| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0267/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/281 |
| Огноо | 2024-06-20 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/281
2024 06 20 2024/ШЦТ/281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч, Ц.Алтангадас, шүүгч Д.Орхонтамир нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Иргэдийн төлөөлөгч О.Н
Улсын яллагч Ц.Л
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б
Шүүгдэгч П.Тнарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саарал адуу овгийн Пүрэвбаярын Тхолбогдох эрүүгийн 2425000000158 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой гагнуурчин мэргэжилтэй, Т групп ХХК-ний хайрганы үйлдвэрт ээлжийн мастер ажилтай байсан, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С адуу овгийн Пын Т/регистрийн дугаар: 0000000000/
Холбогдсон хэргийн талаар:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, шүүгдэгч П.Т2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн орчимд согтуурсан үедээ*******од амь хохирогч М.Оын цээжин тус газар хутгалж хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч П.Т мэдүүлсэн: Мөрдөн байцаалтад бүгдийг ярьсан. Маш их харамсаж байна. Уучлал хүсэж байна гэх мэдүүлэг,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н мэдүүлсэн: Оршуулгын зардлыг бүгдийг авсан. 15,000,000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
-Эрүүгийн 2425000000158 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:
-Хэргийн газар үзлэг хийсэн тухай:...Хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн ......................... тоот буюу ертөнцийн зүгээр баруун тийш харсан хүрэн өнгийн хашаатай хашаа байшин байна... Үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад... үүдний баруун хэсэгт шалан дээр 1,80/ 1,15 хэмжээтэй улаан хүрэн цус мэт зүйл наалдаж тогтсон байна....гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-23-р тал/,
-Хүний биед/ П.Т/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-33-р тал/
-Хүний биед/А.Э/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 34-36-р тал/
-Хүний биеэс/П.Т/ биологийн дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 37-39-р тал/
-Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хх-ийн 40-47-р тал/
-Талийгаачийн биенээс авсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хх-н 47-52-р тал/,
-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 54-55-р тал/
-“Б” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 56-0-р тал/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 61-62-р тал/
-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 64-р тал/
-хохирогч М.Оын нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 67-р тал/
-хохирлын төлбөрийн баримтууд /1-р хх-ийн 68-147-р тал/
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н мэдүүлсэн:.. “...талийгаач Мягаагийн О нь манай төрсөн дүү юм. Талийгаач маань эхнэр хүүхдээсээ олон жилийн өмнө салсан. Ганцаараа Орхон аймаг Баян-Өндөр сум Баян-Овоот багийн нутаг дэвсгэрт амьдардаг байсан. Бид ах дүү нараараа ярилцаж байгаад хууль ёсны төлөөлөгчөөр намайг томилсон. Болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Тгэдэг хүнд хутгалуулсан гэж дуулсан. Манай дүү төлөв даруухан зантай, хүний үгнээс гараад байдаггүй, агсан согтуу тавиад байдаггүй хүн юм. Хааяадаа архи уудаг байсан. Айлын бага хүү юм. Бид нар эцэг эхээс 9-лээ төрсөн. Манай аав ээж хоёр нас барсан, зарим ах дүү нар ч нас барсан. Талийгаачийн буяны ажилд одоогийн байдлаар 10 сая гаран төгрөг гарсан. Цаашид 21, 49 хоног дээр мөнгө орох байх...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 151-152-р тал/,
-гэрч Т.Б мэдүүлсэн:.. Тэр үед П.Тнад руу утсаар яриад би эмнэлэг дээр байна. Даг О цус алдаад эмнэлэг дээр ирчихсэн байна. Намайг хутгалчихсан гээд цагдаа нар яриад байна. О уг нь сэргэх юм бол намайг биш гэдгийг хэлнэ л дээ гэж хэлсэн. Тэгээд би яваад гэртээ ирсэн чинь гэрийн хаалга онгорхой байсан. Гэртээ яваад орсон чинь гал тогооны өрөөний ширээн хажуу талаар дүүрэн цус болсон байсан. Тэгэхээр нь тэр чигт нь эргэж гараад машиндаа суугаад урд талынхаа айлын Үүрийнтуяа гэж эгч рүү залгаад би гэрийнхээ гадна ирчихлээ гэж хэлсэн чинь Үүрийнтуяа эгч гэрээсээ гарч ирсэн. Үүрийнтуяа эгч Т манай гэрт орж ирээд түргэн дуудаад өгөөч даг О цус алдаад болохгүй байна гэхээр нь би түргэн дуудаж өгсөн. Эмнэлэг ирээд аваад явлаа гэж ярьсан. Би Үүрийнтуяа эгчээс салж гэрээ цоожлоод гурван хүүхдээ авч аавынхаа гэрт хүргэж өгөөд шууд эмнэлэг дээр ирсэн чинь П.Т нэг найз нь эмнэлэг дээр ирсэн байсан. Бид нар эмнэлэг дээр очоод даг О гэж хүнийг асуусан чинь нас барсан гэж хэлсэн. Тэр үед цагдаагийн ажилтан надтай утсаар яриад гэртээ хүрээд ир гэж хэлэхээр нь би эргээд гэр лүүгээ явсан…. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154-157-р тал/
-гэрч А.Э “...2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ...Б дэлгүүр лүү явсан. Дэлгүүрийн гадаа очиход О, Тнар дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Тнад дээр ирж цэнхэр алаг өнгийн гялгар ууттай хайрцагтай зүйл үзүүлээд эмэгтэй хүний гоо сайхны бүтээгдэхүүн байгаа юм, авах уу гэхээр нь харахад цагаан өнгийн хайрцагтай гоо сайхны бүтээгдэхүүн, жижиг хайрцагтай 3 хос аяга тавгийн ком байсан. Би 20,000 төгрөг л байна гэхэд Тав ав гэсэн. Би ээжийн шилжүүлсэн 25,000 төгрөгөөс 20,000 төгрөгийг Төмөрбаатарт өгсөн. О нь дэлгүүрийн үүдэнд байсан цагаан өнгийн приус 20 машинтай хүн юм яриад байсан. Тэр залуу нь дэлгүүрт орж 0,5л Монгол Стандарт архи, хуванцар аягатай авч өгсөн. О нөгөө архиа задлаад Тбид хоёрт хийж өгсөн. Тийм архи уудаггүй гээд дэлгүүрт орсон. О бид хоёр нөгөө архинаас хоёр хоёр хундага уусан. Тдэлгүүрээс хиам талх, 200 граммын Хараа архи авч гарч ирээд О явах уу гэж дагуулаад явсан. Би тэр хоёроос салаад авсан юмаа бариад эгчийнхээ гэр лүү явсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 160-161-р тал/,
-гэрч Б.Б мэдүүлсэн...2024 оны 03 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед Яргуйт багийн Овоотын ......... тоот хаягт байрлах “Б” дэлгүүр дээрээ байсан. Энэ үед гаднаас Э, Т, О гурав орж ирээд Эрдэнэчулуун нь хүнтэй утсаар яриад миний 5890448360 дугаартай данс руу 25,000 төгрөг шилжүүлж надаас бэлнээр авсан. О нь манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүнээр 0,5 литрийн хэмжээтэй Монгол стандарт нэртэй архинаас нэгийг авахуулж бүгдээрээ хамт гараад явсан. Гарч явснаас хойш 30-40 минутын дараа Т ганцаараа орж ирээд 2 ширхэг хиам, 200 граммын Хараа архи, талх, тамхи зэргийг аваад буцаад гарсан. Дахиж орж ирээгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 163-164-р тал/,
-гэрч Г.Үгийн ....Энэ үед гаднаас манай хөрш айлын залуу болох Т манай гэрт орж ирээд “эгээ цагдаа дуудаад өгөөч О доошоо дээшээ цус алдчихсан байна, унтаад сэрсэн чинь” гэж хэлэхээр нь би цагдаагийн 7035102 дугаарын утас руу өөрийнхөө утаснаас залгаж манай арын айл болох Яргуйт ......................... тоот хаягт хүн цус алдаад байна гэж хэлэхэд цагдаагийн газраас эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Ингээд утсаа таслаад эмнэлгийн 7035103 дугаарын утас руу залгаж мөн адил дуудлага өгсөн. Энэ үед Т нь намайг манай гэрт хамт оръё гэхээр нь би орохгүй гэж хэлсэн чинь гараад явчихсан. Хэсэг хугацааны дараа эмнэлгээс залгаад түргэн тусламж ирчихсэн байна гэхээр нь би гэрээсээ гарсан чинь Т гэрээсээ гарч ирж байхаар нь би түүнд эмнэлэг ирчихсэн байна очоорой гэж хэлээд буцаад гэртээ орсон. Би гэртээ ороод хэсэг хугацааны дараа Тгийн эхнэр Буяа над руу залгаад -эгчээ Т яасан юм бол, манай гэрт юу болсон юм бол гэж асуухаар нь би болсон зүйлийн талаар хэлээд Тг эмнэлэг рүү явсан байх гэж хэлсэн чинь Буяа намайг манай гэрт ороод ирээч гэж хэлэхээр нь би гэр лүү нь явж орсон чинь гэрийнх нь гал тогооны ширээний хажууд цус болчихсон байсан тэгээд би буцаад гараад явчихсан. ...Би 2024 оны 03 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирээд буцаж гараад түлээ оруулах гэж байх үед Т гэрийнхээ хаалганы хажууд нэг залуугийн хамт зогсож байхыг нь харсан. Т гэрийнхээ хаалгыг онгойлгож байсан. Би өглөө 07 цагийн үед ажилдаа явсан болохоор Т нь гэртээ өдөржингөө байсан үгүйг мэдэхгүй...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 166-167-р тал/,
-гэрч Г.Нямсүрэнгийн: ...Амь хохирогчид анхны тусламж үйлчилгээг анх очсон даруйд үзүүлсэн боловч амин үзүүлэлт тодорхойлогдохгүй болчихсон байсан. ...Тгэх залуу хэлэхдээ би найзтайгаа 500 гр архи хувааж уусан юм. Тэгтэл найз маань гэнэт дээшээ доошоогүй цусаар бөөлжөөд байна гэж хэлсэн. Гэрт тэр хоёроос өөр хүн байгаагүй гэсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 169-р тал/,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 13- ны өдрийн 263 дугаартай ...П.Т биед хүзүү, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн дөрвөн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүзүүнд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн гэмтэл байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 178-179-р тал/
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1715 дугаартай:…шинжилгээнд ирүүлсэн “*******” гэж хаягласан цуснаас 1,4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.. гэх дүгнэлт /1-р хх-ийн 184-186-р тал/
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн:.. магадлуулагч П.Тнь сэтгэцийн хувьд удамшлын болон ямар нэгэн өвчингүй байна. Гэмт хэргийн дараах хүчтэй стрессийн байдалтай байна. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай. Магадлуулагч *******т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.. гэх дүгнэлт /1-р хх-ийн 191-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хутганы бариулын зүүн талаас 2 ширхэг гарын мөр, баруун талаас 1 ширхэг алганы хээний мөр, “ARKHI” гэсэн шошготой 0,35 л архины шилнээс 2 ширхэг гарын мөр, шар өнгийн хээтэй хундага гэх 3 ижил шилэн аяга тус бүрээс 1 ширхэг гарын мөр илэрч байна. 2-д “хутганы зүүн талаас илэрсэн 2 ширхэг гарын мөр нь Пүрэвбаярын Т/ТЕ87120177/-ын баруун гарын дунд, ядам хурууны хээгээр үүссэн байна...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 196-198-р тал/
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1037 дугаартай дүгнэлтийн 1-д “...шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгт байх өдөн ширхэгт, хохирогчийн өмсөж явсан хөх өнгийн малгайтай куртикний онгорхой хэсгээс бэхжүүлж авсан өдөн ширхэгтэй тохирч байна...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 224-225-р тал/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай:.. Амь хохирогч М.Оын цогцост цээжний зүүн хажуу дунд хэсэгт 8,9-р хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгины 8-р сегмент, өрц, их сэмж, нойр булчирхай гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт /1760мл/, зүүн уушгины авчилт, нуруу, баруун хөмсөгт шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх цээжний зүүн хажуу дунд хэсэгт 8,9-р хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгины 8-р сегмент, өрц, их сэмж, нойр булчирхай гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн байна. Нуруу, баруун хөмсөгт шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шуунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогчийг үхэлд хүргэсэн цээжний шарх нь зүүнээс баруун, дээрээс доош ташуу чиглэлтэй байна. Дээрх гэмтэл нь хэвтээ, босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цусанд 3,2 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч нь цээжний зүүн хажуу дунд хэсэгт 8,9-р хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгины 8-р сегмент, өрц, их сэмж, нойр булчирхай гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдалтын шокод орж нас баржээ.....гэх дүгнэлт /1-р хх-ийн 233-242-р тал/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1711 дугаартай:..Шинжилгээнд ирүүлсэн цамц, хос гутал, өмднөөс цус илэрсэн. Шинжилгээний үр дүнгээр цамцнаас холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч М.О, П.Тнарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт .../1-р хх-ийн 249-250-р тал/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1710 дугаартай:..Шинжилгээнд ирүүлсэн куртик, өмд, цамц, дотоож, хөлийн ороолт даавуу, хос гутал дээрээс цус илэрсэн. Шинжилгээний үр дүнгээр куртик, өмд, цамц, дотоожноос илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч М.Оын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт .../2-р хх-ийн 7-12-р тал/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1709 дугаартай:..Шинжилгээнд ирүүлсэн хумснаас цус илэрсэн. Шинжилгээний үр дүнгээр амь хохирогч М.Оын хумснаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч М.Оын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт .../2-р хх-ийн 17-19-р тал/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1706 дугаартай:..Шинжилгээнд ирүүлсэн хутганаас цус илэрсэн. Шинжилгээний үр дүнгээр хутганаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч М.Оын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт .../2-р хх-ийн 31-33-р тал/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1707 дугаартай:..Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас сандал, хана, шалнаас бэхжүүлсэн гэх дээжүүдээс цус илэрсэн. Шинжилгээний үр дүнгээр сандал, хана, шалнаас бэхжүүлсэн гэх дээжүүдээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч М.Оын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт .../2-р хх-ийн 38-41-р тал/
-Шүүгдэгч П.Т яллагдагчаар мэдүүлсэн:.. Би сүүлийн сар орчим архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж байна. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед манай гэрийн арын гудамжинд байдаг Апимаа ах, Даваа эгч хоёр манай гэрт 0,75 гр тал шил архийг хувааж уучихаад Даваа эгчийг дахин нэг шил архинд явуулсан. Алимаа ах хамгийн бага охин Т.Энхгэрэл бид нарыг сууж байхад манай эхнэр П.Буяндэлгэр орж ирээд хамгийн бага охиныг аваад явсан. Удалгүй Даваа эгч 0,5 гр “Монгол стандарт” архи авчирч бид гурав хувааж уусан. Даваа эгч, Алимаа ах хоёр гэрээс гараад гэртээ харьсан байх. Би гэрээсээ гараад араас нь гэрт нь ороод нэг хундага архи татчихаад найз Баатархүү гэх найзтайгаа утсаар яриад найз уруудаад очно гэж хэлсэн. Би гэртээ буцаж ороод хоёр хайрцагтай зүйлийг авсан. Нэг нь гоо сайхны бараа, нөгөө аяга тавгийн ком байсан. Би гэрээсээ гараад машин зам руу гарсан. Баатархүү ах найзындаа очих гэсэн боловч унаа олдоогүй. Тэгээд буцаад өгсөж явтал гэрийн урд талд байдаг “Б” хүнсний дэлгүүрийн гадаа талийгаач М.О буюу Даг, шар Эба нартай таарсан. Шар Эба-д хоёр хайрцагтай юмаа 20,000 төгрөгөөр зарсан. Тэгээд Эба город явлаа гээд шууд яваад өгсөн. Би “Б” хүнсний дэлгүүр орж 200 гр хараа архи, хоёр ширхэг нарийн хиам, тамхи, талх зэргийг аваад талийгаач М.О буюу Даг Отой хамт гэр лүүгээ орсон. Гэрт ороод талийгаач М.О бид хоёр гал зууханд хамт уусан.Би талийгаач М.Отай түлээний модноос болж маргалдсан. Намайг заамдаад боогоод түлхсэн. Тэгээд би гэрийнхээ арзгар хутгаар хутгалсан. Түүний дараагаар урд талынхаа Оюунбаатар гэдэг айлд орж утсаар нь цагдаа дуудуулсан. Цагдаагийн газарт дуудлага өгөхөд түргэн лүү залга гэсэн. Тэгээд түргэн дуудсан. Би эмнэлгийн машин ирэхэд хамт эмнэлэг орсон. Эмнэлэг дээр очиход 2 цагдаа байсан. Түүнээс хойш цагдаа нарын хамтаар гэртээ ирсэн. Тухайн үед талийгаач М.Оын хамтаар л гэртээ орсон. Бид хоёроос өөр хүн хүн байгаагүй. Талийгаач өмнө нь манайд модонд явж өгнө гэж хэлж байсан. Тухайн модоо авчирч буулгаж өгөөгүй. Тэрнээсээ болоод л хэрүүл маргаан болсон. Талийгаач эхлээд намайг заамдаж аваад хойшоо түлхсэн. Тэгээд гарт хамгийн ойрхон байсан нь хутга байсан, тэгээд л хутгалсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрээс үнэн уучлалт хүсэж байна. Мөн өөрийн эхнэр хүүхдээсээ хүртэл уучлалт хүсэж байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52-54-р тал/,
-хохирол төлсөн тухай шүүгдэгчийн эхнэр Т.Буяндэлгэрийн эзэмшлийн дансны хуулга /2-р хх-ийн 116-119-р тал/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч П.Тнь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Баян-Овоот баг “Б” хүнсний дэлгүүрийн гадна М.Отай тааралдаж уг хүнсний дэлгүүрээс 200 гр хараа архи, хоёр ширхэг нарийн хиам, тамхи, талх зэргийг аваад М.Отай Баян-Овоот баг Овоотын 20-2021 тоот гэртээ орсон ба архи согтууруулах ундаа хэрэглэж улмаар 22 цагийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж М.Оын цээжин тус газарт гал тогооны хутгаар нэг удаа хатгаж цээжний зүүн хөндий рүү нэвтэрч өрц, их сэмж, нойр булчирхайг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх зүүн уушгины авчилт гэмтэл учруулж хохирогч цус алдалтын шокийн улмаас нас барсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн, цогцост үзлэг хийсэн, хувцас, хүний биед үзлэг хийсэн ажиллагаануудын тэмдэглэл, гэрэл зургууд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтууд, гэрэл зураг, шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч П.Т үйлдлийн улмаас М.Оын амь нас хохирсон шууд шалтгаант холбоотой болох нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэгийн... Тгэдэг хүнд хутгалуулсан гэж дуулсан...Айлын бага хүү юм...Талийгаачийн буяны ажилд одоогийн байдлаар 10 сая гаран төгрөг гарсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Балжидын мэдүүлсэн... О нь манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүнээр 0,5 литрийн хэмжээтэй Монгол стандарт нэртэй архинаас нэгийг авхуулж бүгдээрээ хамт гараад явсан. Гарч явснаас хойш 30-40 минутын дараа Т ганцаараа орж ирээд 2 ширхэг хиам, 200 граммын Хараа архи, талх, тамхи зэргийг аваад буцаад гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Үүрийнтуяагийн ...Энэ үед гаднаас манай хөрш айлын залуу болох Т манай гэрт орж ирээд “эгээ цагдаа дуудаад өгөөч О доошоо дээшээ цус алдчихсан байна, унтаад сэрсэн чинь” гэж хэлэхээр нь би цагдаагийн 7035102 дугаарын утас руу өөрийнхөө утаснаас залгаж манай арын айл болох Яргуйт ......................... тоот хаягт хүн цус алдаад байна гэж хэлэхэд цагдаагийн газраас эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Ингээд утсаа таслаад эмнэлгийн 7035103 дугаарын утас руу залгаж мөн адил дуудлага өгсөн. Энэ үед Т нь намайг манай гэрт хамт оръё гэхээр нь би орохгүй гэж хэлсэн чинь гараад явчихсан… гэх мэдүүлэг, гэрч Г.Нямсүрэнгийн: ...Амь хохирогчид анхны тусламж үйлчилгээг анх очсон даруйд үзүүлсэн боловч амин үзүүлэлт тодорхойлогдохгүй болчихсон байсан...Тгэх залуу хэлэхдээ би найзтайгаа 500 гр архи хувааж уусан юм. Тэгтэл найз маань гэнэт дээшээ доошоогүй цусаар бөөлжөөд байна гэж хэлсэн. Гэрт тэр хоёроос өөр хүн байгаагүй гэсэн... гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай:.. Амь хохирогч М.Оын цогцост цээжний зүүн хажуу дунд хэсэгт 8,9-р хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгины 8-р сегмент, өрц, их сэмж, нойр булчирхай гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт /1760мл/, зүүн уушгины авчилт, нуруу, баруун хөмсөгт шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх цээжний зүүн хажуу дунд хэсэгт 8,9-р хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгины 8-р сегмент, өрц, их сэмж, нойр булчирхай гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн байна. ..Амь хохирогчийн цусанд 3,2 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч нь цээжний зүүн хажуу дунд хэсэгт 8,9-р хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгины 8-р сегмент, өрц, их сэмж, нойр булчирхай гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдалтын шокод орж нас баржээ.....гэх дүгнэлт, /, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1706 дугаартай:..Шинжилгээнд ирүүлсэн хутганаас цус илэрсэн. Шинжилгээний үр дүнгээр хутганаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч М.Оын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт .../2-р хх-ийн 31-33-р тал/ Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1707 дугаартай:..Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас сандал, хана, шалнаас бэхжүүлсэн гэх дээжүүдээс цус илэрсэн. Шинжилгээний үр дүнгээр сандал, хана, шалнаас бэхжүүлсэн гэх дээжүүдээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч М.Оын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,талийгаачийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй,хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч П.Тнь амь хохирогчийг цээжин тус газар нь хутгаар хатгасан үйлдлийн улмаас 8,9-р хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгины 8-р сегмент, өрц, их сэмж, нойр булчирхай гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт /1760мл/, зүүн уушгины авчилт, нуруу, баруун хөмсөгт шарх, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан, М.О гэмтлийн улмаас амь нас хохирсон болох нь шүүхийн шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон, нотолгоо хангалттай байна.
Шүүгдэгч хэргийн нөхцөл байдал, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хэрэгт хоорондоо зөрүүтэй, эргэлзэх үндэслэл бүхий ямар нэг баримт авагдаагүй, нотолбол зохих нөхцөл байдлууд нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч П.Т үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхийн эсрэг, Эрүүгийн хуульд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Төөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бөгөөд түүний үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байна. Шүүгдэгчийн үйлдлийн шинж нь санаатай гэмт хэрэг болохыг нотолсон.
Шүүх хуралдаанд улсын яллагч: шүүгдэгч П.Тнь 2024 оны 03 дугаар сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Баян-Овоот баг Овоотын ........... тоот гэртээ амь хохирогч М.Оын цээжин тус газар хутгалж, амь насыг хохироон хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, оршуулгын зардал бүрэн төлөгдсөн гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б: Шүүгдэгч хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн ,гэм буруутай .Хохиролд 15 сая төгрөг төлсөн гэж,
-Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.Н: П.Т холбогдсон эрүүгийн хэрэг нь гэм буруутай гэж үзэж байна. Гэм буруутайд тооцож байна гэж тус тус дүгнэлт гаргажээ.
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн... П.Тнь сэтгэцийн хувьд удамшлын болон ямар нэгэн өвчингүй байна. Гэмт хэргийн дараах хүчтэй стрессийн байдалтай байна. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай. Магадлуулагч П.Т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй…гэх дүгнэлтээр.../1-р хх-ийн 191-р тал/ шүүгдэгч П.Тнь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байна.
Иймд шүүгдэгч П.Тгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.Тгэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
-шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6,5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ үү гэж санал гаргасан.
Шүүгдэгч шүүх хуралдааны төгсгөлд хэлсэн үгэндээ: Уучлал гуйж байна. Гэм буруугаа хүлээж байна. Маш их харамсаж байна гэжээ.
3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд “оршуулгын зардал бүрэн авсан нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, хяналтын камерын бичлэг бүхий 1ш дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээхээр заалаа.
Шүүгдэгч 110 хоног цагдан хоригдсон байх тул оногдуулсан ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд, архи согтууруулах ундааны зүйлийг өөрийн хяналтгүй байнга хэтрүүлэн хэрэглэдэг амьдралын дадал зуршил шууд нөлөөлсөн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С адуу овогт Пын Т-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Т эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Т цагдан хоригдсон 110 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,35 граммтай АRKHI нэртэй архины шил 1 ширхэг, шилэн аяга 3 ширхэг, улаан хүрэн өнгийн малгай 1 ширхэг, 5 ширхэг тамхины иш, шалны хэсгээс хөвөн бинт маралд шингээж авсан 1 ширхэг цус мэт зүйл, хананы хэсгээс хөвөн бинт маралд шингээж авсан 1 ширхэг цус мэт зүйл, хөвөн бинт маралд шингээж авсан 1 ширхэг цус мэт зүйл, ногоон өнгийн иштэй арзгар иртэй хутга 1 ширхэг, бор өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, саарал өнгийн хилэн өмд 1 ширхэг, П.Т өмсөж явсан бор өнгийн 1 хос гутал, хөх ногоон өнгийн куртик 1 ширхэг, М.Отгонбаатар, гэрч А.Эрдэнэчулуун нарын хатаасан цус, П.Т хумс, баруун зүүн гарын хатаасан цус, амь хохирогч М.Отгонбаатарын хумсны дээж дотоож 1 ширхэг, дугуй захтай цамц 1 ширхэг, түрүүтэй 1 хос гутал, эрээн өнгийн 2 ширхэг ороолт, дотортой цасны хар өнгийн өмд, хөх өнгийн юүдэнтэй куртик, куртикний өд зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтын комисст даалгаж, Б хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдьсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНГАДАС
Д.ОРХОНТАМИР