Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/296

 

 

2024       06         27                                           2024/ШЦТ/296

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч О.А Л.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А Л.Б нарт холбогдох эрүүгийн 2425000000360 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, засварчин мэргэжилтэй, “Т” ХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ............... тоотод оршин суудаг, урьд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял онгогдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах,

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Оын А /РД:0000000000/

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 эхнэрийн хамт, ............................ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Лгийн Б /РД:0000000000/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.А нь 2024 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг В баараар үйлчлүүлж байхдаа хохирогч Л.Бтэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, нуруу, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун тохой, цээжинд цус хуралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Л.Б нь 2024 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг В баараар үйлчлүүлж байхдаа хохирогч О.А “мөрлөж, нүүрэн хэсэгт цохисон” гэж маргалдаж улмаар нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун бугалга, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч О.Ан мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

          -шүүгдэгч Л.Бийн мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл үнэн. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

      - Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17-р тал/

-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 18-21-р тал/

-шүүгдэгч Л.Бийн хохирогчоор мэдүүлсэн:...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Н, дүү Б, түүний эхнэр О бид дөрөв Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах "В" бааранд орсон. Тухайн бааранд орохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Орсныхоо хойно согтууруулах ундааны зүйл 1 шил архи, таван пиво, ус, ундаа аваад ширээнд суусан. Тус бааранд үйлчлүүлээд сууж байхад манай дүү Бийг үл таних залуу хүүе замаа хараач гээд мөрлөсөн. Тэгэхээр нь би эргэж хараад боль гэхийн зуургүй цаанаас нэг залуу миний нүүрэн тус газар гараараа цохиж хамарт маань гэмтэл учруулсан. Тэгээд намайг хэн ч нааш цааш татаад байгаа юм бүү мэд биед маань хүрээд байсан. Тэгсэн хөхөрсөн байсан. Тэгээд бид цагдаа дээр ирцгээсэн... миний хамар хугарсан хагалгаанд орно.Эрүү зууралттай бэлхүүснээс дээш биеийн зарим нэг хэсэг газруудад хөхөрчихсөн байдалтай байна... Гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ... “ гэх мэдүүлэг/хх-ийн 24-р тал/

-шүүгдэгч О.Ан хохирогчоор мэдүүлсэн:...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр найзуудын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В баар орсон. ...Тэгсэн хажуу талын ширээнд арван жилийн найз Бгурван залуу, гурван эмэгтэйн хамт явж байсан. Бнэлээн уусан байсан бололтой согтуу харагдсан. Би өөрийнхөө ширээн дээр Болор-Эрдэнийг суулгах гээд авч явж байхдаа замдаа үл таних хоёр залуутай маргалдсан. Учир нь тэд нар намайг мөрлөлөө гэж уурлаад дайраад байсан. Тэгээд би өндөр цагаан царайтай залууг солгой гараараа цохиж аваад дараа нь ахиж нүүр рүү нь цохисон. Тэр залуу намайг ширээн дээр сууж байхад арын шилэн хүзүү рүү архины шилээр цохиод авсан. Гадаа баарнаас гарч явахад цагдаагийн дэргэд миний нүүр рүү тэр өндөр залуу цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/

-гэрч Л.Бий мэдүүлсэн:... 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ах Б, эгч Н, эхнэр О нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах В баар орсон. Ороод байж байтал араас эгч Эрдэнэчимэг дүү Болороогийн хамт ирсэн. Намайг түлхсэн залуу Болороог таньдаг бололтой хажуугаар авч гарахдаа надтай муудалцсан. Намайг хөөш чи холд би наагуур чинь гарах гэж байна гээд түлхэж газар унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд чи хүний хажуугаар аятайхан гарч чадахгүй байна уу? гэсэн. Тэгээд манай ах Б эргэж хараад хөөе юу болоод байгаа гэж асуусны төлөө намайг мөрлөсөн залуу Б ахыг цохиж авсан. Тэгээд бид гадагш гараад цагдаа нар ирээд аваад явсан. Гадаа гараад зогсож байтал архины шил аваад эгч Н, ах Б нар луу шидсэн. Цагдаа дээр ирснийхээ дараа хүртэл та нар зодолдох гээд байгаа юм уу? нэг бол тэгье гэж орилж хашхираад байсан...” гэх мэдүүлэг,/хх-ийн 29-р тал/

-гэрч Б.Нийн мэдүүлсэн:.... Тэгж байтал манай нөхөр Б нь хамар руугаа цохиулчихсан цус гарчихсан байсан. Би хараад яасан юу болов гэж асуухад хүмүүстэй маргалдсан байсан. Тэгсэн манай нөхөр хар өнгийн куртиктэй, цайвар жинсэн өмдтэй залуу руу дайрахаар нь би тэрэнтэй маргалдсаныг ойлгосон. Тэгээд би найз залуугаа холдуулаад гадагш аваад гарсан...Цагдаа дээр ирсний дараа бас дайраад зодолдох гээд байсан. Манай нөхөр ч гэсэн хамар руугаа цохиулснаас болж уурлаад дайрч байсан ч цагдаа нар салгаад хоёр тийш болгоод салгасан... Хамар руу нь цохчихсон цус гарч байсан... ” гэх мэдүүлэг/хх-ийн 30-р тал/

-гэрч Ө.Бний мэдүүлсэн:.. 2024 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн орчимд Э, Х, А Г бид тав Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах В баар орсон. Тэгсэн Энхтулгын ажлын газрын найз нь найзуудынхаа ширээн дээр сууж байхаар нь бид цуг очиж хамт суусан, тэгээд эсрэг талын ширээн дээр Болор-Эрдэнэ, эгч найзуудынхаа хамт сууж байсан. Бнэлээн согтчихсон тасарчихсан шалан дээр савж унаад байсан. Тэгсэн А таньдаг болохоор очоод тэвэрч авчраад өөрсдийнхөө сууж байсан сандал дээр суулгасан. Тэгсэн Б гэх залуу манай ширээн дээр ирснээ хөөе чи яагаад дүү мөрлөөд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хоёрыг маргалдах гээд байхаар нь би дундуур нь ороод А Б хоёрыг салгасан. Тэгтэл А гараа миний дээгүүр давуулж байгаад нүүр лүү нь цохичихсон. Тэгээд Б нь над руу дайрч цохих гэж үзээд намайг цохиж чадаагүй. Б бааран дотор А архины шилээр ар нуруу хэсэг рүү нь цохисон. Том сандал авч бид нар луу шидсэн. Оногдсон хүн байхгүй... А цагдаа нар аваад явж байхад Б нь нүүр рүү нь цохисон. Цагдаагийн хаалгаар орж ирэхэд бас цохиулсан гэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р тал/

-гэрч Б.Тын мэдүүлсэн:.. “...Намайг А баарнаас аваад гарч байхад Б рүү чамайг би алах байсан юм гэхэд нөгөөх нь урдаас нь ирээд нүүрэн тус газарт нь цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/

-гэрч Н.Эгийн мэдүүлсэн:.. Тэр дунд Б нэг залууд цохиулаад би салгаад аваад гарсан. Гарсан хойноо ч маргалдаад цагдаа дээр ирсэн.. гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 475 дугаартай: “...Л.Бийн биед хамар ясны хугарал. нуруу, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун тохой, цээжинд цус хуралт, баруун. зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хамар ясны гэмтэл нь дангаараа, бусад гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 42-44-р тал/

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 491 дугаартай: ...О.Аийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун бугалга, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 49-р тал/

-Шүүгдэгч О.Ан яллагдагчаар мэдүүлсэн....Би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 69-р тал/

Шүүгдэгч Л.Бийн яллагдагчаар мэдүүлсэн:. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 71-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны 09-р сарын 22-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-83-р тал/

-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-91-р тал/

-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 18-ны өдрийн 588 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-99-р тал/

-Хохирогч Л.Бийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 121-123-р тал/

-Хохирогч О.Ан гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 125-126-р тал/

-Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02-р сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 135-149-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 Шүүгдэгч О.А Л.Б нар нь 2024 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “В” баараар үйлчлүүлж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж О.А нь Л.Бийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, нуруу, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун тохой, цээжинд цус хуралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол,

шүүгдэгч Л.Б нь О.А нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь“зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун бугалга, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол  учруулжээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч О.Ан үйлдлийн улмаас Л.Бийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан, шүүгдэгч Л.Бийн үйлдлийн улмаас О.Ан биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч нарын хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт,  гэрчийн мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

         Шүүгдэгч О.А Л.Б нарын харилцан бие биеийнхнээ эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

         Иймд шүүгдэгч О.А Л.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

      Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Шүүгдэгч нар харилцан төлбөр хохирол нэхэмжлээгүй, гаргуулах төлбөргүй байна.           

         Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч О.А Л.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирлоо төлсөн байх тул хүсэлтийг хүлээн авч торгох ял санал болгосон гэж,

     -шүүгдэгч О.А өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаврыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй гэж,

     -шүүгдэгч Л.Б өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаврыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй гэж тус тус санал дүгнэлт гаргасан.                         

   2.Эрүүгийн хариуцлагын талаар

         Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

        Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.      

        3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

           Хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Оын А, Ш овогт Лгийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 мянган төгрөгөөр торгох ялаар, Л.Баямөнхийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А Л.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.А Л.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон ургийн овгийн Шагдаржавын Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нарангэрэлд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нарангэрэлд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ш.Нарангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ