| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/02366/И |
| Дугаар | 102/ШШ2021/03071 |
| Огноо | 2021-11-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2021/03071
2021 оны 11 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2021/03071 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч дүүрэг, дүгээр хороо, өөрийн байранд оршин байх, “Г Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, “З” ХХК
Хариуцагч: Б дүүрэг, 14 дүгээр хороо, гудамж тоотод оршин суух, С.Г
Хариуцагч: С дүүрэг, дүгээр хороо, мянгат гудамж, байр, 18 тоотод оршин суух, Г.И
Хариуцагч: С дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух хаягтай, М.М
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, хороолол, тоотод оршин суух, Б.Х
Хариуцагч: Б дүүрэг, дүгээр хороо, тоотод оршин суух, Б.У
Хариуцагч: С дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух, Г.Э
138,790,977,16 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г Б” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “3" ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ1105116360 тоот зээлийн гэрээг “Голомт” банктай байгуулж 359,400,000 төгрөгийн зээлийг жилийн 7% хувийн хүүтэйгээр (хувьсах хүүтэй), 60 сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ1105116360 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
1. БГ1105116360 тоот ипотекийн гэрээгээр Б.Х-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Баянгол дүүргийн ... дугаар хороо, тоот хаягт байршилтай 113 м2 талбайтай гурван өрөө орон сууц;
2. БГ1105116360А тоот ипотекийн гэрээгээр М.М, Г.Э нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, С дүүргийн ... дугаар хороо, ... байр, ... тоот хаягт байршилтай 30 м2 талбайтай хоёр өрөө орон сууц;
3. БГ1105116360Б тоот ипотекийн гэрээгээр С.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Б дүүргийн ... дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс , Дундгол гудамж 30В байр, тоот хаягт байршилтай 71.3 м2 талбайтай гурван өрөө орон сууц;
4. БГ1105116360В тоот ипотекийн гэрээгээр Д.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Б дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол дугаар байрны тоотод байршилтай 69.07 м2 талбайтай хоёр өрөө орон сууц /Барьцаа чөлөөлсөн/;
5. БГ1105116360Г тоот ипотекийн гэрээгээр Г.И-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, С дүүргийн 4 дүгээр хороо 50 мянгат 24-А байрны 18 тоотод байршилтай 18.9 м2 талбайтай нэг өрөө орон сууц;
Дээрх барьцаа хөрөнгүүдээс БГ1105116360В тоот ипотекийн гэрээтэй, Д.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Б дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, 77 дугаар байрны тоотод байршилтай 69.07 м2 талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн.
Зээлийн гэрээ үргэлжлэх явцад “З” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ЗГ1105116360-А тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-гээр хүүг жилийн 25.2 хувь (хөнгөлөлттэй жилийн хүү 8 хувь) болгон өөрчлөхөөр харилцан тохиролцож өөрчилсөн. Гэвч “З" ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 96,793,849.74 төгрөг, үндсэн хүүд 38,298,718.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,698,409.22 төгрөг, нийт 138,790,977.16 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд “Голомт банк” нь дараах шаардлагуудыг гаргаж шүүхэд хандсан. Үүнд:
1/ “З” ХХК-иас ЗГ1105116360 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 138,790,977.16 төгрөг гаргуулах;
2/ Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Б дүүргийн дугаар хороо Д гудамж дугаар байрны тоот хаягт байршилтай талбайтай гурван өрөө орон сууц, С дүүргийн дугаар хороо, байр, тоот хаягт байршилтай 30 м2 талбайтай хоёр өрөө орон сууц, Б дүүргийн 3 дугаар хороо, байр, тоот хаягт байршилтай 71.3 м2 талбайтай гурван өрөө орон сууц, С дүүргийн 4 дүгээр хороо байрны 18 тоотод байршилтай 18.9 м2 талбайтай нэг өрөө орон сууцнуудаас хангуулах;
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаар С.Г, Г.И, М.М, Б.Х, Б.У, Г.Э нарыг барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагадаа хамааруулж хамтран хариуцагчаар татсан, харин хуулийн этгээдээс бол зээлийн төлбөрөө нэхэмжилсэн байгаа гэжээ.
Хариуцагч “3” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд “Голомт” банкны нэхэмжлэлтэй хариуцагч “З" ХХК, иргэн Б.Х нарын 6 хүнд холбогдох үүргийн гүйцэтгэлд 138,790,977.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бусад хариуцагч болох Б.Х, Б.У, М.М, Г.Э, С.Г, Г.И нарын өмгөөлөгч Ч.Б би дараах хариу тайлбарыг гаргаж байна. “Голомт” банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлд үүргийн гүйцэтгэлд 138,790,977.16 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргажээ. Гэрээний дагуу хариуцагч нар үүрэг хүлээж байгаа нь ойлгомжтой боловч үндсэн гэрээний талаар яах нь дурдагдаагүй тодорхойгүй нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймээс уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“Г Б” ХХК болон “3” ХХК-иуд 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ1105116360 тоот зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр сарын жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, Жайка төслийн зээлийн зориулалтаар 359,400,000 төгрөгийн зээлийг “Г Б” ХХК-иас “3” ХХК-д олгожээ.
2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Г Б” ХХК болон “3” ХХК-иуд ЗГ1105116360-А тоот “ЗГ1105116360 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр талууд 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ1105116360 тоот зээлийн гэрээний хүүний хэмжээнд буюу жилийн хүүг 25.2 хувь болгосон өөрчлөлт оруулсан байна.
Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд:
1. 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн БГ1105116360 тоот ипотекийн гэрээгээр Б.Х-ын өмчлөлийн, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 7 дугаар хороо, гудамж, дугаар байрны 47 тоот хаягт байршилтай, 113 м2 талбайтай гурван өрөө орон сууц;
2. 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн БГ1105116360А тоот ипотекийн гэрээгээр М.М, Г.Э нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, С дүүргийн ... дугаар хороо, дугаар байрны 279 тоот хаягт байршилтай, 30 м2 талбайтай хоёр өрөө орон сууц;
3. 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн БГ1105116360Б тоот ипотекийн гэрээгээр С.Г-ийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн дугаар хороо, байрны 51 тоот хаягт байршилтай, 71.3 м2 талбайтай гурван өрөө орон сууц;
4. 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн БГ1105116360В тоот ипотекийн гэрээгээр Д.М-ийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн дугаар хороо, дугаар хороолол /16050/, дугаар байрны 22 тоотод байршилтай, 69.07 м2 талбайтай хоёр өрөө орон сууц;
5. 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн БГ1105116360Г тоот ипотекийн гэрээгээр Г.И-ын өмчлөлийн, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, С дүүргийн дүгээр хороо, мянгат байрны 18 тоот хаягт байршилтай, 18.9 м2 талбайтай нэг өрөө орон сууц;
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч “Г Б” ХХК нь хариуцагч “З" ХХК, С.Г, Г.И, М.М, Б.Х, Б.У, Г.Э нарт холбогдуулж 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ1105116360 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 96,793,849.74 төгрөг, үндсэн хүүнд 38,298,718.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,698,409.22 төгрөг, нийт 138,790,977.16 төгрөг гаргуулах,
үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Б.Х-ын өмчлөлийн, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн дугаар хороо, Д дугаар байрны 47 тоот хаягт байршилтай, 113 м2 талбайтай гурван өрөө орон сууц,
М.М, Г.Э нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, С дүүргийн дугаар хороо, дугаар байрны 279 тоот хаягт байршилтай, 30 м2 талбайтай хоёр өрөө орон сууц,
С.Г-ийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн дугаар хороо, гудамж байрны 51 тоот хаягт байршилтай, 71.3 м2 талбайтай гурван өрөө орон сууц,
Г.И-ын өмчлөлийн, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, С дүүргийн хороо, байрны 18 тоот хаягт байршилтай, талбайтай нэг өрөө орон сууцнаас хангуулах тухай шаардлагуудыг гарган шүүхэд ханджээ.
Харин “барьцаанаас чөлөөлсөн” гэх үндэслэлээр Д.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Б дүүргийн дугаар хороо, дугаар хороолол /16050/, Чингүнжавын гудамжны дугаар байрны 22 тоотод байршилтай 69.07 м2 талбайтай хоёр өрөө орон сууцны талаар ямар нэг шаардлага гаргаагүй.
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлээ “...зээлийн гэрээг хуулийн этгээдтэй буюу ‘3’ ХХК-тай байгуулсан. Ийм учраас зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг ‘3’ ХХК-иас нэхэмжилнэ. Харин С.Г, Г.И, М.М, Б.Х, Б.У, Г.Э нарыг барьцааны гэрээний нэг тал учраас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагатай холбогдуулан хариуцагчаар татсан” гэж тайлбарлаж байна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч нарын зүгээс зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.
Иймд хариуцагч “3” ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ1105116360 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 96,793,849.74 төгрөг, үндсэн хүүнд 38,298,718.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,698,409.22 төгрөг, нийт 138,790,977.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв.
2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ1105116360 тоот зээлийн гэрээ нь “Г Б” ХХК болон “3” ХХК-иудын хооронд байгуулагдсан. Иймд С.Г, Г.И, М.М, Б.Х, Г.Э нар нь энэ гэрээний оролцогч биш тул зээлийн төлбөрийг хариуцахгүй. Харин барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй.
Түүнчлэн хариуцагч Б.У зээлийн болон барьцааны гэрээний оролцогч биш тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.
Дээр дурдсанчлан талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “З” ХХК-иас 138,790,977.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “З” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, дугаар байрны 47 тоот хаягт байршилтай, 113 м2 талбайтай гурван өрөө орон сууц,
эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, С дүүргийн дугаар хороо, 32 дугаар байрны 279 тоот хаягт байршилтай, 30 м2 талбайтай хоёр өрөө орон сууц,
эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн дугаар хороо, гудамж байрны 51 тоот хаягт байршилтай, 71.3 м2 талбайтай гурван өрөө орон сууц,
эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, С дүүргийн дүгээр хороо, мянгат 24-А байрны 18 тоот хаягт байршилтай, 18.9 м2 талбайтай нэг өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Б.У-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 922,104.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “З” ХХК-иас 851,904.89 төгрөгийг, С.Г, Г.И, М.М, Б.Х, Г.Э нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ