| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/02892/И |
| Дугаар | 183/ШШ2021/02509 |
| Огноо | 2021-11-08 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2021/02509
2021 оны 11 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2021/02509 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны******* шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус******* танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн0 дугаар хороо, хаягт оршин суух, овогт************** /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 хаягт байрлах,***********************************т холбогдох,
2020 оны 09 сарын 03-ны өдрийн 1865 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Нийслэлийн**************************** гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ хуулийн буруу хэрэглэсэн. Хуульд эрэн сурвалжлагдаж байгаа, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаадад оргон зайлж болзошгүй тохиолдолд тус арга хэмжээг авахаар заасан атал төлбөр төлөгч хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох *******д хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад тус арга хэмжээг авсан 2020 оны 09 сарын 03-ны өдрийн 1865 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч****************************т холбогдуулан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2020 оны 09 сарын 03-ны өдрийн 1865 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны******* 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01844 дугаар шүүгчийн захирамжаар*******т ХХК, ХХК,, нараас 1 821 573 059 төгрөгийг гаргууланХХК-д олгохоор*******лэснийг үндэслэн******* гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох, нэхэмжлэгч ******* нь төлбөр төлөгч*******т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн************** тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий******* баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно. 59.1.1-д эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн; 59.1.2-д хөрөнгөө нуун дарагдуулсан; 59.1.3-д төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэж заажээ.
Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийн 2021 оны 09 сарын 30-ны өдөр гардуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан*******лэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлэх хуульд заасан хугацаа олгосон боловч ирүүлээгүй ба шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хэргийг*******лэх нь зүйтэй гэж дүгнэв.
Учир нь хариуцагч нь маргааны зүйл болох тогтоолын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх хуульд заасан үндэслэл бий болсон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******гийн хариуцагч***********************************т холбогдуулан гаргасан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2020 оны 09 сарын 03-ны өдрийн 1865 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийг хангаж*******лэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан*******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Шүүхийн************** тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1865 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан*******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан*******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар******* нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү*******ийг эс зөвшөөрвөл уг*******ийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан******* Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор*******ийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ