Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/285

 

 

  2024       06         24                                             2024/ШЦТ/285

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Г.А, Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А, Б.Д нарт холбогдох эрүүгийн 2425000310289 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж хоёр дүүгийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 44 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг 119 хоногийн хорих ялаар сольж, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, И овгийн Ггийн А /регистрийн дугаар 0000000000/

Монгол улсын иргэн, ......................... бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, /ам бүл 4, аав, дүү найз охины хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо 1-1982 тоотод оршин суух, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 799 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжпийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, О овгийн Бийн Д. /регистрийн дугаар

 

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь Б.Дтэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т шатахуун түгээх станцаас 44,6 литр АИ-96 бензинийг Прусс-20 загварын машинд шахуулан авч төлбөрөө төлөлгүй зугтааж, эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 188,506 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Д нь Г.Атай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т шатахуун түгээх станцаас 44,6 литр АИ-96 бинзенийг Прусс-20 загварын машинд шахуулан авч төлбөрөө төлөлгүй зугтааж, эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 188,506 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

        -шүүгдэгч Г.Аын мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

          -шүүгдэгч Б.Дгийн мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

 

      - эрүүгийн 2425000310289 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан, талуудын шинжлэн судалсан:

         -“Т” ХХК-ний Эрдэнэт ШТС-22-ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилсон албан бичиг /хх-ийн 11 дэх тал/

        -Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 14-25-р тал/ 

         -Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлах Дулааны цахилгаан станцын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26-р тал/

 

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн ...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ний Эрдэнэт ШТС-22 салбарын эрхлэгчийн албан тушаалд ажилладаг. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 30 минутын үед би Түгээгчийн байран дотроо сууж байтал манай түгээгч А нь сандарсан байдалтай гаднаас орж ирсэн. Юу болсон талаар асуухад, хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл АИ95 бензин аваад төлбөрөө төлөлгүй зугтаачихлаа, та машиныхаа түлхүүрийг өгчих гэж хэлсэн. Би машинаа Ад өгтөл зам халтиргаа гулгаатай байна тухайн машиныг гүйцэж чадсангүй гээд буцаад хүрээд ирсэн. Хяналтын камер шүүж үзэх үед 0000 ... улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл төлбөрөө төлөөгүй нь харагдаж байсан. Би Орхон аймгийн Жаргалант сумын Т ХХК-ны салбар руу ярьж “приус 20 маркийн 0000 ... тээврийн хэрэгслийг зогсоогоод өгөөрэй төлбөрөө өгсөнгүй яваад өглөө” гэж хэлсэн. 20 минутын дараа Жаргалантын салбараас залгаад приус 20 маркийн хар өнгөтэй, 0000 ... улсын дугаартай тээврийн хэрэгслээс өөр машин явсангүй гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл АИ46.66 литрийн бензин авсан. Тухайн бензин нь 188.506 төгрөг болсон.Тухайн тээврийн хэрэгсэл бензиний банкаа дүүргүүлсэн учир урьдчилж төлбөрийг нь авч чадаагүй юм....Гомдол санал байхгүй, учир нь АИ46.66 литрийн бензиний төлбөр болох 188.506 төгрөгийг манай ажпын газрын түгээч болох А нь эзэмшлийн Хаан банкны 5097021635 дугаарыг дансаар 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлэн авсан. Төлбөр мөнгөө барагдуулж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/

-хохирогч А.Ж мэдүүлсэн:.. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өглөө над руу цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийнхээ номерыг алдсан уу гэж асуух үед би гэрээсээ гараад тээврийн хэрэгслээ шалгахад миний тээврийн хэрэгслийн арын номер байхгүй байсан. Би өдөр өөрийн ажил дээр очиж хяналтын камер шүүж үзэхэд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 17 минутад манай ажлын газрын гадаа машины зогсоол дээр нэг хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд тээврийн хэрэгслүүдийн дунд машинаа зогсоогоод зүүн талын арын хаалганаас нэг******* хүн бууж ирээд миний тээврийн хэрэгслийн ард очоод доошоо суугаад хэсэг хугацааны дараа зүүн талдаа эд зүйл барьчихсан баруун гараа савчуулаад буцаад хар өнгийн өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлдээ суугаад яваад өгсөн. Би 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр замын цагдаад улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон гэж 10,000 төгрөгөөр торгуулаад ингэж торгуулж байхаар улсын дугаарыг авъя гэж бодоод Зууны мэдээ сонин дээр очиж тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг алга болгосон гэж 5000 төгрөгөөр зарлуулаад Замын цагдаа орж оношилгоон дээрээ гарын үсэг зуруулаад Авто тээврийн үндэсний төв дээрээс өөрийн нэг ширхэг 0247 ОРХ улсын дугаарыг 30,000 төгрөгөөр хэвлүүлэн авч тээврийн хэрэгсэлдээ хийсэн. Надаас нийт 45,000 төгрөгийн зардал гарсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/

-гэрч Г.Ан мэдүүлсэн:...хар өнгийн Прусс-20 маркийн 02-47 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бензин авахаар зогссон. Би ямар бензин авах гэж гэж асуухад 95 бензин авъя, машиныхаа банкийг дүүргэе гэж хэлсэн. Би машины банкийг дүүргэхэд АИ95 бензин 46,66 литр орж, 188,506 төгрөгийн тооцоо гарсан. Би түгээгүүрийн хошууг машины банкны хошуунаас салгах үед тухайн хар өнгийн Прусс машин төлбөрөө төлөхгүй зугтаачихсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/

-насанд хүрээгүй гэрч Б.У мэдүүлсэн:..Тэгээд Хг аваад шөнөжингөө Эрдэнэт хот руу явсан. Эрдэнэт хотод 4 цагт очоод машиндаа унтаад өглөө машин солино гэсэн хүнтэйгээ уулзах үед машин нь асуудалтай машин болж таараад нөгөө хүн нь машинаа солихоо больчихсон. Тэгээд бид 5 буцаад Улаанбаатар хот руу явах гэсэн чинь машин нь бензингүй болчихсон, бид нар хүмүүс рүү мөнгө асуусан ч олдоогүй. Тэр үед А машин барьж байсан Дг “машинаа энэ зогсоол руу оруул” гээд нэг зогсоол руу оруулаад А машинаас буугаад баахан машин дунд явж байгаад буцаад хүрээд ирсэн. Машинд орж ирэхдээ улсын дугаар аваад ирсэн. Тэгээд тухайн зогсоолоос гараад машинаа зогсоогоод А улсын дугаарыг хулгайлсан улсын дугаараар солиод машины багажнаас малгай маск авч өмсөөд шатахуун түгээх станцаас бензин аваад зугтчихъя гэж хэлсэн. Д, М, Х бид нар тухайн үйлдлийг хориглосон боловч А тоохгүй байсан. Тэгээд А машин бариад шатахуун түгээх станц руу ороод машиныхаа банкийг дүүргэж байгаад зугтаачихсан. Цаашаа жоохон явж байгаад улсын дугаараа буцаж солиод тухайн хулгайлсан улсын дугаараа цас руу шидчихсэн....гэх  мэдүүлэг /хх-ийн 42-44-р тал/

-насанд хүрээгүй гэрч Б.Хгийн мэдүүлсэн:..Тэгээд М Д нар хүмүүс рүү яриад мөнгө асуугаад байсан. Хүмүүсээс мөнгө авч чадахгүй байсан. Тэр үед А Дд энэ зогсоол руу ороод зогсчих гэж хэлсэн. Тэр үед Д машин барьж байсан. А машинаас буугаад хэсэг хугацааны дараа нэг зүйл барьчихсан хүрч ирсэн. Тухайн газраас хөдлөөд жоохон явж байгаад А машиныхаа урд талын улсын дугаарыг солиод байсан. Тэр үед би улсын дугаар хулгайлсан гэдгийг мэдсэн. А шатахуун түгээх станцаас бензин аваад зугтаачихъя гэсэн, М, Д, У.бид нар Аыг бензин хулгайлаад дэмий юм биш үү гэж хэлсэн ч А тоохгүй байсан. А машины багаажнаас малгай маск гаргаж ирээд зүүгээд жолоочийн суудал дээр суугаад машин жолоодоод Тэс нэртэй шатахуун түгээх станц руу орсон, Д жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан. А шатахуун түгээх станц руу орохдоо Дг нүүрээ нуу гэж хэлсэн.Тэгээд шатахуун аваад шууд зугтаачихсан, цаашаа явж байгаад улсын дугаараа өөрийн улсын дугаараар солиод тухайн улсын дугаарыг цас руу шидчихсэн.. гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р тал/

-гэрч М.Мы мэдүүлсэн:.. Тэр үед А машины улсын дугаар хулгайлаад өөрсдийн машинд сольж хийгээд шатахуун түгээх станц дээр очоод бензин аваад зугтах санааг гаргасан, тэр үед Д тээврийн хэрэгслийг жолоодож байх үед А хажууд байсан зогсоол руу ороодох гэж хэлсэн.Тэгээд А машинаас буугаад нэг машины улсын дугаар хулгайлаад буцаад хүрч ирээд машинд суусан, тухайн зогсоолоос гараад төв зам дагуу явж байтал А машинаа зогсоож бай гэж хэлээд машины урд талын улсын дугаарыг солиод цааш машиныг жолоодоод Т шатахуун түгээх станц дээр очоод бензин аваад зугтаачихсан. Улаанбаатар хот руу явах чиглэлийн зам дээр явж байгаад А машинаа зогсоогоод машинаас буугаад буцаагаад машиныхаа улсын дугаарыг сольсон… гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р тал/

-гэрч Ө.Аийн ...Г.А нь миний төрсөн эгч Наянцэцэгийн хүүхэд байгаа юм. 60-01 УЕН дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Надад 04-82 УБҮ гэсэн Прусс-20 маркийн тээврийн хэрэгсэл байдаг ба би Ат 60-001 УЕН дугаартай Прусс-20 маркийн тээврийн хэрэгслээ бэлэглэсэн юм. 2023 оны 12 сарын дундуур Орхон аймгийн цагдаагаас над руу 60-01 УЕН дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн үү, шатахуун түгээх станцаас бензин аваад зугтсан байна гэж ярьсан. Би төрсөн эгчийн хүү А унаж байгаа гэж хэлсэн. Би Атай фейсбүүк чатаар холбогдоод бензин аваад зугтсан юм уу гэхэд А би өөрөө Орхон аймгийн цагдаа дээр очиж асуудлаа шийдэх болно. Одоо сүлжээгүй газар явж байна гэж хэлсэн ..гэх мэүүлэг /хх-ийн 60-61-р тал/

-гэрч Ц.Оюунбаярын мэдүүлсэн:.. Би Орхон аймагт машин засаж зардаг хүн байгаа юм. 2023 оны 12 дугаар сард фэйсбүүк дээр “Nissan GTT Sky line” гэх машин зарна гэсэн пост оруулсан. Тухайн машин нь Болормаа гэх эмэгтэйгээс худалдаж авсан ч нэрээ шилжүүлж аваагүй байсан. 0926УНК улсын дугаартай машин байгаа юм. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр над руу фэйсбүүкээр нэг залуу холбогдож, таны худалдаж авмаар байна, тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл оролцуулж болох уу? гэж асуусан би тухайн залууд болно, би Эрдэнэт хотод байна, хүрч ирээд үзчих гэсэн. 2023 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 05 цагийн үед над руу тухайн залуу залгаад Эрдэнэт хотод ирчихлээ машиныг чинь үзье гэсэн би гэрээсээ гараад очоод уулзтал 3 залуу, 2 эмэгтэй хүүхэд байсан. Миний машин гадаа хоноод асаах гэсэн асахгүй байсан учир тухайн хүмүүст өглөө болохоор гараж руу машиныг оруулаад асаая гэж хэлээд гэр лүү орсон. Тухайн хүмүүс машинтай унтаад өгсөн. Тухайн машин нь хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Өглөө болоод би машинаа гараж руу оруулаад асаагаад дараа нь тухайн залуучуудын приус 20 маркийн тээврийн хэрэгслийг үзтэл тээврийн хэрэгсэл асуудалтай байсан учир наймаа хийхээ больсон тухайн хүмүүс яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 63-р тал/

-Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 97-100-р тал/

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 101-105-р тал/

Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар мэдүүлсэн:.. Би Орхон аймагт тээврийн хэрэгсэл солих зорилготой ирсэн боловч миний зорилго биелээгүй тухайн машин солино гэсэн хүн нь миний машиныг голоод машинаа солиогүй. Би буцаад Улаанбаатар хот явах гэсэн боловч надад болон миний найзууд М Д нарт мөнгө байгаагүй учир би бензин дээрэмдэх санааг гаргаж би бензин дээрэмдсэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.  ..гэх мэдүүлэг /хх-ийн 81-р тал/

Шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн:... А бензин аваад зугтах санааг гаргасан ч М бид нар дэмжээгүй хэрэггүй, хүмүүсээс мөнгө зээлэх санааг гаргасан ч А бид нарыг загнаад та нар дуугай бай бацаанууд гээд байсан.Улаанбаатар хотоос Аын машинтай ирсэн болохоор Аын машинтай буцахаас өөр аргагүй байсан учир машинд сууж явсан. Аын машинаас буугаад үлдчихье гэж бодсон ч мөнгө төгрөг байхгүй танихгүй газар байсан учир аргагүй нь улмаас Аын машинд сууж явсан. Атай бүлэглэсэн үйлдэл байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 115-р тал/

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 799 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 127-131-р тал/

-Бензин борлуулалтын ханшийн лавлагаа /хх-ийн 149-р тал/

-тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 152-153-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.

 Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 Шүүгдэгч Г.А, Б.Дтэй нар 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу машины худалдаа хийх зорилготой ирээд буцах болоход “машин бензингүй болсон” шалтагаар Г.А нь санаачлан, ДЦС-ын зогсоол руу орж тэнд байсан машины улсын дугаарыг тайлж авч машиндаа сольж хийгээд, “Т” ХХК-ний Эрдэнэт ШТС-22 дээр 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчимд очиж  44,6 литр АИ-96 бензинийг Приус-20 загварын машинд шахуулан авч төлбөрөө төлөлгүй зугтааж 188,506 төгрөгийн хохирол учруулжээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,камерын бичлэг,үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

 Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж хэргийн бодит байдал тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

Шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн бусдын эзэмшлийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр аваад зугатаажээ.

       

         Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

  2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,      

   Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол...ял шийтгэнэ” гэж, бусдын өмчлөх эрхийн эсрэг “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.

Шүүгдэгч Г.А, Б.Д нар нь Т шатахуун түгээх станцаас 44,6 литр АИ-96 бензинийг Приус-20 загварын машинд шахуулан авч төлбөрөө төлөлгүй зугтааж 188,506 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн онцлог шинж нь,гэмт этгээд эд зүйлийг илээр,хүч хэрэглэхгүй,хууль бусаар авч өөрийн эзэмшилд оруулснаар уг гэмт хэргийн шинж хангагддаг бөгөөд хохирлын хэмжээ шаардахгүй байдаг.

 

Тухайн үед Б.Д машин жолоодож явсан бөгөөд Г.Аын зааварласнаар ДЦС-ын зогсоолд орж зогсож, машины дугаар тайлж солиход шатахуун түгээх станц дээр очиж,бензин аваад хөдлөхөд эсэргүүцээгүй үйлдлээрээ нэгдсэн байна.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан байх тул дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: шүүгдэгч Г.А, Б.Д нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т шатахуун түгээх станцаас 44,6 литр АИ-96 бензинийг Прусс-20 загварын машинд шахуулан авч төлбөрөө төлөлгүй зугтааж 188,506 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд Г.А Б.Д нарыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, хохирол төлөгдсөн шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж

      -шүүгдэгч Г.А, Б.Д нар нь өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлбөр төлж барагдуулсан гэж тус тус дүгнэлт гаргасан.

 

         2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

-шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал,хэргийн оролцооны байдал, хохирол төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан ,      

 

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.... гэж заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

          Шүүгдэгч нарт, зайлшгүй ял оногдуулах үндэслэл, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгч нарт ял оногдуулахыг тэнсэж,Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх саналтай гэж,

 -шүүгдэгч Г.А өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж гаргасан саналдаа: маш их гэмшиж байна, өөр саналгүй гэж,

-шүүгдэгч Б.Д өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж гаргасан саналдаа: өөр саналгүй гэжээ.

 

         3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

      

       Хохирогчид учирсан хохирол 188,506 нөхөн төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул  шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцгийг  хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овгийн Ггийн А, О овгийн Бгийн Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Дд ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух г7азар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Б.Д нар нь шүүхээс   оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Г.А, Б.Д нарт оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий хуурцгийг  хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,битүүмжилсэн хөрөнгөгүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.А