Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/238

 

 

2024      05         27                                           2024/ШЦТ/238

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч М.О нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Од холбогдох эрүүгийн 2425000000210 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт ............ тоотод оршин суух, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 3 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн 12.5 дугаар 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өөрчлөн зүйлчилж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, Б овгийн Мны О, /регистрийн дугаар: 0000000000/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” баарнаас хохирогч Д.Сын куртик, гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 411,100 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч М.Оийн мэдүүлсэн: Үнэн зөв мэдүүслэн. Гэм буруугаа хүлээж байна. Авсан эд зүйлээ буцааж өгсөн. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,

        Эрүүгийн 2425000000210 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-хохирогч Д.Сын мэдүүлсэн:...2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах В бааранд ажпынхаа хүмүүстэй цуг 20-21 цагийн орчимд ороод баруун талын ширээн дээр суусан юм. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад баар хаах үед сандал дээр үлдээсэн куртик байхгүй хулгайд алдсан байсан юм. Тэгээд би маргааш нь баар онгойх үед би камер шүүх гэж очсон чинь хамгаалагч нь өчигдөр бараан өнгийн, цагаан өнгийн канттай цамцтай******* хүн гаднаас түлхүүр олсон гэж машины түлхүүр өгсөн гэж хэлэхээр нь харахад миний машины түлхүүр байсан юм. Камер шүүж үзэхэд цэнхэр өнгийн куртиктэй******* хүн миний куртикийг аваад цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор суусан байсан. Шаргал өнгийн хар судалтай урт куртик дотор “Теспо Самоn 19” маркийн гар утас, Приус 20 тээврийн хэрэгслийн түлхүүр зэрэг зүйл байсан....миний гар утас кодтой байсан. Доторх зураг, хадгалсан дугаар устсан байна. Куртикний халаасанд гар утас, машины түлхүүр зэрэг эд зүйлүүд байсан. Машины түлхүүрийг баарны хамгаалагчид өгсөн байсан. Надад хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Миний гар утсыг хүлээлгэн өгч намайг хохиролгүй болгосон. Өөр надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 12, 14-р тал/

-гэрч У.Бын мэдүүлсэн: ...О, Б, Э, Ж нарын хамт 23 цагийн орчимд В баар руу орсон. Тэгээд бааран дотор 0.75 литрийн хэмжээтэй архи, 2 шил пиво уусан юм. Баар хаах үед бүгдээрээ гадагшаа гарсан. Машин дотор ороод сууж байсан чинь О куртикнууд оруулж ирсэн. Тэгээд куртикнүүдээ авсан чинь өөр хүний куртик байсан юм. Тэгээд би Од хүний куртик авсан байна оруулж өгөхгүй юм уу гэсэн чинь өнгөрсөн гэж надад хэлсэн юм. Тэгээд би сүүлд цуг явсан, машин барьж явсан эрүүл Жгаас асуусан чинь О надад машины түлхүүр өгч баар руу оруулаад өг гэж хэлээд би дотогшоо орсон гэж сонссон юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байгаа юм. Тэгээд бид нэг мэдсэн чинь Булган орж байсан юм. Тэгээд би гэртээ харьсан. Сүүлд над руу цагдаагаас ярьж байна гэж холбогдсон юм....гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/

-Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Дашдэлгэрийн Мягмарсүрэнгийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай … Теспо Самоn 19 маркийн гар утсыг 361.100 төгрөг, шаргал өнгийн хар судалтай  the north face загварын куртикийг 50.000 төгрөг, нийт 411.100 төгрөг  болж байна...” гэх үнэлгээний дүгнэлт /хх-ийн 27-31-р тал/

Шүүгдэгч М.Оийн яллагдагчаар мэдүүлсэн:... 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Vegas баар руу Буянцогт, Б, Э, Ж нарын хамт 23 цагийн орчимд орсон юм. Тэгээд бааран дотор 0.75 летрийн архи, 2 шил пиво ууссан юм. Тэгээд баар хаах үед найзуудийн хувцсыгг авч гарсан. Өөрийн эзэмшлийн 4544 Бул дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж Булган аймаг руу явсан. Тэгээд гэртээ хариад амарсан. Маргааш нь хүний куртик авсан талаараа мэдсэн юм. Тэгээд манай 11 настай охин Э куртикнээс гар утас гаргаж ирсэн байсан... үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 42-р тал/

-Шаргал өнгийн хар судалтай “The north face” куртик, Тесnо Самоn 19 маркийн хар өнгийн дэлгэцтэй цэнхэр өнгийн сериал-350470834546740 дугаартай гар утас зэргийг хүлээн авсан,хүлээлгэн тэмдэглэл /хх-ийн 51-52-р тал/

-Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар магадлалыг хуулбар /хх-ийн 59-65-р тал/

- Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-76-р тал/

-Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11-р сарын 11-ний өдрийн 254 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 78-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч М.О нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглээд гарахдаа тэнд байсан Д.Сын куртик, гар утсыг сэм нууцаар, авч 411,100 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч М.Оийн үйлдлийн улмаас Д.Сд 411,100 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Д.С-ын...  Камер шүүж үзэхэд цэнхэр өнгийн куртиктэй******* хүн миний куртикийг аваад цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор суусан байсан. Шаргал өнгийн хар судалтай урт куртик дотор “Теспо Самоn 19” маркийн гар утас, Приус 20 тээврийн хэрэгслийн түлхүүр зэрэг зүйл байсан...гэх мэдүүлэг,..... гэрч У.Бын:. .Баар хаах үед бүгдээрээ гадагшаа гарсан. Машин дотор ороод сууж байсан чинь О куртикнууд оруулж ирсэн. Тэгээд куртикнүүдээ авсан чинь өөр хүний куртик байсан юм. Тэгээд би Од хүний куртик авсан байна оруулж өгөхгүй юм уу гэсэн чинь өнгөрсөн гэж надад хэлсэн юм.... гэх мэдүүлэг,  үнэлгээний тайлан, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

  Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...ял шийтгэнэ” гэж, бусдын өмчлөх эрхийн эсрэг “хулгайлах” гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.

Шүүгдэгч М.О нь хохирогч Д.Сын ““The north face” куртик, Тесnо Самоn 19 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 411.100 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч М.О нь хохирогч Д.Сын ““The north face” куртик, Тесnо Самоn 19 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь хохирогчийн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн тул шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, хохирол биет байдлаар төлөгдсөн тул гаргуулах төлбөргүй гэж,

 -шүүгдэгч М.О:... гэм буруугаа хүлээж байна, эсэргүүцэх зүйлгүй гэж тус тус дүгнэлт гаргажээ.

 2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн байдал, хохирол арилсан зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ оногдуулах саналтай.. гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухай зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2,3 дэхь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан.

Иймд шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

3. Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Д.Сд учирсан хохирол биет байдлаар төлөгдсөн, цаашид гаргах гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Мны Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Од хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн, үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар М.Од оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд  хяналт тогтоохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

      

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ