Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/254

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:66/2024/0176/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7  дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000207 дугаартай хэргийг оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2024 оны дугаар сарын3-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД:******* /,******* оны******* -ны өдөр хотод төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилгүй, “ ” ажилтай, ,  Улаанбаатар хот дүүрэг дүгээр хороо дугаар гудамжны тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч сумын дугаар баг тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд дүүргийн шүүхийн оны -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан /өршөөлийн хуульд хамрагдсан/.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь дугаар сард сумын дугаар багын нутаг сум руу явдаг замын хажуугаас Нэгдсэн үндэсний байгууллагын71 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж тоос болон шавар хэлбэрт оруулж бэлтгэсэн,

Хууль бусаар түүж бэлтгэсэн  Нэгдсэн үндэсний байгууллагын71 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 930,9 грамм ногоон өнгийн ургамал, 3,1517 грамм хар өнгийн шавар,,9550 грамм бор ногоон өнгийн зүйл, 64,6753 грамм бор ногоон өнгийн нунтаг зүйл буюу сэтгэцэд нөлөөт бодисыг оны 03 дугаар сарын4-ний өдөр 23 цагийн үед сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” цагдаагийн постны орчим тоёота кроун маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би урьд осолд орсон ба оноос хойш өвчин намдаах зорилгоор канабис хэрэглэж байгаа.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын71 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарах дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабисын төрлийн ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн, дахин боловсруулж хувирган өөрчлөх замаар шавар болон тоос хэлбэрт оруулж хууль бусаар бэлтгэж өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж хэрэгт бэхжүүлсэн болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Золзаяа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь дугаар сард сумын дугаар багын нутаг сум руу явдаг замын хажуугаас Нэгдсэн үндэсний байгууллагын71 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж тоос болон шавар хэлбэрт оруулж бэлтгэсэн,

Хууль бусаар түүж бэлтгэсэн  Нэгдсэн үндэсний байгууллагын71 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 930,9 грамм ногоон өнгийн ургамал, 3,1517 грамм хар өнгийн шавар,,9550 грамм бор ногоон өнгийн зүйл, 64,6753 грамм бор ногоон өнгийн нунтаг зүйл буюу сэтгэцэд нөлөөт бодисыг оны 03 дугаар сарын4-ний өдөр 23 цагийн үед сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” цагдаагийн постны орчим тоёота кроун маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-6,-11 дэх тал/,

 

Хүний биеэс дээж авсан тухай: “...**************аар харуулсан Самсунг А6 маркийн гар утсаар 4 минут3 секундийн бичлэг хийн тестийн уутыг задалж зориулалтын саванд шээсний дээж авч тестийг зааврын дагуу ашиглаж үр дүнг хүлээв ТНС хэсгийн ТС түвшин улаан зураас эерэг /илэрсэн/ болохыг заав.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 03 дугаар сарын 24-ний өдрийн436 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Гялгар ууттай өвс, ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 930,9 гр байсан ба 0,1 граммыг шинжилгээнд зарцуулав.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 03 дугаар сарын 24-ний өдрийн435 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Гялгар ууттай шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай хар өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 3,1517гр байсан ба 0,05 гр-ыг шинжилгээнд зарцуулав.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 03 дугаар сарын 24-ний өдрийн433 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 00,35гр шавар мэт зүйл хэсэг хаягтай төмөр саванд хийсэн бор өнгийн зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын71 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 0035 гр шавар мэт зүйл гэсэн хаягтай төмөр саванд хийсэн бор ногоон өнгийн зүйлийн төмөр савтай жин нь,9550 грамм байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 03 дугаар сарын 24-ний өдрийн437 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 055 гр хуванцай хуванцар хайрцагтай нунтаг гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн бор ногоон өнгийн нунтаг зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 055 гр хуванцай хуванцар хайрцагтай нунтаг гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн бор ногоон өнгийн нунтаг зүйлийн хуванцар савтай жин нь 64,6753 грамм байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65, 66 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 03 дугаар сарын 24-ний өдрийн431 дугаартай: “...Шинжилгээ хийх дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна..03.15************** гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын71 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн1-72 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн434 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Цэнхэр эрээн ууттай 0,45гр ногоон ургамал гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын71 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 43,2 грамм байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн7-78 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн438 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Хар өнгийн ууттай,205 гр ногоон өнгийн өвс гэж хаягласан бор ногоон өнгийн ургамал мэт зүйлээс  дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын71 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь166,9 грамм байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн432 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 0,5 гр шар өнгийн банкны цаасанд боосон нунтаг гэж хаягласан бор шаргал өнгийн нунтаг дээжээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын71 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 2,5452 грамм байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

 

*******ын мөрдөн байцаалтад оны 03 дугаар сарын-ны өдөр сэжигтнээр, 04 дүгээр сарын1-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би оны 03 дугаар сарын4-ний орой 23 цагийн үед Дарханд байж байгаад Дарханаас орох гэж яваад Дархан-Уул аймгийн урд талын цагдаагийн пост дээр баригдсан байналээ. Яагаад гэхээр би оны 03 дугаар сарын4-ний өглөөнөөс орой болтол ганцаараа өвс татаж мансуурч сууж байгаад явсан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байна. Ямар ч басан Дарханы цагдаагийн хяналтын пост дээр цагдаад баригдсанаа бүдэг бадаг санаж байгаа. Би цагдаад баригдахдаа өөрийн эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Миний машин дотор канабис төрлийн мансууруулах бодисын ургамал, мөн тэр ургамлаас гаргаж авдаг шавар, мөн нунтаг шар өнгийн тоос их хэмжээгээр байсан. Тэгээд цагдаа нар үзлэг хийж хурааж аваад байсан. Тэгээд намайг дагуулж цагдаа дээр ирээд би өөрөө сайн дураараа биологийн шинжилгээ авдаг тест өгсөн. Тэрнээс бас канабис илэрсэн. Би тухайн ургамлыг Дарханаас 2022 оны 8 дугаар сард ирж түүж авсан. Тэгээд машин дотор хадгалаад хаа нэг гаргаж ирээд татаад хадгалж байсан. Би өвс түүхдээ ганцаараа явдаг. Мөн тоос, шавар, өвсөө татахдаа ганцаараа татдаг. ...Би өөрөө хааяа эм тасалдахаар түүнийг хэрэглэдэг болохоор машин дотроо хадгалаад явж байсан юм. 2022 онд Дархан сумын Батлионы тэндээс түүж аваад хадгалсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн00-102,04 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

“Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” гэдэг нь хүнийг донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлэх үйлчлэлтэй Мансууруулах эмийн тухай61 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөлөх бодисуудын тухай71 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг,

Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн” гэж байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюусгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авсан үйлдлийг,

“Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах” гэдэг нь уг түүхий эдийг санаатайгаар, хууль бусаар орон байр, тусгай зориулалтын байр, саванд агуулах, биедээ авч явахыг тус тус  ойлгоно.

Дээрх сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд нь НҮБ-ийн71 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бодист хамаарах бөгөөд Монгол Улс “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус эргэлийн эсрэг Нэгдсэн Үндэсний  байгууллагын конвенцэд 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэгдэн орсныг соёрхон баталжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэнд, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ямар шалтгаанаас улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэнийг шүүх харгалзан үзнэ үү. Шүүгдэгч ******* нь онд авто тээврийн аваарт орж, биедээ гэмтэл авснаас болж унаж татах өвчтэй болсон. Үүнээс болж шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна. Мансууруулах бодисыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч оноос хойш хэрэглэсэн гэж мэдүүлж байна. Уг ургамлыг хэрэглэх болсон хоёр шалтгаан байдаг. Нэгт хэн нэгнийг дуурайх, ухамсаргүйгээр уруу татагдаж, хоёр дахь шалтгаан нь хүнд өвчний улмаас эмчийн хяналт доор эмнэлгийн байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэдэг. Шүүгдэгчийн хувьд хууль бус гэдгийг мэдсээр байж өөрийгөө анагаах зорилгоор мансууруулах өвс ургамлыг хэрэглэж байсан байна. Шүүгдэгчийн хувьд хотод өндөр настай ээж болон төрсөн дүүгийн хамт амьдардаг. Эхнэр нь хөхний хорт хавдар туссан. Эрдэнэт хотод одоогийн байдлаар тустай байгаа гэх зүйлийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан оршин суух тодорхой хаягтай байх тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй боловч эрүүгийн хариуцлагаа хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн ниймийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч ******* нь 3 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, *******ын эзэмшлийн улсын дугаартай маркийн, цагаан өнгийн, суудлын автомашин битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын оны-ний өдрийн дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 965 грамм орчим жинтэй хар өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл,205 грамм орчим жинтэй хар өнгийн гялгар уутанд хийсэн өвс мэт зүйл, 0,045 грамм орчим жинтэй хөх алаг өнгийн гялгар уутанд хийсэн өвс мэт зүйл, 0,055 грамм орчим жинтэй саарал өнгийн хуванцар хайрцагт хийсэн нунтагласан өвс мэт зүйл, 0,035грамм орчим жинтэй саарал өнгийн төмөр хайрцагт хийсэн хар өнгийн барьцалдсан шавар мэт зүйл, 0,005 грамм орчим жинтэй саарал өнгийн гялгар уутанд хийсэн хар өнгийн барьцалдсан шавар мэт зүйл, 0,005 грамм орчим жинтэй шаргал өнгийн банкны баримтын цаасанд ороосон багсармал, шаргал өнгийн нутаг өвс мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг 2024 оны дугаар сарын0-ын өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт************** хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.4,.7,.8,.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт 3 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, *******ын эзэмшлийн улсын дугаартай маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын оны -ний өдрийн дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 965 грамм орчим жинтэй хар өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл,205 грамм орчим жинтэй хар өнгийн гялгар уутанд хийсэн өвс мэт зүйл, 0,045 грамм орчим жинтэй хөх алаг өнгийн гялгар уутанд хийсэн өвс мэт зүйл, 0,055 грамм орчим жинтэй саарал өнгийн хуванцар хайрцагт хийсэн нунтагласан өвс мэт зүйл, 0,035 грамм орчим жинтэй саарал өнгийн төмөр хайрцагт хийсэн хар өнгийн барьцалдсан шавар мэт зүйл, 0,005 грамм орчим жинтэй саарал өнгийн гялгар уутанд хийсэн хар өнгийн барьцалдсан шавар мэт зүйл, 0,005 грамм орчим жинтэй шаргал өнгийн банкны баримтын цаасанд ороосон багсармал, шаргал өнгийн нутаг өвс мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР