| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 145.1., 145.2., 145.3., 145.4., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 148
О.Б нарын 12 хүнд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар магадлалтай, 201522000076 дугаар эрүүгийн хэргийг хохирогч Б.Амаржаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Гавъяат овогт О.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
2.Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй,
-2001 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-2002 оны 7 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 6 сарыг нэмж, эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоосон,
-2005 оны 4 дүгээр сарын 14-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сар хорих ялаар шийтгүүлсэн,
-2008 оны 1 дүгээр сарын 8-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулийн дагуу Хөвсгөл аймаг дахь давж заалдах шатны шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаар магадлалаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, оногдуулсан ялыг 5 жил хорих болгож тус тус өөрчилсөн,
-2011 оны 5 дугаар сарын 5-нд эдлээгүй үлдсэн 1 жил 1 cap 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, Харсүрэгтэн овогт М.Л нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
3.Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2009 оны 10 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулиар 3 жилийн хорих ял хасагдаж, 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан Онход овогт Б.Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
4.Монгол Улсын иргэн, 1984 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2002 оны 11 дүгээр сарын 13-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Ж.Д нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
5.Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2013 оны 8 дугаар сарын 8-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялын тэнсэж 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Хотгойд овогт Б.Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
6.Монгол Улсын иргэн, 1992 оны 2 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Эрхэл овогт Н.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
7.Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шарнууд овогт Б.А нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
8.Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Шар гэвш овогт Б.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
9.Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй,
-2009 оны 10 дугаар сарын 8-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил хорих ялаар шийтгүүлсэн,
-2016 оны 1 дүгээр сарын 4-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, Өндөр овогт Д.Х нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
10.Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 25-нд төрсөн, эрэгтэй, 2005 оны 4 дүгээр сарын 14-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хар сүрэгтэн овогт Т.М нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
11.Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Анч овогт Г.П нь 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
12.Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2009 оны 10 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулиар 3 жилийн хорих ял хасагдаж, 2011 оны 3 дугаар сарын 22-нд 6 cap 12 хоногийн хорих ялаас тэнсэгдэж суллагдсан, Өөлд овогт Ц.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.П, Ц.Б нарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
Шүүгдэгч О.Б, Ж.Д, Н.Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлан онц их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч Ш.Адъяасүрэн, Г.П, Ц.Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлан их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч М.Л, Б.Г, Б.Э, Б.Б, Д.Х, Т.М нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж хулгайлсан, шүүгдэгч Г.П, Ц.Б нарыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, шүүгдэгч Н.Быг насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б, Г.П нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,
2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бөд 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил хорих ял, шүүгдэгч Ж.Дд 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Н.Бод 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял,
2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяасүрэнд 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Ц.Бд 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял, шүүгдэгч Г.Пад 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял,
2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лд 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сар баривчлах ял, шүүгдэгч Б.Гт 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 сар баривчлах ял, шүүгдэгч Б.Эт 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 сар баривчлах ял, шүүгдэгч Б.Бд 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 сар баривчлах ял, шүүгдэгч Д.Хт 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 сар 10 хоног баривчлах ял, шүүгдэгч Т.Мыг 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 сар баривчлах ял,
2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шүүгдэгч Н.Бод 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Бод Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялын заримыг буюу 2 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 12 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Адъяасүрэнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасч, эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Ж.Д, Н.Б, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяасүрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус тогтоож,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Б 382 хоног, Б.Г 170 хоног, Б.Э 151 хоног, Ж.Д 260 хоног, Б.А177 хоног, Н.Б 342 хоног, М.Л 225 хоног, Т.М 175 хоног, Г.П 531 хоног, Ц.Б 455 хоног, Д.Х 140 хоног, Б.Б 126 хоног тус тус цагдан хоригдсон хугацааг тэдний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч М.Л, Т.М, Г.П, Ц.Б, Д.Х, Б.Б нарыг шүүх хуралдааны танхимаас суллаж,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийн эзэмшлийн 18-57 ХӨВ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах, шүүгдэгч М.Л, У.Самданшарав нар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн А.Сэнгээгийн эзэмшлийн Супер Вени маркийн мотоцикль, шүүгдэгч Т.М, Г.П, М.Л нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Супер Вени маркийн мотоцикль, шүүгдэгч О.Б, Д.Х, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Л.Лхамжавын эзэмшлийн 58-15 ХӨҮ улсын дугаартай Портер маркийн автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгч М.Л, У.Самданшарав нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 400,000 төгрөгийн тал хувь болох 200,000 төгрөгийг шүүгдэгч М.Лос, шүүгдэгч О.Б, Д.Х, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 5,000,000 төгрөгийг шүүгдэгч О.Б, Д.Х, Б.Б нараас, шүүгдэгч Т.М, Г.П, М.Л нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Супер Вени маркийн мотоциклийн үнэ 270,000 төгрөгийг шүүгдэгч Т.М, Г.П, М.Л нараас тус бүр 90,000 төгрөгийг, шүүгдэгч О.Б, Н.Б, Нямжаргал нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Исүзү бикорн маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг шүүгдэгч О.Б, Н.Б нараас 833,333 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяасүрэнгээс 4.740.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Амаржаргалд олгуулах,
шүүгдэгч О.Бөөс 4.740.000 төгрөгийг гаргуулж Б.Амаржаргалд, 750,000 төгрөгийг гаргуулж Б.Ганхуягт, 323,333 төгрөгийг гаргуулж Б.Даваахүүд, 1,250,000 төгрөгийг гаргуулж Д.Сүхээд, 1,750,000 төгрөгийг гаргуулж Д.Баяновт, 433,333 төгрөгийг гаргуулж Ц.Лхагвадоржид, 800,000 төгрөгийг гаргуулж Л.Дашдаваад, 1.000.000 төгрөгийг гаргуулж П.Хайдавт, 216,666 төгрөгийг гаргуулж Д.Дэлгэрмаад, 850,000 төгрөгийг гаргуулж Г.Энхтуяад, 375,000 төгрөгийг гаргуулж Д.Цасчихэрт, 300,000 төгрөгийг гаргуулж П.Даваадоржид, 46,666 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Жамбалдоржид олгуулах,
шүүгдэгч Ж.Даас 4,740,000 төгрөгийг гаргуулж Б.Амаржаргалд, 800.000 төгрөгийг гаргуулж Ц.Лхагва-Очирт, 323,333 төгрөгийг гаргуулж Б.Даваахүүд, 800.000 төгрөгийг гаргуулж Л.Дашдаваад, 1,000,000 төгрөгийг гаргуулж П.Хайдавт, 1,175,566 төгрөгийг гаргуулж Б.Бат-Очирт, 1,000,000 төгрөгийг гаргуулж С.Нямхүүд, 800,000 төгрөгийг гаргуулж Б.Лхагва-Очирт, 700,000 төгрөгийг гаргуулж М.Манлайд олгуулах,
шүүгдэгч Н.Боос 1,000,000 төгрөгийг гаргуулж П.Хайдавт, 850,000 төгрөгийн гаргуулж Г.Энхтуяад, 216,666 төгрөгийг гаргуулж Д.Дэлгэрмаад, 1.175.566 төгрөгийг гаргуулж Б.Бат-Очирт, 3,980,000 төгрөгийг гаргуулж Х.Бямбадоржид, 233,333 төгрөг гаргуулж Ж.Энхтуяад олгуулах,
шүүгдэгч Г.Паас 1,516,666 төгрөгийг гаргуулж Б.Батхүүд, 216,666 төгрөгийг гаргуулж М.Манлайд, 500,000 төгрөгийг гаргуулж Д.Түмэн-Очирт, 1,750,000 төгрөгийг гаргуулж Д.Баяновт, 483,333 төгрөгийг Л.Өлзийтогтоход, 525,000 төгрөгийг гаргуулж Л.Коляд, 1,250,000 төгрөгийг гаргуулж Д.Сүхээд, 375,000 төгрөгийг гаргуулж Д.Цасчихэрт, 300.000 төгрөгийг гаргуулж П.Даваадоржид, 380,000 төгрөгийг гаргуулж Б.Сэнгээд, 36,000 төгрөгийг гаргуулж Ш.Мөнхтунгалагт, 500,000 төгрөг гаргуулж С.Бат-Эрдэнэд, 500,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.Амарсайханд олгуулах,
шүүгдэгч Ц.Бас 46.666 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Жамбалдоржид, 1,750,000 төгрөгийг гаргуулж Д.Баяновт, 1,516,666 төгрөгийг гаргуулж Б.Батхүүд, 500,000 төгрөгийг гаргуулж Д.Түмэн-Очирт, 483,333 төгрөгийг гаргуулж Л.Өлзийтогтоход, 375,000 төгрөгийг гаргуулж Д.Цасчихэрт, 300,000 төгрөгийг гаргуулж П.Даваадоржид, 1,250,000 төгрөгийг гаргуулж Д.Сүхээд, 525,000 төгрөгийг гаргуулж Л.Коляд, 500,000 төгрөгийг гаргуулж С.Бат-Эрдэнэд олгуулах,
шүүгдэгч Б.Гөөс 525,000 төгрөгийг гаргуулж Л.Коляд, 750,000 төгрөгийг гаргуулж Б.Ганхуягт, 375,000 төгрөгийг гаргуулж Д.Цасчихэрт, 46,666 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Жамбалдоржид, 300,000 төгрөгийг гаргуулж П.Даваадоржид, 323,333 төгрөгийг гаргуулж Б.Даваахүүд олгуулах,
шүүгдэгч Б.Эаас 130,000 төгрөгийг гаргуулж С.Нямхүүд олгуулах,
шүүгдэгч Лхамгомбоос 380,000 төгрөгийг гаргуулж Б.Сэнгээд, 216,666 төгрөгийг гаргуулж М.Манлайд олгуулах,
шүүгдэгч Т.Маас 1,000,000 төгрөгийг гаргуулж П.Хайдавт, 216,666 төгрөгийг гаргуулж М.Манлайд олгуулах,
шүүгдэгч Б.Бгаас 700,000 төгрөгийг гаргуулж М.Манлайд олгуулах,
шүүгдэгч Д.Хаас 700,000 төгрөгийг гаргуулж М.Манлайд олгуулахаар тус тус шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын “Удиртгал” болон “Тодорхойлох” хэсгийн:
“Шүүгдэгч О.Б нь гэх хэсгийн “Д.Цасчихэрийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлан авч 3,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол” гэсний дараа “, 2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цацын Оно гэх газраас Б.Б, Д.Х нартай бүлэглэн иргэн М.Манлайгийн 8 тооны адуу хулгайлж 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол” гэж нэмж,
-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч О.Б, Ж.Д, Н.Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлан онц их хэмжээний хохирол учруулсанд, Б.Адъяасүрэн, Г.П, Ц.Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсанд” гэснийг “О.Б, Ж.Д, Н.Б нарыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Б.Адъяасүрэн, Г.П, Ц.Б нарыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэж, “шүүгдэгч Н.Быг насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж хурьцал үйлдсэн” гэснийг “шүүгдэгч Н.Быг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэж,
-4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар О.Бөөс 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар, Ж.Даас 1.000.000төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Н.Боос 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар Б.Адъяасүрэнгээс 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Бас 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Паас 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч О.Бийг 6 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.Д, Н.Б нарыг тус тус 5 жил 1 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар Б.Адьяасүрэнг 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Б, Г.П нарыг тус тус 3 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар” гэж,
-5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шүүгдэгч Н.Бод 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг “Шүүгдэгч Н.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар” гэж,
-6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Бод мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сар 21 хоногийн хугацаагаар хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 7 жил 3 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,
-7 дахь заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан Б.Адьяасүрэнд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч, эдлэх ялыг 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,
-8, 9 дэх заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О.Бөд оногдуулсан 6 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Дд оногдуулсан 5 жил 1 сар 21 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Адьяасүрэнд оногдуулсан 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Б, Г.П нарт тус тус оногдуулсан 3 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Бод оногдуулсан 7 жил 3 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж,
-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын “шүүгдэгч М.Л, Т.М, Г.П, Ц.Б, Д.Х, Б.Б нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.” гэсэн хэсгээс “Г.П, Ц.Б,” гэснийг хасч,
-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10, 11, 12, 13, 14, 15 дахь заалтын дугаарыг 9, 10, 11, 12, 13, 14 болгон өөрчилж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Адьяасүрэнг суллаж,
-шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.Амаржаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Амаржаргал гаргасан гомдолдоо: “...Уг хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаагүй. Шүүх, прокурор, цагдаагийн албан хаагчид хэрэг шалгагдах явцад хэргийн холбогдогч нартай хувийн харилцаатай болох нь нотлогдсон гэж үзэж байна. Хууль ёсны төлөөлөгч Б.Батдорж, Түмэндэмбэрэл нар нь хэргийн толгойлогчидтой танил тал байсны улмаас хохирогч миний хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн. Хохирогч миний адуу хагас нь амьд байгаа талаарх мэдээлэл надад байгаа. Мөн цагдаагийн ажилчид хэргийн мэдүүлгүүдийг зохиомол болгож өөрчилсөн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү ” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар бүрэн шалгаж, тогтоосон байна. Мөрдөн байцаалт болон шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн оролцоог харгалзан үзэж хуульд заасан ял шийтгэл оногдуулсан. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Баянмөнх, Батсүх, Даваажаргал нарт оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийг “Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон” шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь буруу байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогч Б.Амаржаргалын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Б нарын 12 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч О.Б нь дангаараа болон бусадтай бүлэглэн 16 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, 74,960,000 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч Б.Адьяасүрэн нь бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, 26,300,000 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч М.Л нь бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, 16,490,000 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч Б.Э нь бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч Б.Гөнхөлөг нь дангаараа болон бусадтай бүлэглэн 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, 15,650,000 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч Н.Б нь бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, 40,600,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж хурьцал үйлдсэн,
-шүүгдэгч Ж.Д нь бусадтай бүлэглэн 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, 61,710,000 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч Б.Б нь бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, 6,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч Д.Х нь бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, 6,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч Т.М нь бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч Г.П нь дангаараа болон бусадтай бүлэглэн 13 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, 37,150,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мөрдөн байцаалтаас оргон зайлсан,
-шүүгдэгч Ц.Б нь дангаараа болон бусадтай бүлэглэн 12 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, 39,400,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч О.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд нэр бүхий шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.П, Ц.Б нарт Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт “Бүлэглэж үйлдсэн” гэх шинж тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.П, Ц.Б нарыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б, Г.П нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Түүнчлэн шүүгдэгч О.Б, Ж.Д, Н.Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.Адъяасүрэн, Г.П, Ц.Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлан их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Л, Б.Г, Б.Э, Б.Б, Д.Х, Т.М нарыг бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж хулгайлсан гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Быг насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар тус тус зүйлчилж, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг харгалзан тэдэнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Харин анхан шатны шүүхийн 161 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Б, Д.Х нарын үйлдсэн хэргийг тус тусад нь бичихдээ “2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө иргэн М.Манлайгийн 8 тооны адуу хулгайлж 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүгдэгч Б.Б, Д.Х, О.Б нар бүлэглэн үйлдсэн нь нотлогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шүүгдэгч О.Бийн үйлдсэн хэргийг дүгнэсэн хэсэгт дээрх үйлдлийг орхигдуулж техникийн шинжтэй алдаа гаргасныг Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчимд нийцсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх үед буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг зарим шүүгдэгч нарын үйлдэлд буцааж хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Адьяасүрэн, Ц.Б, Г.П нарын үйлдсэн машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар, шүүгдэгч Н.Бын үйлдсэн арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилж, ялыг тухайн зүйл хэсэгт заасан ялын хэмжээнд нийцүүлэн хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Б, Ж.Д, Н.Б нарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилж, хууль буцаан хэрэглэх зарчмыг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хуулиар шинээр тогтоосон хүндрүүлэх шинжийг хууль мөрдөгдөхөөс өмнөх үйлдэлд буцааж хэрэглэх нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэсэн зарчимд нийцэхгүйн дээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан хохирлын шалгуурыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар тодорхойлсон хохирлын хэмжээнд дүйцүүлэн тооцож, төсөөтэй хэрэглэх үндэслэлгүй тул шүүгдэгч тус бүрийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирлын хэмжээг харгалзан шүүгдэгч О.Б, Ж.Д нарын үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.3, 2.4-т зааснаар, шүүгдэгч Н.Бын үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар тус тус зүйлчилж, шүүгдэгч О.Б, Ж.Д нарыг “Бусдын их хэмжээний эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлсан”, шүүгдэгч Н.Быг “Бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Амаржаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд дурьдсан “Хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаагүй. Шүүх, прокурор, цагдаагийн албан хаагчид хэрэг шалгагдах явцад хэргийн холбогдогч нартай хувийн харилцаатай байсан... Цагдаагийн албан хаагчид хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрчилсөн” гэх нөхцөл байдал тухайн хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын б-д “Шүүгдэгч Гавьяат овогт Орсоогийн Баянмөнх, Боржигон овогт Жамбаагийн Даваажаргал, Эрхэл овогт Нармандахын Батцогт нарыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэснийг “Шүүгдэгч О.Б, Ж.Д нарыг бусдын их хэмжээний эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлсан, шүүгдэгч Н.Быг бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлсан” гэж,
мөн заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч О.Бийг 6 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.Д, Н.Б нарыг тус тус 5 жил 1 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч О.Бийг 6 жил 4 сар 26 хоног хорих ялаар, Ж.Дыг 5 жил 1 сар 21 хоног хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Быг 5 жил 1 сар 21 хоног хорих ялаар” гэж,
мөн заалтад шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Бод мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сар 21 хоногийн хугацаагаар хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 7 жил 3 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж өөрчилснийг “2015 оны Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Бод мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар 21 хоног хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сар 14 хоног хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 7 жил 3 сар 5 хоног хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.Амаржаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН