Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/296

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0201/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Шүүдэгч ******* /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/,

Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ангийн 20.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** ,******* овогт************** , овогт нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000109 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч оны 07 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, ****** овогт************** /РД: /, оны -ний өдөр суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , , хамт сумын дугаар баг дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

2.Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД: /, оны -ний өдөр суманд төрсөн, настай , , боловсролтой, мэргэжилгүй, ам бүл , , нарын хамт сумын дугаар баг тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.

3.Монгол Улсын иргэн, овогт /РД: /, оны -ны өдөр суманд төрсөн, , настай , дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл , , , , хамт сумын дугаар баг80 дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч М.******* ,******* нар нь бүлэглэн оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сумын дугаар багт байрлах хотхоны хойд талаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидраканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, биедээ хадгалсан,

******* нь 2023 оны 08 дугаар сард сумын дугаар багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидраканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...2023 оны 07 дугаар сард Олон улсын худалдааны төвийн араас түүсэн. Халаасандаа авч явсан. сард нэг хэрэглэсэн. Би тайвшрах зорилгоор хэрэглэдэг. Би гурван удаа өөрийгөө тарьж байсан. Миний буруу.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Ургамал түүх санааг хоёулаа гаргасан. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч******* ,*******  нар нь бүлэглэн оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сумын дугаар багт байрлахы хойд талаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүй, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,

шүүгдэгч ******* нь бүлэглэж 2023 оны 08 дугаар сард сумын дугаар багийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч******* ,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1,.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар, шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Ж.Туяа, шүүгдэгч ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч******* ,******* , ******* нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.******* ,******* нар нь бүлэглэн оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сумын дугаар багт байрлах хотхоны хойд талаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидраканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, биедээ хадгалсан,

******* нь 2023 оны 08 дугаар сард сумын дугаар багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидраканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-12,-14 дэх тал/,

 

М.*******ын биед үзлэг хийсэн тухай: “...******* нь 177см өндөртэй, 62кг жинтэй, цайвар царайтай, өтгөн хөмсөгтэй, туранхай байв. Содон шинж тэмдэг нь зүүн гарын шуу хэсэгт Lool mom I can fly, UZI загварын буу болон АК47 бууны шивээстэй, урт шулуун мөрөө давсан үстэй, саарал өнгийн харааны нүдний шилтэй, зүүн чих ээмэгтэй, хар өнгийн куртик, саарал өнгийн ноосон цамцтай, бор өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, хар өнгийн паск цүнхтэй байв. Уруул хамрын зүүн талдаа мэнгэтэй, буржгар хар үстэй, хар өнгийн куртик, саарал өнгийн цамц, хар өнгийн өмд, хар цагаан өнгийн гуталтай байв.*******ын өмсөж яваа хувцсанд өөрөөр нь гаргуулан авч, тэмтрэх аргаар үзлэг хийхэд саарал өнгийн дугуй захтай фудволк байсныг 1 тэмдэглэлтэй гялгар уутанд хийж бэхжүүлэн авав. Caster №4 хайрцаг тамхи, натри хлорид байсныг гэсэн тэмдэглэлтэй зиплок уутанд хийж бэхжүүлэв, цэнэглэгч, хайрцаг бэлгэвч 1 ширхэг, оосортой түлхүүр зэрэг байв.*******ын гарт хийхэд баруун , зүүн гарын үе хэсэгт тариурын мэт шархалсан ором байв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

А.*******ын биед үзлэг хийсэн тухай: “...******* нь 178 см өндөртэй, 67 орчим кг жинтэй, цайвар царайтай, туранхай байв. Содон шинж нь монхор хамартай, өтгөн хөмсөгтэй, халимаг хар өтгөн үстэй, хар өнгийн куртиктэй, хар өнгийн юүдэнтэй цамцтай, цайвар өнгийн жийнстэй, бараан өнгийн гуталтай, хар өнгийн Nike-ын мөрөвчтэй цүнхтэй байв.*******ын өмсөж яваа хувцсанд өөрөөр нь гаргуулан авч тэмтрэх аргаар үзлэг хийхэд саарал өнгийн ноосон малгайтай, цагаан өнгийн дуу өсгөгч, хар өнгийн түрийвч, оосортой түлхүүр, цагаан өнгийн асаагуур, хар өнгийн повер банк, ширхэг цэнэглэгч, симийн үүр 1 ширхэг, чүдэнз, бэлгэвч 4-н хайрцаг байв. Үзлэгийг*******ын гарт хийхэд баруун, зүүн гарын үс хэсэгт тариурын мэт шархалсан ором байв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

*******ын биед үзлэг хийсэн тухай: “... ******* нь 168см өндөртэй,7кг жинтэй, бор царайтай, туранхай байв. Содон шинж  нь уруул хамрын зүүн талд мэнгэтэй, буржгар хар үстэй, хар өнгийн куртик, саарал өнгийн цамц, хар өнгийн өмд, хар цагаан өнгийн гуталтай байв. *******ын өмсөж яваа хувцсанд өөрөөр нь гаргуулан авч, тэмтрэх аргаар үзлэг хийхэд00 төгрөгийн мөнгөн дэвсгэрт ширхэг,0 төгрөгийн мөнгөн дэвсгэрт ширхэг, шар өнгийн асаагуур, Change esse  тамхи 1 хайрцаг, НӨАТ-ын баримт, Хаан банкны виза карт, тенбантин эм ширхэг,-тай тариур 1 ширхэг,0мл-тай натри 2 ширхэг, 1 удаагийн дуслын систем 1 ширхэг байсныг зиплок гялгар уутанд хийж хураан авав.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

Хүний биеэс биологийн дээж авсан тухай: “...******* . ... ТНС хэсгийн ТС түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн дэх тал/,

Хүний биеэс биологийн дээж авсан тухай: “...******* .... ТНС хэсгийн ТС түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Хүний биеэс биологийн дээж авсан тухай: “...  ******* . ... ТНС хэсгийн ТС түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ ... КЕТ хэсгийн ТС түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн0 дахь тал/,

 

М.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн3,4-36 дахь тал/,

 

А.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн7,8-41 дэх тал/,

 

*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 42, 43-44 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Манай эмийн санд Тебатин гэх нэршилтэй өвчин намдаагч эмийг худалдан борлуулдаг, гэхдээ эрүүл мэндийн даатгалаар болон эмчийн бичгээр худалддаг. Уг эм нь ихэвчлэн 60-аас дээш настай хүмүүс болон мэс засалд орсон хүмүүс хэрэглэдэг. Тебатин нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэх ангилалд хамаардаггүй ба өвчин намдаагч төрлийн үйлчилгээтэй эм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

 

А.*******ын мөрдөн байцаалтад оны 01 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр, 02 дугаар сарын-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед найз*******тай чатаар бичээд хаана байгааг нь асуугаад гэрт нь уулзахаар болсон. Тэгээд би гээд дүүг дуудсан. Тэгээд бид гурав үйлчилгээ явсан. Тэнд очиж писи орсон. Олон хүн байсан болохоор******* бид хоёр тоглоогүй гарсан. Тэгээд бид хоёр каннабис өвс татмаар санагдаад ертөнцийн зүгээр хойд талд каннабис өвсийг гялгар уутанд хийж түүсэн. Тэгээд Альфагийн 4 дүгээр байрны 2 дугаар орц руу орж давхарт гарч*******ын цүнхэнд байсан фудволкоор түүсэн каннабис өвсөө нунтаглаж тоос болгосон. Тэгээд0 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуйлж ороогоод тугалган цаас дээр каннабис өвсний тоосоо тавиад галаар шатааж хуйлсан мөнгөөрөө каннабис  өвсний тоосноос гарсан утааг нь сорсон. Тэгээд над руу залгаад хаана байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би байгаа газраа хэлсэн. Тэгсэн чинь сорох юм байна уу гэж асуухаар нь би жаахан байгаа гэдгээ хэлсэн. Тэгээд удалгүй очлоо гэж хэлсэн.******* бид хоёр гарч тамхи авсан. Тэгээд 4 дүгээр байрны 2 дугаар орцны давхарт ороод тамхиа татсан. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн2, 113 дахь тал/,

 

М.*******ын мөрдөн байцаалтад оны 01 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр, 02 дугаар сарын-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед*******тай ярихад гарах уу гээд гэрээсээ гарсан. Тэгээд бид хоёр манай байрны гадна уулзаад руу чат бичээд хаана байна гарах уу гэхэд гадуур явж байна. Хувцас үзэж байна. Удахгүй завтай болчих байх гэсэн. Тэгсэн бид хоёрыг удахгүй гэхээр нь тамхи татаад зогсож байсан чинь завгүй болчихлоо гэсэн. Тэгсэн  гээд манай дүү ирээд******* бид гурав үйлчилгээ рүү яваад писи орохоор болоод******* бид хоёр писи тоглоогүй. Тэгээд бид хоёр каннабис өвс түүхээр тохирч баруун талаас жаахан каннабис түүгээд 4 дүгээр байрны 2 дугаар орцны давхарт хэрэглэхээр орсон. Тэгээд******* бид хоёр түүсэн өвсөө миний фудволконд үрж нунтаглан тугалган цаасан дээр тавьж сорох гэж байсан. Тэгсэн хоёр соролт каннабис өвсний тоос буюу цэг гэж гарч ирсэн. Тэгээд тэр нунтагласан каннабис өвсний тоосоо тугалган цаасан дээр тавьж0 төгрөг хуйлж соруул шиг болгож байгаад тугалган цаасаа доороос нь асаагуураар асаагаад хуйлж ороосон мөнгөөрөө каннабис өвсний тоосноос гарсан утааг сорж хэрэглэсэн. Хэрэглээд байж байтал над руу чат бичээд өвс байна уу очлоо гэсэн. Тэгэхээр нь жаахан юм байна гэхдээ сая гаргасан чинь худлаа болчихлоо. Ямар ч байсан хүрээд ир гэсэн. Тэгээд тамхи авах гэж гараад хотхоны дэлгүүрээс тамхи аваад буцаад тэр орцныхоо давхарт гарч тамхиа татсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа ирэхээр нь шалгуулаад зогсож байхад давхарт лифтнээс бууж ирсэн. Тэгээд басыг шалгасан. Би энэ жилээс ийм зүйл хэрэглэжэлсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн4-55,6 дахь тал/,

 

А.ын мөрдөн байцаалтад оны 01 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр, 05 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн үед Дархан сумын дугаар баг80-10 тоотод байх гэртээ байж байгаад******* руу залгахад******* , ****** хоёр орц руу орох гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд юм байгаа юм уу гэж асуусан. Юм гэдэг нь каннабис өвсийг хэлж байгаа юм. Тэгсэн чинь байгаа хүрээд ир гэсэн. Тэгээд би яваад очсон чинь******* , ****** хоёр цагдаад баригдсан байсан. Тэгээд цагдаа намайг шалгаад биед үзлэг хийгээд надад байсан Тебатин ширхэг,0 мл-тай нарти 2 ширхэг,-тай тариур  2 ширхэг, 1 удаагийн дуслын систем 1 ширхэг зэргийг хурааж авсан. Би каннабис өвс анх 2017 онд хэрэглэж үзсэн. Тэгээд хэрэглэхээ больсон. Тэгээд сая хүрч ирээд хэрэглэсэн. 2023 оны дугаар сард Олон улс худалдааны төвийн ар талаас түүгээд Өмнөговь аймаг руу явахдаа өвсөө шигшиж байгаад тоос гаргаж мөнгөлөг цаасан дээр жижиг цэг тавьж байгаад мөнгө хуйлаад тугалган цаасны доороос гал асаагаад тоосныхоо утааг хуйлсан мөнгөөрөө сорж хэрэглэсэн. Би тухайн өвсийг түүхдээ ганцаараа явж байсан. Тухайн үед нэг атгыг түүгээд уутанд хийгээд Өмнөговь аймаг руу ажлаар явахдаа авч явсан. Тухайн өвсөө ганцаараа хэрэглээд дууссан. Би тухайн зүйлийг байнга хэрэглээд байдаггүй. Цагдаад баригдсанаас хойш огт хэрэглээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн7, 192 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1134 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл, тугалган цаас, хуйлсан RS3997252 гэсэн дугаартай0 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн фудволк, хар өнгийн цүнх нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл, тугалган цаас, хуйлсан RS3997252  гэсэн дугаартай0 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн фудволк, хар өнгийн цүнх тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн зиплок гялгар уутны хамт жин нь,9 грамм, цэвэр жин нь 6,6 грамм болов.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-62 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 02 дугаар дугаар сарын 27-ны өдрийн57 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн******* өвс дээж гэж хаягласан зиплок ууттай бор өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 2,7787 грамм байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 02 дугаар сарын 27-ны өдрийн58 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн******* өвс дээж гэж хаягласан зиплок ууттай бор өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1,0887 грамм байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 02 дугаар сарын 27-ны өдрийн59 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ******* өвс дээж гэж хаягласан зиплок ууттай бор өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 2,7584 грамм, цэвэр жин нь 0,7067 грамм байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн1-82 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1136 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь******* гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн******* гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн7-88 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1135 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь******* гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн******* гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 93-94 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1137 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь ******* гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн А. гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 99-100 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

“Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” гэдэг нь хүнийг донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлэх үйлчлэлтэй Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөлөх бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг,

Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн” гэж байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авсан үйлдлийг,

“Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах” гэдэг нь уг түүхий эдийг санаатайгаар, хууль бусаар орон байр, зориулалтын байр, саванд агуулах, биедээ авч явахыг тус тус  ойлгоно.

Дээрх сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бодист хамаарах бөгөөд Монгол Улс “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус эргэлийн эсрэг Нэгдсэн Үндэсний  байгууллагын конвенцэд 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэгдэн орсныг соёрхон баталжээ.

Эрүүгийн хуулийн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч  ****** , ******* ,******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч******* , ******* нарт Эрүүгийн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч*******ын хувьд Эрүүгийн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ял дээр урьд оны-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож  Эрүүгийн хуулийн ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч*******ын нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд*******ын өмгөөлөгч Б.Чинбаатар гаргасан дүгнэлтдээ: “ М.*******ыг хэрэгт холбогдсонд нь харамсаж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан М.*******ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү.” гэв

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд*******ын өмгөөлөгч Ж.Туяа гаргасан дүгнэлтдээ: “... А.******* нь олон удаагийн давтамжтай үйлдэл байгаагүй. Нэг удаагийн үйлдэл. Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаардаг.******* нь хувийн байдлын хувьд спортлог, сурлага сайтай, 2020 онд Оюуны ирээдүй цогцолбор сургуулийг А үнэлгээтэй төгсөж байсан. Иймд Эрүүгийн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч А.******* ,******* , ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч А.******* ,******* , ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй ба шүүгдэгч А.Анар ,******* нарын гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч ******* ,******* нар нь урьд ял шийтгэлгүй, шүүгдэгч******* нь 1 удаа ял шийтгүүлж байсан худийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч А.******* ,******* , ******* нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, А.*******ын энэ гэмт хэрэгт шалгагдаж байхдаа Эрүүгийн хуулийн ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******ыг 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч******* , ******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг сумаас гарахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

Шүүгдэгч М.******* , ******* нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, *******ын ажил хөдөлмөр эрхэлдэг,*******ын суралцах гэж байгаа хувийн байдал, нас, бие, сэтгэхүйн онцлогийг харгалзан нийгэмд өөрсдийн байр суурийг эзлэх, боловсрол эзэмших, нийгэмших, үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг ухамсарлах боломжийг олгож, хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зйлийн дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заажээ.

Шүүгдэгч*******ын хувьд тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй, харин Эрүүгийн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт шалгагдаж байхдаа Эрүүгийн хуулийн ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.******* ,******* , ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуйлж ороосон0 төгрөгийн 1 ширхэг дэвсгэрт, ногоон өнгийн нунтаг өвс мэт зүйл /цэвэр жин 6,6 гр/, улбар шар өнгийн капсултай 2 ширхэг зүйл,х6 см хэмжээтэй тугалган цаас 1 ширхэг, натрийн хлорид уусмал0 грамм 2 ширхэг, тариурын систем 1 ширхэг,граммын тариур 1 ширхэг, тебатин гэх бичиглэлтэй ширхэг эм, саарал өнгийн дугуй захтай фудволк, 1 ширхэг хар өнгийн жижиг цүнх, ургамал мэт 2,7787 грамм, 1,0887 грамм, 0,7067 грамм зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* , ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөслэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овогт************** ,******* овогт************** нарыг бүлэглэж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Шүүгдэгч овогт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн 1,.7 дугаар зйүлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 1 жилийн  хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн 1,.7 дугаар зйүлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч*******, ******* нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг сумаас гарахгүй байхаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар М.******* , ******* нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.******* , ******* нар нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөслэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нар нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуйлж ороосон0 төгрөгийн 1 ширхэг дэвсгэрт, ногоон өнгийн нунтаг өвс мэт зүйл /цэвэр жин 6,6 гр/, улбар шар өнгийн капсултай 2 ширхэг зүйл,х6см хэмжээтэй тугалган цаас 1 ширхэг, натрийн хлорид уусмал0 грамм 2 ширхэг, тариурын систем 1 ширхэг, граммын тариур 1 ширхэг, тебатин гэх бичиглэлтэй ширхэг эм, саарал өнгийн дугуй захтай фудволк, 1 ширхэг хар өнгийн жижиг цүнх, ургамал мэт 2,7787 грамм, 1,0887 грамм, 0,7067 грамм зэрэг эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч******* , ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөслэн тоолсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч******* , ******* ,******* нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР