Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/250

 

 

 

 

 

 

 

 

  24       06         10                                                2024/ШЦТ/250

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2024/0232/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ****** овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000381 дугаартай эрүүгийн хэргийг24 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД:******* /,******* оны******* -ны өдөр******* аймгийн суманд төрсөн, настай, , дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй , , , хамт сумын баг тоотод түр оршин суух хаягтай боловч сумын дугаар баг гудамжны тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн11 оны 05 дугаар сарын 09 -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн1 дүгээр зүйлийн1.2.1,1.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу24 оны 05 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн үед сумын багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2418000000381 дугаартай хэргээс:

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай: “...************** шалгахад 1,64% тоот үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

Эрх бүхий албан тушаалтны23 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай: “... *******ийг Зөрлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 400,000 төгрөгөөр торгож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасав.” гэх шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “...Уг бичлэг эхлэхэд цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч хар өнгийн саравчтай малгай, цэнхэр цамц, дотуураа хар фудволктой хүнээс хаана юу хэрэглэсэн бэ гэж дүрс бичлэг эхлэв. Тухайн иргэн гэртээ лааз пиво уусан гэхэд цагдаагийн дэд ахлагч хэдэн километр машин жолоодсон бэ гэж асуухад хүнсний араас сая таны зогсоодог газар хүртэл 1 км тээврийн хэрэгсэл жолоодсон гэж хэлж байгаа нь бичигдсэн байв. Согтуурлыг шалгахад 1,64% гарч байв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

Гэрчгийн мөрдөн байцаалтад24 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл хуучин Дархан чиглэлээс орж ирэхээр нь зогс гэсэн дохиог өгөхөд тухайн машин баруун тийш шахаж зогссон. Ингээд би очоод согтуурал тандагч багажаар шалгахад тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар сигнал өгсөн. Тэгэхээр нь нөгөө жолоочоо буулгаж ирээд юу хэрэглэсэн талаар асуухад нэг лааз пиво уусан. Хүнсний араас одоо зогсож байгаа газар хүртлээ 1 км газар жолоо барьсан талаар хэлсэн. Тэгээд нөгөө жолоочийг бичиг баримтаа шалгуулна уу гэхэд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаргаж өгөөд жолоочийн үнэмлэхийн хувьд24 оны 05 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хасуулж баривчлагдсан гэдгээ хэлсэн. Согтуурлын хэмжээ нь 1,64% гарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

*******ийн мөрдөн байцаалтад24 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр, 06 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би тэр өдөр 16 цагийн үед гэртээ ганцаараа 2,5 литрийн савлагаатай пиво 2 ширхгийг уусан. Тэгээд гэртээ байж байтал 23 цагийн үед гээд дүүгийн маань хүүхэд болох халуураад бөөлжөөд байхаар нь би эмнэлэг авч явах болоод гэрийн гаднаас машинаа жолоодоод эмнэлэг рүү хөдөлсөн. Тэгээд баг уулын зам дээр явж байхад цагдаагийн алба хаагч зогс гэсэн дохио өгөхөөр нь баруун тийш шахаад зогссон. Тэгээд цагдаагийн алба хаагч ирээд тандагч багаж үлээлгэхэд сигнал дугарсан чинь надаас юу хэрэглэсэн талаар асуухад нь би пиво уусан гэдгээ хэлсэн. Тэгтэл бичиг баримтаа шалгуулна уу гэсэн. Тэгэхээр нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгөөд жолооны эрхээ хасуулсан гэдгээ  хэлсэн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хурдан хугацаанд хэргээ шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн, 27 дахь тал/,

 

Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 31 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,  Эрүүгийн хуулийн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 20 сарын хугацаанд сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх  хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,.2 дугаар зүйлийн 1, 2, 4,.6,.7,.8 дугаар зүйлийн 1, 4,.10 дугаар зүйлийн 4,.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овогт************** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 20 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.  

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР