| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 136/2017/0068/э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2017-05-08 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүгч Н.Адъяа даргалж,
Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Дүүрэнбилэг
Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн .... дугаарт хэргийн шүүгдэгч
Б.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар / яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 04 сарын 13-ны орой 21 цагийн үед .... гэх газарт иргэн С.Хтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогч С.Хийн баруун гарийг тамхины үнсний саваар цохиж, нэг удаа алгадаж бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Б.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 04 сарын 13-ны өдөр орой 21 цагийн үед дагавар охин болох Хтэй гэр орон цэвэрлэсэнгүй гэж маргалдсаны улмаас Хийн баруун гарыг тамхины үнсэний саваар цохьсон. Мөн нэг удаа алгадаж хөнгөн зэргийн гэмтэл үүсгэсэн нь үнэн. Миний буруу Х миний дагвар охин болохоор би уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн байгаа. Ямар нэгэн маргаан байхгүй гэсэн мэдүүлэг /хх-28-29/,
Хохирогч С.Хийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай ээж ... гэх газар байдаг юм. Би хэд хоногийн өмнө тэнд ямаа самнах гэж очсон. 2017 оны 04 сарын 13-ны орой 21 цагийн үед гадаа ээжийнхээ автомашинд гар утсаараа найзтайгаа ярьж байгаад гэрт ортол манай ээж Сайнтуяа хойд аав С нар жоохон муудчихсан байж байсан. Тэгтэл манай хойд аав С нь намайг чи гэрийнхээ хог шороог цэвэрлэсэнгүй гээд загнаад байхаар нь би өдөржингөө хоол цай хийгээд завгүй байлаа шүү дээ гэтэл “чи миний өөдөөс тайлбар тавьлаа, чи ээжийнхээ дэргэд тамхи татдаг, хоёр эрэгтэй найз залуу сольдог замбараагүй охин” гээд байхаар нь миний амьдрал таньд хамаагүй гэсэн чинь ширээн дээр байсан. Цагаан өнгийн шилэн тамхины үнсэний сав шидээд миний баруун гарын тохойг цохьчихоор нь би “та ямар миний төрсөн эцэг юм уу” гээд босоод очтол миний зүүн шанаа руу нэг удаа цохьсон. Мөн миний зүүн хөлрүү нэг удаа өшиглөхөөр нь би эмээ рүүгээ залгаж хэлтэл манай эмээ одоо очлоо гэсэн .... гэсэн мэдүүлэг / хх-9-10/,
Гэрч С.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04 сарын 13-ны өдөр 21 цагийн үед гэртээ байж байтал манай охин Х нь гадаа автомашинд сууж байгаад гар утсаараа нилээн удаан ярьж байгаад гэртээ орж иртэл манай нөхөр С нь “чи яасан удаан гар утсаараа ярьдаг юм, гэр орноо цэвэрлэхгүй яадаг юм бэ” гэсэн чи “таньд хамаагүй” гээд тэр хоёр хэрэлдэж байгаад С ширээн дээр байсан шилэн тамхины үнсэний савыг шидээд баруун гарийг нь цохьсон юм. Дараа нь С Хийг нэг удаа алгадсан гэсэн мэдүүлэг /хх-11-12/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай дүгнэлтэд: Хийн биед тархи доргилт, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтоги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-14/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 34/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 04 сарын 13-ны орой 21 цагийн үед .... гэх газарт иргэн С.Хтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогч С.Хийн баруун гарийг тамхины үнсний саваар цохиж, нэг удаа алгадаж бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 04 сарын 13-ны өдөр орой 21 цагийн үед дагавар охин болох Хтэй гэр орон цэвэрлэсэнгүй гэж маргалдсаны улмаас Хийн баруун гарыг тамхины үнсэний саваар цохьсон. Мөн нэг удаа алгадаж хөнгөн зэргийн гэмтэл үүсгэсэн нь үнэн. Миний буруу Х миний дагвар охин болохоор би уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн байгаа ямар нэгэн маргаан байхгүй гэсэн мэдүүлэг, Хохирогч С.Хийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны 04 сарын 13-ны орой 21 цагийн үед гадаа ээжийнхээ автомашинд гар утсаараа найзтайгаа ярьж байгаад гэрт ортол манай ээж Сайнтуяа хойд аав С нар жоохон муудчихсан байж байсан. Тэгтэл манай хойд аав С нь намайг чи гэрийнхээ хог шороог цэвэрлэсэнгүй гээд загнаад байхаар нь би өдөржингөө хоол цай хийгээд завгүй байлаа шүү дээ гэтэл “чи миний өөдөөс тайлбар тавьлаа, чи ээжийнхээ дэргэд тамхи татдаг, хоёр эрэгтэй найз залуу сольдог замбараагүй охин” гээд байхаар нь миний амьдрал таньд хамаагүй гэсэн чинь ширээн дээр байсан. Цагаан өнгийн шилэн тамхины үнсэний сав шидээд миний баруун гарын тохойг цохьчихоор нь би “та ямар миний төрсөн эцэг юм уу” гээд босоод очтол миний зүүн шанаа руу нэг удаа цохьсон .... гэсэн мэдүүлэг, Гэрч С.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай нөхөр С нь “чи яасан удаан гар утсаараа ярьдаг юм, гэр орноо цэвэрлэхгүй яадаг юм бэ” гэсэн чи “таньд хамаагүй” гээд тэр хоёр хэрэлдэж байгаад С ширээн дээр байсан шилэн тамхины үнсэний савыг шидээд баруун гарийг нь цохьсон юм. Дараа нь С Хийг нэг удаа алгадсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай дүгнэлтэд: Хийн биед тархи доргилт, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчтой сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн болохоо хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэлээ.
Хохирогч С.Хийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн болохоо бичгээр илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Сийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Б.Ст холбогдох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4.Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА