Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/322

 

 

  2024       07          08                                           2024/ШЦТ/322

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Н.И нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ид холбогдох эрүүгийн 2425000000365 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, .. настай, ам бүл 8, аав ээж, дүү нарын хамт ..................................тоотод оршин суух,Орхон аймаг “Г” хотхоны барилга дээр цахилгаанчин ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овгийн Нийн И /регистрийн дугаар:00000000/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.И нь 2024 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Б-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Т худалдааны төвийн гадна гудамжинд ... настай О.Тг “согтуу хүн хараагүй юм уу” гэж маргаан үүсгэж, улмаар нүүр рүү нь цохих, өвдөглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун хоншоор яс, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

             -шүүгдэгч Н.Иийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

эрүүгийн 2425000000365 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан болон талуудаас шинжлэн судалсан: 

-Насанд хүрээгүй хохирогч О.Тгийн ...2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр А, Д, С, Б, А нарын хамт Б,Т дэлгүүрийн голд үйл ажиллагаа явуулдаг биллиардын газар 22 цагийн орчимд орж тоглосон. Биллиардын газар 24 цаг болоод хаагаад бид нар Т худалдааны төвийн урд талд зогсож байхад 4 согтуу ах алхаад зөрж байхдаа хамгийн өндөр, махлаг нь “яасан согтуу хүн хараагүй юм уу” гэж хэлсэн. А, Д бид гурав уучлаарай ахаа, зүгээр явчих гэж хэлсэн. Нөгөө ах уурлаад ална шүү, мангар бацаан минь гээд намайг цохиод, би хөлөөрөө өшиглөсөн. Намайг нүүр хэсэгт өвдөглөөд би унасан. Манай найзууд явъя гээд Б худалдааны төвийн СU дэлгүүр орж цусаа угаачихаад БОЭТ орж хамраа үзүүлсэн. Эмч зүгээр байна, мөгөөрс гэмтсэн, Маргааш чих хамар хоолойн эмчид үзүүл гэж хэлсэн. Надад гомдол санал байхгүй харин эмчилгээний зардал нийт 550,000 төгрөг нэхэмжилж байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/

-гэрч Д.Нийн мэдүүлсэн:...тухайн өдөр найз И, Б нарын хамт Б худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг пабад сууж пиво уусан. Хэдийг ууснаа санахгүй байна. Пабаас гарахад Т худалдааны төвийн урдуур гараад бид нарын хажуугаар олон хүүхэд зөрөөд И тэд нартай маргалдаад зодоон болсон. Би юу болсон талаар санахгүй байна. Маргааш нь цагдаа ирээд салгасан талаар Оын ярианаас сонссон, зодоон болсон талаар маргааш өдөр нь мэдсэн...... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

-гэрч Б.Оын мэдүүлсэн:...тухайн өдөр 23 цаг өнгөрч байхад Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Б худалдааны төвийн 6 давхарт байрлах пабад онцгой байдалд хамт ажилладаг найз Н дуудсан. Очиход Н нь И, Б гэх хоёр найзын хамт сууж байсан бөгөөд тэр гурав пиво ууж байсан. Бид нар 01 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Би спорт ордны гадаа байсан машинаа авахаар тэр гурвын урд алхаж байхад тэр гурав Тийн гадаа 6-7 залуутай маргалдаад зогсож байсан. Би очоод салгах гэхэд салахгүй байсан ба нэг өндөр банди И рүү шууд хөлөөрөө жийгээд зодоон эхэлсэн. Би салгаж дийлэхгүй юм байна гээд буцаж алхаад Нутгийн удирдлагын ордны гадаа ирээд зогссон. Хамт явж байсан манай 3 цагдаа дуудаад цагдаа ирээд бид нар салаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

-гэрч Б.Бийн мэдүүлсэн... 2024 оны 04 сарын 30-ны орой 24 цагийн орчимд Б худалдааны төвийн голд байдаг биллиардны газар тоглочихоод найз С, Т, Д, А, А нарын хамт харихаар гарч явсан. Бид нар Т худалдааны төвийн урд алхаад явж байхад Т тэнд явсан согтуу ахтай мөрлөлцөөд тэр ах Тг согтуу хүн хараагүй юм уу гээд тэр хоёр маргалдаж байгаад согтуу ах Тг цохиод доош нь дарж байгаад өвдөглөсөн. Хамт явж байсан хоёр согтуу ах нь манай найз А, Д нар руу дайрсан. Тэд нар тойрч зугтаад С бид хоёр тэр хүмүүсийг салгасан. Бид нар салаад зугтаж байхад2 цагдаа ирээд тарцгаасан...” гэх мэдүүлэг.... гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/

-гэрч Б.Бгийн мэдүүлсэн “...тухайн шөнө Т дэлгүүрийн гадаа зодоон болоод байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход зодоон болоод дуусчихсан, хэдэн хүүхдүүд байсан. Тэгээд гомдол, санал байна уу, цагдаад өргөдөл гомдол гаргах уу гэж асуухад гомдол санал байхгүй гээд явцгаасан. Тухайн үед тэнд байсан хүүхдүүдийн нэг нь И гэх хүүхдэд зодуулсан гэж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай ...О.Тгийн биед баруун хоншоор яс, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи баруун хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39-р тал/

-хохирогч О.Тгийн Эрдэнэт медикал эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн хуудас, гэмтлийн рентген зураг / хх-ийн 40-47-р тал/

-шүүгдэгч Н.Иийн яллагдагчаар мэдүүлсэн... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг барагдуулах болно... гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/

     -хохирогч О.Тгийн хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 63-65-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

   Шүүгдэгч Н.И нь 2024 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймаг Б-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Т худалдааны төвийн гадаа гудамжинд  хажуугаараа явж байсан 17 настай О.Ттэй маргаан үүсгэж,О.Т хөлөөрөө жийхэд нь түүнийг  нүүр рүү нь цохиж өвдөглөн зодож эрүүл мэндэд нь баруун хоншоор яс, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол  учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Н.Иийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй О.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь насанд хүрээгүй хохирогч О.Тгийн... Биллиардын газар 24 цаг болоод хаагаад бид нар Т худалдааны төвийн урд талд зогсож байхад 4 согтуу ах алхаад зөрж байхдаа хамгийн өндөр, махлах нь “яасан согтуу хүн хараагүй юм уу” гэж хэлсэн...намайг цохиод, би хөлөөрөө өшиглөсөн. Намайг нүүр хэсэгт өвдөглөөд би унасан....гэх мэдүүлэг, гэрч Д.Нийн мэдүүлсэн:.. олон жоохон хүүхэд зөрөөд И тэд нартай маргалдаад зодоон болсон.. гэх мэдүүлэг, гэрч Б.Оын мэдүүлсэн:.. тэр гурав Тийн гадаа 6-7 залуутай маргалдаад зогсож байсан. Би очоод салгах гэхэд салахгүй байсан ба нэг өндөр банди И рүү шууд хөлөөрөө жийгээд зодоон эхэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн мэдүүлсэн:.. Т тэнд явсан согтуу ахтай мөрлөлцөөд тэр ах Тг согтуу хүн хараагүй юм уу гээд тэр хоёр маргалдаж байгаад согтуу ах Тг цохиод доош нь дарж байгаад өвдөглөсөн… гэх мэдүүлэг, 25 дугаартай ...О.Тгийн биед баруун хоншоор яс, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун хоншоор ясны хугараад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Шүүгдэгч нь санаатай үйлдлээр Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Н.Иийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”гэж,

2 дахь хэсэгт ”Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.И нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, үйлдлийнх нь улмаас хор уршиг учрахыг мэдсээр байж зориуд үйлдсэн шинжээрээ санаатай гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Н.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх үндэслэл бий болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн талаар шүүгдэгч маргаагүй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Н.И нь 2024 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтуурсан үедээ Орхон аймаг Б-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Т худалдааны төвийн гадаа 17 настай О.Тг “согтуу хүн хараагүй юм уу” гэж маргаан үүсгэж, улмаар нүүр лүү нь цохих, өвдөглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “баруун хоншоор яс, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн талаар хууль ёсны төлөөлөгч мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,

-шүүгдэгч Н.И өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж шүүх хуралдаанд: Хохирогчийн эмчилгээний зардал 600,000 төгрөг төл гэснийг төлж барагдуулсан. Цаашид эмчилгээний зардал гарвал төлөх болно гэжээ.

Шүүгдэгч Н.Иийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирогчийн эмчилгээний зардал төлбөрийг  бүрэн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.Шүүгдэгчд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 800 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай гэж,

-шүүгдэгч : Би дороо олон дүүтэй, гэр бүлээ тэжээдэг, цалингийн зээлтэй тул торгох ялыг бага хэмжээгээр оногдуулна уу гэжээ.

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардал 600,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүйг зааж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Хэрэг гарах шалтгаан нөхцөлийн тухайд, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, түүнчлэн гудамж талбайд биеэ авч явах, харилцаанд бусдыг хүндэтгэх зан төлөв төлөвшөөгүй байдал нөлөөлсөн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Х овгийн Нийн Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Иийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ид шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Тдөр болсноос хойш 5 / таван/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин Тдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ