Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/959

 

 

 

 

 

 

 

  202***             08             30                                        202***/ШЦТ/959

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,

улсын яллагч О.Эрхэмбаяр (томилолт),

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

*** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2***08000001110 дугаартай хэргийг 202*** оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,.    

Б.Э

Хэргийн товч агуулга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202*** оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод байрлах нийтийн байрны *** тоотод иргэн Н.*** хүзүүн тус газарт заазуураар зүсэж хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

    1. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “202*** оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 829 дугаартай яллах дүгнэлт болон хавсралтад тусгагдсан баримт(хавтаст хэргийн 5-8, 9-17, 22, 30-31, 35-36, ***8 дугаар хуудас)”,

Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй, хохирогчийн хүсэлт, хохирол төлсөн баримтыг гаргаж өгөв“ гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202*** оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд *** дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод байрлах нийтийн байрны *** тоотод хохирогч Н.*** хүзүүн тус газарт заазуураар зүсэж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Н.*** ”...202*** оны 07 дугаар сарын 06-ны өдөр ганцаараа гэртээ байхад манай гэрийн ойролцоо нийтийн байранд амьдардаг *** гэх эрэгтэй эхнэр болон өөр зүс мэдэх хүмүүсийн хамт байсан. Надаар хүргүүлэх гээд байхаар нь би ***ыг эхнэртэй нь дагуулаад *** дүүргийн *** дүгээр хороо Их нарангийн дунд буудал орчимд байрлах нийтийн байранд хүргэж өгсөн. Тэгээд *** бид хоёр нэг шил архи хуваагаад ууж байсан чинь миний хоолой орчим час хийгээд цус их гарсан. Би гэрээс нь гараад хүмүүсээс тусламж гуйгаад түргэн тусламж болон цагдаад дуудлага өгүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 22 дугаар хуудас),

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол(хавтас хэргийн 5-8, 1*** дүгээр хуудас),

- Гэрч Б.*** ”...тухайн өдрийн 16 цаг 30 минутын орчим хамаатны ах  Чүлтэмдоржтой уулзахаар *** дүүргийн нутаг дэвсгэрт байх “Арвайн Үндэс” ХХКомпаниас дээш 300 метр орчимд байрлах нийтийн байр руу явж байтал нийтийн байрны үүдэн дээр үл таних эрэгтэй хүн хоолойдоо зүсүүлсэн байдалтай цус алдаад хэвтэж байсан. Би тухайн хүний дэргэд дөхөж очтол үл таних эрэгтэй “Ахын дүү иргэний үүргээ биелүүлээд түргэн дуудаад өгөөч гэсэн” гэсэн, шууд 103 руу өөрийн дугаараас дуудлага өгсөн. Таныг хэн ийм болгосон бэ гэж цагдаа нар асуухад 50 орчим насны ногоон футболк, хар өмдтэй эрэгтэй хүнийг зааж байсан...” гэсэн мэдүүлэг(хавтас хэргийн 30-31 дүгээр хуудас),

 - Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 202*** оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9290 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “Н.*** биед хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт(хавтас хэргийн 35-36 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх уг нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч *** нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн хохирогч Н.*** хүзүүн тус газарт заазуураар зүсэж хөнгөн хохирлыг учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан тул шүүгдэгч ***ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1*** дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм. 

1.*** Хохирол, хор уршиг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.*** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр эмчилгээний зардал(хавтас хэргийн 70 дугаар хуудас)-д ***1.300 төгрөгийг нэхэмжилсэн, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 239.120 төгрөгийг зарцуулсан(хавтаст хэргийн 67-68 дугаар тал) баримт авагдсан.

Хохирогч Н.*** эмчилгээний зардалд 80.000 төгрөг(шүүхэд гаргасан хохирогчийн хүсэлт)-ийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн санд 239.120 төгрөгийг шүүгдэгч *** нь төлж барагдуулсан(мөнгөн шилжүүлгийн баримт) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, тэрээр “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх тайлбарыг илэрхийлсэн байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од ***50.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 3.300.000 төгрөгийг гаргуулах саналтай...”,

шүүгдэгчээс “хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 57 дугаар тал)-аас үзэхэд шүүгдэгч *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд заазуураар халдан хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлттэй, тэрээр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх хүсэлтийг гаргасан), шүүгдэгчийн хувийн байдал (1965 онд төрсөн, 58 настай,  “Бодь Аривжих” ХХК-д харуулын ажил хийдэг, хамтран амьдагчийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12-177 тоотод оршин суудаг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од ***50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ***50.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт үнэлэлт хийж торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн ***0 дүгээр зүйлийн ***0.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийн шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ”-хээр заажээ.

Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээр дурдсан зэрэглэл, хүснэгт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал(хохирогчийн хүзүүний баруун урд доод хэсэгт хөндлөн 6.0х0.1см, төвөнхийн урд доод хэсгээс хөндлөн үргэлжилж хүзүүний хажуу дээд хэсэгт хүрсэн 1.7х0.1 см мэс заслын оёдол бүхий шархтай, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй), бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт(шүүх эмнэлгийн шинжилгээгээр өвдөх, зовуурь үгүй гэх өгүүлэмж дүгнэлтэд тусгагдсан), сөрөг үр дагавар бага, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн хэдий боловч хохирогчоос “гомдол санал үгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт гаргасныг харгалзан улсын яллагчийн “....сэтгэцэд учирсан хохирол гаргуулах” тухай саналыг хүлээн аваагүй, харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг шүүх хязгаарлалгүй, нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. 

 

Эрүүгийн 2***08000001110 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг заазуур(ногоон өнгийн иштэй, 22.5 см урт)-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  3***.1*** дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, *** дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, *** дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн *** дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт *** ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ***, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай. 

 

***. Эрүүгийн 2***08000001110 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Н.Санчирхүү нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ***од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР