Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Энхням,

          Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000076  дугаарт хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар баг Ганзамын 130-4-44 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Жамбал овогт Гангэрэлийн Ганхуяг / ЕП90060912 /-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ганхуяг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шөнийн 02 цагийн орчимд Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Викториа" бааранд баарны хамгаалагчаар ажиллаж байсан хохирогч Ж.Ойдовыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан биед нь хүч хэрэглэсний улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр өөр үйл явдал болсон. Энэ талаар дурдагдаагүй байна. Ж.Ойдов бид 2 урьд өмнө нь нэг байгууллагад ажилладаг, ойр дотно байсан. Миний гараас чангаагаад намайг унагаах гээд байсан. Үүнээс болж надад ямар нэгэн гэмтэл учраагүй... хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Г.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017.02.13-ны шөнө 02 цагт баар хааж байсан. Тэгээд би баарнаас гарах гэж байтал баарны хамгаалагч Ойдов коридор хэсэг буюу үүдэнд зогсож байсан. Тэгээд би Ойдовоор тоглоом шоглоомоор тоглосон. ... нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн... Тухайн үед би тоглоом шоглоом хийгээд өөрийн түлхүүрийн оосор болох эрэгтэй хүний бэлэг эрхтэнг нүүр лүү нь ойртуулаад энийг хөхөх үү гэж хэлсэн. Тэрнээс болж муудалцсан...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ... Би Ойдовт эм тариа эмчилгээний зардал гэж нийт 500.000 төгрөг өгсөн. ...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг / хх-38-39, 41 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Ойдовын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017.02.13-ны шөнө 02 цаг болж байх үед ... Ганхуяг бэлэг эрхтний хэлбэртэй зүйл гаргаж ирчихээд үүнийг хөхчих гэж хэлээд миний амруу өгөөд байсан. Би Ганхуягийг одоо та боль л доо, очоод амарчих гэж хэлсэн. Тэгээд байж байтал Ганхуяг ах миний хамар луу шууд мөргөсөн. ...Ганхуяг мөргөхийнхөө өмнө чи пизда минь, яах гээд байгаа юм гэж шахаж ирж байгаад л мөргөчихсөн. Харин намайг мөргөснийхөө дараа цээжний хувцасаа тайлаад пизда минь хоёулаа гараад үзчихье гээд байсан. Би тэгэхээр нь бие засах газар луу ороод цусаа угаасан. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Гэрч Т.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Шөнийн 02 цаг өнгөрөөгөөд хүмүүсээ тарааж байтал ... гэнэт тэр ах Ойдовын хамар луу мөргөсөн чинь Ойдов юм хэлээгүй доошоо тонгойгоод ёолоод байснаа дээшээ босохоор нь би хартал хамраас нь цус гоожиж байсан. ... Ганхуяг нь нэг түлхүүрийн оосор гаргаж ирсэн тэр нь нэг бэлэг эрхтний дүрстэй түлхүүрийн оосор байсныг Ойдовын нүдэн дээр чи энийг хөх гээд Ойдовыг доромжилоход нь Ойдов та одоо боль л доо гээд маргалдаад байсан. ... Ганхуяг нь Ойдовыг нэг л удаа мөргөсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...тооцоогоо хийгээд текэн дээр зогсож байх үед баарны хамгаалагч Ойдовыг цохьчихлоо гэж хэлсэн. Би тэгэхээр нь яваад очтол Ойдовын хамраас нь цус гоожчихсон зогсож байсан. Тэгээд би юу болсон гэхэд Ганхуяг би мөргөчихлөө гэж хэлсэн...Ганхуяг бол архи согтууруулах ундааны зүйл бол хэрэглэсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 /,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Ж.Ойдовын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан эгмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28 /,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-42 / зэрэг болно.  

 

Шүүгдэгч Г.Ганхуяг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шөнийн 02 цагийн орчимд Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Викториа" бааранд баарны хамгаалагчаар ажиллаж байсан хохирогч Ж.Ойдовыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан биед нь хүч хэрэглэсний улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Г.Ганхуягын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Тухайн өдөр өөр үйл явдал болсон. Энэ талаар дурдагдаагүй байна. Ж.Ойдов бид 2 урьд өмнө нь нэг байгууллагад ажилладаг, ойр дотно байсан. Миний гараас чангаагаад намайг унагаах гээд байсан. . Үүнээс болж надад ямар нэгэн гэмтэл учраагүй... хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Г.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017.02.13-ны шөнө 02 цагт баар хааж байсан. ... би Ойдовоор тоглоом шоглоомоор тоглосон. ... нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн... Тухайн үед би тоглоом шоглоом хийгээд өөрийн түлхүүрийн оосор болох эрэгтэй хүний бэлэг эрхтэнг нүүр лүү нь ойртуулаад энийг хөхөх үү гэж хэлсэн. Тэрнээс болж муудалцсан...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ... гэсэн мэдүүлэг, Хохирогч Ж.Ойдовын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017.02.13-ны шөнө 02 цаг болж байх үед ... Ганхуяг бэлэг эрхтний хэлбэртэй зүйл гаргаж ирчихээд үүнийг хөхчих гэж хэлээд миний амруу өгөөд байсан. Би Ганхуягийг одоо та боль л доо, очоод амарчих гэж хэлсэн. Тэгээд байж байтал Ганхуяг ах миний хамар луу шууд мөргөсөн. ...Ганхуяг мөргөхийнхөө өмнө чи пизда минь, яах гээд байгаа юм гэж шахаж ирж байгаад л мөргөчихсөн. Харин намайг мөргөснийхөө дараа цээжний хувцасаа тайлаад пизда минь хоёулаа гараад үзчихье гээд байсан. Би тэгэхээр нь бие засах газар луу ороод цусаа угаасан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Шөнийн 02 цаг өнгөрөөгөөд хүмүүсээ тарааж байтал ... гэнэт тэр ах Ойдовын хамар луу мөргөсөн чинь Ойдов юм хэлээгүй доошоо тонгойгоод ёолоод байснаа дээшээ босохоор нь би хартал хамраас нь цус гоожиж байсан. ... Ганхуяг нь нэг түлхүүрийн оосор гаргаж ирсэн тэр нь нэг бэлэг эрхтний дүрстэй түлхүүрийн оосор байсныг Ойдовын нүдэн дээр чи энийг хөх гээд Ойдовыг доромжилоход нь Ойдов та одоо боль л доо гээд маргалдаад байсан. ... Ганхуяг нь Ойдовыг нэг л удаа мөргөсөн... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...тооцоогоо хийгээд текэн дээр зогсож байх үед баарны хамгаалагч Ойдовыг цохьчихлоо гэж хэлсэн. Би тэгэхээр нь яваад очтол Ойдовын хамраас нь цус гоожчихсон зогсож байсан. Тэгээд би юу болсон гэхэд Ганхуяг би мөргөчихлөө гэж хэлсэн...Ганхуяг бол архи согтууруулах ундааны зүйл бол хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Ж.Ойдовын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан эгмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Жамбал овогт Гангэрэлийн Ганхуягийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Хохирогч Ж.Ойдовт хохирлын мөнгө 500000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн нотлох баримт, хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Ганхуяг нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Ганхуяг нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ганхуягт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Жамбал овогт Гангэрэлийн Ганхуягийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Ганхуягт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 / гурав / жил 1 /нэг / сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганхуягт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч Г.Ганхуяг нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганхуягт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 6 сараар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Г.Ганхуягт хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганхуяг нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганхуяг нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганхуягт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА