| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/954 |
| Огноо | 2024-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/954
2024 09 03 2024/ШЦТ/954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Д.Энхбаяр,
Шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр /ҮД:2467/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З.Тд холбогдох 2406 00000 1880 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .............. оны .........дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .......... дугаар хороо, .......... дүгээр байрны ................ тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ....... Т /РД:........./.
Хэргийн товч агуулга:
З.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан 14 дүгээр байрны гадна талд хохирогч Эүл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун шанаа, хамарт шарх, дух, баруун зовхи, шанаа, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Т өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч З.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан 14 дүгээр байрны гадна талд хохирогч Эүл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун шанаа, хамарт шарх, дух, баруун зовхи, шанаа, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.01-03/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.06/,
Хохирлын баримтууд /хх.09-72/,
Хохирогчийн Сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлагагүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхбаялагийн өгсөн: “Би Т гэгчтэй 1 газар байдаг зүс таних байрны хуурай ах дүүсийн харилцаатай байдаг. Т манай хажуу талын 09 дүгээр байранд амьдардаг байсан. Сүүлийн 6 жилийн хугацаанд Япон улсад суралцаж байсан гэдгийг мэдэж байна. ...Тухайн маргаан болдог өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 26-ны өмнөх өдөр нь буюу 2024 оны 07 дугаар сарын 25-ны орой би хуучин ажилладаг байсан газраа очоод байж байхад Т манай найзууд болох Батхолбоо, Батням нарын хамт орж ирээд надтай мэнд мэдээд гарсан. Би тухайн орой 23 цаг өнгөрч байхад ажлаасаа гараад Батням руу залгаад 14 дүгээр байрны хүүхдийн тоглоомын саданд очих үед Т, Батхолбоо, Батням, Тамир нар архи уугаад сууж байсан. Тэгээд би тэд нартай нийлээд Экспорт нэртэй 0,75 литртэй 4 шил архи хувааж уугаад 2024 оны 07 дугаар сарын 26-ны үүрээр 04 цагийн орчимд Т бид хоёр яриа таарахгүй маргалдаад хэрэлдсэн чинь Т намайг дуудаад “хоёулаа ийшээ тусдаа гараад ярья, нааш ир” гээд намайг дагуулаад 14 дүгээр байрны зүүн хойд талын ногоон контейнерын хажууд очоод юм ярьж байгаад баруун гараараа миний баруун нүд рүү цохиод миний ухаан балартаад сэргэх үед хамт ууж байсан найзууд ирсэн байсан. Тэгээд би цагдаад хандъя гээд явах гэтэл Т хоёулаа эндээ тохирчихъё гээд надаас салахгүй 2 цаг орчим болоод би хүчээр чирсээр байгаад цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх.79/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Батнямын өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би Т, Тамир, Батхолбоо бид 4 анх 22 цагийн орчимд уулзаад 13 дугаар байрны гадна талд байрлах саданд суугаад Т Японд байж байгаад ирсэн тул удаан уулзаагүй гээд 0,75 литртэй Экспорт нэртэй архи аваад хувааж уугаад сууж байхад 23 цагийн үед Энхбаялаг над руу залгаад хаана байгаа талаар асуугаад бид нар дээр ирээд хамт уусан. Ууж байх хугацаанд Т, Энхбаялаг нар хоорондоо муудалцаад байсан ба юунаас болж муудалцсан талаар санахгүй байна. Энхбаялаг нэлээн согтсон байдалтай Ттай хэрүүл өдөөд маргалдаад байхаар нь бид нар уух юмаа дуусгаад гэр лүүгээ харих гээд явж байхад Энхбаялаг, Т хоёр бид нараас түрүүлээд нэлээн зайтай урд явж байгаад Т Энхбаялагийг нэг удаа цээж хэсэг рүү нь гараараа түлхэх үед Энхбаялаг газар унаад босож байсан. Тухайн үйл явдлыг хараад бид гурав очих үед Энхбаялагийн нүүрний зүүн хөмсөг орчмоос цус гарсан бололтой нүүр нь цусанд хутгалдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.91-92/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9941 дугаартай:
1. Б.Энхбаялагийн биед баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун шанаа, хамарт шарх, дух, баруун зовхи, шанаа, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1,1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.97-98/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.116-117/,
Мөрдөн шалгах ажиллагаанд З.Тулгын яллагдагчаар өгсөн: “... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.119/,
Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 588 дугаартай Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж /хх.122-123/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.101-113/,
Шүүгдэгчид гомдолгүй, төлбөр тооцоо бүрэн төлж барагдуулсан, шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хохирогч Б.Энхбаялагийн гаргасан хүсэлт /хх.129/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч З.Тулгын гаргасан хүсэлт /хх.133/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.137/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч З.Т өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт Тх, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Тд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч З.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч З.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч З.Тд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Тд урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Зоригоогийн Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч З.Тд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 22.000.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Энхбаялаг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч З.Тд урьд нь авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Тд урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР