Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/252

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:6/2024/0229/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар, Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000037 дугаартай хэргийг24 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч24 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД:******* /,******* -ний өдөр******* төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , хамт сумын дугаар баг тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би хохироогчтой найз нөхдийн харилцаатай, найзлаад-5 жил болж байна. гэдэг охин хохирогчид гар утсаа түр бариулсан гэж надад хэлээд гар утсыг минь аваад ир гэсний үндсэн дээр миний бие хохирогчоос гар утсыг аваадт өгсөн. нь гар утасны кодыг нь мэдэхгүй юм байна. Эргүүлээд өгчих гэхэд нь миний бие кодыг нь тайлаад авсан. Би тухайн гар утсыг0,000 төгрөгөөр зарсан. Мөн дээрх үйл явдлыг хэлээгүй. Би хохирогчид учирсан гэх 300,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлттэйгээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч хувьд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн учраас гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйл байхгүй. Хохирол төлөхөө илэрхийлж байгаа.” гэв.

 

Шүүгдэгч *******д холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь23 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11 цаг 30 минутын үед сумын дугаар багт байрлах урд эзэмшлийн маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 300,000 төгрөгийн буюу хэмжээнээс дээш хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч мөрдөн байцаалтад23 оны 06 дугаар сарын 12,24 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би23 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн үед Дархан сумын дугаар багт байрлах гараад сургуулийнхаа үүдэнд 2-3 жилийн өмнө байрны гадаа хамт тоглодог байсан зүс таних гэх залуутай таараад утсаар чинь яриад өгье гэж хэлэхээр нь би өөрийн загварын гар утсаа өгөөд ярьж дуусахаар нь би утсаа авъя гэтэл байж бай эргүүлээд залгана гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сургуулийн хашаанаас гарч байтал приус маркийн таксинд суугаад яваад өгсөн. Би таксины дугаарыг нь хараагүй. Би өөрийн гар утасныхаа имей кодыг мэдэхгүй.23 оны 09 дүгээр сарын эхээр 800,000 төгрөгөөр Буян захаас авч байсан. ...Би23 оны 12 дугаар сарын-ны өдөр цагдаагийн байгууллагад өөрийн гар утсаа зүс таних******* гэдэг залууд өгч залилуулсан талаар мэдүүлэг өгсөн. Тухайн үед би эмээтэйгээ хамт явж байсан болохоор эмээгээсээ айгаад цагдаад мэдүүлэг өгөхдөө******* гэдэг залууд алдсан талаар мэдүүлэг өгсөн. Тэр үед маркийн гар утастай байж байхад******* миний маркийн гар утсыг авч яваад өгөөгүй юм.  Би өмнө нь маркийн гар утас барьдаг байж байгаад гээгдүүлсэн. Эмээдээ хэлэлгүй маркийн гар утас найзаасаа авч барьж байгаад23 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зүс таних залууд өөрийн барьж байсан маркийн гар утсыг өгч залилуулсан. Тэгээд эмээгээсээ айгаад маркийн гар утсаа*******д алдсан гэж хэлсэн учраас тэгж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, дахь тал/,

 

Гэрч24 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Би23 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цагийг нь санахгүй байна. Найз уулзах гээд политехникийн коллеж дээр иртэл сургуулийн үүдэнд , ,******* , нар тамхи татаад зогсож байхаар нь уулзаад байж байтал ангийнхаа багштай уулзана гээд бид гурав сургууль руу орсон. Тэгээдээ багштайгаа уулзаад буцаад гараад иртэл гадаа ганцаараа зогсож байсан.******* миний гар утсыг аваад явчихлаа. Бүгдээрээ явж миний гар утсыг авъя гээд Үйлчилгээний төв рү яваад дэлгүүр, писи тоглоомын газраар хайгаад олоогүй. Гэтэл шалгалттай гэж яваад бид нар байж байталий гар утас руу******* залгасан. Тэгээдээ*******ас чиын гар утсыг яачихсан юм гэж асуутал өө тийм гар утсыг нь,000 төгрөгөөр зарчихсан гэж******* хэлсэн. Тэгээд бид нар Үйлчилгээний төвийн тоглоомын газар очиж тоглосон.” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад24 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Би23оны 12 дугаар сарын 11-ний өглөө хичээлдээ очоод 08 цаг минутын үед 2 дугаар цагийн завсарлага болоод гадаа гараад иртэл******* , , , нар гадаа тамхилаад байж байхаар нь тэр хэд дээр очоод юм ярьж байгаад , бид гурав дотогш ороод******* хоёр хоорондоо юм яриад үлдсэн. Тэгээд сургууль дотор байж байгаад тэр хоёр орж ирэхгүй болохоор , бид гурав гараад иртэл ганцаараа зогсож байсан.******* асуусан чинь миний гар утсыг аваад таксинд суугаад яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд бид нар бөөндөө******* хайгаад Үйлчилгээний төв ороод тэнд байдаг аж ахуй нэгж дэлгүүрүүдээр хайгаад олоогүй. Гэтэл шалгалттай гээд явсан. Бид нарыг үйлчилгээний төв дээр байж байхадий гар утас руу******* утсаар яриад байсан. Тэгээд удалгүй******* ирсэн. Гэтэл чиын гар утсыг яасан юм бэ гэж асуухад 30,000 төгрөгөөр зарчхаад зах дээр явж байгаа ирлээ гэсэн. Тэгээд бид нар бөөндөө үйлчилгээний төвийн тоглоомын газар ороод тус тусдаа мөнгө өгөөд тоглосон.*******,000 төгрөг гаргаж ирж байхыг харсан. Тэгээд удалгүй тоглоом дуусаад гэр гэр рүүгээ явцгаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад24 оны 01 дүгээр сарын 02, 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Би23 оны 12 дугаар сарын 11-ний өглөө хичээлдээ очоод 09 цаг0 минутын үед завсарлаад гарч тамхилах гээд байж байтал манай найз******* ирээд надтай уулзаад байж байтал , , нар бөөндөө сургуулийн урд тамхилаад бид нар дотогш ороод ,******* хоёр хоорондоо юм яриад*******ыг гар утсаараа яриулчих гээд ярьж байсан. Тэгээд би ангийнхаа багштай уулзаад гараад иртэл******* байхгүй явчихсан ганцаараа байхаар нь******* хаачсан юм гэж асуутал миний гар утсыг аваад яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд , , бид дөрөв******* хайжын гар утсыг авч өгөх гээд үйлчилгээний төвийн тийшээ хайгаад олоогүй. Гэтэл дүнгээ гаргах гээд яараад байна гэж хэлээд явсан. Тэгээд бид нар үйлчилгээ дээр байж байтал******* танихгүй дугаараас залгаад хаана байна гээд хүрч ирсэн. Тэгэхээр ньын гар утсыг яасан юм гэж хэлтэл 30,000 төгрөг ч хүрэхгүй юм байна гээд халааснаасаа,000 төгрөг гаргаж ирээд писи тоглоомын мөнгө өгч байсан. ... ******* нь өмнө нь буюу23 оны 12дугаар сарын 11-ний өдрөөс өмнө 3-4 хоногийн өмнө миний хажууд байхдаа 70,000 төгрөг авах талаар утсаар ярьж байсан. Яг ямар учиртай мөнгө болох талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 21 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад24 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “... нь23 оны 11 дүгээр сарын сүүлээр өөрийн маркийн гар утсаа гээчихлээ гэхээр нь би өөрт байсан ашигладаггүй, цагаан цайвар саарал өнгийн 64гб багтаамжтай дэлгэц нь цуурсан гар утсыг өгсөн. Би уг гар утсыг худалдан борлуулсан зүйл байхгүй. Зүгээр л өгсөн. Уг гар утсаа би эргүүлэн нэхэмжлэхгүй. захиран зарцуулах эрх нь байгаа. ...Сүүлд өгсөн маркийн гар утсыг******* ньоос авсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад24 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Манай нөхөр нь би яг өдрийг нь сайн санахгүй байна.23 оны 12 дугаар сарын дундуур надад хэлэхдээ би хүнээс дэлгэц нь хагарсан маркийн гар утас худалдаж авсан. Уг гар утсыг засуулаад бариулчихъя гэж хэлж байсан. Тухайн үед би хэдээр авсан, хэнээс авсан талаар асуугаагүй. Ингээд хэд хоногийн дараа аймгийн шүүхээр хоригдохын өмнө надад болон манай дүү хэлэхдээ нөгөө утсыг засварт өгчихсөн байгаа. барина биз. Очоод аваарай гэж хэлж байсан. Мөн хэнээс хэрхэн авсан талаар би асуугаагүй.ыг хоригдсоны дараа очоод утас засдаг хүнээс манай дүү очоод уг засварын газраас утсыг нь авсан. Би тухайн утсыг харахад цагаан цайвар саарал өнгийн маркийн гар утас байсан. Уг гар утас одоо манай дүү Э.Ану болон надад байхгүй. Учир гээчихсэн юм. Уг засварт гар утасны дэлгэцийг солиулж янзлуулсан байсан. Яг аль засварт гэдгийг мэдэхгүй байна. Мөн манай дүү одоо******* байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад24 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...Би тухайн өдөр гэртээ өнжсөн. Тэгээд орой цагийн үед******* миний машиныг гуйгаад бензин хийж өгье. Түр гарчхаад ирье гэхээр нь би юм мөргөх эсхүл осол гаргаж магадгүй гээд хамт явсан. Тэгээд******* нэг заалны гадна очоод олон хүнтэй уулзаад тамхилж байгаад-30 минутын дараа тэр газраа хөдлөөд би бензин тос хийхгүй юм уу гэж асуусан чинь нэг утас янзлаад зарчихвал бензин хийлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар утас юм гэж асуухад эвдэрхий дэлгэц нь хагархай том цагаан утас гаргаж ирээд найзаасаа өрөндөө авсан гэсэн. Тухайн үед манай охин дүү утасгүй байсан учраас хэдээр зарах юм гэж асуухад0,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би0,000 төгрөгөөр тухайн гар утсыг аваад утас засдаг найз******* дээр очоод 100,000 төгрөгөөр янзлуулсан. Би тухайн гар утсыг найзаасаа авч чадаагүй. Яагаад гэвэл шүүх хурал маань болж би аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн23 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “ 64gb багтаамжтай гар утас /хуучин/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 300000 /гурван зуун мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн2 дахь тал/,

 

****** мөрдөн байцаалтад24 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр, 01 дүгээр сарын-ын өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн өдөр гэртээ байж байгаад орой цагийн үед 3х3 нэртэй зааланд тоглож байсан гэдэг найз дээрээ очсон. Тэгээд заал нь заал нь 22 цагийн үед дусна гэхээр нь би гадаа  машинтай хүлээсэн. Заалны цаг нь дуусаж заалнаас , хоёр гарч ирээд машинд суусан. Тэгээд фэйсбүүк дэр гар утасны зарах зар хараад утас авна гээд яриад байсан. дэлгэц нь нэлэнхийдээ хагарсан гар утас гаргаж ирэхээр нь хэдэд зарах юм гэж асуухад 70,000 төгрөгөөр зарна гэхээр нь би бэлэн 70,000 төгрөг өгөөдоос гар утсыг нь авсан. Тэгээд утас авсны маргааш нь авсан гар утасны маань дэлгэц нь мэдрэхээ болиод ашиглаж чадахгүй болсон. Тэгээд дугаар баг байрны хогийн саванд хийсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 65-68 дахь тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийн дээрэмдэх үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч учирсан 300,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Иймд Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1 дэх хэсэг,10 дугаар зүйлийн10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас 300,000 төгрөг гаргуулж хохирогч сумын дүгээр баг дүгээр байрны6 тоотод оршин суух хаягтай овогт /РД: , утас /-т олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлдээ: “Шүүгдэгч хувьд өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугаа ойлгож байгаа. Өмнөх шүүх хуралдаанд хохирол төлбөр төлөхөөр ажлын хоногийн завсарлага авсан боловч хохирол төлбөрийг төлж барагдуулж амжаагүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ялын бүсийг сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг сумаас гарахгүй байхаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн7 дугаар зүйлийн7.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1 дэх хэсэг,10 дугаар зүйлийн10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас 300,000 төгрөг гаргуулж хохирогч сумын дүгээр баг дүгээр байрны6 тоотод оршин суух хаягтай овогт /РД: , утас /-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР