| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0205/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/231 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/231
2024 05 21 2023/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Хохирогч Д.О, Ц.Ч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Д.Мнарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М холбогдох эрүүгийн 2425000400217 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт, урьд 9 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
Завхан аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 06 сарын хорих ялаар,
Завхан аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.1, 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2- д зааснаар 3 жилийн хугацаагаар шийтгүүлсэн,
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Т.овогт Д.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Мнь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12-13 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум ................................ тоотод оршин суух, хохирогч Ө.Бын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалгыг эвдэн орж, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, Самсунг эс 3 загварын гар утас, шүрэн толгойтой мөнгөн бөгж, 40 кг үхрийн мах зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,230,000 төгрөгийн хохирол учруулсан
үргэлжилсэн үйлдлээр, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ................................ тоотод оршин суух, Д.Оы гэрт хамт архи, согтууруулах ундаа хэрэглэж, хохирогчийг унтсаны дараа гэрээс нь өвлийн куртик 1 ширхэг, Хуавей нова Ю-9 гар утас, Рэдми 360 загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 17 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум ................................ тоот хохирогч Ж.Дын гэрт “М 200,000 төгрөгөөр гар утсыг чинь ломбардад тавьсан байна. Би очоод аваад ирье” гэж хохирогчийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Ж.Даас 200,000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Д.М мэдүүлсэн: гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-хохирогч Д.Оы мэдүүлсэн: 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр найз Дыг хүрээд ирээч гэхэд энэ залуутай хамт ирсэн. Тэгээд архи уусан. Би унтсан байсан. Өвлийн куртикийг маань өмсөөд гараад явчихлаа гэж Д хэлсэн. Өглөө босоод утсаа хайгаад олоогүй, бас эхнэрийн гар утас байхгүй байсан. Хохирлоо төлүүлмээр байна гэх мэдүүлэг,
- 2425000400217 дугаартай эрүүгийн хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:
-таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7-р тал/
-хохирогч Ц.Чгийн мэдүүлсэн... 2024 оны 01 дүгээр сарын 09-ний орой 19 цагийн үед нөхер О бид хоёр гэртээ байсан. Энэ үед нөхөр Оы найз Д нь үл таних нэг эрэгтэй хүний хамт манай гэрт орж ирсэн. Манай гэрт ирэхдээ 1 шил архи аваад орж ирсэн. Би цай хийгээд идээ тавьж өгөөд хэвтчихсэн. Нөхөр О, Д, үл таних эрэгтэй нар сууж байсан. Ингээд сууж байгаад Д үл таних эрэгтэй хоёр авч ирсэн нэг шил архийг нөхөртэй хамт хувааж уусан. Энэ үед үл таних эрэгтэй хүн өөрийгөө. Миний хөл, зүрх өвддөг болохоор би өвчин намдаах, тайвшруулах эм уугаад хэвтэж байгаад хэсэг хугацаанд унтчихсан байсан. Нэг сэрээд харсан чинь хүн орилох шиг болсон, юу болсон юм бол гээд сэрээд харсан чинь нөхөр О нь том өрөөндөө унтаж байсан. Манай гэрийн хаалга дуугарах үед нь цонхоороо харсан чинь Д нь үл таних залуугийн араас хөөж байсан. Би дотроо юу болсон юм бопоо гэж бодоод буцаад хэвтэх гэж байтал Д нь гаднаас орж ирээд О нөхрийн чинь куртикийг өмсөөд явчихлаа гэж хэлэхэд нь би дотроо нөхөр Оы гэртээ өмсдөг куртикийг өмсөөд явчихсан юм байна гэж бодсон. Энэ үед Д гараад явчихсан. Ингээд унтаж амарсан. Өглөө босоод нөхөр О миний гар утас байхгүй байна, чи залгаач гээд хэлэхээр нь би үтсаа хайсан чинь олдоогүй, урд орой нь нөхөр бид хоёрын гар утаснууд хоолны ширээний дээр байсан. Би нөхөртөө урд орой чиний куртикийг Дтай хамт ирсэн хүн өмсөөд явсан гэж хэлсэн чинь нөхөр куртикээ хараад миний шинэ куртикийг өмсөөд явсан байна. Куртикний халаасанд савхин бээлий байсан, халаасанд байсан усны карт, банкны карт хоёроо хөлдөөгч нь дээр гаргаад тавьсан байсан. Ингээд Дыг олж уулзаад урд өдөр хамт ирсэн хүний талаар асуусан чинь урд орой О-г гаргаад явуулсан байсан чинь буцаад орж ирээд үүдний сандал дээр сууж байснаа куртик өмсөөд гараад явчихсан зах дээр тааралдаад дагуулж ирсэн. Тийм ч сайн танихгүй, гэрийг нь мэдэхгүй гэж хэлээд байгаа. Би одоо харвал танина. Нөхрийн шинэ куртикийг 2023 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын Нарантуул худалдааны төвөөс 180,000 төгрөгөөр худалдаж авсан. Хуавей загварын гар утсыг миний хүү Хосбаяр нь 2023 оны 07 дугаар сард 1,800.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн, нөхөр Оы Редмий загварын гар утсыг 2 жилийн өмнө Орхон аймгийн Теди төвөөс 500,000 төгрөгөөр худалдаж авч байсан...гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/
-хохирогч Д.Оы мэдүүлсэн... 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой 18-19 цагийн үед Орхон аймаг, Баян-Өндөр сум, ................тоот гэртээ эхнэр Чгийн хамт байсан. Энэ үед би найз Д руу утсаар яриад Д нь манай гэрт үл таних нэг эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Ингээд эхнэр хоол цай хийж өгсөн. Д нь манай гэрт ирэх үедээ 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй 1 шил архи авч ирсэн. Уг архийг Д болон түүнтэй хамт ирсэн үл таних эрэгтэй бид гурав хувааж уусан. Д нь үл таних эрэгтэйгийн хамт дэлгүүр лүү яваад 1 том савтай шар айраг авч ирээд бид гурав хувааж уусан. Ингээд миний бие согтож том өрөөндөө орж хэвтсэн. Д нь үл таних эрэгтэйгийн хамт суугаад үлдсэн. Д нь манай гэрт хононо гэж ярьж байсан.Эхнэр Ч жижиг өрөөнд унтаж байсан. Ингээд би өглөө босоод таксинд явах гэтэл миний гар утас байхгүй байсан, эхнэрийн утас бас байхгүй байсан.Эхнэр Чгээс асуусан чинь урд шөнө Дтай хамт ирсэн хүн чиний куртикийг аваад зугтаасан гэж хэлсэн. Ингээд хаалганы хажууд байсан куртикээ харсан чинь миний шинээр авсан куртик алга болсон байсан. Ингээд хөрш айлынхаа утсаар Д руу залгаж асуусан чинь урд шөнө надтай хамт ирсэн залуу чиний куртикийг өмсөөд зугтаасан, би гар утас энэ тэр авсан үгүйг хараагүй гэж хэлсэн. Би гар утас, куртик хоёрын үнэлгээгээр гарсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/
-гэрч Б.Дын мэдүүлсэн:..2023 оны 01 сарын 09-ний өдөр дүү Оюунбилэгийн гэрээс гараад Хангарьд руу алхаж байхад найз О залгаад манайд хүрээд ирэх үү, ганц ганц шар айраг ууя гэсэн. Ингээд явж байхад Горнякийн талбай дээр үл таних залуутай таарсан. Уг залуу өөрийгөө Болдбаатар гэж хэлсэн. Би тухайн залууд Шанд руу найзынхаа гэр лүү явж байна гэхэд хамт явъя гэсэн. ...Оы гэрт очсон....Ингээд сууж байгаад О нь унтаж амрахаар том өрөө рүүгээ орсон. Оы эхнэр нь жижиг өрөөндөө унтаж амрахаар орсон. Би хэсэг хугацаанд сууж байгаад Болдбаатарыг гаргаж өгөх гэтэл Болдбаатар нь явахгүй болохоор нь би “чи явж чадахгүй бол хоноод яв” гэсэн чинь би явна гээд байсан. Ингэж байгаад гал тогооны үүдний хэсгийн сандал дээр суугаад байхаар нь би найз Оы хажуугаар нь ороод хэвтэх гэж байтал хаалга онгойх чимээ гарсан. Араас нь гүйгээд гарсан чинь найз Оы куртикийг өмсчихсөн гараад зугтаасан. Би араас нь гүйсэн боловч гүйцээгүй би буцаж орж ирээд Чд Оы Куртикийг нь өмсөөд явсан талаар хзлсэн. Маргааш өглөө нь босоод О над руу яриад миний гар утас, эхнэрийн гар утасыг бас авч явсан байна гэж хэлсэн. Ингээд тухайн Болдбаатар гэх залууг гадуур зөндөө хайсан боловч олдоогүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/
“Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ОРХ/9005 дугаартай ...өвлийн куртикний үнэ 150,000, Huawei Nove Y9 загварын гар утасны үнэ 850,000 төгрөг, Redmi 360 загварын гар утасны үнэ 300,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 30-35-р тал/
-шүүгдэгч Д.М яллагдагчаар мэдүүлсэн:... 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн горнякийн талбай дээр явж байтал миний зүс таних Д нь ганцаараа явж байсан. Ингээд Б.Дын хамт Шанд баг руу явах автобусанд суугаад явсан. Дын хамт найзых нь гэрт очсон. Тухайн айлд орох үед ах, эгч хоёр байсан. Миний нэрийг асуухаар нь би өөрийгөө О гэж нэрээ худлаа хэлж танилцуулсан. Тухайн айлын эгч хоол, цай хийгээд гэрийн эзэн ах том савтай Сэнгүр хийгээд түүнийг Д бид гурав хувааж уусан. Д бид хоёр тухайн айлд очихдоо замаараа 1 шил архи авсан байсан ба уг архийг хийгээд мөн адил хувааж уусан. Ингэж байх үед тухайн айлын хүмүүс унтаж амрахаар болоод эгч өрөөндөө орсон, гэрийн эзэн ах мөн адил унтаж амрахаар болоод хойд өрөө рүү орсон, түүний араас нь Д нь мөн унтаж амрахаар орсон. Би гэрээс нь гараад явах гэж байснаа буцаж ороод гэрийн ширээний дээр байсан 2 ширхэг гар утсыг аваад, гэрийн хаалганы хажуу талын өлгүүрт байсан бор өнгийн куртикийг өмсөөд гараад явчихсан. Миний араас Д гарч ирээд намайг дуудах үед нь би тоохгүй яваад өгсөн юм. Гар утаснуудыг нь Мэнд-Амарын ойролцоо явж байхдаа танихгүй хүнд том хөх өнгийн гар утсыг нь бэлнээр 100,000 төгрөгөөр зарсан, нэг гар утсыг нь өөр нэг танихгүй хүнд 60,000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь бэлнээр авсан. Харин куртик нь Улаанбаатар хотод гэрт байгаа. Тухайн үедээ согтуу байсан, мөнгөгүй байсан болохоор зарах гэж авсан .. гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/
-Хэргийн газрын үзлэг хийсэн:.. Бор өнгийн төмөр хаалга байх ба уг хаалгыг онгойлгон дотогш ороход уг хашааны баруун хойд хэсэгт цайвар өнгийн урд зүгт харсан 2 цонхтой, зүүн зүгт харсан бор өнгийн бүргэд хаалга байх ба уг хаалгыг онгойлгож үзэхэд тухайн байшингийн дотор хэсэгт жижиг шуудай малын толгой, цагаан өнгийн жижиг хөлдөөгч, зэрэг эд зүйл байх ба уг хөлдөөгчийн зүүн хэсэгт цагаан өнгийн шуудайтай үхрийн хаа, гуя байсан нь алга болсон байна гэснийг Ө.Баар заалгуулж “1” гэсэн тоогоор тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-77-р тал/
-хохирогч Ө.Бын мэдүүлсэн:.. Би Орхон аймгийн Баян-Өндөр сум .............. тоотод охины хамт амьдардаг юм. Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын Зэгстэй даваа гэх газарт очоод орой 19 цагийн үед гэртээ ирэхэд манай монгол гэрийн гадна талын цоожийг эвдчихсэн гэрийн хаалга онгорхой байхаар нь гайхаад гэртээ ортол манай гэрийн зүүн талын шүүгээнээс эд зүйл авсан шиг харагдахаар нь очоод үзтэл орчин цагийн 8-ийн хэмжээтэй 1 ширхэг мөнгөн аяга, 7-ын хэмжээтэй дунд гарын мөнгө аяга 1 ширхэг, бага гарын 5 хэмжээтэй архины дээж өргөдөг мөнгөн аяга 1 ширхэг, хажуу талын байшинд байсан сувай үнээний хаа, гуя зэрэг эд зүйл алдагдсан байсан болохоор цагдаад дуудлага өгсөн байгаа. Алдсан 8-ийн хэмжээтэй орчин цагийн мөнгөн аягыг 3 жилийн өмнө манай охины гуйлгаар бэлгэнд ирж байсан. Харин 7-ийн хэмжээтэй мөнгөн аяга 2010 онд Орхон аймаг Уурхайчин багт байрлах Төгөл худалдааны төвийн 1 давхарт байрлах мөнгөн эдпэлийн дэлгүүрээс 100,000 төгрөг, харин архины дээж өргөдөг жижиг мөнгөн аягыг 1 жилийн өмнө Улаанбаатар хот Мөнгөн завъяагаас 90,000 төгрөгөөр худалдаж авсан. Харин шүрэн шигтгээтэй мөнгө бөгжөө алт мөнгөний дархан дээр 130,000 төгрөгөөр хийлгэж байсан. Үхрийн хаа гуяыг найзаасаа авсан. 1 кг 10,000 төгрөгөөр бодоод нийт жин нь 40 кг байх ба нийт үнэ нь 400,000 төгрөг болж байна. Одоо энэ үнүүдээрээ үнэлж байна. Алдсан эд зүйлийг минь олж өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р тал/
-хохирогч Ө.Бын дахин мэдүүлсэн:..3 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн бөгж зэргээ Мэнд-Амарын ломбарданд тавьчихсан байсныг би өөрөө очоод авсан. Махнаас бусдыг нь авсан. Эхний өдөр мах мөнгөн аяга зэргийг алга болсныг мэдээд, гар утас мөнгөн бөгж хоёрыг алга болсныг мэдээгүй байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-р тал/
-гэрч Ч.Б мэдүүлсэн:..Тухайн өдөр Эрдэнэ багт үйл ажиллагаа явуулах Баян Дон гэх дэлгүүрт 13 цагийн үед зогсож байхад 40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд цагаан шуудайтай юм барьчихсан үхрийн мах авах уу? гээд худалдагч эмэгтэйгээс асуусан. Тэгэхэд худалдагч авахгүй гэхээр нь би хэдээр өгөхийн хэдэн кг мах байгаан гэж асуугаад хилэн дээр тавиулсан хэдэн кг мах болж байсныг нь мартчихаж тэгээд заза гаръя гээд бид 2 дэлгүүрээс гараад манай дүү Отгонхишигийнд очоод 100.000 төгрөгөөр авсан. Мөнгөө бэлэн мөнгөөр өгсөн. Өөр эд зүйл аваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р тал/
-гэрч Ц.Б “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай дэлгүүрт туранхай, 50 орчим насны эрэгтэй хүн орж ирээд үхрийн мах авах уу гээд цагаан шуудайтай мах, хямдхан өгнө гэсэн. Тэгэхээр нь би авахгүй гэхэд манай дэлгүүрт зогсож байсан Эрдэнэ багт амьдардаг Баатархүү ах сонирхоод хэдээр өгөх вэ, хэдэн кг мах байгаа вэ гээд махыг хилэн дээр тавиулсан. Ууттай мах нь 20-30 кг орчим болж байсан. манай дэлгүүр дотор 4, гаднаа 1 камертай.... гэх мэдүүлэг, /хх-ийн 97-98-р тал/
-гэрч Д.Б “...Хохирогч Б бид нар дээр ирж уулзаад манайд хулгай орчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандаад мөрдөгчийн хамт камер шүүж байгаад танай дүүг мэдлээ. Мижиддорж манайд орж хулгай хийгээд авсан махаа зарах гэж явсан байна гэхээр нь Мижиддоржтой утсаар холбогдож асуухад “орсон” гэдгээ бид нарт хэлсэн. Тэгэхээр нь “хулгай хийсэн зүйлээ зарчихсан юм уу, хаана байгаа юм” гэхэд Мэнд-Амарын ломбардад тавьчихсан гэхээр нь Бүрэнжаргал, Отгонжаргал бид гурав 40,000 төгрөгөө нийлүүлээд Бүрэнжаргал арай их мөнгө өгөөд 180,000 төгрөг болгоод Бт өгсөн. Бын ах Батбаяр нь манай дүү Отгонжаргалтай гэр бүл болж байгаад салчихсан юм. Б эд зүйлээ өөрөө очиж авсан. Мижиддорж Б нар хоорондоо уулзаж, нэгнийхээ гэрээр орж гараад байдаггүй.Мижиддорж Бын гэрийг нь мэднэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 101-102-р тал/
“Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ОРХ/8485 дугаартай ...бага гарын мөнгөн аяга 1 ширхэг-110,000 төгрөг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг- 900,000 төгрөг, Үхрийн мах 40 кг- 520,000 төгрөг, Самсунг С3 гар утас-100,000 төгрөг, шүрэн толгойтой мөнгөн бөгж-600,000 төгрөг, нийт 2,230,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 109-114-р тал/
-Орхон аймаг “Б” хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 117-119-р тал/
- Орхон аймаг “Б” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авч СД-нд буулгаж эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 129-р тал/
-Шүүгдэгч Д.М сэжигтнээр мэдүүлсэн:.. 2023 оны 12 сарын эхээр санагдаж байна найзуудтайгаа архи уучихаад 11 цагийн үед найзуудаасаа салаад дахиад нэг шил архи олж уугаад явж байгаад Эрдэнэ багт байх нэг айл руу хүн байхгүй болохоор нь хашааны хаалгаар нь орсон хашаан дотор 1 гэр, гэрийн ард байшин байсан. Гэр дотор хун байхгүй болохоор иь гэрийн хаалганы цоожийг хашаан дотор байсан жижиг төмрөөр хөшиж эвдээд дотор нь ороод авдар дээр байсан 3 ширхэг мөнгөн аяга, орон дээр байсан гар утас, мөнгөн аяганы хажууд байсан мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлийг аваад гэрт байсан түлхүүрийг авч гараад арын байшинг онгойлгоод үхрийн гуя байсныг шуудайд хийгээд авсан. Байшинг онгойлгосон түлхүүрийг байсан газар нь буцаагаад тавьчихсан. Тэгээд тэр айлаас гэрч яваад Pink тал руу алхаж яваад Эрдэнэ багт уйп ажиллагаа явуулах хүнсний дэлгүүр орж худалдагчаас үхрийн мах авах уу? гээд асуухад авахгүй гэсэн. Тэгэхэд дэлгүүр дотор зогсож байсан ажлын хувцастай залуу хэдэн кг мах байгаа хэдээр өгөхийн гэхээр нь хэл дээр тавьж хэллүүлэхэд 40 кг гаран байсан. Тэгсэн тэр залуу за за авъя гээд бид 2 дэлгүүрээс гараад 100,000 төгрөгөөр өгчихсөн. Тэгээд би Город явж архи уусан… Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-105-р тал/
-хохирогч Ж.Дын мэдүүлсэн:..Би Яргуйт баг үйл ажиллагаа явуулдаг нүүрс зардаг цэгт ажилладаг юм. 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн үед нүүрс борлуулах цэг дээрээ байж байсан чинь нэг эмэгтэй ирээд 3 шуудай нүүс авъя гэж хэлэхээр нь би шуудайтай нүүрснээс 3 шуудай нүүрсийг машинд нь тавьж өгсөн. Энэ үед уг эмэгтэй ахаа утсаа өгч байгаач би ах руугаа утсаар яриад данс руу хийлгэнээ гэж хэлээд миний гар утсыг авсан. Энэ үед би өөр хүмүүс нүүрс авахаар ирсэн байсан болохоор нүүрсээ ачиж өгч байсан чинь миний утсыг авсан эмэгтэй машиндаа суугаад яваад өгсөн. Би М гэх хүнийг зүс таньдаг юм. Надаас нүүрс авсан эмэгтэй бол М найз хүүхэн юм, урд өмнө нь хэд хэдэн удаа харж байсан. Маргааш нь би М уулзахаар түүний ажиллаж байсан Энх-Үрс хүнсний дэлгүүрт очиж уулзаж болсон асуудлын талаар хэлсэн чинь “би таны утсыг олоод өгье” гэж хэлсэн. Ингээд би буцаад ажил руугаа явсан. Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед Мнь манай гэрт ирээд “ахаа таны утсыг М ломбарданд 200,000 төгрөгөөр тавьсан байна, би очоод аваад ирье” гэж хэлээд надаас 200,000 төгрөгийг бэлнээр аваад явсан юм. Ингээд оройхон би М руу залгасан чинь “ахаа утсыг чинь аваад гарч байна” гэж хэлээд ирээгүй. Түүнээс хойш утсаа авахгүй байгаа юм. Самсунг А21 загварын гар утас байсан. Би жилийн өмнө хүнээс 450,000 төгрөгөөр худалдаж авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-р тал/
-гэрч Ч.М-н мэдүүлсэн:.. Тиймээ би 2024 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хорооллын эцэс дээрээс такси бариад Д ажиллаж байгаа нүүрс зардаг газарт очиж Д уулзаад ногоон шуудайтай нүүрснээс 3 шуудай аваад Д гар утсаа өгч байгаач хүн рүү утсаар яриад өгье гэж хэлээд гар утсыг нь авсан. Энэ үед Д нь хажуу талд өөр хүмүүст нүүрс зөөгөөд явж байхаар нь гар утсыг нь аваад нүүрсээ аваад шууд гараад явсан. Тэндээсээ гарч яваад Наран багт байх танил эгч А-гийн гэрт очиж 3 шуудай нүүрсээ хүргэж өгсөн. Д самсунг загварын гар утсыг найз Н-т 50,000 төгрөгөөр өгсөн юм. Н нь 99316108 дугаар дээр байгаа, А эгчийн гэр нь Наран багт байдаг юм. Тухайн үед нүүрс авахдаа нүүрсний мөнгийг нь төлөөгүй, нэг шуудай нүүрс нь 8000 төгрөгөөр зарагдаж байсан санагдаж байна. Би М-той уулзаагүй, ямар нэгэн байдлаар холбоо бариагүй. Энэ талаар хэлээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-р тал/
-Шүүгдэгч Д.М яллагдагчаар мэдүүлсэн:... 2024 оны 01 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Би Их залуу багийн замын урд талд байрлах Э хүнсний дэлгүүрт галчаар ажилд ороод хэд хонож байсан юм. Нэг өглөө би ажил дээрээ байж байтал Их залуу багийн нүүрсний зах дээр ачигч хийдэг Д гэх залуу над дээр ирээд “миний гар утсыг М ирээд аваад явчихлаа, таньтай утсаар ярина гэж хэлээд миний гар утсыг аваад намайг нүүрс ачиж байх хооронд явчихсан байна” гэж хэлсэн. Энэ үед би очиж нүүрс аваад ир гэж явуулаагүй, би мэдэхгүй, М уулзаагүй, хэрэв тааралдах юм бол утсыг нь хүргэж өг гэж хэлье гэж хэлээд Дашдоржийг явуулсан. Ингээд маргааш өглөө нь би Д дээр очоод чиний утсыг М Мэнд-Амар төвийн барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байна, би утсыг чинь аваад ирье 200,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Энэ үед Дашдорж нь надад бэлнээр 200,000 төгрөг өгсөн. Би тухайн бэлэн мөнгөөр хэд хоног архи ууж, хоол авч идсэн юм. Би М-тай огт уулзаагүй, Д худлаа хэлээд 200,000 төгрөг авсан юм. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, хохирлыг нь барагдуулах болно.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-р тал/
-Завхан аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 195-198-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 204-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 205-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 206-208-р тал/
-Сум дундын 14-р шүүхийн 2014 оны 02 дугара сарын 14-нйи өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоллын хуулбар /1-рх хх-ийн 209-214-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 215-216-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 218-222-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 223-226-р тал/зэргийг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Мнь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12-13 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум ................................ тоот Ө.Бын монгол гэрийн хаалгыг эвдэн орж, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, Самсунг эс 3 загварын гар утас, шүрэн толгойтой мөнгөн бөгж, 40 кг үхрийн мах зэрэг эд хөрөнгийг авч 2,230,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ................................ тоот Д.Оы гэрт хамт архи, согтууруулах ундаа хэрэглэж, хохирогч нарыг унтсаны дараа гэрээс нь өвлийн куртик 1 ширхэг, Хуавей нова Ю-9 гар утас, Рэдми 360 загварын гар утас зэрэг эд хөрөнгийг авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 17 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум ................................ тоот Ж.Дын гэрт “М 200,000 төгрөгөөр гар утсыг чинь ломбардад тавьсан байна. Би очоод аваад ирье” гэж худал хэлж Ж.Даас 200,000 төгрөгийг бэлнээр авч хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг,эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэгэл зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Д.М үйлдлийн улмаас хохирогч Д.О, Ц.Ч нарт 1,300,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ц.Чгийн мэдүүлсэн:.. хохирогч Д.Оы мэдүүлсэн:.. Ингээд би өглөө босоод таксинд явах гэтэл миний гар утас байхгүй байсан, ингээд эхнэрийнхээ утсаар залгаж үзэх гэтэл эхнэрийн утас бас байхгүй байсан. Эхнэр Чгээс асуусан чинь урд шөнө Дтай хамт ирсэн хүн чиний куртикийг аваад зугтаасан гэж хэлсэн...гэх мэдүүлэг, гэрч Б.Дын мэдүүлсэн:..2023 оны 01 сарын 09-ний өдөр...Оы гэрт очсон... хэвтэх гэж байтал хаалга онгойх чимээ гарсан. Араас нь гүйгээд гарсан чинь найз Оы куртикийг өмсчихсөн гараад зугтаасан. Би араас нь гүйсэн боловч гүйцээгүй би буцаж орж ирээд Чд Оы куртикийг нь өмсөөд явсан талаар хзлсэн. Маргааш өглөө нь босоод О над руу яриад миний гар утас, эхнэрийн гар утасыг бас авч явсан байна гэж хэлсэн. Ингээд тухайн Болдбаатар гэх залууг гадуур зөндөө хайсан боловч олдоогүй юм... гэх мэдүүлэг, / “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ОРХ/9005 дугаартай ...өвлийн куртикний үнэ 150,000, Huawei Nove Y9 загварын гар утасны үнэ 850,000 төгрөг, Redmi 360 загварын гар утасны үнэ 300,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг гэх дүгнэлт, шүүгдэгч Д.М яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,
шүүгдэгч Д.М үйлдлийн улмаас хохирогч Ө.Бт 520,000 төгрөгийн хохирол учирсан шалтгаант холбоотой болох нь хохирогч Ө.Бын мэдүүлсэн:.. Би Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг 14-10 тоотод охины хамт амьдардаг юм. Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын зэгстэй даваа гэх газарт очоод орой 19 цагийн үед гэртээ ирэхэд манай монгол гэрийн гадна талын цоожийг эвдчихсэн гэрийн хаалга онгорхой байхаар нь гайхаад гэртээ ортол манай гэрийн зүүн талын шүүгээнээс эд зүйл авсан шиг харагдахаар нь очоод үзтэл орчин цагийн 8-ийн хэмжээтэй 1 ширхэг мөнгөн аяга, 7-ын хэмжээтэй дунд гарын мөнгө аяга 1 ширхэг, бага гарын 5у оу архины дээж өргөдөг мөнгөн аяга 1 ширхэг, хажуу талын байшинд байсан сувай үнээний хаа, гуя зэрэг эд зүйл алдагдсан байсан болохоор цагдаад дуудлага өгсөн байгаа.гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ч.Бгийн мэдүүлсэн:.. Тэгэхэд худалдагч авахгүй гэхээр нь би хэдээр өгөхийн хэдэн кг мах байгаа гэж асуугаад хилэн дээр тавиулсан хэдэн кг мах болж байсныг нь мартчихаж тэгээд заза гаръя гээд бид 2 дэлгүүрээс гараад манай дүү Онд очоод 100.000 төгрөгөөр авсан. Мөнгөө бэлэн мөнгөөр өгсөн. Өөр эд зүйл аваагүй гэх мэдүүлэг, гэрч Ц.Бгийн “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай дэлгүүрт туранхай, 50 орчим насны эрэгтэй хүн орж ирээд үхрийн мах авах уу гээд цагаан шуудайтай мах, хямдхан өгнө гэсэн... Ууттай мах нь 20-30 кг орчим болж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Бн ...М манайд орж хулгай хийгээд авсан махаа зарах гэж явсан байна гэхээр нь Мижиддоржтой утсаар холбогдож асуухад орсон гэдгээ бид нарт хэлсэн. Тэгэхээр нь хулгай хийсэн зүйлээ зарчихсан юм уу, хаана байгаа юм гэхэд Мэнд-Амарын ломбардад тавьчихсан гэхээр нь Бл, Ол бид гурав 40,000 төгрөгөө нийлүүлээд Б арай их мөнгө өгөөд 180,000 төгрөг болгоод Бт өгсөн. Бын ах Бр нь манай дүү О-тай гэр бүл болж байгаад салчихсан юм. Б эд зүйлээ өөрөө очиж авсан...гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ОРХ/8485 дугаартай ...бага гарын мөнгөн аяга 1 ширхэг-110,000 төгрөг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг- 900,000 төгрөг, Үхрийн мах 40 кг- 520,000 төгрөг, Самсунг С3 гар утас-100,000 төгрөг, шүрэн толгойтой мөнгөн бөгж-600,000 төгрөг, нийт 2,230,000 төгрөг гэх дүгнэлт, Орхон аймаг “Б” хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагчийн мэдүүлэг,
шүүгдэгч Д.М үйлдлийн улмаас хохирогч Ж.Дт 200,000 төгрөгийн хохирол учирсан шалтгаант холбоотой болох нь хохирогчийн ... Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед Мижигдорж нь манай гэрт ирээд “ахаа таны утсыг М ломбарданд 200,000 төгрөгөөр тавьсан байна, би очоод аваад ирье” гэж хэлээд надаас 200,000 төгрөгийг бэлнээр аваад явсан юм. Ингээд оройхон би Мижиддорж руу залгасан чинь “ахаа утсыг чинь аваад гарч байна” гэж хэлээд ирээгүй. Түүнээс хойш утсаа авахгүй байгаа юм. Самсунг А21 загварын гар утас байсан. Би жилийн өмнө хүнээс 450,000 төгрөгөөр худалдаж авсан... гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн бодит байдал тогтоогдсон, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.М үйлдсэн, бусдын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл авч Ө.Бт хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй,
-хохирогч Д.Оы гэрт архи уугаад гарахдаа куртик, гар утаснууд авч хохирол учруулсан үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...ял шийтгэнэ” гэж заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй,
-хохирогч Ж.Дын 200,000 төгрөгийг худал хэлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч нь бусдын эзэмшил өмчлөлд байгаа эд хөрөнгийг нууцаар, зөвшөөрөлгүй, хууль бусаар нэвтэрч, мөн худал хэлж хуурч авч хохирол учруулсан нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний өмчлөх эрхэд шунахай сэдэл, санаатай үйлдлээр халдсан, нийгэмд аюултай гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тус тус шинжээр үйлдсэн байх тул хүндрүүлэх шинжээр нь зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нь хохирогч Ө.Бын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалгыг эвдэн орж, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, Самсунг эс 3 загварын гар утас, шүрэн толгойтой мөнгөн бөгж, 40 кг үхрийн мах зэрэг эд хөрөнгийг авч 2,230,000 төгрөгийн хохирол учруулсан, Д.Оы гэрт хамт архи, согтууруулах ундаа хэрэглэж, хохирогч нарыг унтсаны дараа гэрээс нь өвлийн куртик 1 ширхэг, Хуавей нова Ю-9 гар утас, Рэдми 360 загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Ж.Дын гэрт “М 200,000 төгрөгөөр гар утсыг чинь ломбардад тавьсан байна. Би очоод аваад ирье” гэж хохирогчийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Ж.Даас 200,000 төгрөгийг бэлнээр авч залилан авч хохирол учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул хууль бусаар нэвтэрч хулгайлах,залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирол төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд: шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, зүйлчлэлийн талаар маргахгүй гэж,
Шүүгдэгч Д.М: хохирлоо төлнө, гэм буруугаа хүлээж байна гэж тус тус дүгнэлт гаргажээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
-шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, хэргийн нөхцөл байдал, шалтгаан зэргийг шинжлэн судалж,
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэхдээ зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцох тухай Эрүүгийн хуульд заасан журмын дагуу нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх, үндэслэл тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...”гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт заасан 2 гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр үйлджээ.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх хохирол гаргуулах саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: 200,000 төгрөгийн хохиролтой залилах гэмт хэрэгт тус зүйл хэсэгт заасан хүнд ял болох хорих ял оногдуулах санал нь үндэслэл муутай байна. Мөн хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ бага байх тул хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.
3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогч Д.О, Ц.Ч нарт учирсан 1,300,000 төгрөгийн хохирол, хохирогч Ө.Бт учирсан 520,000 төгрөгийн хохирол, хохирогч Ж.Дт учирсан 200,000 төгрөгийг тус тус нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Д.М-с нийт 2,020,000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулахаар заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Д-гийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт зааснаар Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М урьдчилан цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Д.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-с нийт 2,020,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Од /Орхон аймаг, Баян-Өндөр сум, ............ тоот, /РГ71110136/ 1,300,000 төгрөг, хохирогч Ө.Бт /Орхон аймгийн Баян-Өндөр сум, ................................ тоот /0000000000/ 520,000 төгрөг, хохирогч Ж.Дт /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж .......... тоот, 0000000000/ 200,000 төгрөгийг тус тус олгуулсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1ш хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ