Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/95

 

Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням, улсын яллагч П.Нарантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *******27000000132 дугаартай хэргийг 20******* оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ы ******* /РД: /

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 20******* оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын багийн нутагт хонь, ямаа тасалж туулаа гэх асуудлаас той хоорондоо маргалдсаны улмаас гараараа ам руу нь цохиж 21, 22-р шүдний булгаралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг,

Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 20******* оны 07 дугаар сарын 01-ний өглөө манай гэрийн гадаа байсан манай хонинуудтай гэгчийн хонь нийлэхээр нь гийн хонийг   ялгаж салгаад хойш нь туугаад орхисон юм. Тэгсэн гийн 2 хонь, 5-6 ишиг манай хонин дунд үлдчихсэн байсан бөгөөд яваандаа өөрсдөө салж ялгараад бөөгнөрөөд зогсчихсон. Би ч тухайн үедээ юм бодолгүй, гэр орныхоо ажлыг хийж байгаад хөдөө айлд очоод орой харуй бүрий болж байх үед гэртээ ирээд хонио эргүүлэхээр хонин дээрээ яваад очтол манай хонинуудын тал нь алга болчихсон байсан. Тэгэхээр нь би гэгчийн гадаа очоод хонио асуутал “танай хонинуудыг хэн мэддэг юм, өдөр манай хонь, ямаанаас заримыг нь тасалж үлдээгээд бусдыг нь цаашаа нь туугаад явуулдаг нь яаж байгаа юм” гэж уурлангуй хэлээд намайг мотоцикл дээр сууж байтал мөрнөөс татаж өөр рүүгээ харуулаад шууд гараараа миний ам уруул руу цохиход нь би газар мотоциклтойгоо унасан. Тэгсэн миний аманд ямар нэгэн хатуу зүйл мэдрэгдэхээр нь гаргаж ирээд хартал шүд уначихсан байсан. гэгчид харуулаад “чи шүд унагачихлаа” гэж хэлэхэд хариуд нь “наадах чинь ямар хамаатай юм” гээд гар руу алгадсан. Шүд ч газарт унасан, хаана унасныг нь мэдэхгүй, алга болсон. Тэгээд л гэр рүүгээ очоод унтаж амарсан, маргааш нь босоод хартал миний үүдэн 2 шүд уначихсан байсан. Ингээд л цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 5-р тал/,

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 20******* оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байгаад манайхаас зүүн урагш 3-4 км зайд амьдардаг найз ийнх гүүгээ барина гэж байсан учраас нөхөр бид хоёр хонь малаа бэлчээгээд Дашдамбэрэлийнх рүү явсан. ...хажуу айлын адуунууд цуглаад байхаар нь явган туучихаад буцаад ирэхэд манай нөхөр ирчихсэн, гэрийн гадаа байх портер машиныг асаах гээд зогсож байсан. Би очоод мотоциклоо яасан юм гэж асуухад асахгүй байна гэсэн. Би хамт яваад гэгчийн гадаа очиход манай нөхрийн мотоцикл хэвтэж байсан, бид хоёр портер дээрээ ачаад гэрийн гадаа ирээд амарсан. ...маргааш өглөө нь босоод нөхрөө харсан чинь уруул нь хавдчихсан, хацар нь шалбарчихсан, нүд нь хөх туяатай болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад “хонио асуух гээд гийн гадаа очсон чинь хүний хонь ялгалаа хэлэхэд яадаг юм, алга болчихвол яах юм” гэж хэлээд цохисон гэсэн. ... гэгч нь дараа ирээд хоорондоо зохицъё гомдлыг чинь барагдуулья гэж хэлээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/,

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 20******* оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №511 дугаартай 1.ийн биед 21, 22-р шүдний булгаралт, дээд урууланд шарх, буйл, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтЛүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1-тзааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. 5. 21,22-р шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 10 хувь алдагдуулна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9-11-р тал/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 23-25-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд элцээтэй.

Шүүгдэгч ******* нь 20******* оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын багийн нутагт хонь, ямаа тасалж туулаа гэх асуудлаас той хоорондоо маргалдсаны улмаас гараараа ам руу нь цохиж 21, 22-р шүдний булгаралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд гэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.

 Шүүгдэгч *******ын хохирогч ийн бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын хохирогч ийн нүүр рүү гараараа цохьсон санаатай идэвхитэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч ид шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэж хүсэлт хэрэгт гаргасан /хавтаст хэргийн  71 тал/ байна.

Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч ******* овогт *******ы *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

                                               Бусад асуудлаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг, хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох тэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******ы *******ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл гүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА