| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2021/00419/И |
| Дугаар | 103/ШШ2021/00425 |
| Огноо | 2021-11-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2021/00425
2021 11 10 103/ШШ2021/0042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******-******* дүүргийн 3 дугаар хороо, ******* гудамж, ******* ******* ******* ******* сангийн өөрийн байранд байрлах ******* ******* ******* ******* сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* хороолол, дугаар байрны тоотод оршин суух овогт *******цэцэгт холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.70.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.- /цахимаар/, хариуцагч Б.*******цэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хуучнаар Тариалан эрхлэлтийг ******* сан одоогийн ******* ******* ******* ******* сангаас ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* хороолол, дугаар байрны тоотод оршин суух *******цэцэг нь .000.000 төгрөгийн FT-20 маркийн бага оврын тракторыг урьдчилгаа 0 хувь болох 2.00.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 80 хувь болох 2.00.000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 00.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 00.000 төгрөг, 201 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 00.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 00.000, 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 00.000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Бот-2012/82 дугаар гэрээ байгуулан авсан болно. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 7 дугаар сарын -ны өдрийн тооцооны үлдэгдлээр хэтэрсэн үндсэн өр 2.00.000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгээс анз тооцоод Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0 хувиар бодоход 1.20.000 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр 2.00.000 төгрөг, анз 1.20.000 төгрөг нийт 3.70.000 төгрөгийг Б.*******цэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр нэмж хэлэхэд Улсын Их хурлын гишүүд тракторыг үнэгүй олгосон гэж байна. Энэ бол төрийн байгууллага болон хувь хүний хооронд байгуулсан гэрээ тул эргэн төлөгдөх нь зүй ёсны хэрэг байсан. Тэр Улсын Их хурлын гишүүд ямар ч хамаагүй. Мөн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж байна. Энэ газрын хуулийн мэргэжилтэн гэдэг хүмүүс нь 10 гаран удаа солигдож байсан тул *******иллагаа хийгдэхгүй явсан тал байгаа юм шиг байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд бол 3 жил өнгөрсөн гэж байна. Гэтэл тракторыг нийт 47 иргэн авсан байдаг. Тэр 47 иргэнтэй холбогдож байсан зүйл байдаг юм байна лээ. Төрийн байгууллагаас нэгэнт авсан юм чинь төлөх хэрэгтэй. Энэ бол үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна гэж үзэхээр байна гэв.
Хариуцагч Б.*******цэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 3 үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.
1.Тракторыг авсан нь үнэн, гэхдээ трактораа аваад байж байтал Улсын Их хурлын гишүүд сонгуулийн үеэр тракторыг малчдад олгосон, үлдсэн төлбөрийг төлсөн гэсэн боловч төлөөгүй байсан байна.
2.Нэхэмжлэгч талаас 9 жилийн хугацаанд нэг ч удаа надтай холбоо барьж байгаагүй. Үүнээс болоод би Улсын их хурлын гишүүд төлбөрийг төлсөн нь үнэн байна гэж бодсон.
3.Алдангийн хувьд бол гэрээний 3.3-д зааснаар би төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил өнгөрсөн байна, тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээний .2 дээр түрээслүүлэгчийн үүрэг гэж байгаа. Түрээсэлж байгаа хүн төлбөрөө төлөөгүй бол албадан төлүүлэх эрхтэй гэж заасан байсан. Төрийн албаны залгамж чанар гэж байх ёстой. Би оршин суух хаягаа солиогүй, байж л байсан. Тийм байтал над дээр нэг удаа ч ирээгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд өөрөө мэдэж байгаа юм шиг байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Энэ бол төрийн албанаас олгосон трактор мөн боловч Улсын Их хурлын гишүүд эрх хэмжээнийхээ хүрээнд үнэгүй олгосон гэсэн зүйл яригд******* байсан. Нэхэмжлэгч талаас ч төлбөрийг төлөх шаардлага тавьж байгаагүй, тийм учраас гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* сан нь хариуцагч Б.*******цэцэгт холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.70.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.*******цэцэг нь 2021 он хүртэл хугацаанд миний оршин суух хаяг өөрчлөгдөөгүй, холбогдох утас хэвээр байсан атал гэрээний үүргийн биелэлтийг хангуулах чиглэлээр төрийн захиргааны байгууллагаас шаардлага гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь
Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 8-10 дугаар тал/
Гэрээний 3.2-т түрээслэгч тухайн эд хөрөнгийг хүлээн авахдаа нийт үнийн дүнгийн 0% буюу 2.00.000 төгрөгийг түрээслүүлэгч талд төлөх бөгөөд үлдэгдэл төлбөр болох 0% буюу 2.00.000 төгрөгийг 2013 онд 00.000 төгрөг, 2014 онд 00.000 төгрөг, 201 онд 00.000 төгрөг, 2016 онд 00.000 төгрөг, 2017 онд 00.000 төгрөгийг заасан хугацаанд төлж дуусгана гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 2.2-т түрээслэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг шилжүүлэн авах ба түрээслэгч нь шилжүүлэн өгнө гэж заасан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч байгууллага гэрээний үүргээ шаардаагүй, энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж хуульд зохицуулсан байх ба нэхэмжлэгч ******* ******* ******* ******* сан 2017 онд шаардах эрх нь дууссан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусан гэж шүүх үзэв.
Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Б.*******цэцэгт холбогдох гэрээний үүргийн биелэлт 3.70.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ******* сангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 74.90 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, 262 дүгээр зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* ******* сангийн нэхэмжлэлтэй, овогт *******цэцэгт холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.70.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 74.90 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ