Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар    2024/ШЦТ/178

 

2024       08          27                                        2024/ШЦТ/178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүгч Б.Болормаа, А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Иргэдийн төлөөлөгч: Б.Д,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,

Шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Лн Бид холбогдох эрүүгийн 2435000050122 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...... оны 4 дүгээр сарын 03-нд Увс аймгийн ............. суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Увс аймгийн .............. сумын ......... дугаар багт оршин суух хаягтай, урьд Завхан сумын Сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, мөн Увс аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт Лн Б /РД:..................../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын ....... дугаар багийн нутаг, ...... тоот хашаанд байрлах өөрийн байшин дотор эхнэр Д.Бг бусадтай хардсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь нойр булчирхайн толгой хэсгийн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Л.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 12-16 дахь тал),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 17-19 дэх тал),

Амь хохирогч Д.Бгийн өвчний түүхийг нотолсон баримтууд (хавтаст хэргийн I-р хавтасны 21-74 дэх тал),

Амь хохирогч Д.Бгийн нас барсны гэрчилгээний хуулбар болон холбогдох бусад баримтууд (хавтаст хэргийн I-р хавтасны 75-147 дахь тал),

Амь хохирогч Д.Бгийн томографикийн хариуг Сиди дээр хуулж эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн I-р хавтасны 148 дахь тал),

Амь хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ажлаа тараад өөрийн гэртээ очоод унтаж байтал шөнө миний нөхөр Л.Б гаднаас орж ирээд шууд миний толгой хэсэг рүү цохиж эхэлсэн бөгөөд би өндийгөөд босох гэтэл шууд миний энгэрээс татаж газарт унагаагаад намайг өшиглөж миний дээрээс дэвссэн бөгөөд би тухайн үед ухаан алдсан байсан юм. Тэгээд би ухаан ортол миний бие нэлэн хүйдээ өвдөж, би бөөлжиж. мөн миний хамраас нэлээн цус гарсан байсан юм. Тэгээд би эргэн тойрноо харахад Л.Б унтаж байсан юм. Тэгээд хэсэг бөөлжиж байгаад буцаад унтсан юм. Тэгээд би өглөө босох гэтэл миний бие өвдөөд байхаар нь би өөрийн бэр М /89.......79/-руу залгаад манайд эмч аваад хүрээд ирээч гэж хэлтэл өөрөө түрүүлж ирээд дараа нь эмнэлэг рүү яриад манай сумын эмч Б.П ирээд тариад эмнэлэг рүү явсан юм. Би сумын эмнэлэгт 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 11-ний өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж аймгийн нэгдсэн эмнэлэг рүү ирэхэд миний 1 хавирга хугараад нойр булчирхай нэлээн өөрчлөлттэй байна, яаралтай Улаанбаатар хотод очиж эмнэлэгт хэвтэж хагалгаанд ор гэсэн юм. Би яагаад зодох болсныг мэдэхгүй байна. Би унтаж байтал гаднаас орж ирээд шууд цохиж эхэлсэн бөгөөд намайг явдалтай энэ тэр гээд шууд цохиж би ухаан алдсан юм. Л.Б эхлээд шууд миний толгой хэсэг рүү гараараа цохиж би босох гэтэл татаж газарт унагааж намайг шууд өшиглөж миний толгой, нуруу руу өшиглөх үед би ухаан алдаж ухаан ортол хамаг бие өвчин орж миний хамраас нэлээн цус гарсан байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 151-152 дахь тал),

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.Д гар утсаар яриад ээж сумын эмнэлэг рүү явчихлаа гэхээр нь би яасан юу болсон юм гэхэд Б.Д надад хандаж аав зодчихсон гэж хэлсэн. Төрсөн ээж Бтай яг юу болсон юм хэлээдхээч тэгэхгүй бол би өнөөдөр Улаанбаатар хотоос гарлаа гэж ярихад ээж нь зүгээр, зүгээр өвчний онош тодрохоор хэлчихнэ. Эм тариа хийлгэвэл зүгээр болчих байх гэхээр нь аав та хоёрын хооронд юу болсон юм гэхэд ааваасаа асуу гээд надад нуугаад хэлээгүй. Түүний дараагаар ээж аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжээд хэвтчихсэн байхад нь аав Л.Бтой ярьсан. Гар утсаар ярихад аав, ээж хоёрын маргааны талаар асуугаагүй, ээжийн шинжилгээний хариу, биеийн байдлын талаар тодруулж, асуусан. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод онгоцоор ээж ирсэн бөгөөд би тосож аваад Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргээд хэвтүүлсэн. Төрсөн аав Л.Б нь автобусаар ирсэн. Гэмтэл согог судлалын төвд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ээж Д.Бгийн биед хагалгаа хийхээр болсон. Эмч нь хагалгаанд орж гарч ирсний дараагаар нойр булчирхайн үрэвсэл байна, нойр булчирхайн хясалдаа түлээд хэвлий хэсэгтээ их түлэгдсэн байна, хэвлий хэсэгтээ шингэнтэй байна гэж хэлсэн. Хоёр дахь хагалгаанд орохоор өмнө унтуулах тарианаас гаргасан, 24-72 цагийн хооронд унтуулах тарианаас гарахаар цаг хугацаа болсон. Элэг нь үрэвсэлтэй болохоор эм тариагаа цааш нь шингээж чадахгүй байгаад байна гэж хариуцсан эмч хэлсэн. Гэнэт нэг орой ээлжийн ахлах эмч нь дуудаад яаралтай хагалгаанд орохоор боллоо их цус алдалттай байна. Ар гэрийнх нь хүмүүсийг дуудаарай гээд ээжийн төрсөн дүү нар, ах эгч нар төрөл садангийн хүмүүс ирээд эмч хагалгаанд орохоос өмнө бичиг танилцуулаад хагалгаанд орсон. Хагалгаанд орж ирсний дараагаар эмч нь дуудаж уулзаж нойр булчирхай хясалдаа нь хялгасан судаснууд, ганц нэг том судаснуудыг түлсэн байна. Заримыг нь оёхыг нь оёод бөглөхийг нь бөглөсөн. Тэгээд нойр булчирхайн үхэжсэн хэсгээс харласан хэсгээс түүж авлаа гээд түүж авсан гэх харласан дугариг дугариг зүйлийг харуулсан. Тэгээд буцаагаад гэдсийг нь бөглөлөө гэж хэлсэн. Ерөнхийдөө биеийн байдал их хүнд муу байгаа, цус алдалт ихтэй байгаа шүү, нойр булчирхай элэг нь хуучин архаг өвчин байсан байна гэсэн. Нойр булчирхайнаас авсан гэх хар өнгөтэй дугариг зүйлийг хавдрын шинжилгээнд явуулна гэж эмч хэлсэн. Тэгээд хоёр дахиад 3 дахь хагалгаанд орсон. З дахь өдрийн өглөө эмчлэгч эмч А бид нартай уулзаад биеийн байдал муу байна. 4-5 цаг тэсэх үү үгүйтэй байна. Бид нар аль болох эмчилгээ чадан ядан хийж байна. Цус сэлбээд даралт ихсэх, тогтворжуулах эм тариа хийж байна. Фульс нь бага байна гэж хэлсэн. Төрсөн дүү Н эгч уйлаад гараад ирсэн бөгөөд юу болов яав гэхэд ээжийг нас барсан гэж хэлсэн. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 14 минутад төрсөн ээж Д.Б нас барсан юм. Ээж аав чинь намайг зодсон гэж хэлсэн. Л.Б согтуудаа ирээд ээжтэй маргалддаг байсан. Ээжийг харддаг, сэрддэг асуудал байдаг байсан. Намайг бага байхад ойролцоогоор 5 дугаар ангид байхад аав Л.Б нь согтуу байхдаа төрсөн ээж Д.Бг үсдэж чирээд алгадаад зодож байсныг санаж байна. Дараагийнх бас бага байхад хэдтэй байснаа сайн санахгүй байна бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аав Л.Б нь төрсөн ээж Д.Бг үсдээд, өшиглөж цохиж байсан. Аавд зодуулсны улмаас эрүүндээ гэмтэл авч сорвитой болчихсон байсан. Би харахад баруун талын шанаанаас доош хүзүү хэсгээр хөхөрчихсөн байсныг харсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ агсам согтуу тавих гээд догшин ширүүн зантай болчихдог. Ээжийг зодсонд гомдолтой байна. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Би ээжийнхээ оршуулга болон эмчилгээнд гарсан зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын баримт гэж байхгүй. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй асуудлыг надаас өөр үзэж харсан хүн байхгүй. Олон жилийн өмнө болсон асуудал намайг хүүхэд байхад болж байсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 155-157, 159, 161, 163 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний зүгээс Д.Бд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөр болох 3.930.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол төлсөн тохиолдолд гомдол, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 169 дэх тал),

Гэрч Б.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өдрийг сайн санахгүй байна. Сумын төвд таарсан бөгөөд би тухайн үед хөдөө явж мал нядлах гэж байна. Та завтай байвал хамт яваад өгөөч гэхэд за тэгье гээд хамт явахаар болсон. Урьд өдөр нь архи уусан жаахан шартаад байна гэж хэлсэн. Өндөрхангай сумын 4-р багт байрлах баруун гол гэх газар руу Нэргүй гэх айлд очсон юм. Тухайн мал гаргах үед Угаа, Л.Б нарт 0.5 литрийн Ерөөл гэх архи задалж өгөөд тэр хоёр хувааж уусан юм. Тэгээд орой нь 23 цагийн үед Л.Б гэр гүүгээ явлаа гээд манай авга ах Бгийн гэрийн гаднаас шууд гэр рүүгээ явсан байсан. Надтай хамт Л.Б явахдаа өөрийн эхнэрийн талаар ямар нэгэн зүйл огт яриагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 173-174 дэх тал),

Насанд хүрээгүй гэрч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хичээлдээ явсан бөгөөд тухайн өдрийн 13 цаг 10 минутад хичээл тараад сургууль дээрээ өөрийн төрсөн эх Д.Бтай тааралдсан. Миний төрсөн эх Д.Б нь надтай тааралдах үедээ төрсөн эцэг Л.Бийг хөдөө өвлийн идэш бэлдэж ирэхээр явсан гэж хэлсэн бөгөөд хаашаа хэнтэй явсан талаар хэлээгүй. Тухайн үед ээжийн бие эрүүл ямар нэгэн бэртэл, гэмтэлгүй ажлаа хийж байсан. Би өөрийн найз Г.Гийн гэрт хоноод маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өглөө хичээлдээ суучхаад үдээс хойш хичээл тараад гэртээ ирэхэд аав Л.Б, ээж Д.Б нар гэрт байсан. Манайх хашаанд том жижиг 2 өрөө байшинд амьдардаг. Ээж том өрөөний цонхон талын орон дээр хүнд зодуулсан байдалтай хэвтэж байсан. Аав Л.Б нь ээжид цай аягалж өгч асарч байсан бөгөөд аав Л.Б архи уучихсан халамцуу байх шиг байсан. Би ээж Д.Бгаас юу болсон талаар асуухад аав Л.Бийг зодсон гэж хэлсэн. Орны урдуур дэвссэн саарал өнгийн хивс цус болчихсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-хавтасны 176-178 дахь тал),

Гэрч Б.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байхад миний гар утас руу М гэх ............. сумын ерөнхий боловсролын сургуулийн багш залгаж, дуудлага өгөх гэсэн юм. Д.Б гэх багшийн гэрт гэж хэлээд утсаа салгасан. Би Д.Б багшийн гэрт орчиход Д.Б багш байшингийн цонхон талын орон дээр буруу хараад хэвтэж байсан. Юу болсон талаар тодруулж асуухад нөхөр Л.Б ямар нэгэн зүйл хэлээгүй. Д.Б багшийг дуудаж эргүүлэхэд баруун талын хацар, шанаа хэсэг нь хавдчихсан, хамар хэсэг нь бага зэрэг хөхөрсөн харагдсан. Баруун талын элэг, хэвлий орчим хүчтэй өвдөж байна гэж хэлсэн. Нуруу хэсэг том хэмжээний хөхөрсөн байсан. Л.Б зодож дэвссэн гэж хэлсэн. Л.Б шалан дээр дэвссэн саарал өнгийн дэвсгэр дээр байсан цусыг цэвэрлэж арилгаж байсан. Тухайн үед цус тогтоох эмчилгээ хийж эмнэлэгт 2023 оны 12 дугаар сарын 08-аас хойш Н эмч, Э эмч нар эмчилгээ хийсэн. Үзлэг хийхэд одоо миний санаж байгаагаар баруун талын хавирганы хэсэгт арьс хөхөрсөн байсан. Хэвлийгээр өвдөлт ихтэй, ууц нурууны хэсгээр арьс зулгарсан, хөхөрсөн байдалтай, нүүрний баруун талын шанаа хөхөрч, арьсны гадаргуу ягаарсан байдалтай байсан. Хэд хоногийн дараа хүзүүний баруун талын хэсгээр хөхөрсөн байдалтай байсан. Д.Б өчигдөр зодсон гэж хэлсэн. Ухаан ороод багш руугаа яриад багш тань руу ярьж дуудлага өгсөн гэсэн. Би өвчин намдаах эмчилгээ хийж шулуун гэдсээр өвчин намдаах лаа хийсэн. Тэгээд Д.Бг ........... сумын эрүүл мэндийн төвд тээвэрлэн хүргэж хэвтүүлсэн. Л.Бийг та яасан сонин хүн бэ тэгээд хүн согтуу байхад яагаад согтуу хүнийг зодож байдаг юм. Яриад учраа олохгүй юу гэхэд ямар нэгэн зүйл хэлээгүй. Баруун хавирганы хэсгээр хөхрөөд хавдсан, хавирга хугарчихсан юм уу гэмээр гар хүргүүлэхгүй өвдөлт ихтэй байсан юм. Д.Бгийн хамраас цус гарч байсан бөгөөд цус тогтоох эмчилгээ, хордлого тайлах шингэн хийсэн. Үрэвслийн эсрэг антибиотик тариа хийсэн. Д.Бгийн хэвтэж байсан орны урд талын хэсгээр дэвссэн хивс дээр цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. Нөхөр Л.Б нь устай саваар миний хажуу талаар яваад арчаад цэвэрлээд байсан. Д.Б нь огих гээд байсан. Би цус алдаж магадгүй гээд аль болох огихгүй байхыг хичээгээрэй гэж хэлэхэд нөхөр Л.Б нь наадах чинь хоосон ходоод дээр архи уугаад тэгж байхгүй гэж хэлсэн. Д.Б нь урьд өмнө эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 180-182,  196-197 дахь тал),

Гэрч Г.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 11 цагийн үед гэртээ байхад Д.Б над руу гар утсаар залгаж миний бие өвдөөд байна. Чи манай гэрт хүрээд ир гэж дуудсан бөгөөд би Л.Бийн гэрт очиход Л.Б, Д.Б нар байсан. Д.Б гэрийнхээ цонхон талын төмөр орон дээр хэвтэж байсан. Д.Б надад хандаж өнгөрсөн шөнө Л.Б намайг зодоод би одоо хөдөлж чадахгүй, босож чадахгүй байна гэж хэлэхэд би эрүүл мэндийн төвийн эмч рүү залгаж дуудлага өгсөн. Намайг тэдний гэрт ороход Д.Бгийн хэвтэж байсан орны урд талд газраар дэвссэн цайвар хивс дээр бөөлжис, цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. Би эмийн сан руу өвчин намдаах эмд явчхаад ирэхэд Л.Б хивс дээр байсан бөөлжис, цус мэт зүйлийг цэвэрлэчихсэн байсан. Эрүүл мэндийн төвийн эмч Д.Бг үзээд эрүүл мэндийн төв рүү авч явах хэрэгтэй гэж хэлсэн. Д.Бг эрүүл мэндийн төв рүү авч явах гэж хувцсыг өмсгөхөд хэвлий, баруун талын бөөр, ар нуруу хэсэг хөхөрчихсөн байсан. Мөн баруун талын шанаа хэсэг хавдаж хөхөрсөн байсан. Би Бг эрүүл мэндийн төв дээр хүргэж өгөөд явсан. Би 2023 оны 12 сарын 06-ны өдөр Батнасантай ажил дээр уулзахад биедээ ямар нэгэн бэртэл гэмтэлгүй зүгээр байсан. 2023 оны 12 сарын 07-ны өдөр гэрт нь очиход нөхөр Л.Б нь өнгөрсөн шөнө зодсон гэж хэлсэн бөгөөд босож чадахгүй бие нь муу байсан. Би хувцаслаж байхдаа харахад баруун талын шанаа чих орчмоор улаан хүрэн болж хавдсан байдалтай, баруун талын бөөр, ар нуруу, хэвлий хэсгээр хөх, улаан болчихсон байдалтай, зовуурьтай бараг үг ярьж чадахгүй байдалтай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 184-186, 199-200 дахь тал),

Гэрч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн тасагт 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумаас хэвлийгээр өвдөнө, толгой өвдөнө гэсэн зовуурьтай Д.Б гэх эмэгтэй ирсэн. Уг хүний биед шинжилгээ хийлгэж үзэхэд эхо-д харахад нойр булчирхайн толгойн хэсгийн гэмтэлтэй. Хэвлийдээ бага зэрэг сул шингэнтэй гэсэн оноштой өвчтөн өөрөө босож явна, нөхөртэйгөө уулзаж цай хоолоо тасгийн хоолны өрөөнд идэж байсан. Шинжилгээний хариуг Улаанбаатар хот руу хавсарсан гэмтлийн тасаг руу явуулж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зөвлөгөө авч, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс өөр өвчтөн хүргэхээр онгоцоор эмч явж байсан тул өвчтөний ар гэрт нь танилцуулан уг онгоцонд өгч явуулсан. Гэмтлийн тасагт өвчний түүх нээгдэн 1 хоног эмчлэгдсэн. Д.Б гэх иргэн нөхөр нь согтуугаар зодсон гэж хэлсэн. Тухайн хүний хавирга хугарсан зүйл байхгүй. Хавирганы нумаар хөхрөлт, зөөлөн эдийн гэмтэлтэй байсан болохыг сүүлд өвчний түүхийн хуулбарыг нь авч үзээд энэ талаараа мэдсэн. Ойролцоогоор 12 цагийн хугацаанд эмнэлэгт хэвтсэн. Тэгээд яаралтай Улаанбаатар хот руу онгоцоор Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 188-189, 234 дэх тал),

Гэрч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би дүү Д.Бг хэвтүүлэх гээд хувцсыг тайлахад хоёр гарын булчин хэсэгт энэ тэнд хөхөрсөн, баруун талын бөөрний хэсэгт хөхрөлттэй, нурууны хэсэгт мөн хэсэг газар хөхөрсөн байсан. Язарчихсан юм шиг шарх байхаар нь энэ яасан юм гэхэд язарсан наалт наачихсан гэж хэлсэн. Түүний баруун шанаа, нүдний хэсгээр хөхөрчихсөн байсан. Би юу болсон юм гэхэд намайг шөнө унтаж байхад нөхөр Л.Б хөдөө айлын адуу нядлахаар яваад орой согтуу ирээд чи яахаараа унтаж байдаг юм гээд намайг цохисон гэж хэлсэн. Би ингэтлээ хүн зодоод байхдаа яах вэ дээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 191-192 дахь тал),

Гэрч М.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд манай эрүүл мэндийн төвийн бага эмч Б.П Д.Б гэх хүний гэрт өвчин намдаах эмчилгээ хийгээд авчирсан. Тэгээд эмчилгээг үргэлжлүүлээд өвчний түүх нээгээд үргэлжлүүлэн цус тогтоох эмчилгээ цагаар, антибиотик эмчилгээ цагаар, хордлого тайлах эмчилгээ хийсэн. Талийгаач Д.Б нь эмнэлэгт ирэхэд түүний баруун талын хэвлий баруун талдаа хавдсан, хөхөрсөн, бүсэлхий, ууц нуруугаар хөхөрсөн, шалбарсан байдалтай, баруун талын шанаа, хүзүү хэсэг тэр чигтээ хөхөрч хавдсан байдалтай байсан. Б.П хэлэхдээ нөхөртөө зодуулсан. Гэртээ хоносон, очиход хөнжил нөмөрчихсөн гар хөл нь хөхөрчихсөн хэвтэж байсан гэж хэлсэн. Д.Б гэх хүн зовуурилаад байна гэхээр нь би очоод үзэхэд баруун талаараа цагариглаад хэвтчихсэн. Хэвлий хэсгээр дарж үзэхэд зовуурь ихтэй байсан. Аймаг руу авч явна гэхэд 1 дэх өдөр хүртэл харж байгаад болъё гэж хэлсэн. Д.Б өөрөө гэр бүлийн асуудал учраас цагдаагийн байгууллагад хандаад хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж мэдээлэл өгөөгүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 202-203 дахь тал),

Гэрч Ц.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.Б зодуулсан байдалтай байсан, өөрөө хэлэхдээ босохоор толгой эргээд байна гэж хэлсэн. Өвчин намдаах эм хийгээд овоо гайгүй болж байна гэж хэлсэн. Түүний баруун талын чихний ар шанаа, хэвлий, гуя, нуруу хэсгээр хөх няц болчихсон байсан. Надад нөхөр Л.Б цохисон гэж хэлсэн. Хоол идэж чадахгүй огиод байсан ба хэвлийн баруун талын хэсгээр заагаад халуу оргиод өвдөөд байна гэж хэлсэн. Нөхөр нь архи уухаар Д.Бтай маргалдаад түүнийг зодчих гээд байдаг. Д.Б ч нөхрөө архи уусан үед нь гэртээ очихгүй хүүхдээ аваад манайд эсхүл н.Баясгалангийн гэрт хааяа гүйгээд ирдэг манайд хонодог байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 207-208 дахь тал),

Гэрч Ч.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “жижүүр эмч Б.П над руу яриад Д.Б багш нөхөртөө зодуулсан, биеийн байдал нь хүндхэн байдалтай ирсэн байна гэсэн. Тэгэхээр нь би дотор цус алдалт байна уу сайн үзээрэй гэхэд дотуур цус алдалт гайгүй юм шиг байна, нүүр хэвлий, ар нуруундаа хөхөрсөн шархтай байна хэвтүүлчих үү гэхээр нь за за хэвтүүлээд эмчилгээгээ хийгээд та нар хянаж бай.  Би шөнөдөө эргээд гарна гээд эрүүл мэндийн төвд ирээд бас хүүхэд бие өвдсөн ирээд түүнд эмчилгээ хийлгээд маргааш аймгаас дуудлага дуудсан. Би харахад нүүрний баруун талын шанаа, чихний хэсгээр хөхөрсөн байсан, хамар нь муруй байхаар нь хараад үзэхэд хуучин хамар нь гэмтэж хугарч байсан гэсэн. Хэвлий баруун талд хавирганы нумны доод хэсгээр хөхөрсөн, ар нурууны хэсгээр хөхрөлттэй байсан. Д.Б багшийг оруулж үзэхэд хэвлий булчин чангаралттай байсан. Баруун талын хавирганы нумны доод хэсэгт байрлах хавдаж, хөхөрсөн шарх нь хатуурсан байсан. 5 дахь өдөр намайг үзэхэд хатуураагүй байсан. Тэгэхээр нь би Д.Б багшийг маргааш өглөө эрт аймаг явна шүү, та бэлтгэлээ хангаарай. Аймаг руу явахгүй бол болохгүй гээд өглөө нь эрүүл мэндийн төвөөсөө бензин, автомашин гаргаад Б.П эмчийн хяналтаар Увс аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Д.Бд антибиотик эмчилгээ, цус тогтоох, өвчин намдаах эмчилгээ, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих эмчилгээ, тархиндаа цохиулсан байж магадгүй гэж үзээд хаван хөөх эмчилгээ зэргийг хийсэн. Манай эрүүл мэндийн төвд ЭХО-ны мэргэшсэн эмч байдаггүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 210-211 дэх тал),

Гэрч Б.Мны мөрдөн байцаалтын шаанд өгсөн: “Би уг архийг хундагалахад тэд нар хундагатай вискинээс бага зэрэг амсаад өгсөн. Одоо харих гэж байна, бид нар энийг ууж чадахгүй байна гэж хэлсэн. Д.Б багш уг архинаас бага зэрэг амсаад буцаагаад өгсөн. Тэд нар манай гэрт ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай бага зэрэг үнэртүүлчихсэн ирсэн юм. Би “Мустанг-5” загварын шар өнгийн мотоциклоор Д.Бг гэрт нь хүргэж өгчхөөд буцаж ирээд Д.Б багшийг гэрт нь хүргэж өгөхөд тэдний гэрт хүн байгаагүй. Модон доор түлхүүр байгаа гээд түлхүүр гаргаж ирээд гэр лүү нь орсон. Би хамт ороод Д.Б эгчийг гэрийнхээ цонхон талын төмөр пүрштэй орыг засаад унтчихъя гэж хэлсэн. Би заа сайхан амраарай гэж хэлчхээд гэртээ очоод эхнэртэй ороо засаад унтах гээд ганцаараа үлдлээ. Л.Б ах байна уу гэж асуухаар нь байхгүй байна. Бага эрэгтэй хүүхэд нь байна уу гэхэд байхгүй байна гэж хэлсэн. Манай гэрт Д.Б багш орж ирэхдээ биеийн байдал нь хэвийн байсан. Түүний биед ямар нэгэн өвдсөн зүйл байхгүй байсан. Хувцастай байсан учраас нүүр хэсгийг харсан. Ямар нэг гэмтэлгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 219 дэх тал),

Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн үед бид нар нэг их архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд н.Намжилдорж ахын гэрт Ерөөл нэртэй 0.5 литрийн архи бид тав хувааж уусан. Б.Мны гэрт вискинээс жижиг хундагаар нэг нэг уусан. Тухайн үед амь хохирогч Д.Б нэг их согтсон зүйл байгаагүй эрүүл шахуу байсан юм. Харин нөхөр Л.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их агсам, балмад зантай, харин ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ их зөөлөн анхаарал халамжтай юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 221 дэх тал),

Гэрч М.Ггын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Би тухайн хүнд нойр булчирхайн үхжил нойр булчирхайн шүүрлийн гаралтай хэвлийн хялтангын  түгээмэл үрэвслийн эсрэг мэс засал хийсэн. Тухайн хүн нь биедээ авсан гэмтлийнхээ талаар надад огт юм яриагүй. Би өвчтөн нь 3 хоногийн өмнөөс өвдөж зовуурилж эхэлсэн гэсэн өгүүлэмжтэйгээр сум болон аймгийнхаа нэгдсэн эмнэлгийг дамжин Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж ирсэн. Тухайн үед өвчтөний биеийн байдал болон оношилгоо шинжилгээг үндэслэн яаралтай журмаар хэвлийн хөндийг нээх мэс засал явагдсан. Хагалгааны явцад хэвлийн хөндийг нээхэд нойр булчирхай бүрэн үхжиж ялзарсан байдалтай байсан. Мөн нойр булчирхайн шүүрэлт орчны эдүүд түлэгдэж ялзралт үржлийн процесс явагдсан байсан үүнээс шалтгаалсан хордлого ерөнхий биеийн хордлого, амь насны чухал эд эрхтний дутагдалд орсон байсан. Мэс заслын дараах эмийн эмчилгээний явцад өвчтөний биеийн байдал хүндэрч ходоодны гарах хэсгийн тэжээлийн артерийн судас хана үхжин цус алдан цус тогтоох даван мэс засал хийгдсэн. Мэс заслын дараах эмийн эмчилгээний явцад өвчтөний биеийн байдал хүндэрч өвчтөн хордлого олон эрхтний дутагдалд орж нас барсан. Миний зүгээс өвчтөнд буруу эмчилгээ алдаатай эмчилгээ хийсэн зүйл байхгүй. Нойр булчирхайн үхжил ялзрал нь 2 шалтгаантай байдаг. 1-т архаг архидалт хордлогын шалтгаантай, 2-рт гэмтлийн гаралтай няцрал задралаас болж явагддаг. Тухайн өвчтөний хувьд 72 цагаас хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан энэ хугацаанд өвчтөний хувь төгсгөлийн шатанд орсон байсан. 72 цагийн дараа нэгэнт үхжил илжрэл явагдсаны дараа гэмтлийн гаралтай юу? Хордлогын гаралтай юу? тогтоох боломжгүй учир нь хугацааны хувьд төгсгөлийн шат буюу ялзарсан байсан. Эхний 24 цагийн хувьд амь насыг аврах хувь арай өндөр байсан. Нойр булчирхайн гэмтэл нь ерөнхийдөө Олон улсын судалгаагаар 80 орчим хувь хагалгааны явцад оношлогддог учир нь нойр булчирхай маань ходоодны доор гялтангийн арын зайд байрладаг. Нарийн мэргэжлийн эмч нар үзэж байж мэддэг нарийн зүйл” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 225-226 дахь тал),

Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Д.Бгийн эмчлэгч эмчээр ажилласан. Д.Б 202 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг 50 минутад ирээд гэмтлийн тасагт хэвтэж 19 цагийн үед стор нээгдээд хэвтсэн. Цусны дэлгэрэнгүй биохими зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, хэвлийн компьютер томографик, цусны бүлэг, тохироо зэрэг шаардлагатай шинжилгээг хийж, эмийн эмчилгээ хийгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өвчтөний биеийн байдлыг танилцуулж зөвлөгөө авч тээвэрлэхээр шийдвэрлэсэн. Өвчтөнийг 2023 оны 12 сарын 12-нд Улаанбаатар хот руу тээвэрлэсэн. Д.Б нэгдсэн эмнэлэгт хэвтээд хоноод маргааш нь онгоцоор Улаанбаатар хот руу явсан. Ойролцоогоор 12 цагийн хугацаанд эмнэлэгт хэвтсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс зөвлөгөө авч Улаанбаатар хотод хагалгаа хийх шаардлагатай байсан тул тээвэрлэсэн. Нойр булчирхайн хагалгаа нарийн ур чадвар туршлага шаарддаг. Мөн хагалгаа дээр хэрэглэгдэх тусгай хэрэгслүүд шаардагдвал дутмаг байгаа. Мөн ар гэрийн зүгээс Улаанбаатар хот руу яаралтай явуулж эмчилгээ, хагалгаа хийлгэхээр хүсэлт гаргасан тул Улаанбаатар хот руу явуулсан. Мэргэжлийн ур чадвар их шаарддаг, туршлага шаарддаг тул хагалгаанд орсон тохиолдолд эрсдэл үүсэх магадлалтай. Бид эмч дуудахаар цаг алдах байсан тул онгоцоор өвчтөнийг явуулсан. Эмч дуудахад онгоцны билет байхгүй автомашинаар явна цаг алдана, мөн хагалгаа хийлгэчхээд явсны дараа давтан хүндрэл гарах эрсдэл өндөр, тээвэрлэх явцад ямар нэг хүндрэл үүссэн зүйл байхгүй. Замд өвчтөний биеийн байдал муудаж амь насаараа хохирсон зүйл байхгүй. Д.Бгийн хавирга хугарсан зүйл байхгүй. Баруун талын элэгний харалдаа хөхрөлттэй байсан. Нойр булчирхайн эрхтэн нь хүний биеийн хэвлийн хөндийд байрладаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 228-229 дэх тал),

Гэрч М.Нгийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Цэцэг эмч, Б.Б.П эмч бид 3 үзээд Д.Бгийн стор нээгээд М.Э эмч рүү яриад чиглэл авсан. Та нар сайн үзээд байж бай гэж хэлсэн. Хагас сайн өдөр сувилагч Д.Б эгчийг зовуурилаад байна гэхээр нь очиж үзэхэд түүний хэвлийгээр өвдөлттэй, хоол цай ууж чадахгүй байна гэж цуг хэвтсэн хүмүүс хэлсэн байсан. Тэгээд 1 дэх өдөр хүртэл биеийн байдал муу байхаар нь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн. Д.Бг үзэхэд түүний хавирганы баруун талын хэсгээр хөхөрсөн, элэг орчмын гадна хэсгээр хавдаж хөхөрсөн байдалтай байсан тул хэвлийн тодорхойгүй эрхтний гэмтэл учирсан гэж оношилсон. 2023 оны зун Д.Б эгч зүрх өвдөөд байна гээд эмнэлэгт хэвтэж өвчний түүх нээлгэж эмчилгээ хийлгэж байсан. Өөр бусад байдлаар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаагүй. Архаг хууч өвчин гэх зүйл миний мэдэхээр байхгүй. Манай Өндөрхангай сумын эрүүл мэндийн төвд ЭХО-ны мэргэшсэн эмч байдаггүй. Бид нар амь хохирогч Д.Бгийн биед нойр булчирхайн толгойн хэсгийн няцрал гэмтэл учирсан байсныг оношилж чадаагүй. Яагаад гэвэл ЭХО-ны мэргэшсэн эмч байхгүй учраас хэвлийн хөндийн аль эрхтэнд ямар гэмтэл учирсныг ялган тогтоох боломжгүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 231-232 дахь тал),

Гэрч Д.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 11-ний орой 22 цаг өнгөрч байхад манай төрсөн эгч Л, бэр дүү Лд нар яриад Д.Б аймаг руу эмнэлэг рүү явсан. Одоо оччихсон байна гэнэ гэхээр нь би яасан бэ гэхэд нөгөө хар юм /нөхөр/ нь зодоод биед нь гэмтэл учруулчихсан байсан. Биеийн байдал нь нэлээн хүнд байна, тэгээд аймаг руу явуулчихлаа гэж хэлсэн. Нүүр нь нэлээд хөхрөлттэй, хавдсан байсан ба яг юу чинь өвдчихөөд хагалгаанд орох гээд байгаа юм бэ гэхэд нойр булчирхай юм шиг байна гэж хэлсэн. Би Д.Б эгчийг онгоцноос буулгаад Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт ирэхэд би эмнэлгийн үүдний хэсэгт тосож авсан. Тухайн үед биеийн байдал хүнд байсан боловч ухаан санаа саруул байсан. Их өрөвдөлтэй байдалтай байсан. Өвдөлт нэлээн хурц байсан учраас сэхээн амьдруулах тасагт оруулна гээд тэр өдөр сэхээн амьдруулах тасагт оруулсан. Түүнээс хойш хагалгааны дараа сэрвэл өвдөлтөө дийлэхгүй. Та нарын зөвшөөрлөөр унтуулгын байдалтай байлгая, хоёрдугаар нойр булчирхайн приментээс шалтгаалаад хагалгааны хэсгийг нээлттэй байлгаад бид нар хяналтаа тавьж байх ёстой гэж хэлсэн. Бид нар зөвшөөрсөн. Бид түүнээс хойш удаа хагалгаанд орсон, тэгээд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Би эгчийгээ нөхөртөө зодуулдаг байсан талаар өөрөөс нь сонсоод та нөхрөөсөө салаад яваач ээ та хүүхдүүдээ тэжээж чадахгүй юм биш өөрийгөө аваад явчхаж чадахгүй биш сал ингэж байж амиа алдав гэж хэлж гуйж байсан. Би асуусан, тэгэхэд Д.Б эгч би орой гэртээ унтаж байхад Л.Б шөнө 03 цаг өнгөрч байх үед согтуу ирээд надтай маргалдаад намайг эхлээд нүүр рүү цохиод би манараад унасан, миний гэдэс гүзээ өшиглөөд дэвссэн, би ухаан алдчихсан байсан. Нэг сэрэхэд өглөө болчихсон байсан. Тэгээд хөдлөх гэхэд хөдөлж чадахгүй, утсаа аваад багш дүү Б.М рүү гар утсаар залгаад дуудаад Б.М эмч дуудаад үзүүлсэн байсан. Д.Б эгчийг түүний нөхөр Л.Б нь урьд зөндөө олон удаа зодож байсан. Би 2021 оны зун 7 дугаар сард Д.Б эгч бид нар 1 сарын хугацаанд хамт амьдарсан. Тэр үед би эгч Д.Бтай ярилцахад та одоо эмэгтэй хүн байж хамар нь муруйсан, эрүүний хэсэгт сорви үүссэн энэ юу юм бэ гэхэд Л.Бийг зодож уг гэмтлүүдийг үүсгэж байсан гэж хэлдэг байсан. Мөн духны хэсэгт гурвалжин сорвитой байсан ба би та толгойгоо юунд цохиод хагалчихсан юм гэхэд мөн л нөхөр Л.Б зодож цохиод ийм болгосон гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 236-237 дахь тал),

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 308 дугаартай “Талийгаач Д.Бгийн цогцост нойр булчирхайн толгой хэсгийн эдийн няцрал, /хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт 1500.0мл/, зулайн хуйх, хүзүү, цээж, баруун хацар, гуя, шилбэнд цус хуралт, бүсэлхий нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь нойр булчирхайн толгой хэсгийн эдийн няцрал гэмтлийн улмаас үжлээр хүндэрч, олон эрхтний дутагдлаар нас баржээ. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 247-250, II-р хавтасны 01-10 дахь тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаартай “Л.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоогоор сэтгэцийн хувьд эрүүл байна. Л.Б нь одоогоор сэтгэц мэдрэлийн талаас өвчин эмгэггүй байна. Сэтгэцийн эмгэггүй учраас одоогоор нийгэмд хор аюулгүй, албадан эмчилгээний шаардлагагүй. Л.Б нь одоогоор болсон явдлынхаа талаар үнэн зөв мэдүүлэг өгч чадна. Л.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоогоор хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн II-р хавтасны 35-36 дахь тал),

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 341 дугаартай “Хэдийгээр сум, аймгийн нэгдсэн эмнэлэгт хугацаа алдсан ч тухайн тохиолдолд өвчний явц тавиланд нөлөө үзүүлээгүй. Учир нь нойр булчирхайн эдийн няцрал гэмтлийн эрт хожуу аль ч үед эмийн болон мэс заслын эмчилгээнд үр дүн өгдөггүй, нас баралтын хувь өндөр байдаг. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар Д.Бгийн оношийг зөв тогтоож эмчилгээг зохих ёсоор хийсэн байна. Талийгаачийн нойр булчирхайн толгой хэсгийн няцрал гэмтлийг Увс аймгийн Өндөрхангай сумын эрүүл мэндийн төвд эмнэлзүйн шинжээр нь урьдчилсан онош тавих боломжтой ба хэвлийн ЭХО-ны мэргэшсэн эмчгүй бол тухайн оношийг батлах, ялган оношлох боломжгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн II-р хавтасны 73-78 дахь тал),

Шинжээч эмч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Нойр булчирхайн няцрал үрэвсэл нь эмчилгээний үр дүн муу байдаг. Амь нас аврагдах боломжтой эсэхийг тааварлах боломжгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 82-83 дахь тал),

Шинжээч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өвчний хувьд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай ч үр дүн багатай гэж үздэг. Амь нас аврагдах боломжтой байсан эсэх нь тухайн хүний бие махбодийн онцлогоос хамаарна. Нойр булчирхайн эдийн няцрал гэмтэл авсан хүнд хэвлийгээр маш хүчтэй өвдөх, бөөлжих, суулгах, тодорхой хэмжээнд халуурах зовууриуд илэрч болно. Уг гэмтлийн үед өвдөлт намдаах эмд өвдөлт намдахгүй хүчтэй өвдөнө. Хугацаа алдсан тохиолдолд өвдөлт нэмэгдэж өвдөлтийн шоконд орж нас барах боломжтой. Тодорхой хэмжээнд өвдөлт намдаах шинж тэмдгийн эмчилгээнүүдийг хийж байсан учир зовуурь харьцангуй багассан байж болно. Амь хохирогч Д.Бд учирсан нойр булчирхайн няцрал гэмтэл нь эрт болон хожуу үед эмийн болон мэс заслын эмчилгээнд үр дүн маш бага байдаг ба нас баралтын хувь өндөр. Нойр булчирхайн эдийн няцрал гэмтлийн үед эмийн болон мэс засал эмчилгээ яаралтай хийх шаардлагатай. Тухайн эмчилгээнүүдэд хэр талбайг хамарсан гэдгээс хамаарч үр дүн өгөх эсэх нь шийдэгдэнэ. Нөхөн төлжих хугацаа нь маш урт тул нэгэнт эдийн бүтэц алдагдсан тохиолдолд эргэн эмчилгээнд сэргэлт өгөхгүй. Нойр булчирхайн эдийн няцрал гэмтэл нь эрт болон хожуу аль ч үед үр дүн өгдөггүй ба хугацаа алдалгүй дараагийн шатны эмнэлэг рүү тээвэрлэсэн тохиолдолд өвчтөний амьд байх цаг хугацаа тодорхой хэмжээгээр уртсах байсныг үгүйсгэхгүй. Талийгаач Д.Бгийн хувьд нойр булчирхайн толгой хэсэг няцарч эвдрэн эдийн бүтэцгүй болж толгой их бие хэсэг хавагнаж толгой их бие хэсгийн эргэн тойрон өөхний шинж болон өтгөн шингэн хуралдсан байснаас үзэхэд цааш амьдрах боломжгүй тавилан муутай байсан байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 86-88, 98-99 дэх тал),

Шинжээч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг нь талийгаач Д.Бд 2023 оны 12 сарын 13-ны өдөр өвчний түүх нээж шаардлагатай эмчилгээ оношилгоог үзүүлсэн байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс талийгаачийг нас барах хүртэл шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг бүрэн хийсэн байна. Тухайн үүссэн гэмтлийг цаг алдалгүй 12-24 цагийн дотор оношлон мэс засал эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломж харилцан адилгүй байна. Талийгаачийн нас барсан шалтгаан болсон үжлийн эх үүсвэр нь хэвлийн битүү гэмтэл болох нойр булчирхайн толгой хэсгийн эдийн няцрал байжээ. Үжил нь хүний дархлааны систем халдварт хэт хариу урвал үзүүлж эд эрхтэнд гэмтэл учруулахыг хэлнэ. Үжлийг мөн цусны халдвар гэж нэрлэдэг бөгөөд цусанд бактери маш хурдан үржиж үхэлд хүргэдэг. Талийгаачийн биед тогтоогдсон нойр булчирхайн шүүрэл болон цус толгой хэсгийн эдийн няцрал гэмтэл үүссэнээр нойр булчирхайн шүүрэл болон цус гадагшилж тухайн хэсэг газарт үхжил, үрэвслийг үүсгэж байна. Тухайн үүссэн үхжил үрэвсэл нь цусаар дамжин олон эрхтний дутагдал үүсгэх, халдварлах үйл явцыг үжил гэнэ. Нойр булчирхай нь хэвлийн зүүн дээд хэсэгт ходоодны арын зайд байрладаг эрхтэн юм. Нурууны хэсэгт өшиглөх үед тухайн гэмтэл үүсэх боломжгүй, харин хэвлий хэсэгт өшиглөх үед үүсэх боломжтой’ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 91-92 дэх тал),

Шинжээч Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Талийгаачийн нойр булчирхайн толгой хэсгийн няцрал гэмтэл авсан ба тухайн гэмтлийг авсны дараа хэвлийгээр өвдөх, огиулж бөөлжих шинж тэмдгүүд илэрч цаашид өвдөлтийн хүч улам нэмэгдэж амин үзүүлэлтүүд өөрчлөгдөх шинж тэмдгээр хүндэрнэ. Хэдийгээр сум, аймгийн нэгдсэн эмнэлэгт хугацаа алдсан ч нойр булчирхайн эдийн няцрал гэмтэл нь тавиланд нөлөө үзүүлэхгүй, мэс заслын эмчилгээнд үр дүн өгдөггүй. Нас баралт өндөр байдаг буюу талийгаачид учирсан нойр булчирхайн толгой хэсгийн няцрал гэмтэл нь эрт хожуу аль ч шатанд мэс засал хийгдсэн ч нас баралт өндөр байна. Нойр булчирхайн эрхтэн нь булчирхайллаг бүтэцтэй, дотоод гадаад шүүрэл ялгаруулах үүрэгтэй. Эрхтэн ба уг эрхтний гэмтлийн үед мэс засал эмчилгээ мөн шүүрэл ялгаралтыг зохицуулах эмчилгээ хийгддэг. Мэс заслын эмчилгээ хийхдээ гэмтсэн хэсгийг авч тайрч хэвлийн хөндийд сул шингэнийг соруулах эмчилгээ хийгддэг. Талийгаач 2023 оны 12 дугаар сарын 07-нд гэмтсэн ба Увс аймгийн Өндөрхангай сумын эрүүл мэндийн төвд 2023 оны 12 сарын 07-ноос 11-ний өдөр хүртэл хэвлийн тодорхойгүй эрхтний гэмтэл оноштойгоор хэвтэн эмчлүүлж. 2023 оны 12 сарын 11-ний өдөр 16 цаг 50 минутаас 12-ны 16 цаг 20 хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж. 2023 оны 12 сарын 13-аас 27-ыг хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд 15 хоног хэвтэн эмчлүүлж нас барсан. Тухайн Өндөрхангай сумын эрүүл мэндийн төв нь яаралтай журмаар дараагийн шатлалын эмнэлэгт хүргүүлээгүй хугацаа алдсан. Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвлийн гэмтлийг зөв оношилсон ч дараагийн шатны арга хэмжээ сунжирсан байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд оношийг зөв тавьж зохих эмчилгээг зөв хийгдсэн байна. Талийгаачид учирсан нойр булчирхайн толгой хэсгийн няцрал гэмтэл нь аль ч үе шатандаа эмийн болон мэс заслын эмчилгээнд үр дүн өгдөггүй, нас баралт өндөр байдаг гэмтэл юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 101-102 дахь тал),

Шүүгдэгч Л.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“Гэрт очиход манай эхнэр Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай, цонхон талын орны урд талын хэсгээр хажуудаа бөөлжчихсөн байдалтай, нүцгэн /дотоож, хөхөвчтэй, үс нь задгай/ хэвтэж байсан. Би бос чи юу болоод нүцгэн хэвтээд байдаг юм гээд суганаас нь өргөөд босгоод фудволик, дотуур өмдийг өмсүүлээд орон дээр гаргаад хөнжлийг нь нөмрүүлээд хэвтүүлсэн. Гал тогооны өрөө рүү ороход араас орж ирээд чи намайг алаадах тэгэхгүй бол би өөрийгөө ална гээд гал түлдэг мод аваад өөрийгөө цохиод байсан. Би түүний барьж байсан модыг аваад модны сав руу хийчхээд цаашаа унтчих гээд ор руу харуулаад явуулах гэхэд үгэнд орохгүй болохоор нь баруун мөр, хүзүү хоёрын зааг руу нь гараараа хоёр удаа цохисон. Тэр үед эхнэр Д.Б ор түшээд сууж байсан. Д.Б эргээд хэрэлдээд байхаар нь би бөгсний дээд хэсэгт хонгорцог орчимд Монгол гуталтай байсан нэг удаа өшиглөсөн үйлдлийн улмаас Д.Бгийн биед гэмтэл учирч улмаар нас барсныг үгүйсгэхгүй, харамсаж, гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 137-139 дэх тал)-үүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б: “шүүгдэгч Л.Бийн та бүхний гаргасан шүүхийн шийдвэрт миний бие маргах эрхгүй бөгөөд гагцхүү надад үлдсэн 2 хүүгийн минь ирээдүйг бодож хорих ялын доод хэмжээг оногдуулж, зүйлчлэлийг минь хөнгөрүүлж ялыг минь хөнгөн байдлаар шийдэж өгнө үү ” гэх агуулга бүхий 2 хуудас гар бичвэрийг шинээр гаргаж өгсөн.

Шүүгдэгч Л.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 06-ны орой би хөдөө айлд мал гаргаж яваад ирсэн. Гэртээ ирэхэд орныхоо урд талд нүцгэн бөөлжчихсөн байдалтай хэвтэж байсан. Манай хүн архи уухаараа элгээрээ бөөлждөг хүн байсан. Чи яагаад ингээд хэвтэж байгаа юм гэж татаж босгоод цамц, дотуур өмд өмсгөөд хөнжлийг нь нөмрүүлээд ор луу нь оруулаад хэвтүүлсэн. Тэгээд би хувинтай нүүрс аваад эргээд ороод ирэхэд босоод ирчихсэн ус хийгээд өг надаа гэхэд нь ус хийж өгсөн. Чи намайг цохих юм уу, зодох юм уу би чамайг зодож чадахгүй бол би өөрийгөө цохино гээд мод аваад өөрийгөө цохиод эхэлсэн. Тэгээд би модыг нь булааж аваад одоо чи амар, хэвт гэхэд эргээд босоод ирсэн. Тэгээд орныхоо урд талд өвдөглөөд сууж байхаар нь мөр, хүзүү хоёрын зааг руу нь хоёр удаа цохисон. Тэгээд дахиад өндийгөөд босоод ирэхээр нь бөгс рүү өшиглөсөн. Тэгээд хөнжлийн нөмөргөөд хэвтүүлсэн. Тэгээд би нөгөө өрөөнд ороход дахиад үг хэлээд унтаж өгөхгүй байсан. Тэр өдөр өглөө нь хичээлд явахдаа өвчин намдаагч уугаад явсан. Маргааш өглөө нь өөрөө Н гуайнд өлөн архи уусан тэрнээс боллоо гэж ярьж байсан. Тэр орны урд талын цус манай талийгаач элгээр бөөлждөг” гэх мэдүүлгийг гаргав.

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Нэг. Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг ...... тоот хашаанд байрлах өөрийн байшин дотор эхнэр Д.Бг бусадтай хардсаны улмаас зодож “нойр булчирхайн толгой хэсгийн эдийн няцрал, /хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт 1500.0мл/, зулайн хуйх, хүзүү, цээж, баруун хацар, гуя, шилбэнд цус хуралт, бүсэлхий нуруу, хэвлийд зулгаралт” гэмтлүүд учруулсны улмаас талийгаач нь “Нойр булчирхайн толгой хэсгийн эдийн няцрал гэмтлийн улмаас үжлээр хүндэрч, олон эрхтний дутагдал”-аар  2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааж хуульчилсан. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй байх эрхтэй” гэж,

Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн, энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж,

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын эрх зүйн баримт бичиг болон Үндсэн хуулиар хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж нь хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч шууд нас барсан байх шинжээр тодорхойлогдоно.

Хүнийг алахад чиглэсэн идэвхтэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Тодруулбал, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлсон бөгөөд хохирогч Д.Б, шүүгдэгч Л.Б нар нь гэр бүлийн харилцаатай, хууль ёсны эхнэр нөхөр болох нь тогтоогдож байх тул  тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1 заалтад тодорхойлж хуульчилсан.

Шүүгдэгч Л.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг ..... тоот хашаанд байрлах өөрийн байшин дотор эхнэр Д.Бг бусадтай хардсаны улмаас бие махбодид гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, хүч хэрэглэн халдаж зодсон үйлдлийн улмаас хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл болох “нойр булчирхайн толгой хэсгийн эдийн няцрал, задрал гэмтэл” учруулж, алсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан амьд явах эрхэд нь халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.Бийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Бийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд нь тохирсон, хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б: “Л.Б талийгаачийг цохисны улмаас амь нас нь хохирох хэмжээнд хүрснийг үгүйсгэхгүй гэх мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байдаг. Гэхдээ анагаах ухааны зүгээс Л.Бийн зүйлчлэл тохирохгүй байгаа гэдэг нь нотлогдож байгаа. Гэхдээ Л.Б нь миний цохисон үйлдлийн улмаас нойр булчирхайн эдийн няцрал болсон, үүнээс болж амь нас хохирох хэмжээнд хүрсэн гэдгийг хэлээд байгаа. Зүйлчлэлийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр миний үйлдлийн улмаас амь нас хохирох хэмжээнд хүрсэн ч гэсэн эмч нарын хариуцлагагүй, техник тоног төхөөрөмж байхгүй, нөхцөл байдлаас хамаарч нөхөр нь зодсон, дотор цус алдсан байж магадгүй гэх байдлаар таамгаар эм тариа хийж 5 хоногийн хугацаа алдсан нь мөрдөн байцаалтын шатанд авсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Тухайн үед прокурорт тээврийн эрсдэл байгаа эсэх, эмч Улаанбаатар хотоос ирүүлж хагалгаанд оруулах боломж нөхцөл байсан эсэх гэх байдлаар санал хүсэлт тавьж байсан. Нойр булчирхайн өвчин ямар ч эмнэлэгт 80% хагалгаанд орсноор оношлогддог гэсэн ойлгомжгүй зүйл байсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн бас анхаарч үзнэ үү. Миний үйлчлүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, мөн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үүднээс 2 хуудас гар бичвэр шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Прокуророос амь хохирогчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэж хүндрүүлж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүгдэгчийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл өмнө үйлдэж байгаагүй болох нь амь хохирогчийн мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан байдаг. Иймд гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэх үндэслэл бас байхгүй байна гэж үзэж байна. Ямар ч байсан миний үйлчлүүлэгч Л.Б миний цохисны улмаас эмчилгээний үр дүн хүрэхгүйгээр амь насаа алдлаа. Миний үйлчлүүлэгчийг санаатайгаар энэ хүнийг алсан гэж дүгнэх боломжгүй. Хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бас үзэх үндэслэлгүй гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Ийм учраас 2 хүүхдийн ирээдүйн байдлыг харгалзан үзээд хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасан байна.

Тухайн хэрэг учрал болоход амь хохирогч Д.Б шүүгдэгч Л.Б нараас өөр хүн байгаагүй бөгөөд амь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “мөр, хүзүү зааг хэсгээр 2 удаа цохиж, өшиглөж, дэвссэн” гэх мэдүүлэг нь гэрч нар болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, шинжээчийн дүгнэлт зэргээр эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, шүүгдэгч Л.Б энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, амь хохирогч Д.Бгийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл юм.

Хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь эр, эмийн хардалтын улмаас үүссэн, шүүгдэгч урьд нь амь хохирогчийг зодож байсан нөхцөл байдал тогтоогдсон зэргээс дүгнэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж энэ хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 “Нойр булчирхайн толгойн няцрал” гэмтэл нь цаг алдалгүй 12-24 цагийн дотор оношлон мэс заслын эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломж харилцан адилгүй, тавиланд нөлөө үзүүлэхгүй, мэс заслын эмчилгээнд үр дүн өгдөггүй, нас баралтын хувь өндөр болох нь шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын дүгнэлт болон мэдүүлгээр тогтоогдож байх тул Өндөрхангай сумын эрүүл мэндийн төв, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг онош зөв тогтоож, эмчилгээг зохих ёсоор хийгээгүй гэж үзэх боломжгүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл шаардлага, тогтоогдоогүй гэж дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргасан нь хэргийн бодит байдалд нийцэж байх тул шүүхээс шүүгдэгч Л.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Би ээжийнхээ оршуулга болон эмчилгээнд гарсан зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын баримт гэж байхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 161, 163 дахь тал) болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлгийг тус тус үнэлээд шүүгдэгч Л.Боос шийтгэх тогтоолоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “миний зүгээс Д.Бд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөр болох 3’930’000 төгрөгийг нэхэмжилж байна, хохирол төлсөн тохиолдолд гомдол, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 169 дэх тал)-д авагдсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т  “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас амь хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд эмчлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.930.000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Боос 3’930’000 төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.                  

            2. Шүүгдэгч Л.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар : 

Шүүгдэгч Л.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Л.Б урьд нь Завхан сумын Сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, мөн Увс аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн II-р хавтасны 148, 150-151, 155-158 дахь тал)-аар тус тус тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул шүүгдэгч Л.Бийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Г.Нгийн өгсөн: “Л.Б нь монгол хэл, бичиг үсэг мэддэг, монгол хэлээр уншиж бичиж чадна. Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багийн нутагт байнга оршин сууж амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөө цөөхөн тооны малтай. Зан байдлын хувьд багаасаа ээж, ааваа алдсан ах эгч нар нь үрэгддэг тул их цочмог болчихсон. Л.Бийн том хүү нас барснаас хойш Л.Б нь уугаад байхгүй тайван байсан. Л.Б нь цовоо сэргэлэн, хүмүүстэй харилцах харилцаа сайтай, үг дуу цөөтэй, нийтэч, элдэв муу зуршилгүй, ажилсаг, хөдөлмөрч, илүү дутуу зангүй, тусархуу, хүний хэлсэн үгнээс зөрөөд байдаггүй. Л.Бийн даралт ихэсдэг, бусдаар биеийн байдал хэвийн, эрүүл чийрэг биетэй, сэтгэцийн хувьд эрүүл, гарын ур дүүтэй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 213-214 дэх тал) Гэрч Б.Бын өгсөн: “Л.Б нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, хүмүүстэй харилцах харилцаа сайтай, үг дуу цөөтэй, нийтэч, элдэв муу зуршилгүй, ажилсаг, хөдөлмөрч, илүү дутуу зангүй, тусархуу, хүний хэлсэн үгнээс зөрөөд байдаггүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, Л.Бийн биед өвддөг зүйл байхгүй, биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг биетэй, сэтгэцийн хувьд эрүүл” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 239-240 дэх тал)-үүд тус тус хэрэгт авагдсан байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаартай “Л.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоогоор сэтгэцийн хувьд эрүүл байна. Л.Б нь одоогоор сэтгэц мэдрэлийн талаас өвчин эмгэггүй байна. Сэтгэцийн эмгэггүй учраас одоогоор нийгэмд хор аюулгүй, албадан эмчилгээний шаардлагагүй. Л.Б нь одоогоор болсон явдлынхаа талаар үнэн зөв мэдүүлэг өгч чадна. Л.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоогоор хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн II-р хавтасны 35-36 дахь тал)-ээр шүүгдэгч Л.Б нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Бид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Л.Бид  17 /арван долоо/ жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Бид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Бийн цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч Л.Бид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн томографикийн шинжилгээний хариуг хадгалсан CD дискийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Лн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Хүн алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Л.Бид 17 /арван долоо/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Бид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Бийн цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч Л.Бид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн томографикийн шинжилгээний хариуг хадгалсан CD дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Боос 3.930.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт олгосугай.

8.  Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                           ДАРГАЛАГЧ,

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ

                            ШҮҮГЧИД                                Б.БОЛОРМАА

                                                                                      А.МӨНХСАЙХАН