртээ харихаар болж нөхөр Л машинаа жолоодон замын хөдөлгөөнд оролцоод Согоот багийн тойрогны харалдаа явж байхад замын цагдаа нар зогсож байсан. Нөхөр маань цагдаагаас зугтах гээд Дэнж баг руу өгсөх үед цагдаа нар араас ирээд зогсоосон. Цагдаагийн алба хаагч нар манай нөхрийг үлээлгэх гэхэд татгалзаад үлээгээгүй, цагдаагийн газарт очсоны дараа үлээсэн байсан. Сүүлийн 2-3 хоног тасралтгүй архи уучихсан байсан юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/

-Л.Лхолбогдох 0442410 тоот шийтгэврийн дугаартай 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зөрчлийн материалын хуулбар /хх-ийн 50-62-р тал/

-жолоочийн зөрчлийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 57-р тал/

-Шүүгдэгч Л.Лийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Би 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан. Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр жолооны эрхгүй үедээ өөрийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай Тоёота акуа загварын тээврийн хэрэгслийг жолоодож эхнэр Сүнжидмаа, зээ хүү 3 настай Тэмүүрийн хамт гэр хороололд байх төрсөн ах Хишигдаваагийн гэрт очсон. Хишигдаваа ахын гэрт хоол идэж, архи ууж байгаад орой 21 цагийн үед гэртээ харих гээд эхнэр Сүнжидмаа, зээ хүүх Тэмүүр нарын хамт машиндаа сууж замын хөдөлгөөнд оролцож байхдаа буюу Дэнж багийн нутаг дэвсгэрт замын цагдаад баригдсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулах багажаар үлгээлгэхэд 3.89 хувийн согтолтой гарч ирсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ маш ихээр харамсаж байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.Л нь Л нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны 04 дүгээр сарын 22-ны оройн 21 цагийн орчимд согтуугаар өөрийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, яллагдагчийн мэдүүлэг,зөрчлийн лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Л.Л нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд согтуугаар өөрийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, драгерын заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Л.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа хүсэж хийсэн санаатай хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 3000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял санал болгоход зөвшөөрсөн гэж,

     -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээсэн. Ялын агуулгыг ойлгосон, өөр саналгүй гэж тус тус дүгнэлт санал гаргасан

2.Эрүүгийн хариуцлагын талаар:    

 

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж,

   5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ,

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 3,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П ургийн овогт Л.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лшүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.Лурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Лшүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ