Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/293

 

 

  2024       06         26                                           2023/ШЦТ/293

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Н.Д

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н

Шүүгдэгч П.Б, Б.Г нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2425000000239 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,...............тусгай дунд боловсролтой, цахилгаанчин, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт, ................од оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ургийн овогт Пгийн Б, регистрийн дугаар: 00000000;

Монгол Улсын иргэн,  бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Хан-Эрчим хүч” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, ................тоотод оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т ургийн овогт Бгийн Г, регистрийн дугаар:00000000;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь  2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд “У” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2а хороолол Г хотхоны барилгын агуулахын байрнаас ПВЗ 1*2,5 загварын цахилгааны утас 3 боодол буюу 1,500 метрийг, ПВЗ 1*4 загварын цахилгааны утас 2 боодол буюу 700 метрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,840,000 төгрөгийн хохирол учруулсан,

улмаар үргэлжилсэн үйлдлээр Б.Гтэй урьдчилан үгсэн тохиролцож 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө У ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2а хороолол Г хотхоны барилгын тусгайлан хамгаалсан агуулахын хаалгыг сангийн труба төмрөөр хөшиж эвдэн нэвтэрч “У” ХХК-ийн эзэмшлийн ПВЗ 1*4 загварын цахилгааны утас 10 боодол буюу 3,500 метрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,950,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдэж учрах саадыг арилгах зорилгоор 00-00 ... улсын дугаартай М.Мийн эзэмшлийн Хонда Сивик загварын тээврийн хэрэгслийг ашиглан зөөвөрлөсөн,

Шүүгдэгч Б.Г нь П.Бтэй урьдчилан үгсэн тохиролцож 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө “У” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2а хороолол Г хотхоны барилгын тусгайлан хамгаалсан агуулахын хаалгыг сангийн труба төмрөөр хөшиж эвдэн нэвтэрч “У” ХХК-ийн эзэмшлийн ПВЗ 1*4 загварын цахилгааны 10 боодол буюу 3,500 метр утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,950,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эхнэр М.Мийн эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай Хонда Сивик загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.                            

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч Б.Гийн мэдүүлсэн: гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-шүүгдэгч П.Бгийн мэдүүлсэн: гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

            -хохирогч Б.Нын мэдүүлсэн: Манай компанид 8,790,000 төгрөгийн хохирол учирснаас бүх хохирол төлөгдсөн,гомдолгүй гэх мэдүүлэг,

 

       - 2425000000239 дугаартай эрүүгийн хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5-7-р тал/

-хэргийн газар үзлэг хийсэн тухай ... Үзлэгийг******* Оюут баг 2а хороололд баригдаж байгаа Г хотхоны 6-р блокийн барилга дээр эхлүүлэв. Үзлэгийг үргэлжлүүлэхэд барилгыг тойруулж төмөр хашаа барьж тусгаарласан, хашаанд ороход баригдаж байгаа барилга байлаа. Уг барилгын 1-р давхарт барилгын материал хадгалах өрөө байх ба уг өрөөний модон хаалганы цүүг нь хөшиж эвдэлсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 13-15-р тал/

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нын мэдүүлсэн....барилгын материалыг нэг бүрчлэн бүртгэдэггүй орой ажил тарж агуулахаа орж харчихаад явдаг. Барилгын материалуудаа компьютер дээр бүртгэсэн байдаг тул өдөрт зарцуулсан шаардах хуудаснаасаа хараад хасалт хийгээд явдаг байсан. Тухайн хэрэг гардаг өдрийн маргааш нь нэг бүрчлэн барилгын материалуудаа биеэр тооллого хийхэд ПВЗ 1*4 загварын цахилгааны утас 12 боодол, ПВЗ 1*2.5 загварын цахилгааны утас 3 боодол дутсан байна. Хэрэг гардаг өдөр хэдэн боодол дутсан талаар мэдэхгүй байна.,.2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос барилгын материалууд ирж ПВЗ 1*2.5 цахилгаан утас гурван өөр өнгөөр 60 боодол, ПВЗ 1*4 цахилгааны утас хоёр өөр өнгөөр 35 боодлыг бусад материалуудын хамт хийсэн... П.Б 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс өдрийн ажилтнаар орсон. “ПВЗ 1*4 загварын цахилгааны утас хулгайд алдагдсанаас 5 боодол буюу 2.250 метр утсыг хүлээж авсан. ПВЗ 1*4 утаснаас 1,950 метр утас дутуу байгаа, уг утасны нэг метрийн үнэ нь 1.700 төгрөг нийт 3,315,000 төгрөгийн утас дутуу байгаа. ПВЗ 1*2.5 загварын утас 1,500 метр хулгайд алдагдсанаас буцаж өгсөн зүйл байхгүй, Уг утасны нэг метрийн үнэ 1,100 төгрөг уг утас нь нийт 1,650,000 төгрөгийн үнэтэй байгаа. Нийтдээ 4,965,000 төгрөгийн утас дутуу байгаа тул уг утасны үнийг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-19-22-р тал/

-иргэний нэхэмжлэгч Г.Эий мэдүүлсэн:...2024 оны 03 дугаар сарын 15-ны орой Б руу залгаад зарах цахилгааны утас байгаа юу гэж асуусан. Б Жаст ойл шатахуун түгээгүүрийн газрын цаана байрлах түүхий эд авах цэгт 850,000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа тэндээс авчих гэж хэлсэн. 03 дугаар сарын 18-ны өдөр Б бид хоёр хамт очиж 850,000 төгрөг өгч авсан. Бд өгөх 200,000 төгрөгөө 12 цагийн орчим өөрийнх нь данс руу шилжүүлж нийт 1,050,000 төгрөгөөр худалдан авсан. ...Зуун айл худалдааны төвд барилгын материал зардаг хажуу лангууны залуу хямдхан утас байна уу гэж надаас асууж байсан тул Бд утас байна гэхээр нь авсан. Хажуу лангууны залууг утсаа авах уу гэж асуухад Улаанбаатар хотод бараагаа татаж байна мөнгө алга чамд мөнгө байгаа бол өгчих би очоод өгнө гэж хэлсэн болохоор өөрийн мөнгөөр худалдан авсан. Зуун айл худалдааны төвд байрлах контейнерт 5 боодол цахилгааны утас байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

-гэрч Ч.Бы мэдүүлсэн“...Шөнө 24 цагийн орчим манай барилгын хяналтын камер унтарсан, би хоол хийж байсан тул 20-30 минутын дараа очиж шалгахад агуулахын хаалга онгорхой байсан. Би сандраад барилгын 6 давхарт байрлаж дотоод засал хийдэг 2 залуу дээр очиж агуулахын хаалга онгорхой байна хулгай орчихож гэж хэлээд нэг залууг нь аваад хамт 1 давхарт буугаад агуулахыг харж байгаарай гэж хэлээд би өөрөө гарч харуулын байран дээрээ очиж хувцсаа өмсөөд байж байхад барилгын хашаа дуугарсан. Харуулын байрнаасаа гараад харсан чинь хашааны гадаа машин хөдлөөд явж байгаа машины гэрэл харагдахаар нь зогсоорой гэж орилсон...Цэнхэр өнгөтэй 2 боодол цахилгааны утас байсан. Би барилга руу орсон агуулах онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж бодоод үүдэнд байсан 2 боодол цахилгааны утсыг агуулахад хийчихээд дээд давхар руу гарсан. Машины дугаарыг харж чадаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/

-гэрч О.Бын мэдүүлсэн“...2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын .............................. тоот гэртээ өглөө унтаж байхад орж ирээд “цахилгааны утас байна ахаа зараад өгөөч” гэж хэлсэн. Би Бг” өөрөө зарахад яагаад байгаа юм” гэж асуухад “надад таньдаг хүн байхгүй байна” гэж хэлсэн. Би уг утсыг нь нь аваад Бгийн хамт Дөт барилгын материалын дэлгүүр ороод асуусан. Манайх цахилгааны утас авдаггүй гэж хэлсэн тул би гарч ирээд Бгээс “авахгүй байна энэ утсыг түүхий эд авах газарт өгчих үү” гэхэд Б зөвшөөрөөд тухайн 5 боодол цахилгааны утсыг 850,000 төгрөгт зараад Бд мөнгийг нь бэлнээр өгөхөд Б надад 50,000 төгрөг өгсөн. ...03 дугаар сарын 16-ны өдөр хуучин хамт ажилладаг байсан Энхтүвшин цахилгааны утас зарах хүн байна уу гэж асуусан. Би байна гэж хэлсэн. Энхтүвшин манай хажуу лангууны хүн авах гэж байгаа юм хэдээр өгөх юм гэж асуусан би үнэ мэдэхгүй байна хэдээр авдаг юм бол гэсэн. Энхтүвшин нэг метрийг нь 600 төгрөгөөр тооцоод 1.050.000 төгрөг болох юм байна гэж хэлсэн би зөвшөөрсөн. Энхтүвшин бид 2 түүхий эд авах цэгт очоод цахилгааны утас авах гэж байгаа хажуу лангуунд нь суудаг хүнд түүхий эд авах цэгийн хүний дансыг өгөөд 850.000 төгрөг шилжүүлэн авсан...Надад урд өмнө нь өгч заруулж байсан үйлдэл байхгүй анх удаагаа 5 боодол цахилгааны утас ирсэн. Урьд хамт ажилладаг байсан одоо хотод барилга дээр ажиллаж байгаа манай найз Гийн эхнэрийн машинтай ирсэн...Би цахилгааны утсан дээрх бичгийг хараагүй надад дөрөвтэй цахилгааны утас гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

-гэрч Л.Бын мэдүүлсэн“...2024 оны 03 сарын 13-ны өдөр 1 танихгүй залуу ирээд цахилгааны утас авах уу гээд 1 боодол утастай ирсэн. Би тухайн утсыг “хаягдалд өгөхөд хайран юм байна” гэж хэлээд барилгын материалын дэлгүүр явуулсан. Тэр залуу буцаж ирээд “дэлгүүр авахгүй юм байна ахаа та авчих Архангайд барилгын ажил хийгээд илүү гарсан цахилгааны утас нь гээд надад хүн өгч явуулсан юм намайг борлуулаад өгөөч” гэсэн юм гэж хэлсэн. Би тухайн утсыг жинлэж үзээд 16 кг болоод хорогдлоо хасаад 10 кг гэж тооцон зэс 1 кг нь 18.000 төгрөг байгаа тэр залуу нийт 5 боодол утастай байсан тул 900.000 төгрөгт бодоод үйл ажиллагааны зардал 50.000 төгрөг хасаад 850.000 төгрөг бэлнээр өгсөн. Маргааш өдөр нь ирээд утсаа зарахгүй боллоо ахаа хөдөө Архангайгаас зарсан хүн нь мөнгөө өгөөд утсаа буцааж авна гэж байна гэж хэлсэн. Би тэр залууг мөнгөө шилжүүлчих би энэ утсыг хадгалж байна гэж хэлсэн тэр залуу яваад маргааш нь ирээд миний Хаан банкны 5091415810 тоот дугаарын дансанд 850.000 төгрөгөө хийгээд утсаа авсан...Би харахад жаахан хүүхэд тэвэрсэн 1 эмэгтэй хамт явж байсан, машин нь цагаан өнгөтэй байсан гэж санаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39-р тал/

-гэрч М.Мийн мэдүүлсэн“...2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр над руу Б залгаад танайд очиж байна, цахилгааны утсаа авах гэсэн юм та хүргээд өгөөч гэж хэлсэн. 10 цаг өнгөрч байхад манайд ирээд би машинаа бариад хорооллын эцэст айлд хүргэж өгсөн. Намайг хүлээж байгаарай гэж хэлээд орсон удаагүй нэг найзыгаа дагуулан гарч ирээд бид 3 “Дөт” барилгын материалын дэлгүүрийн ард байдаг түүхий эд авах цэгт очсон. Б гэх найз нь түүхий эд авах цэг ороод 5 боодол цахилгааны утсаа зараад гарч ирсэн. Бид 3 буцаж яваад Бын гэрийн гадаа тэр хоёрыг хүргэж өгөөд би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/

-гэрч И.Тын ...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 100 айл барилгын материалын зах дотор барилгын цахилгааны хэрэгслийг хувиараа худалдан борлуулдаг юм. ...Энэ залууг урд өмнө харж байсан санагдаж байна. 2024 оны 02 дугаар сарын дундуур намайг ажил дээрээ байх үед хоёр боодол цахилгааны утас авч ирээд худалдаж авах уу гэж асуухаар нь би худалдаж авсан, хэдэн төгрөгөөр худалдаж авснаа санахгүй байна. Дараагаар нь нэлээн хэд хоногийн дараа дээрх залуу дахин 3 боодол утас авч ирээд надад зарсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авьснаа санахгүй байна. Тухайн залуу мөнгөө бэлнээр авдаг байсан. Түүнээс хойш дахин ирээгүй. Улаан, хөх утаснууд байсан санагдаж байна, түүнээс тодорхой санахгүй байна. ПВЗ нэг голтой нарийхан утас байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/

-“Хас үнэлгээ” ХХК-ний 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1799 дугаартай шинжээчийн “...ПВЗ 1*2,5 , 1500 метр 1,100 төгрөг нийт 1,650,000 төгрөг, ПВЗ 1*4, 4,200 метр, 1,700 төгрөг нийт 7,140,000 төгрөг, нийт 8,790,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55-р тал/

-шүүгдэгч П.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн:.. ..Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг, 2а хороололд баригдаж байгаа Г хотхоны баригдаж байгаа дээр цахилгаанчнаар 2024 оны 02 дугаар сарын 18-ны үеэр ажилд орсон. Ингээд Г хотхоны 6 дугаар блокийн барилга дээр цахилгааны ажил хийж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа 6 дугаар блокийн нэгдүгээр давхарт байх барилгын бараа, материал хадгалах өрөөнд хэд хэдэн удаа орж цахилгааны утас авч байсан. Ингээд хэд хоног ажиллаж байгаад цаг хугацааг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна, өдрийн хоолны цагаар ажилчид хоолоо идэж байх үед нь барилга руу орж хэрэглэж байсан боодолтой улаан, цэнхэр хоёр боодол утсыг барилгаас авч гараад барилгын хашаа давуулж шидсэн. Ингээд өдрийн хоолны цагийн дараа ерөнхий инженер Нямбаяраас “хүүхдийн бие муудаад байна” гэж хэлээд чөлөө аваад явсан. Ингээд барилгын хашаанаас гараад боодолтой утас давуулж шидсэн талаараа очиж уг хоёр боодолтой утсыг аваад тус аймгийн Зуун айл барилгын материалын зах дээр очиж тухайн хоёр боодолтой утсыг цахилгааны утас зардаг эмэгтэй хүнд 200,000 төгрөгөөр зараад бэлнээр 200,000 төгрөг авсан. Тухайн өдрөө гэртээ харьж амарсан. Ингээд маргаашаас нь хэд хоног ажилдаа явсан юм. 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа очоод ажиллаж байгаад өдөр хоолны цагийн дараа ерөнхий инженер Нямбаяраас “яаралтай ажил гараад байна” гэж хэлээд чөлөө авсан. Ингээд Уртын гол багт байх гэр рүүгээ харьсан. Гэртээ очоод орой болтол гэртээ байсан ба 21 цагийн үед найз Г рүү залгаж агуулахаас утас авах гэсэн юмаа машины хэрэг болоод байна хамт яваад өгөөч” гэж хэлсэн чинь найз Г зөвшөөрсөн. Ингээд 1-2 цагийн дараа буюу 23-00 цагийн үед би гэрээсээ гарч яваад засмал зам руу дөхөж очих үед найз Г ирээд намайг авч явсан. Ингээд найз Гийн хамт Г хотхоны 6 дугаар блокийн барилгын хашааны гадна талд очиж зогссон. Би Гийг машиндаа сууж байгаарай гэж хэлээд машинаас бууж яваад барилгын зүүн талын хашааны буланд байх хяналтын камер дээр хашааны гадна талаар очиж хяналтын камерын утсыг бахиар тастсан. Дараа нь барилгын хашаа руу давж ороод баригдаж байгаа 6 дугаар блокийн барилгын нэг давхар руу орж барилгын бараа материал хадгалах өрөөний хажууд очиж үед хаалга нь цоожтой байхаар нь тус давхарт байсан труба төмрөөр цоожийг хөшиж онгойлгож дотор нь орсон. Ингээд боодолтой утаснаас 8 боодол утсыг хоёр хоёроор нь зөөж барилгын хашааны доогуур гаргаж Гийн машины багаж руу хийсэн. Ингээд 8 боодол утас машинд хийчхээд буцаж ороод хоёр боодол утас аваад гарах гэж байтал барилгын манаач нь барилгын гадна талд явж байсан. Энэ үед хоёр боодол утсаа үлдээгээд манаачийг харж байсан чинь манаач нь буцаад цааш нь явчихсан. Энэ үед хоёр боодол утсаа үлдээгээд манаачийг харж байсан чинь манаач нь буцаад цааш явчихсан. Энэ үед би гүйж гараад хашаа давж гараад Гийн машинд суугаад явсан. Тухайн өдрөө авсан утаснуудаа Гийн машинд үлдээгээд би гэртээ харьсан. Маргааш нь би Гтэй холбоо барих үед Улаанбаатар хот руу ажил руугаа явчихсан, манай гэрт эхнэр байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р тал/

-шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед над руу утсаар яриад “ахаа ажил дээр оччихоод ирье” гэж надад хэлсэн. Ингээд 22-23 цагийн үед Б манай гэрийн гадна ирсэн, ингээд би гэрээсээ гараад очсон чинь “ахаа ажил руу явчхаад ирье” гэж надад хэлэхээр нь би зөвшөөрсөн. ...00-00 ... улсын дугаартай хонда сивик загварын миний машинд суугаад явсан. ...явсаар Оюут багт баригдаж байгаа Г хотхоны баригдаж байгаа барилгын хашааны гадна талд очиж зогссон. Тухайн газар руу очих замын Б зааж уг газарт очсон. Б машинаас буухын өмнө та машиндаа сууж байгаарай, би орчоод гараад ирье, камер салгана гэж хэлсэн. Тэгэхээр нь би камер салгаж яаж гэж байгаа юм бэ гэсэн чинь зүгээрээ ахаа гэж хэлээд буугаад явчихсан. Ингээд би машиндаа нэлээн удаан сууж байтал Б машины жолоочийн эсрэг талын хаалга онгойлгоод машины арын суудал дээр боодолтой цахилгааны утас 2 ширхгийг оруулж ирж тавиад буцаад явсан, хэсэг хугацааны дараа дахин хоёр ширхэг боодолтой цахилгааны утас оруулж ирж тавиад дахин 2- 3 удаа энэ байдлаар цахилгааны утас оруулж ирсэн би хэдэн утас болсныг тоолоогүй. Ингээд хамгийн сүүлд орж ирэхдээ хоосон орж ирээд за ах яваарай гэж хэлсэн. Ингээд машинаа асаагаад хөдлөөд явсан, явж байх замдаа би Бгээс энэ утаснуудаа яах гэж байгаа юм бэ?, ямар учиртай утаснууд юм бэ гэж асуусан чинь таны машинд байж байг би маргаашаас авъя, миний утаснууд байгаа юм гэж хэлсэн. ..Би нэгээс хоёр хоногийн дараа Улаанбаатар хот руу ажил руугаа явчихсан. Улаанбаатар хотод очоод ажил дээрээ байж байх үед Б над руу залгаж утаснуудаа авах гэсэн юм гэхээр нь би хотод ирчихсэн байна, чи миний эхнэр рүү яриад очоод авчих гэж хэлээд дугаарыг нь өгсөн. Тухайн өдрөө санагдаж байна Б над руу залгаад “дансаа явуулчих дүү нь ёндоо өгнө” гэж хэлсэн. Тухайн үед би дансаа мессежээр явуулсан чинь хэсэг хугацааны дараа миний данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн байсан. Би тухайн 400,000 төгрөгөөр зээлүүдээ дарсан...Би нэг бүрчлэн тоолоогүй 6-8 боодол утас байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р тал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 92-р тал/

-“У” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 93-р тал/

-“ББТЭ” ХХК-ний зарлагын баримт /хх-ийн 94-102-р тал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 103-р тал/

-Л.Баасанжавын эзэмшлийн 5091415810 дугаар данснаас 850.000 төгрөг шилжүүлсэн тухай шилжүүлгийн баримт /хх-ийн 104-р тал/

-Г.Эий эзэмшлийн 5683088131 дугаар данснаас 200.000 төгрөг шилжүүлсэн тухай шилжүүлгийн баримт /хх-ийн 105-р тал/

-ПВЗ 1*4 загварын улаан өнгөтэй 3 боодол, цэнхэр өнгөтэй 2 боодол нийт 5 боодол цахилгааны утсыг 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 12 цаг 38 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв...... гэх тэмдэглэл /хх-ийн 106-р тал/

-ПВЗ 1*4 загварын улаан өнгөтэй 3 боодол, цэнхэр өнгөтэй 2 боодол нийт 5 боодол цахилгааны утсыг 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 15 цаг 32 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв...... гэх тэмдэглэл /хх-ийн 106-р тал/

-шүүгдэгч Б.Гийн эзэмшлийн 5021391243 дугаар Хаан банкны дансны хуулга /хх-ийн 112-р тал/

-“У” ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ..П.Б нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд ажиллах хугацаанд 3 өдөр тасалж 7 өдөр бүтэн цагаар ажилласан нь үнэн болно..:. гэх тодорхойлолт /хх-ийн 116-р тал/

-хохирлын тооцооны хүснэгт /хх-ийн 117-р тал/

-гэмт хэрэг үйлдэх үед ашигласан гэх М.Мийн эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай Хонда Сивик FD загварын авто машин нь 3,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай Прокурорын тогтоол /хх-ийн 125-128-р тал/

-“Хас үнэлгээ” ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай:... Хонда Сивик FD загварын авто машин нь 2024 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 3,000,000 төгрөгөөр тогтов гэх үнэлгээ .../хх-ийн 130-132-р тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Б нь ганцаараа 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд өөрийн ажиллаж байсан “У” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2а хороолол Г хотхоны барилгын агуулахын байрнаас ПВЗ 1*2,5 загварын цахилгааны утас 3 боодол буюу 1,500 метрийг, ПВЗ 1*4 загварын цахилгааны утас 2 боодол буюу 700 метрийг нууцаар авч 2,840,000 төгрөгийн хохирол учруулсан,

П.Б, Б.Г нар урьдчилан үгсэн тохиролцож 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө У ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2а хороолол Г хотхоны барилгын тусгайлан хамгаалсан агуулахын хаалгыг сангийн труба төмрөөр хөшиж эвдэн нэвтэрч “У” ХХК-ийн эзэмшлийн ПВЗ 1*4 загварын цахилгааны утас 10 боодол буюу 3,500 метрийг авч 5,950,000 төгрөгийн хохирол учруулсан, 00-00 ... улсын дугаартай М.Мийн эзэмшлийн “Хонда Сивик” загварын тээврийн хэрэгслийг ашиглан зөөвөрлөсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч П.Б, Б.Г нарын үйлдлийн улмаас “У” ХХК-д  нийт 8,790,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нын мэдүүлсэн:.. гэрч Ч.Бы мэдүүлсэн:. Шөнө 24 цагийн орчим манай барилгын хяналтын камер унтарсан би хоол хийж байсан тул 20-30 минутын дараа очиж шалгахад агуулахын хаалга онгорхой байсан. Би сандраад барилгын 6 давхарт байрлаж дотоод засал хийдэг 2 залуу дээр очиж агуулахын хаалга онгорхой байна хулгай орчхож гэж хэлээд нэг залууг нь аваад хамт 1 давхарт буугаад агуулахыг харж байгаарай гэж хэлээд би өөрөө гарч харуулын байран дээрээ очиж хувцсаа өмсөөд байж байхад барилгын хашаа дуугарсан. Харуулын байрнаасаа гараад харсан чинь хашааны гадаа машин хөдлөөд явж байгаа машины гэрэл харагдахаар нь зогсоорой гэж орилсон...гэх мэдүүлэг, гэрч О.Бын мэдүүлсэн:.. Би уг утсыг нь нь аваад Бгийн хамт Дөт барилгын материалын дэлгүүр ороод асуусан манайх цахилгааны утас авдаггүй гэж хэлсэн, би гарч ирээд Бгээс авахгүй байна энэ утсыг түүхий эд авах газарт өгчих үү гэхэд Б зөвшөөрөөд тухайн 5 боодол цахилгааны утсыг 850,000 төгрөгт зараад Бд мөнгийг нь бэлнээр өгөхөд Б надад 50,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг, гэрч Л.Баасанжавын мэдүүлсэн:.. Би тухайн утсыг жинлэж үзээд 16 кг болоод хорогдлоо хасаад 10 кг гэж тооцон зэс 1 кг нь 18.000 төгрөг байгаа тэр залуу нийт 5 боодол утастай байсан тул 900.000 төгрөгт бодоод үйл ажиллагааны зардал 50.000 төгрөг хасаад 850.000 төгрөг бэлнээр өгсөн... гэх мэдүүлэг,  гэрч М.Мийн мэдүүлсэн:. 10 цаг өнгөрч байхад манайд ирээд би машинаа бариад хорооллын эцэст айлд хүргэж өгсөн. Намайг хүлээж байгаарай гэж хэлээд орсон удаагүй нэг найзыгаа дагуулан гарч ирээд бид 3 Дөт барилгын материалын дэлгүүрийн ард байдаг түүхий эд авах цэгт очсон. Б гэх найз нь түүхий эд авах цэг ороод 5 боодол цахилгааны утсаа зараад гарч ирсэн… гэх мэдүүлэг, гэрч И.Түвшинбаярын мэдүүлсэн:.. 2024 оны 02 дугаар сарын дундуур намайг ажил дээрээ байх үед хоёр боодол цахилгааны утас авч ирээд худалдаж авах уу гэж асуухаар нь би худалдаж авсан, хэдэн төгрөгөөр худалдаж авснаа санахгүй байна. Дараагаар нь нэлээн хэд хоногийн дараа дээрх залуу дахин 3 боодол утас авч ирээд надад зарсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авьснаа санахгүй байна. Тухайн залуу мөнгөө бэлнээр авдаг байсан... гэх мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ний 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1799 дугаартай шинжээчийн “...ПВЗ 1*2,5 , 1500 метр 1,100 төгрөг нийт 1,650,000 төгрөг, ПВЗ 1*4, 4,200 метр, 1,700 төгрөг нийт 7,140,000 төгрөг нийт 8,790,000 төгрөг...” гэх дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг,шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн бодит байдал тогтоогдсон, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

  Шүүгдэгч П.Б, Б.Г нар бусдын эзэмшил өмчлөлд байгаа эд хөрөнгөд нууцаар, зөвшөөрөлгүй, хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглаж хохирол учруулсан нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний өмчлөх эрхэд шунахай сэдэл, санаатай үйлдлээр халдсан, нийгэмд аюултай гэмт хэргийн шинжтэй байна. “У” ХХК-ний агуулахад нууцаар нэвтэрч цахилгааны утсыг зөвшөөрөлгүй авч, 00-00 ... улсын дугаартай М.Мийн эзэмшлийн Хонда Сивик загварын тээврийн хэрэгслийг ашиглан зөөвөрлөж “У” ХХК-д хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулахад  нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, 2.4-т заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,       

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч нар “У” ХХК-ний агуулахад нууцаар нэвтэрч цахилгааны утсыг зөвшөөрөлгүй авч, 00-00 ... улсын дугаартай М.Мийн эзэмшлийн Хонда Сивик загварын тээврийн хэрэгслийг ашиглан зөөвөрлөж “У” ХХК-д хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” , 2.4-т заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээсэн ба хуулийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нар бүлэглэж, хууль бусаар нэвтэрч, машин ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах”, 2.4-т заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Хохирогчид төлөөгүй хохирлыг төлүүлэх, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгуулах нь зүйтэй гэж,

Шүүгдэгч нар өөрсдийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: хохирлоо төлсөн, иргэний нэхэмжлэгчид 1,150,000 төгрөг төлсөн гэм буруугаа хүлээж байна гэж тус тус дүгнэлт гаргажээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 -шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, хэргийн нөхцөл байдал, шалтгаан зэргийг шинжлэн судалж,

-шүүгдэгч  нар гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж, оролцоо, хохирол төлбөрийг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуульд зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...”гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт заасан 2 гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр үйлджээ.

Түүнчлэн, Шүүгдэгч нар хулгайн үйлдэлдээ машин механизм буюу 00-00 ... улсын дугаартай М.Мийн эзэмшлийн 3.0 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Хонда Сивик” загварын тээврийн хэрэгслийг ашиглан зөөвөрлөсөн болох нь тогтоогдсон тул,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг албадан гаргуулна“ гэж,

2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого”гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж заасныг баримтлан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй боловч, уг тээврийн хэрэгсэл нь өөр хүний эзэмшлийн хөрөнгө болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийн шинжээчээр тогтоогдсон үнэ 3,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулж улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай  гэж,

-шүүгдэгч нар: Гэм буруугаа хүлээж байна, хохирол төлсөн, ар гэрийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

 

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

Хохирогч ”У”ХХК-д учирсан хохирол, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг тус тус шүүх хуралдаанаас завсарлага авч бүрэн нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Пгийн Б, Т ургийн овогт Бгийн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч П.Бг 1  /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г, П.Б нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Г, П.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар Прокурорын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор 00-00 ... улсын дугаартай М.Мийн эзэмшлийн Хонда Сивик загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч М.Мт буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгч П.Б, Б.Г нараас тэнцүү хуваан /3,000,000: 2= 1,500,000 төгрөг/ гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвзшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ