| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2024/0098/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/94 |
| Огноо | 2024-08-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.Нарантуяа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/94
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням, улсын яллагч П.Нарантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *******4*******70000001*******5 дугаартай хэргийг *******0*******4 оны 08 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын *******8-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, *******, ам бүл *******, ******* хамт Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн *******019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн *******019/ШЦТ/3******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн *******0************** оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *******0**************/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан,
овгийн ын /8904*******831/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б. нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож *******0*******4 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа *******0*******4 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 0.6*******% согтуугаар улсын дугааргүй Мустанг 5 загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.гийн шүүх хуралдаанд өгсөн би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******0*******4 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хариуцсан сум буюу ******* сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн хугацаанд 16 цагийн орчимд 4 дүгээр багийн нутагт улсын дугааргүй Мустанг мотоциклтой хүн жолоо барьчихсан, ардаа хүн сундалчихсан хамгаалах малгай өмсөөгүй явж байхаар нь зогсоож шалгахад Б. гэгч нь гэх хүнийг ардаа суулгачихсан явж байсан. ...Үлээлгэн шалгахад 0.6*******% согтууралтай байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 4*******-р тал/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн *******0*******4 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *******0*******4/ЗШ/ дугаартай 3өрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.*******-т зааснаар холбогдогч овогтой ын гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй буюу 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 9--р тал/,
******* сумын тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч гийн сопгуурлыг багажаар шалгасан тухай “...Мустанг маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ...8904*******831 регистрийн дугаартай овогтой *******0*******4 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ...согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор драйгер багажаар шалгахад 0.6*******% тоон үзүүлэлт илэрч ...” гэх тэмдэглэл /хх-ийн 5-6-р тал/,
Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн сангийн “...*******0*******4-01-17 шийтгэвэрийн дугаар *******0*******4/ЗШ/, торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан гэх лавлагаа /хх-ийн 31-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б. нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож *******0*******4 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа *******0*******4 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 0.6*******% согтуугаар, улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч овгийн ын г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн *******.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36. дугаар зүйлийн 1, *******, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овгийн ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овгийн ын гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн *******.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА