Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/97

 

Өвөрхангай аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: П.Нарантуяа,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ө.Болормаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 24270004008*******тай, 146/2024/0077/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн сумын ******* ******* баг ******* гудамж од оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

                                                Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 202 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт авто зам дээр Приус 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.-т заасан “Замын хөдөлгөөн оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, замын зорчих хэсэгт хэвтэж байсан хохирогч ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн дүгнэлт:

            Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 202 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт авто зам дээр Приус 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.-т заасан “Замын хөдөлгөөн оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, замын зорчих хэсэгт хэвтэж байсан хохирогч ыг дайрч амь насыг нь хохироосон нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч *******ы шүүх хуралдаанд өгсөн: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн шүүх хуралдаанд өгсөн: Би гомдолтой байна. Дүү нь гэрээс гардаггүй хүн байсан. Харин тэр өдөр цагаан сар болоод удаагүй байсан дөнгөж гараад буцаад гэр рүүгээ явж байхад энэ хэрэг гарсан байсан. Шатахуун түгээхийн дэргэд зам дээр гэрэлтэй газар унасан байсан. Би маш их гомдолтой байгаа. Багаасаа надтай хамт амьдарч байсан. Хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй болохоос бусдаар эрүүл мэндийн хувьд зүгээр байсан. Би бага байхаас нь харж хандаад одоо 70 нас гартлаа талийгаачтай хамт амьдарч байгаа. Надад үнэхээр харамсалтай байна. Тэр өдөр хажууд нь сууж байсан Энхтүвшин гэдэг залуу согтолт нь гайгүй байсан юм байна лээ. Энэ ******* гэдэг хүнд анхааруулаад зогсоох боломж байсан гэж бодож байна. Би одоо ганцаараа хөл гар мухардчихаад байна. Надад үр хүүхэд байгаа боловч өнөөдөр би ганцаараа гэртээ амьдардаг. Нэг охин маань хажуу талд гэртээ амьдардаг. Тэгээд ойр зуурын юм хийх гэх мэт ажлаас эхлээд ёстой гар мухардаад, даралт ихсээд бие тааруу байна. Хүний амь насыг мөнгөөр хэмжих нь хаашаа юм гэхдээ би гомдолтой байна. Хохирол барагдуулах юм бол энэ хүнийг заавал зовоогоод яах вэ гэж бодож л байна. Хохирлыг гаргаад өгөх байлгүй. Өнгөрсөн хүнийг ямар босгоод ирэх биш гэхдээ мөнгөөр амь насыг нь үнэлэх жаахан хэцүү л байна. Хааяа өөрөө үхмээр л санагдах юм. Надад өөр ярих зүйл байхгүй гэв.

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед ******* манайд өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приүс 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа ирсэн. би машинд суугаад ганц шил архи авахаар доод өргөн чөлөө орсон дэлгүүрүүд хаалттай байхаар нь гэртээ хүргүүлэхээр сумын төв замаас хойшоо салаад МТ шатахуун түгээх станцыг хажуугаар нь ороод явахад шороон замын голд хүн харагдах шиг болсон би *******д хандаж юм дайрчихлаа гэхэд ******* мэдэхгүй гэж надад хэлээд цааш үргэлжлүүлэн явахад Хурд ШТС дээр очиж зогсож байхад машины хажууд жолоочийн талын хойд дугуйны хажууд хүн хэвтэж байхаар нь татаж гаргаад түгээгчийг цагдаад дуудлага өг гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тоёота приүс 20 загварын машин урдаас чиглэн баруун талаас тойрч ирээд бензины түгээгүүр дээр ирж зогссон. Машинаас гэх залуу бууж ирэхэд чиний машины дугуйнд том юм чирэгдсэн байна гэж хэлсэн. Тэгэхэд машин тойрч хараад надад хандаж хүн байна гэж хэлсэн. Би худлаа яриад гэсэн тэгээд харахад зам дээр цусаар зам татуулаад ирсэн байхаар нь ажлын байр руугаа орж нөхөр ыг сэрээгээд гарч хараад цагдаад дуудлага өгсөн. Дараа нь эмнэлэг дуудсан. ...тухайн машины жолооч ухарч зогсоод өөрөө чирч ирсэн хүнээ машин доороосоо гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 176-р тал/

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Хэсэг хугацаанд би унтаж байсан чинь гаднаас эхнэр болох Лхагвасүрэн машин хүн чирээд ирлээ гэж орж ирсэн. Би босоод гараад хартал цустайгаа холилдсон хүн машины хажууд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан. ...Хөдөлгөөнгүй толгой нь нил цус болчихсон байсан. Би хөдөлгөөгүй хараад шууд цагдаа эмнэлэг дуудсан. Жолоочоос архи үнэртэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,

Техникийн шинжээчийн 45 дугаартай: “1.Тоёота Приүс-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ийн ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: МУ-ын ЗХД-ийн .7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.МУ-ын ЗХД-ийн 12. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, З.МУ-ын ЗХД-ийн 1..амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Эдгээр заалтуудыг зөрчсөн үйлдлүүд нь осол гарахад шууд нөлөө үзүүлсэн байна” гэх дүгнэлт /хх-ийн 76-80-р тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1294 дугаартай “...1.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун чамархай, зулайн хуйхны цус хуралт, зүүн зулай, баруун зулай, чамархай ясны хугарал, баруун тал бөмбөлөгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины зүүн чамархай, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, эрүү ясны хугарал, өвчүү ясны хугарал, баруун 2, , 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирга, зүүн 1, 2, , 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, толгойн хуйхны шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

.Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн хүндрэл хоёр уушгины идээт амьсгуурсын хатгалгаа, саарал элэгшлийн үе, зүүн уушгины гялтан хальсны идээт үрэвслийн улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ.

4.ГССҮТөвийн 487 тотт өвчний түүхэнд 2024 оны 0******* сарын 22-ны 09 цаг 59 минутад нас барсан гэжээ.

5.Талийгаач нь элэгний архаг үрэвсэл, нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байжээ. Дээрх өвчнүүд нь үхэлд хүргээгүй, үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоодсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 185-194-р тал/

Согтуурлыг   багажаар шалгасан тухай “... ******* овогтой *******ийн ******* ...2,46 хувь тоон үзүүлэлт илэрч гэх тэмдэглэл /хх-ийн 27-28-р тал/,

Петровис шатахуун түгээх станц, Хурд шатахуун түгээх станцын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 18-24-р тал/,

2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 12-р тал/,

Амь хохирогч ын эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-ийн *******-6-р тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12-р тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 0******* сарын 21-ний өдрийн 71 дугаартай: ын баруун чамархай, зулай, дагз ясны хугарал, алзан хальсан доорх цус харвалт, баруун талын I, II, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI хавиргануудын зөрөөтэй хугарал, цээжний баруун, зүүн хөндийд, хий, шингэн хуралт, эрүү ясны олон тооны зөрөөтэй хугарал, баруун тохой, дагзанд шарх, толгой, нүүр, баруун сарвууны олон тооны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.2, .1., .1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 68-70-р тал/

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх-ийн 85-88-р тал/

            нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 101-102-р тал/

            Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн осол болсон өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өглөө нь би эхнэрийн хамтаар бие нь тааруу байгаа ээж дээрээ очихоор хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь өгчхөөд 10 цагийн үед ******* сумын 5 дугаар багийн нутаг Цехийн хороонд ээжийнд очсон. Тэндээ байж байгаад эхнэр бид хоёр 1-14 цагийн үед эргээд гэртээ харьсан. Гэртээ байж байхад манай найз Төгөлдөр над руу залгаад гэрт хүрээд ир жоохон буу халж сууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртээ хэлсэн чинь эхнэр лай лай би очихгүй гэж хэлээд хэвтээд өгсөн тэр үед машины түлхүүр ширээн дээр байхаар нь би босч түлхүүр авч гараад машинаа асаагаад Төгөлдөрийн гэрт очсон. Намайг очиход Өлзий, Энхтайван, Батболд, Төгөлдөр нар байсан ба бид нар нийтдээ 4 ширхэг 2,5 литрийн пиво 1 шил 0,75 литрийн архи хувааж ууцгаасан. Архи, пивоо ууж дуусахад 20 цаг болж байсан ба би ч түрүүлээд гэртээ харилаа гээд гараад явсан. Машинаа унаад гэртээ харих замдаа төрсөн дүүгийн маань нөхөр Энхтүвшингийн гэрээр орсноо бүдэг бадаг санаж байгаа түүнээс хойш хэнтэй хамт, хаагуур хаагуур явснаа санахгүй, нэг мэдсэн чинь колонк дээр зогсчихсон, колонкийн түгээгч хашхирахаар нь машинаасаа буугаад хартал жолооч талын хойд дугуйны урд талд буюу хойд талын хаалганы харалдаа дор дээлтэй хүн хэвтэж байсан. Бүсэлхийгээс доош хөл хэсэг нь ил гарсан, цээж толгой хэсэг нь машины дор орсон байдалтай тонгойгоод харсан чинь дээлнийх нь бүс урд дугуйны орчимд төмрөөс гогдогдчихсон, түүгээрээ чирэгдээд явсан юм шиг байсан. Тэгэхээр нь би дээлнийх нь бүсийг суллаад татаж гаргаж ирээд Энхтүвшинд хандаад эмнэлэг цагдаа яаралтай дуудаа, эсхүл эмнэлэг рүү аваад явья гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд, араас нь эмнэлэг ирээд тухайн хүнийг аваад явсан, цагдаа нар ч намайг цагдаа руу аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 127-р тал/

            Шүүгдэгчийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 18-147-р тал/

            Хохирол, бусад зардлуудыг төлсөн талаар баримтын жагсаалт зарлагын баримт, хохирлын баримтууд /хх-ийн 146-165, 208-218-р тал/

            2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай өмгөөлөгчийн гарагсан хүсэлтийг хангасан прокурорын тогтоол /хх-ийн 169-р тал/,

            Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: *******ы зүгээс хохирогчийг *******н эрүүл мэндийн төвд 4 хоног эмчилгээ хийлгэсэн. Тухай үеийн эмчилгээний зардал, Өвөрхангай аймаг руу тээвэрлэх, ар гэрийн байрлах буудлын төлбөр болон хоолны зардал, хохирогчийн эмчилгээний 6 хоногийн зардал, Улаанбаатар хот руу тээвэрлэх үеийн түлшний зардал, Улаанбаатар хотод мөн эмчилгээний зардлыг манай ах дүү нарт төлж байсан. Нийт 8,945,000 төгрөг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/ зэрэг болно.

  1. Эрх зүйн  дүгнэлтийн хувьд:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт авто зам дээр Приус 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, замын зорчих хэсэгт хэвтэж байсан хохирогч ыг дайрч амь насыг нь хохироосон нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* согтуурсан үедээ Тоёота Приүс-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан ыг дайрч амь насыг нь хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, мэдүүлэгтээ гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа гэв.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт авто зам дээр Приус 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, замын зорчих хэсэгт хэвтэж байсан хохирогч ыг дайрч амь насыг нь хохироосон нь шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

. Хохирлын хувьд:

Шүүгдэгч шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн нэхэмжилж байгаа хохирлыг төлнө гэж мэдүүлж байна.

Шүүгдэгчээс талийгаач ыг Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон нэгдсэн эмнэлэгт болон ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байхад эмчилгээний зардал болон бусад гарсан зардлуудыг хариуцаж төлсөн гэж хавтаст хэрэгт баримтууд хавсаргасан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаачийг эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхад гарсан зардлуудыг шүүгдэгч талаас төлж байсан гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан. Дараах баримтуудыг эмчилгээний болон бусад гарах зардлуудыг төлсөн хэрэгт хамааралтай байна гэж үзлээ.

Хавтаст хэргийн 148 дугаар тал дахь 246,500 төгрөгийн зарлагын баримт, 00,000 төгрөгийн зарлагын баримт /хх 149 тал/, 70,000 төгрөгийн зарлагын баримт /хх 150 тал/, 177,500 төгрөгийн зарлагын баримт /хх 151 тал/, 40,000 төгрөгийн зарлагын баримт /хх 152 тал/, 460,000 төгрөгийн төлбөрийн баримт / хх 15 тал/, 154 дүгээр талын 9, 10, 1-18, 155 дугаар талын 21, 22, 25, 26, 2, 156 дугаар талын , 5, 6, 8-46, 157 дугаар талын 47-58, 158 дугаар талын 59-68, 159 дүгээр талын 69-79, 160 дугаар талын 80-86, 161 дүгээр талын 87-90, 162 дугаар талын  92, 9, 95, 98, 101, 10, 16******* талын 106-110, баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид талийгаач ыг эмнэлэгт хэвтэж байхад эмчилгээ болон бусад зүйлд гарсан зардалд нийт 6,799,689 төгрөгийг төлсөн байна. Бэлнээр 1,200,000 төгрөг, ,000,000 төгрөг нийт 4,200,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн байна.

Талийгаач нас барсны дараах ажил явдалд зарцуулсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж хэрэгт хавсаргуулсан баримтуудаас 209 дүгээр талд хавсаргасан баримтууд, 210 дугаар талын 1, 10, 12, 1, 14, 16-19, зарлагын баримт 212 дугаар тал, 2,204,000 төгрөгийн зарлагын баримт, 1,266,000 төгрөгийн зарлагын баримт 21******* тал, 214 дүгээр талын 6,900 төгрөгийн зарлагын баримт, 218 дугаар талын зарлагын баримт, 216 дугаар талын задлан 80,000 төгрөг, хар уут 60,000 төгрөг, сэнжээ нээлгэх 1,000,000 төгрөг, 5 машины шатахуун 750,000 төгрөг, 6 машинд 27,600 төгрөг, бэлдэц 1,000,000 төгрөг, ламд 500,000 төгрөг, шарил ачсан машинд 600,000 төгрөг, яс барьсан хүнд 800,000 төгрөг, оролцсон хүмүүст 400,000 төгрөг нийт 16,98,511 төгрөгийн зардал нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Мөн ын Төрийн банкны зээлийн үлдэгдэл 1,876,228.91 төгрөгийг төлж зээл хаасан баримтыг ирүүлсэн байх тул 1,876,228.91 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцнэ.

Үүнээс шүүгдэгч 4,200,000 төгрөг бэлнээр өгснийг хасаж 12,198,511 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар байна.

2024 оны 0******* сарын 0-ны өдрийн 45 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд: Явган зорчигч нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.-т замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 тал/

Энэ гэмт хэргийг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн  болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон эд мөрийн баримт бүхий бичлэгээр нотлогдож  байна.

Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлоос 70 хувийг нь хариуцагч хариуцах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Иймд 12,198,511 төгрөгийн 70 хувь 8,58,958 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирлын баримт хэрэгт гаргаж өгснөөс зарим нь нотлох баримтын шаардлага хангахгүй бичиг нь арилсан мөн тамхи, пиво, хэрэглэл гэх мэт эмчилгээний зардалд хамааралгүй баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн талийгаачийн 49 хоногт үйл хийхэд гарсан зардал нэхэмжилсэн нь зайлшгүй гарах зардалд тооцох боломжгүй тул хохирлын нотлох баримтаар тооцоогүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дугаар зүйлийн 511.5-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас нас барсан тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах нь хуульд нийцнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр /150х660,000 төгрөг/ 99,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар байна.

Талийгаачийн буруутай үйлдэл байсан тул мөн 70 хувийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж 69,00,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгох нь зүйтэй.

Талийгаач нь төрөлхийн хэлгүй, дүлий бөгөөд  өөрийн төрсөн эгч ийн хамт амьдардаг болохыг тодорхойлсон 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 290 дугаартай Өвөрхангай аймгийн ******* сумын багийн засаг даргын тодорхойлолт ирүүлсэн байна.

ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд нийцсэн байх ба Гэр бүлийн тухай хуулийн ******* зүйлийн .1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж зохицуулжээ.

Иймд талийгаачийн төрсөн эгч нь ыг 2 наснаас нь  нас барах хүртэл  хамт амьдарч байсан байх тул т  сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцнэ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас амь хохирогч ын эмчилгээний зардалд 11,6,200 төгрөгийн зардал гарсан гэж нэхэмжилсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял оногдуулах ялын санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 09 (ес) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч *******ы хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

5. Бусад асуудлаар:

Шүүгдэгч *******ы 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 25 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 09 (ес) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Хэрэгт бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, бусад эрхийг нь хязгаарлаагүй, шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 25 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодож хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 09 (ес) жилийн хугацаагаар хасаж, 04 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 25 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 09 (ес) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дугаар зүйлийн 511.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас оршуулгын зардалд 8,58,958 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, нөхөн төлбөрт 69,00,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгосугай.

7.Хэрэгт бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар баримтаа бүрдүүлэн иргэний журмаар эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардлаа шүүгдэгчээс  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ДУЛМАА