Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/256

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                           Хэргийн индекс: 166/2024/0227/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

улсын яллагч Б.Доржханд,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн 2418001070259 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, Боржигон овогт**************, (РД:******* ), 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр*******,*******анд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт,*******,*******,*******,******* тоотод оршин суух  хаягтай, урьд:

  ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял,

  ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

  ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 8 сарын хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ХМШЗ/15 дугаартай захирамжаар******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/79 дугаартай “хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн 07 сар 04 хоногийг хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр
Дархан-Уул аймгийн*******ын 11 дүгээр баг шинэ хорооллын 8 дугаар байрны
4 дүгээр орцны 5 давхрын цахилгааны хайрцаг дотор Нэгдсэн Үндэсний
Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын 2 дугаар
жагсаалтад хамаарах дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис
/шавар/ буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар
хадгалсан
,

Мөн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан
сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Булаг” зочид буудлын
01 тоот өрөөнд дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис /шавар/
буюу сэтгэцэд нөлөөт бодисыг тугалган цаасан дээр тавьж шатаагаад, 50 төгрөгийн
мөнгөн дэвсгэртэд ороож сорж хэрэглэсэн ба ингэхдээ, нарт
өгч хэрэглүүлсэн буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль
бусаар бусдад өгсөн
үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр
Дархан-Уул аймгийн*******ын 11 дүгээр баг шинэ хорооллын 8 дугаар байрны
4 дүгээр орцны 5 давхрын цахилгааны хайрцаг дотор Нэгдсэн Үндэсний
Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын 2 дугаар
жагсаалтад хамаарах дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис
/шавар/ буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар
хадгалж, мөн өдөр “Булаг” зочид буудлын 01 тоот өрөөнд дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис /шавар/ буюу сэтгэцэд нөлөөт бодисыг тугалган цаасан дээр тавьж шатаагаад, мөнгөн дэвсгэртэд ороож сорж хэрэглэсэн ба ингэхдээ, нарт өгч хэрэглүүлсэн буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн
хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...цагдаагийн дэслэгч мэдээлсэн “Дархан сумын Өргөө багийн “Булаг” зочид буудалд 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03:00 цагт,,, нар мансуурсан байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04:25 цагт хүлээн авч тэмдэглэл үйлдэв.  (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 5-8 дахь тал),

 

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...2024 оны 02 дугаар сарын 22-ны 03:31 минутаас 03:33 минутын хооронд нийт 2 минутын дараа тестний “ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, ETG хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж заав. (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

Насанд хүрээгүй гэрч өгсөн “... ******* руу чат бичээд дэн
буудалд байна. Хүрээд ир гэсэн. Тэгээд бас байна гэхээр нь бид хоёр
гэрээс эгчдээ худлаа хэлээд гарсан. Тэгээд бид хоёр дэн буудал дээр нь очсон.
Тэгээд буудалд,, нар байсан. Тэр хэд тамхи татаад, пиво уугаад
сууж байсан. Тэр буудлын өрөөнд тугалган цаас, 50 төгрөг ороосон ширээ, орон
дээр нь байж байсан. Тэр үед хуйлж ороосон мөнгө, тугалган цаас ньгийн эд зүйлс... Би сарын өмнө анх хэрэглэж үзсэн. Лаазны дээр мансууруулах
үйлчилгээтэй өвс тавиад, тавьсан хэсгээ хэд хэд цоолоод тэр мансууруулах
үйлчилгээтэй өвсөө асаагаад лаазны амсраар сорж хэрэглэж үзсэн. сорж
байхаар нь би сонирхоод үзсэн. Тэгээд гурван долоо хоногийн өмнө би өөрөө
сонирхоодтай ахиж хэрэглэсэн
.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

 

Насанд хүрээгүй гэрчын өгсөн “... ******* над руу 00 цагийн үед гарах
юм уу, гялс хүрээд ир гээд нэг буудал хэлсэн... Тэгээд орсон чинь,,
******* гээд гурван эрэгтэй пиво уугаад сууж байсан. хэлэхдээд цэг
байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр очсон. Цэг гэдэг нь мансууруулах
үйлчилгээтэй өвсийг дагтаршуулсан байгааг хэлж байгаа юм. Тэгээд 01 цаг өнгөрч
байхад очоод байж байхад цэг нь дуусчихсан байсан. Яг хэрэглэж байгааг нь би
хараагүй... Би цэг буюу мансууруулах үйлчилгээтэй өвсийг дагтаршуулсан зүйлийг
гурван долоо хоногийн өмнөөс хэрэглэж байна
.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

 

Гэрчийн өгсөн “... ******* бид хоёр 2024 оны 02 дугаар сарын
22-ны өдөр*******ын Өргөө багийн “Булаг” буудалд пиво ууж байсан... Тэгээд
*******,, нар ирсэн. Тэгээд бөөндөө байж байхад*******
нь тугалган цаас, хуйлсан мөнгө гаргаж ирээд бас тамхины хайрцаг дотор нь
наачихсан шавар гаргаж ирсэн. Шавар гэдэг нь газтай хольсон каннабис өвсийг
хэлж байгаа юм. Тэгээд******* тугалган цаасан дээрээ шавраа тавиад нэг
сорсон. Тэр үед******* л ганцаараа шавраа сорсон... Би анх 2021 онд
каннабис өвс татаж үзсэн. ...Би сүүлд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр
******* гэрт*******тай хамт түүний шавраас хэрэглэсэн
.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1553 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 55-57 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1551 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 62-64 дэх тал),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1552 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн “ ” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн“ ” гэж хаягласан шээсний дээжээстетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна. (хавтаст хэргийн 69-70 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1668 дугаартай шинжээчийн дүгнэлт ...Шинжилгээнд ирүүлсэн “ ” гэж
хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн
“ ” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол
/tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь
Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна.
(хавтаст хэргийн 76-77 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1555 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ ” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна. (хавтаст хэргийн 90-91 дэх тал),

 

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1665 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “ 2023...26” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “ 2023...26” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydracannabinol/ илрэв.

3. 4.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydracannabinol/ нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2-р жагсаалтад багтдаг болно. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд "1" гэж дугаарласан зиплок ууттай Монгол Улсын АХ/5727047 серийн дугаартай 50 төгрөгийн тал дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. Монгол Улсын АW2302666 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт, "2" гэж дугаарласан зиплок ууттай тугалган цаас, цагаан өнгийн цаас тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүрээс арчдас авч шинжилгээний дээж бэлтгэсэн тул цэвэр жинг тогтоох боломжгүй байна. (хавтаст хэргийн 96-97 дахь тал),

 

Шүүгдэгчгийн яллагдагчаар өгсөн: “...Сондорын урд талын явган хүний замын хажуугаас олсон шаврыг тугалган цаасан дээр тавиад сороод байж байхад гаднаас цагдаа өрөөнд ороод ирэхэд нь больсон. Тухайн шавар нь тугалан цаасан дээр тавиад шатаагаад дууссан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136-138 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл хэргийн үйл баримтад дурдагдсан гэмт хэргийн халдлагын зүйл болох “өвс” гэдэг нэршилтэй бодис нь өөртөө “Тетрагидроканнабинол /ТНС/ бодис агуулдаг болох нь тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “сэтгэцэд нөлөөт бодис”-д хамаарна.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хор хөнөөлтэй, нийгэм, хүн амын эрүүл мэндэд аюултай болохыг мэдсээр байж өөрийн сайн дураар хуульд заасан тодорхой үйлдлүүдийг хүсэж үйлдсэн байдаг тул шүүгдэгчыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Тиймээс шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, бусдад өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Иймд улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.5. Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд шууд хохирол учирдаггүй боловч хүүхэд залуучууд, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж, нийгмийн, ард түмний язгуур ашиг сонирхол ноцтой хохирлыг чимээгүй тахал хэлбэрээр учруулдаг онцлогтой.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  2.1. Талуудын санал, дүгнэлт

  Улсын яллагч: “...Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар, 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил, 5 сар, 4 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь уг хэрэг дээр баривчлагдсан хоноггүй, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тугалган цаас, хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах, шүүгдэгчд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна гэх дүгнэлт”-ийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа:  “...Шүүхээс шүүгдэгчд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын хувьд ялын сонгох санкцтай байгаа хэдий ч өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн эрүүл мэндийг харгалзан хорих ял оногдуулах саналтай байна. Хоригдож байх хугацаандаа өөртөө дүгнэлт хийж, ухамсарлах болно гэх зүйлийг шүүгдэгч өөрөө хэлдэг. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, мөн өмнөх шийтгэх тогтоолд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоолгох саналтай байна” гэх саналыг тус тус гаргав.             

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Амартайваны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд хуулбарууд (хавтаст хэргийн 147-166 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр)  жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгчд******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг, мөн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон байна.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаарг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн үндэслэлээр түүний эдлээгүй үлдсэн 07 сар 04 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн 7 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 4 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчд******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 10 (арав) сар 23 (хорин гурав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Ийнхүү хугацаатай хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчгийн цагдан хоригдсон 39 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тугалган цаас, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар******* дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт**************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчд 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчд өмнөх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 10 (арав) сар 23 (хорин гурав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчгийн цагдан хоригдсон 39 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тугалган цаас, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар******* дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчд авсан цагдан хорих таслан сэргийлээх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БАТ-АМГАЛАН