| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2021/01042/И |
| Дугаар | 183/ШШ2021/02643 |
| Огноо | 2021-11-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2021/02643
| 2021 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2021/02643 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...овогтой, А-ийн З нэхэмжлэлтэй,
/Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, ...... байр, ..... тоотод оршин суух, регистрийн дугаар ............/
Хариуцагч: Их тамир овогтой, Б-ийн Б холбогдох,
/Хан-Уул дүүрэг, ...дугаар хороо, ..... гудамж, ......... дугаар байр, ....тоотод оршин суух, регистрийн дугаар ....../
Гэм хорын хохиролд ................. төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т, хариуцагчийн өмгөөлөгч Х.Ш, иргэдийн төлөөлөгч Г.Ө, нарийн бичгийн дарга Ц.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь ....оны ....дугаар сарын .......-ний өдөр А.Зг төрийн албанд оруулж өгнө гэж хэлээд ........... төгрөгийг бэлнээр авсан боловч ажилд оруулж өгөлгүй, хуурч мэхэлсэн байдаг. Уг асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Б.Б гийн уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр .....дүүргийн ...........газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Цагдаагийн байгууллагад хэргийг шалгах явцад Б.Б нь 5.000.000 төгрөгийг буцаан өгсөн хэдий боловч үлдэх 15.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд өгөөгүй байна. Прокурорын тогтоолоор Б.Б гийн үйлдлийг залилах гэм хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 15.000.000 төгрөгийг хариуцагч Б.Б гаас гаргуулан нэхэмжлэгч А.Зд олгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б гийн уг үйлдлийг эрүүгийн журмаар шалгаад, Прокурорын байгууллагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс Б.Б г гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоогоогүй тул нэхэмжлэгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол учирсан гэж үзэхгүй юм. Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “гэм буруу нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд үл тооцож болно” гэж заасан байдаг. Мөн Б.Б нь ........... төгрөгийг А.Згаас бүгдийг нь аваагүй бөгөөд өөр бусадтай хувааж авсан. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Г.Өын дүгнэлт: Хариуцагч Б.Б нь ........... төгрөгийг гардаж авсан бол түүнээс гаргуулах нь зүйтэй байна. Харин гардаж аваагүй, дамжуулан 5.000.000 төгрөгийг авсан бол А.Зд буцаан 5.000.000 төгрөгийг Б.Б нь төлсөн тул мөнгө гаргуулахгүй байх нь зүйтэй гэв.
Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
А.З нь Б.Б д холбогдуулан 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.З нь “...гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 15.000.000 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ...........дугаар Прокурорын тогтоолд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.5-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасугай” гэснийг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ..........дүгээр Прокурорын тогтоолд “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн .........тоот тогтоолын ОЛСОН хэсэгт: иргэн А.З нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ажилд орох зорилгоор Б.Э зуучлуулан Б.Б д ........... төгрөгийг өгсөн боловч Б.Б нь ажилд оруулж өгч чадалгүй өөрийн авсан мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг буцаан өгч, 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж өөрчлөлт оруулсугай” гэснийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримт гэж үзэн шүүхэд гаргаж өгсөн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэж заасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.” гэж заасны дагуу “А.З нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ажилд орох зорилгоор Б.Э зуучлуулан Б.Б д ........... төгрөгийг өгсөн боловч Б.Б нь ажилд оруулж өгч чадалгүй өөрийн авсан мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг буцаан өгч, 15.000.000 төгрөгийн хохирол учруулж, Б.Б нь залилах гэм хэрэг үйлдсэн” гэх гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол гараагүй бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.
Иймд нэхэмжлэгч А.З нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Харин хавтаст хэрэгт авагдсан ...........дүүргийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ....дүгээр Прокурорын тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/18 дугаар Хариу мэдэгдэх хуудаст “...иргэн А.З нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ажилд орох зорилгоор Б.Э зуучлуулан Б.Б д ........... төгрөгийг өгсөн боловч Б.Б нь ажилд оруулж өгч чадалгүй өөрийн авсан мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг буцаан өгч, 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон” гэсэн, ........дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1709 дүгээр тэмдэглэлд “...Хохирогчийн өмгөөлөгч М.Т : Хохирогч З танд хэдэн төгрөг өгсөн бэ гэж асуухад, шүүгдэгч Б.Б : ........... төгрөг өгсөн гэж хариулсан” гэсэн нотлох баримтаар “...нэхэмжлэгч А.З нь ажилд орох зорилгоор 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ........... төгрөгийг Б.Б д шилжүүлсэн, Б.Б нь ажилд оруулж өгөөгүй тул 5.000.000 төгрөгийг буцаан өгсөн” гэх үйл баримт нотлогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Б г “А.Згийн ........... төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан, хөрөнгөжсөн” гэж дүгнэн, /2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлэн авсан ........... төгрөгөөс буцаан олгосон 5.000.000 төгрөгийг хасаж тооцон/ үлдэх 15.000.000 төгрөгийг хариуцагч Б.Б гаас гаргуулан нэхэмжлэгч А.Зд олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн Иргэдийн төлөөлөгч Г.Өын “...хариуцагч Б.Б нь ........... төгрөгийг гардаж авсан бол түүнээс гаргуулах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй болно.
Шүүхээс нэхэмжлэгч А.Згийн нэхэмжлэлийн шаардлагыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Згаас улсын тэмдэгтийн хураамжид 232.950 төгрөгийг нөхөн гаргуулан төрийн сангийн дансанд оруулж, хариуцагч Б.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 232.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Түүнчлэн, шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд тэдний хүсэлтийн дагуу эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б гаас 15.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Зд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Згаас улсын тэмдэгтийн хураамжид 232.950 төгрөгийг нөхөн гаргуулан төрийн сангийн дансанд оруулж, хариуцагч Б.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид ...... төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД
ШҮҮГЧИД Б.МӨНХБАЯР
Ц.ОЮУНБИЛЭГ