| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0207/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/262 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/262
2024 06 10 2024/ШЦТ/262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Төгөлдөр
Хохирогч Ц.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б
Шүүгдэгч Д.Унарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У холбогдох эрүүгийн 2425004370104 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0........... цэцэрлэгт нятглан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн .................тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14........... зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Х ургийн овогт Дийн У/РД:0000000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Унь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ........... цэцэрлэг дотор хохирогч Ц.Дгаар “........... цэцэрлэгийн 2023 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайлан”-д гарын үсэг зуруулах явцдаа маргалдаж, улмаар “Төсөвт байгууллагын 2023 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайлан” гэсэн цаасан баримт барьсан гараараа хохирогчийн баруун шанаан тус газарт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Д.Умэдүүлсэн: 11 дүгээр сарын 13-ны өдөр тайланд гарын үсэг зуруулах гээд даргыг хүлээгээд ирэхгүй байсан. 11:10 цагт ирэхээр нь хаалгыг нь тогшиход “хувцсаа сольж байна” гэсэн. Би тайлангаа ширээн дээр нь тавиад 20 минутын дараа ороход “цагт нь зуруулахгүй яасан юм, би дарлуулж зурдаг хүн биш”гэсэн, тайланг ширээ рүү шидсэн. Би тайланг аваад гарын бугалга руу нь цохиод “балай авгай” гэж хэлсэн нь үнэн. Ес зүйн хорооны хурал дээр уучлал гуй гэсэн, толгой руу нь цохиогүй болохоор уучлал гуйгаагүй гэх мэдүүлэг,
-хохирогч Ц.Дгийн мэдүүлсэн: Би худал мэдүүлээгүй, болсон процессыг л ярьсан. 11 сарын 13-нд өглөө 9 цагт ажилдаа ирээд 10 цагт гарч 12 цагт ирсэн. Ундны цагаар хүүхэдтэйгээ эмнэлэг яваад 13 цагт ирсэн. У нэг удаа залгасан байсан. 13 цагт ирээд үүдээ түгжээд хувцсаа сольж байхад үүд хүчтэй балбасан.Тэгээд гэрээнд гарын үсэг зурж байхад орж ирээд “төсвийн мэдээн дээр хурдан зураач малаа, би яараад байна” гэхээр нь би “өмнө нь зуруулж байхгүй яасан юм” гээд угтвар ширээ рүү баримтыг шидтэл У шүүрч аваад баримт барьсан гараараа толгой руу цохичхоод хараагаад гараад явсан. Өвчтэй байсан хугацааны листний зөрүү 229,656 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
эрүүгийн 2425004370104 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-16 хуудас 1 багц цаасан баримтыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18-р тал/
-Төсөвт байгууллагын 2023 оны 3-р улирлын санхүүгийн тайлан гэх баримт /хх-ийн 19-34-р тал/
-Хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 35-р тал/
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай:...Уг хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд бичлэгийн баруун дээд буланд 2023-11-13 12:00:19 огноо цаг минут нь тодорхой харагдаж байна. 13 цаг 39 минут 16 секундэд хар өнгийн хувцастай үсээ задгай тавьсан гартаа цаас барьсан эмэгтэй гаднаас орж ирэв. Зураг №2 .....гэх тэмдэглэл /хх-ийн 36-39-р тал/
-2 ш рентген зургийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 40-р тал/
-хохирогч Ц.Дгийн “Т” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 43-47-р тал/
-хохирогч Ц.Дгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг 8-р цэцэрлэг дээр өрөөндөө ажлын газрын нягтлан У толгой тус газарт зузаан цаастай гараар нь нэг удаа цохиулсан. Тэгээд би толгой манараад хэсэг хугацаанд сандал дээрээ сууж байтал гаднаас ажлын газрын багш Отгон орж ирсэн. Тэгэхээр нь би нягтлан бодогч У толгой руу цохиулсан талаараа хэлсэн. Тэгсэн намайг Отгон багш яаж байгаа юм болоо гэчхээд гараад явсан. Тэгээд би сууж байгаад 20 минутын дараа өрөөнөөсөө гараад угаалгын өрөө орох гэтэл урдаас нягтлан Угаднаас орж ирж таарсан. Зөрөхдөө надад “лалар минь чамайг яасан ч яадаг юм, цагдаа шүүхээрээ яваарай, юу олж долоохыг чинь харна” гэж намайг заамдаж авах гэхээр нь би хойш ухарсан. Намайг “өмхий авгай, бүх юм нь өмхийрсөн,яаж нөхөр нь чамтай унтдаг байна, бузар авгай, лалар авгай” гэсэн. Мөн “Чиний эрхлэгч хийнэ гэж юу байсан юм чи юу хийж чадах юм” гэх зэргээр дайрч доромжилсон. Тэгснээ надад “лалар минь чамайг аудитын газраас дуудсан шүү, очоорой” гэж хэлсэн. Тэгээд би өрөөндөө ороод толгой өвдөөд дотор муухайраад байхаар нь эмч рүү залгахад гар утсаа авахгүй байсан. Тэгж байтал арга зүйч Г.Н орж ирснээ “та зүгээр үү юу болсон бэ? нөгөөдөх чинь коридороор нэг орилж хашхирч байгаад гараад явлаа” гэж байсан. Би толгой руугаа цохиулснаа хэлээд дотор салгалаад, нэг л тайван биш байна яах уу гэтэл та цагдаад хандаач ажлын байран дээрээ зодуулчихаад бас ёс зүйн хороондоо ч гомдлоо гаргаарай гэж хэлчхээд миний өрөөний урд талаас харсан өрөөнд орсноо та нар одоо болиоч ийм ёс зүй үгүй байж болохгүй энэ хүний ажилласан жил, нас намбыг нь бодсон ч бие нь өвдөөд орж ирж байхад заавал ингэх шаардлага байсан юм уу? гэж хэлж байсан. Цаанаас Убаахан юм яриад байсан. Би юу ярьж хэлж байгаа талаар нь тодорхой сонсоогүй. Тэгээд байж байсан эмч Заяа орж ирээд та над руу залгасан уу гэхээр нь би урдаас нь залгасан, сая нягтланд чинь зодуулчихлаа, тэгээд бие өвдөөд байхаар нь чам руу залгасан гэж хэлсэн. Эмч урдаас би ангиудаар явж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгснээ өө за амар юм болж ингэдэг дээрээ тулаа юу гэсэн. Намайг Уаудитын шалгалтаар ирсэн хүмүүст эрхлэгч гарын үсэг зурахгүй байна гэж хэлсэн байсны дагуу би очиж уулзсан. Тэгээд дотоод асуудал гараад ганц хоёр зөрчил үүсээд удчихлаа гарын үсгээ зуруулаад явуулъя гэчхээд гараад ирсэн. Бидний дунд ажлаас болоод маргалдах үе гарах юм та нар битгий буруугаар бодоорой гэж хэлсэн юм. Тэндээс би гараад дотор ердөөсөө засрахгүй болохоор нь цагдаад өргөдөл гаргасан. Цагдаад өргөдлөө өгчхөөд өрхийн эрүүл мэнд орж даралтаа үзүүлсэн. Даралт нэг тал нь 140 нөгөө тал нь 100 хүрсэн байсан, пульс 91 байсан. Хэсгийн эмч намайг та ингэж явж болохгүй даралт чинь өндөр байна гээд даралт бууруулах тариа, өвчин намдаах тариа хоёрыг хийж өгсөн. Тэгээд зүрхний хэм бууруулах эм өгсөн. 20 минут намайг ажиж суулгаж байгаад дахиж даралт үзсэн. 120, 80-тай болсон байсан. Зүрхний хэм 76 болсон байсан.... Өнөөдрийн хувьд бол гаднаас би өрөөндөө ороод хувцсаа солих гээд өрөөний хаалгаа дотор талаас цоожлоход гаднаас хаалга өшиглөөд тас түс болоод байхаар нь би онгойлготол нягтлан Убайсан. Тэгснээ над руу “үхсэндээ хаалга үүд цоожлоод байгаа юм” гэтэл би “хувцсаа сольж болохгүй юм уу” гэж хэлсэн. Тэгсэн гарын үсэг зуруулах гэж байсан бичиг баримтаа ширээн дээр шидчихээд гараад явсан. Би хувцсаа сольчхоод гарын үсгээ зураад сууж байтал ороод ирсэн. Тэгээд гарын үсэг зурж байсан бичиг цаас шүүрч аваад байсан. Хамгийн сүүлд төсвийн мэдээн дээр гарын үсэг зурах гэтэл “хурдан зур” гэхээр нь би “урд нь зуруулж байх нь яасан ю”м гэтэл булааж аваад намайг цохиод гараад явсан. Зузаан цаастай бичиг баримт барьж байгаад цохисон. Гараа атгаж байгаад цохисон... Миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна... Би 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 12-ныг хүртэл Т эмнэлэгт ходоодны архаг үрэвсэл оношоор 7 хоног хэвтсэн юм. Тэгээд 14 цагийн үед эмчилгээгээ хийлгээд эмнэлгээс гарсан. Тэгээд гэртэй очоод гэрээс гараагүй байж байгаад маргааш нь ажил дээрээ ирсэн … гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51, 53-р тал/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 54-56-р тал/
-гэрч Г.Нийн мэдүүлсэн:… “...Намайг ангиудаар хяналт шалгалтаар явж байхад коридорт хүмүүс хоорондоо маргалдаж байгаа дуу хоолой сонсогдсон. Тэр дунд нэг эмэгтэй хүний хоолой үхээч балай авгай минь гэж орилж хашхирч байсан. Тэгээд би дээш 2 давхарт гарч өрөөндөө орж бичиг баримтаа тавьчхаад эрхлэгч Ц.Дгийн өрөөнд явж ортол сандал дээрээ ширээний ард толгойгоо барьчихсан нүүр нь улайчихсан байдалтай ганцаараа сууж байсан. Би юу болоод орилж хашхираад байна та нар чинь хүүхдүүдийн өмнө ийм үйлдэл гаргаж болж байгаа юм уу гэхэд урдаас эрхлэгч “би орилж хашгичаагүй Унамайг элдвээр харааж зүхэж доромжлоод, тархи толгой руу цохичхоод гараад явсан, тэгээд коридороор нэг орилж хашхирах чимээ сонсоо биз дээ” гэж хэлж байсан. Намайг харахад эрхлэгч шоконд орчихсон, сандарчихсан байдалтай байсан. Тэгээд би та эмнэлэгт очиж үзүүл даралт энэ тэр чинь зүгээр үү? гэчхээд гарсан. Тэгээд би өрөөнөөс гараад өөрийн өрөөндөө явж орсон. Удаа ч үгүй эрхлэгч ардаас орж ирээд би явж үзүүлж харууллаа гээд надад бичиг баримт үлдээгээд гарсан... Нүүр нь бол минчийгээд улайчихсан байсан. Хөхөрч хавдсан зүйл бол анзаарагдаагүй... Д эрхлэгчийн өрөөнөөс нягтлан Угарч ирэхдээ коридороор орилж хашхираад” балай авгай үхэж далд орвол таарна,үхээч үхээч” гэж хашхирсан. “Балай үмхий авгай зайлж өгвөл таарна” гэх зэрэг үгээр доромжилж байсан. Тэгсэн намайг өрөөнд байхад эрхлэгч манай өрөөнд орж ирээд коридорт намайг барьж авч зодох нээ гэхээр нь юу болоод байгаа юм гэхэд Удахиж цохих гэж дайрлаа. Намайг “цохих нь битгий хэл алсан ч яадаг юм” гэж хэллээ гэсээр орж ирсэн. Одоо ч хүртэл хэрүүл маргаан хийгээд чамаас болж би өнөөдөр яллагдагчаар татагдаж цагдаа дээр мэдүүлэг өгөөд шөнө хүртэл байлаа гэж маргалдаж байсан. Хүнийг хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилчхоод алсан ч яадаг юм, үмхий авгай үхээч үхээч гэж хэлж орилж байгаа хүн хэзээ ч өөрийнхөө бурууг ухамсарлаагүй байна гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 58, 62-р тал/,
-гэрч Б.О мэдүүлсэн...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагаас 13 цагийн орчимд намайг ангийн хүүхдүүдээ унтуулж байхад коридорт нэг муухай орилж хашхиралдсан дуу сонсогдсон. Тэр үед би хүүхдүүдээ унтуулж байсан болохоор нээх анзаараагүй орхисон. Тэгсэн унтуулчхаад арга зүйч Нийн өрөөнд орох гэтэл цоожтой байсан. Тэгэхээр нь би даргын өрөөнд орж хэвлэх санаатай нөүтбүүкээ тэврээд яваад ортол хаалганы хажуу талын хүрээ мод уначихсан байсан. Би хүүе даргаа та яагаад энийгээ унагаачихсан юм гэтэл “нягтлан сая орж ирээд намайг зодчихоод гараад явсан” гэж хэлсэн. Тэгсэн даргыг анзаараад харахад нүүр нь улайчихсан, шоконд орчихсон байдалтай юм ярихдаа сандраад, хоолой нь чичрээд байсан. Тэгээд би өөрөө шоконд ороод хүүе яанаа яаж байгаа юм болоо гэж хэлээд гараад ирсэн. Хэвлэх бичиг цаасаа ч мартаад ангидаа орсон. Дарга намайг үгэнд дурлаж байна гэж бодох вий дээ гэж бодсон. Би даргыг хэн нэгэнтэй маргалдсаныг нь ч мэдээгүй яваад орчихсон юм. Тэгсэн коридорт маргалдсан хүмүүс дарга, нягтлан хоёр байсан... Би хараагүй. Дарга надад хэлэхдээ нягтлан У цохисон гэж хэлсэн... Намайг эрхлэгчийн өрөөнд явж ороход нүүр нь улайчихсан шокт орчихсон байсан. Тэр дүр төрхийг би хараад хүртэл гайхсан. Тэгээд эрхлэгчээс юу болсон бэ? та зүгээр үү гэхэд нягтлан Унамайг зодчихлоо гэж байсан Би маргалдсаныг нь мэдээгүй явж ороод сүүлдээ үгэнд дурласан юм шиг санагдаад эвгүй байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 60, 64-р тал/
-гэрч Б.Бын мэдүүлсэн:.. “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээрээ өдрөөр жижүүртэй байсан... Намайг ажлаа хийгээд ажил дээр байхад манай эрхлэгч Ц.Д над дээр ирээд Баян-Өндөр мед эмнэлэг орж хүүхэд шинжилгээ өгөөд ирье цуг яваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би Баян-Өндөр эмнэлэг рүү машинаар үйлчилж өгсөн. Тэгтэл эрхлэгч охиноо аваад эмнэлэг орсон хойно би машиндаа суугаад үлдсэн... Тэгээд эрхлэгч гарч ирээд хороолол руу явна гээд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртын гол баг руу явсан би одоо номерыг нь санахгүй байна. Тэгээд хороолол руу явах замд эмч С.З гар утсаар залгаад яаралтай гарын үсэг зурах хэрэгтэй байна гэсэн. Тийм болохоор би гарын үсэг зурчхаад явъя гэж эрхлэгчид хэлсэн. Тэгсэн эрхлэгч шууд явна гэж хэлээд хоёр охиныг нь хүргэж өгөөд буцсан. Тэгээд шууд ажил дээр ирсэн... Надад ямар нэгэн зовуурь шаналал ажиглагдаагүй. Биеийн байдал нь зүгээр байсан. Надад өвдөөд байна гэх зүйл ч яриагүй... Надад хэлэхдээ хүүхдийн шинжилгээ өгөх гэсэн юм та цуг машинтай яваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд охиноо аваад эмнэлэг орсон. Ажлын газар очоод эрхлэгчийг буулгачхаад машинаа байрлуулах гээд 2-3 минут гадаа байсан. Машинаа байрлуулчхаад ажил руу орох гэтэл урдаас нягтлан У, угаагч охин Б хоёр гарч ирж яваа харагдсан. Би зөрөөд ороход уур амьсгал нэг л биш болчихсон байсан. Тэр хооронд нягтлан эрхлэгч хоёр маргалдсан юм шиг байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 66-р тал/
-гэрч Л.Тын мэдүүлсэн:.. “...Миний бие Боловсролын төвд сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Боловсролын төвд 204 тоот өрөөнд ажил дээрээ ажлаа хийж байсан... Тухайн өдөр 8-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Д нь газрын даргатай уулзах гэсэн юм гэж манай өрөөгөөр орж ирсэн. Тэгээд нягтлантайгаа муудалцсан талаараа ярьсан. Ярихдаа үл ойлголцлоос болж нягтлан уурлаад миний толгойг цаастай гараараа хавсраад цохичихлоо гэж хэлсэн. Эмчид үзүүлмээр байна толгой өвдөж хүзүү хөшөөд байна гэж үдээс өмнө ирэхдээ тэгж ярьж байсан. Одоо эмчид үзүүлж харуулсан ямар нэгэн бичиг баримт алга зураг хөргөө харуулна ч гэнэ үү тийм зүйл яриад гарсан. Саяхан манайд ажилд орсон үг хүлээж авахгүй ур, дандаа тайлбар тавьж хэрүүл өдөж байдаг гэж ярьж байсан. Тэр өдөр дарга уулзсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Толгой өвдөөд байна гээд царай нь цонхигор ядруухан дуу харагдсан. Хөхөрсөн няцарсан зүйл бол харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-р тал/
-гэрч Э.Эгийн мэдүүлсэн:....2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Анхны-Оч эрүүл мэндийн төв дээр ажил үүргээ гүйцэтгээд сууж байсан... Ц.Д гэдэг эмэгтэй гаднаас айсан, сандарсан, түгшсэн байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь биеийн байдлыг нь үзэж харахад даралт нь 140/100, зүүн тал нь 130/90 пульс минутад 92 удаа цохилж байсан. Ингэхээр даралт ихэссэн, зүрх дэлссэн байсан учир даралт бууруулах тариа хийж, зүрхний пульс буулгах эм уулгаад өвчин намдаах тариа хийх зэрэг яаралтай эмчилгээ хийгээд 18 цагт үзэхэд даралт баруун талдаа 120/80, зүүн талдаа 120/90 пульс 85 болсон байсан. Толгой өвдөж нүд эрээлжилнэ, энэ тэнд гишгэнэ гэсэн зовуурь байсан тул эмчийн зөвлөгөө өгөөд дахин ирж үзүүлээрэй, даралтаа хянаарай, өвчин намдаах эм уугаад уламжлалтын эмчид үзүүлээрэй гэж хэлсэн...Хүнд зодуулсан гэж хэлсэн...Миний санаж байгаагаар баруун талын чамархай хэсгээ бариад энэ талаар өвдөөд байна гэхэд нь харахад хавдаж, хавагнасан зүйл анзаарагдсан. Түүнээс хөхөрч няцарсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-73-р тал/
-гэрч П.Сгийн мэдүүлсэн...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр А Эрүүл мэндийн төв дээр ажил үүргээ гүйцэтгээд сууж байсан... Тухайн өдөр Ц.Д гэх эмэгтэй үзүүлсэн. Намайг үзэхэд судас нь түргэн чичирч лугшин, энэ нь зүрх дэлссэн гэсэн үг. Дараа нь толгойны судас барьж үзэхэд мөн адил чичирч лугшиж байсан. Иймд эмчлүүлэгчээс юу болсон талаар асуухад ажлынхаа хүнд шаардлага тавихад шууд цохиж авсан ба доош суусан. Толгой өвдөж, дотор эвгүй оргиж байна гэсэн. Тэгэхээр нь судас барьж үзэхэд толгойны судас барихад чичирхийлж, лугшиж байсан нь тархи доргилттой гэж онош тавьж 4 өдрийн толгой хүзүүний хэсгийн бариа хийсэн байгаа. Харахад ямар нэгэн юм мэдэгдээгүй. Харин асуухад баруун талын шанаа хацар хэсгээ гараараа илээд дараад байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р тал/
-гэрч Р.Жын мэдүүлсэн:...2023 оны 11 сарын 06-наас 12-ныг хүртэл манай Т эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн...Манай эмнэлэгт ходоодны сөөргөө өвчнөөр хэвтэн эмчлүүлсэн... Ходоодноос өөр ямар нэгэн эмчилгээ хийгээгүй болно....гэх мэдүүлэг /хх-ийн 79-81-р тал/
-гэрч Ц.Цийн мэдүүлсэн:.. “...Миний бие БОЭТ-ийн дүрс оношилгооны эмч ажилтай... Энэ шинж нь тархи доргилтоос үүдэлтэй, бага зэрэг хаван, тархины дотоод даралт ихэссэнтэй холбоотой. Рентген зурагт ийм шинж илэрч болдог. Хуруу дардасны шинж, дух чамархай сул илэрнэ гэж дүгнэлт бичсэн нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гавал ясны хоёр байрлалын рентген зураг харж, дүгнэж бичсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84-р тал/
-шинжээч Э.Бын мэдүүлсэн:...Тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана...Тархины гэнэтийн хүчтэй цочролоор тархины эсийн чичирхийлэл явагдаж тархи, нугасны шингэний даралт, нэмэгдсэнээр тархи доргилт үүснэ... Тухайн үед Ц.Дг үзэх үед дагзны булчингийн хөшингөтэй, ромбергийн сорилд /нүдийг аниулж тайван зогсоох үед тэнцвэр алдах/ тэнцвэр алдалттай, рентген шинжилгээнд хуруу дардсын шинж дух, чамархайд сул илэрсэн, гэмтлийн эмчийн үзлэгт нистагм /нүдний алимны чичирхийлэл/ байсан. Дээрх шинжүүд нь тархи доргилтын үндсэн шинжүүд юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1032 дугаартай …Ц.Дгийн биед тархи доргилт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт, холбогдох эмнэлгийн баримтууд, /хх-ийн 91-96-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай “Магадлуулагчид А4 хэмжээтэй 16 ширхэг нэг багц цаасаар толгой хэсэгт цохих үед тархи доргилт гэмтэл үүсэх эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлээр цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Дээрх тархи доргилт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 101-102-р тал/,
-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 125-135-р тал/
-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 148-р тал/
-8-р цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн хуралдаанаас гарсан дүгнэлт /хх-ийн 150-152-р тал/
-хохирогч Ц.Дгийн амбулаторын картны хуулбар /хх-ийн 153-161-р тал/
-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 162-р тал/
-Шүүгдэгч Д.Уяллагдагчаар мэдүүлсэн:….2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би ажилдаа 8 цагийн үед ирээд Боловсролын төв рүү ажлаар явсан. Тэнд аудитын байгууллагаас шалгалт ирчихсэн байсан. Намайг аудитын шалгалтын хүмүүс 3 дугаар улирлын тайлангаа аваад ир гэхээр нь ажил дээрээ очоод тайлангаа хэвлээд дарга дээр ортол байхгүй байхаар нь би 4 цаг хүлээсэн. Хүлээж байхдаа дарга Д руу удаа дараа залгаж байхад ганц удаа ч гэсэн аваагүй. Харин эмч С.З дарга руу залгаад таныг нягтлан хүлээгээд байна ш дээ гэхэд гар утсаа аваад ярьж байсан. Тэгсэн гаднаас орж ирээд шууд өрөөгөө цоожилчихсон. Тэгээд би яагаад намайг хүлээгээд байхад тоохгүй байгаа юм бэ? гэж бодоод хаалгыг нь тогшиход онгойлгосон. Тэгэхээр нь би таныг түрүүнээс хойш зөндөө хүлээгээд байна гэхэд би хувцсаа сольж болдог юм байгаа биз дээ гэж ууртай хэлсэн. Тэгэхээр нь би тайлангаа ширээн дээр нь тавиад гараад явсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа цагаа хартал 20 минут өнгөрсөн байсан Дуудахгүй болохоор нь яваад ортол тайлан дээр гарын үсэг зурагдаагүй байсан. Тайлан дээрээ гарын үсэг зуруулъя гэхэд чи цаг хугацаандаа зуруулах нь яасан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ чинь 3 дугаар улирлын тайлан шүү дээ гэж хариулсан. Тэгтэл дуртай дургүй цаанаасаа аваад гарын үсэг зурж эхэлж байснаа “би чам шиг юмаар дарамтлуулж гарын үсэг зуруулдаг хүн биш” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та намайг дарлаад байна уу? би таныг дарлаад байна уу? гэхэд өөрөө наад гарын үсгээ зураад аваад яв гэж хэлсэн. Тэгээд би тайлангаа аваад баруун талын гар луу нь цохиод гараад яваад өгсөн. Тэгээд гарч яваад Боловсролын төв орсон. Аудитын шалгалтын хүмүүст дээр ороод манай дарга гарын үсэг зурсангүй ийм тайлан үлдээж болох уу гэхэд баталгаажуулаагүй тайлан авахгүй гэсэн. Дарга дээрээ тайлангаа аваачиж өгөөд өөрийг нь авчир гэж хэлсэн. Тэгээд ажил руу ороод 2 давхарт гарсан даргатай үүдэнд таарсан. Өөрийг чинь тайлангаа авчир гэж аудитын хүмүүс хэлж байна гээд тайлан өгтөл авахгүй болохоор нь би өрөөнд нь ороод ширээн дээр нь тавьсан. Тэгсэн чинь би чамайг цагдаад өгнө гэсэн. Би гайхаад чи намайг яагаад цагдаад өгдөг юм гэхэд чи намайг зодсон гэж хэлсэн. Хүүе ёстой зодуулж байхдаа таарсан гар шүү гэж хэлсэн. Тэгээд над руу чамайг ямар байхыг чинь харна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи хаагуур нь 22 жил эрхлэгч хийсэн юм бэ? мэдлэггүй байж монголын боловсролыг уландаа гишгэсэн гэж хэлсэн. Тэгээд миний цонх онгорхой байсан болохоор хаалга савагдаж хаагдаад хажуу талын хүрээ мод унасан. Тэгээд тэрнээс хойш эрхлэгч бид хоёр маргалдаагүй. Маргааш нь нийтийн амралт байсан ч би ажил дээрээ очиж ажлаа хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 116-117-р тал/
Хохирогчийн шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэл,хавсаргасан баримтууд ,амбулаторийн картууд / зэргийг нотлох баримтаар шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг ........... цэцэрлэгийн нягтлан бодогч ажилтай шүүгдэгч Д.Унь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн орчимд тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Дгийн өрөөнд орж “........... цэцэрлэгийн 2023 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайлан”-д гарын үсэг зуруулах явцдаа үл ойлголцон маргалдаж улмаар Ц.Дгийн угтвар ширээ рүү шидсэн цаасан баримтуудыг шүүрч аваад түүний баруун шанаа тус газарт цаасан баримт барьсан гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт ,бичмэл баримтууд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Д.Уүйлдлийн улмаас Ц.Дгийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ц.Дгийн мэдүүлсэн.... 8-р цэцэрлэг дээр өрөөндөө ажлын газрын нягтлан У толгой тус газарт зузаан цаастай гараар нь нэг удаа цохиулсан. Би толгой руугаа цохиулснаа хэлээд дотор салгалаад, нэг л тайван биш байна яах уу гэтэл та цагдаад хандаач ажлын байран дээрээ зодуулчхаад бас ёс зүйн хороондоо ч гомдлоо гаргаарай гэж хэлчхээд миний өрөөний урд талаас харсан өрөөнд орсноо “та нар одоо болиоч ийм ёс зүй үгүй байж болохгүй энэ хүний ажилласан жил, нас намбыг нь бодсон ч бие нь өвдөөд орж ирж байхад заавал ингэх шаардлага байсан юм уу? гэж хэлж байсан.…гэх мэдүүлэг, гэрч Г.Нийн мэдүүлсэн:.. Би юу болоод орилж хашхираад байна та нар чинь хүүхдүүдийн өмнө ийм үйлдэл гаргаж болж байгаа юм уу гэхэд урдаас эрхлэгч би орилж хашхираагүй Унамайг элдвээр харааж зүхэж доромжлоод, тархи толгой руу цохичхоод гараад явсан. Тэгээд коридороор нэг орилж хашхирах чимээ сонсоо биз дээ гэж хэлж байсан. Намайг харахад эрхлэгч шоконд орчихсон, сандарчихсан байдалтай байсан… гэх мэдүүлэг, гэрч Б.О мэдүүлсэн:.. Би “хүүе даргаа та яагаад энийгээ унагаачихсан юм гэтэл “нягтлан сая орж ирээд намайг зодчихоод гараад явсан” гэж хэлсэн. Тэгсэн даргыг анзаараад харахад нүүр нь улайчихсан, шоконд орчихсон байдалтай юм ярихдаа сандраад, хоолой нь чичрээд байсан. Тэгээд би өөрөө шоконд ороод хүүе яанаа яаж байгаа юм болоо гэж хэлээд гараад ирсэн… гэх мэдүүлэг, гэрч Л.Тын мэдүүлсэн:..Тухайн өдөр 8-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Д нь газрын даргатай уулзах гэсэн юм гэж манай өрөөгөөр орж ирсэн. Тэгээд нягтлантайгаа муудалцсан талаараа ярьсан. Ярихдаа үл ойлголцлоос болж нягтлан уурлаад миний толгойг цаастай гараараа хавсраад цохичихлоо гэж хэлсэн… гэх мэдүүлэг, гэрч Э.Эгийн мэдүүлсэн:.. Ц.Д гэдэг эмэгтэй гаднаас айсан, сандарсан, түгшсэн байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь биеийн байдлыг нь үзэж харахад даралт нь 140/100, зүүн тал нь 130/90 пульс минутад 92 удаа цохилж байсан. Ингэхээр даралт ихэссэн, зүрх дэлссэн байсан учир даралт бууруулах тариа хийж, зүрхний пульс буулгах эм уулгаад өвчин намдаах тариа хийх зэрэг яаралтай эмчилгээ хийгээд 18 цагт үзэхэд даралт баруун талдаа 120/80, зүүн талдаа 120/90 пульс 85 болсон байсан. Толгой өвдөж нүд эрээлжилнэ, энэ тэнд гишгэнэ гэсэн зовуурь байсан тул эмчийн зөвлөгөө өгөөд дахин ирж үзүүлээрэй, даралтаа хянаарай, өвчин намдаах эм уугаад уламжлалтын эмчид үзүүлээрэй гэж хэлсэн...Хүнд зодуулсан гэж хэлсэн..гэх мэдүүлэг, гэрч П.Сгийн мэдүүлсэн:.. Намайг үзэхэд судас нь түргэн чичирч лугшин, энэ нь зүрх дэлссэн гэсэн үг. Дараа нь толгойны судас барьж үзэхэд мөн адил чичирч лугшиж байсан. Иймд эмчлүүлэгчээс юу болсон талаар асуухад ажлынхаа хүнд шаардлага тавихад шууд цохиж авсан ба доош суусан. Толгой өвдөж, дотор эвгүй оргиж байна гэсэн… гэх мэдүүлэг, шинжээч Э.Бын мэдүүлсэн:.. Тухайн үед Ц.Дг үзэх үед дагзны булчингийн хөшингөтэй, ромбергийн сорилд /нүдийг аниулж тайван зогсоох үед тэнцвэр алдах/ тэнцвэр алдалттай, рентген шинжилгээнд хуруу дардсын шинж дух, чамархайд сул илэрсэн, гэмтлийн эмчийн үзлэгт нистагм /нүдний алимны чичирхийлэл/ байсан. Дээрх шинжүүд нь тархи доргилтын үндсэн шинжүүд юм...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1032 дугаартай …Ц.Дгийн биед тархи доргилт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогчийн амбулаторийн карт, эмнэлгийн баримтууд зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Умэдүүлэхдээ “би гарын бугалга хэсэгт нь цохисон,толгой руу нь цохиогүй” гэсэн боловч, үйл баримт болсны дараах нөхцөл байдлыг нотолсон гэрчүүдийн мэдүүлэг, эмнэлгийн үзлэг, шинжилгээ, оношилгооны баримтуудаар Д.Уүйлдлийн улмаас Ц.Дгийн биед тархи доргилт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь тогтоогдсон ба эдгээр баримтыг няцаах баримтгүй, эдгээр нотлох баримтуудад эргэлзэх шалтгаан үндэслэл тогтоогдохгүй байна.Хохирогч Ц.Д нь “А” өрхийн эмнэлгээр харьяаллын дагуу олон жил үйлчлүүлж байгаа болох нь түүний амбулаторийн картуудаар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.Уранцэцэгийн, хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Унь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Д.Унь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ........... цэцэрлэг дотор хохирогч Ц.Дгаар “........... цэцэрлэгийн 2023 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайлан”-д гарын үсэг зуруулах явцдаа “хурдан гарын үсэг зур” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар тус “Төсөвт байгууллагын 2023 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайлан” гэсэн цаасан баримтыг булаан авч, хохирогчийн баруун шанаа тус газарт нь цаасан баримт барьсан гараараа цохиж эрүүл мэндэд “тархи доргилт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, цалингийн зөрүү 229,656 төгрөг гаргуулах саналтай гэж,
- шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав: Шүүгдэгч өөрөө толгой руу нь цохиогүй гэдэг. Толгойн хаана нь яаж цохив гэдгийг тогтоогоогүй, эргэлзээтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж,
-хохирогч : Би хүнийг гүтгээгүй, цаас барьсан гараараа л нэг удаа цохисон гэж,
-шүүгдэгч: Миний гэм буруугүйг нотолно уу гэж тус тус дүгнэлт гаргасан.
Мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 54-56-р тал/гэрэл зургаар үйл баримт болсон газар, орчны байдлыг бэхжүүлсэн, хохирогч эрхлэгчийн ширээнийхээ ард сууж байсан, шүүгдэгч түүний баруун гар талд ширээний хажууд зогсож байсан болох нь тогтоогдсон.
Хохирогч үйл баримт болсны дараа шууд Боловсролын төв орж үйл явдлын талаар мэдэгдээд, өрхийн эмнэлэгт үзүүлсэн, улмаар зураг авхуулж, шинжээч эмчид үзүүлсэн болох нь,
гэрч Л.Тын...Миний бие Боловсролын төвд сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Боловсролын төвд 204 тоот өрөөнд ажил дээрээ ажлаа хийж байсан... Тухайн өдөр 8-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Д нь газрын даргатай уулзах гэсэн юм гэж манай өрөөгөөр орж ирсэн. Тэгээд нягтлантайгаа муудалцсан талаараа ярьсан. Ярихдаа үл ойлголцлоос болж нягтлан уурлаад миний толгойг цаастай гараараа хавсраад цохичихлоо гэж хэлсэн. Эмчид үзүүлмээр байна толгой өвдөж хүзүү хөшөөд байна гэж үдээс өмнө ирэхдээ тэгж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-р тал/
-гэрч Э.Эгийн мэдүүлсэн:....2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Анхны-Оч эрүүл мэндийн төв дээр ажил үүргээ гүйцэтгээд сууж байсан... Ц.Д гэдэг эмэгтэй гаднаас айсан, сандарсан, түгшсэн байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь биеийн байдлыг нь үзэж харахад даралт нь 140/100, зүүн тал нь 130/90 пульс минутад 92 удаа цохилж байсан. Ингэхээр даралт ихэссэн, зүрх дэлссэн байсан учир даралт бууруулах тариа хийж, зүрхний пульс буулгах эм уулгаад өвчин намдаах тариа хийх зэрэг яаралтай эмчилгээ хийгээд 18 цагт үзэхэд даралт баруун талдаа 120/80, зүүн талдаа 120/90 пульс 85 болсон байсан. Толгой өвдөж нүд эрээлжилнэ, энэ тэнд гишгэнэ гэсэн зовуурь байсан тул эмчийн зөвлөгөө өгөөд дахин ирж үзүүлээрэй, даралтаа хянаарай, өвчин намдаах эм уугаад уламжлалтын эмчид үзүүлээрэй гэж хэлсэн...Хүнд зодуулсан гэж хэлсэн...Миний санаж байгаагаар баруун талын чамархай хэсгээ бариад энэ талаар өвдөөд байна гэхэд нь харахад хавдаж, хавагнасан зүйл анзаарагдсан. Түүнээс хөхөрч няцарсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-73-р тал/
-гэрч П.Сгийн мэдүүлсэн...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр А Эрүүл мэндийн төв дээр ажил үүргээ гүйцэтгээд сууж байсан... Тухайн өдөр Ц.Д гэх эмэгтэй үзүүлсэн. Намайг үзэхэд судас нь түргэн чичирч лугшин, энэ нь зүрх дэлссэн гэсэн үг. Дараа нь толгойны судас барьж үзэхэд мөн адил чичирч лугшиж байсан. Иймд эмчлүүлэгчээс юу болсон талаар асуухад ажлынхаа хүнд шаардлага тавихад шууд цохиж авсан ба доош суусан. Толгой өвдөж, дотор эвгүй оргиж байна гэсэн. Тэгэхээр нь судас барьж үзэхэд толгойны судас барихад чичирхийлж, лугшиж байсан нь тархи доргилттой гэж онош тавьж 4 өдрийн толгой хүзүүний хэсгийн бариа хийсэн байгаа. Харахад ямар нэгэн юм мэдэгдээгүй. Харин асуухад баруун талын шанаа хацар хэсгээ гараараа илээд дараад байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р тал/
-гэрч Ц.Цийн мэдүүлсэн:.. “...Миний бие БОЭТ-ийн дүрс оношилгооны эмч ажилтай... Энэ шинж нь тархи доргилтоос үүдэлтэй, бага зэрэг хаван, тархины дотоод даралт ихэссэнтэй холбоотой. Рентген зурагт ийм шинж илэрч болдог. Хуруу дардасны шинж, дух чамархай сул илэрнэ гэж дүгнэлт бичсэн нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гавал ясны хоёр байрлалын рентген зураг харж, дүгнэж бичсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84-р тал/
-шинжээч Э.Бын мэдүүлсэн:...Тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана...Тархины гэнэтийн хүчтэй цочролоор тархины эсийн чичирхийлэл явагдаж тархи, нугасны шингэний даралт, нэмэгдсэнээр тархи доргилт үүснэ... Тухайн үед Ц.Дг үзэх үед дагзны булчингийн хөшингөтэй, ромбергийн сорилд /нүдийг аниулж тайван зогсоох үед тэнцвэр алдах/ тэнцвэр алдалттай, рентген шинжилгээнд хуруу дардсын шинж дух, чамархайд сул илэрсэн, гэмтлийн эмчийн үзлэгт нистагм /нүдний алимны чичирхийлэл/ байсан. Дээрх шинжүүд нь тархи доргилтын үндсэн шинжүүд юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88-р тал/зэрэг баримтаар тогтоогдсон.
Эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, үйл баримтыг нотолж байх тул шийдвэрийн үндэслэл болгосон.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: хохирол 229,656 төгрөгийг төлсөн тул хөнгөрүүлэх үндэслэлд харгалзан үзэж торгох ялын доод хэмжэээгээр оногдуулна уу гэж санал гаргасан.
3.Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Ц.Д нь: цалин листний зөрүү 229,656 төгрөг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн байх тул төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд: Хувь хүний харилцаа, хандлага, ажил хэргийн ёс зүйн төлөвшилгүй байдлаас шалтгаантай гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 ширхэг цаасан баримт, 2 ширхэг рентген зураг, хяналтын камерын бичлэг 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Дийн УЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У700 /долоо зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 16 ширхэг цаасан баримт, 2 ширхэг рентген зураг, хяналтын камерын бичлэг 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ