Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/09

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023               **           .**                                              2024/ШЦТ/

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн 2325000000612 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.Э

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, *** тоотод байхдаа www.Asiaone.com сайтад 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байршуулсан бага насны хүүхдийн зургийг ашиглан цахим орчинд өөрийн ашигладаг “Е” гэх нэртэй фэйсбүүк хаягаас “өвчтэй хүүхдэд минь эмчилгээний тусламж хандивлана уу” гэсэн зурагтай нийтлэл оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Н.А-г төөрөгдөлд оруулан 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

 

-хохирогч Б.Д-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

 

-хохирогч Г.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5,000 төгрөгийг,

 

-хохирогч Г.Д-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг,

 

-хохирогч Х.Э-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5,000 төгрөгийг,

 

-хохирогч Г.М-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20,000 төгрөгийг,

 

-хохирогч Б.М-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг,

-хохирогч Ц.М-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг,

 

-хохирогч Б.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 3000 төгрөгийг,

 

-хохирогч Д.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг,

 

-хохирогч Э.А-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5000 төгрөгийг,

 

-хохирогч Г.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг,

 

-хохирогч Ц.О-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

 

-хохирогч Б.Э-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг,

 

-хохирогч М.А-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5000 төгрөгийг,

 

-хохирогч Л.Г-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 100 000 төгрөгийг,

 

хохирогч Ч.Д-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5000 төгрөгийг,

 

-хохирогч С.Х-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

 

-хохирогч А.А-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны

ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг,

 

            -хохирогч О.Д-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 30 000 төгрөгийг,

 

-хохирогч Б.Н-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

 

-хохирогч А.Х-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10,000 төгрөгийг,

 

-хохирогч Ц.О-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5000 төгрөгийг,

 

-хохирогч Ц.Ө-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

 

-хохирогч П.Ү-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

-хохирогч Д.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

 

-хохирогч Ц.М-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

 

-хохирогч М.З-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

 

-хохирогч А.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

-хохирогч Ж.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

 

-хохирогч Э.Г-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

 

-хохирогч А.А-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 3000 төгрөгийг,

 

-хохирогч Ц.О-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

 

-хохирогч Б.У-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг,

 

хохирогч Б.М-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 3000 төгрөгийг,

 

хохирогч Б.Ц-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг,

 

хохирогч Ц.С-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5000 төгрөгийг,

 

-хохирогч Ц.Ц-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5000 төгрөгийг,

 

-хохирогч Э.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг,

 

хохирогч Г.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 50 000 төгрөгийг тус тус залилж бусдад нийт 589 000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ж-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг нөхөн төлсөн. Хохирогч Г.Б-д 50 000 төгрөгийг төлнө” гэв.

 

Хохирогч Н.А, Б.Д, Г.Б, Г.Д, Х.Э, Г.М, Б.М, Ц.М, Б.Б, Д.Б, Э.А, Г.Б, Ц.О, Б.Э, М.А, Л.Г, Ч.Д, С.Х, А.А, О.Д, Б.Н, А.Х, Ц.О, Ц.Ө, П.Ү, Д.Б,  Ц.М, М.З, А.Б, Ж.Б, Э.Г, А.А, Ц.О, Б.Удвал, Б.М, Б.Ц, Ц.С, Ц.Ц, Э.Б, Г.Б нар “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

 1. Хохирогч Б.Э-ын: Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр E гэх цахим фейсбүүк хаягтай иргэн өвчин зовлон ихтэй байна Монголчууд минь хандив хандивлаач гэх зар байршуулаад Хаан банкны *** тоот дугаарын данс байршуулсан байсны дагуу уг хаан банкны данс руу 20 000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр 21 цаг 34 минутад ohinii emchilgeend гэх гүйлгээний утгатай мөнгө шилжүүлж залилуулсан учраас би Цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 176-177-р тал/

            2. Хохирогч Г.М: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цаг 52 минутанд фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фейсбүүк хаягаас оруулсан өвчтэй хүүхдийн зурагтай хандив тусламж гуйсан зураг оруулж Хаан банкны *** дугаартай данс байршуулсан байхаар нь өвчтэй хүүхдэд мөнгөний хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодоод өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаасаа 20.000 төгрөгийг “Burhan min haraatai amidrah boltugai гэх утгаар шилжүүлж байсан юм. Би дээрх нийтлэлийг худал мэдээлэл эсэхийг нь мэдээгүй юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 181-182-р тал/

            3. Хохирогч Ц.О-н өгсөн: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр E гэх цахим фейсбүүк хаягтай иргэн өвчин зовлон ихтэй байна Монголчууд минь хандив хандивлаач гэх зар байршуулаад Хаан банкны *** тоот дугаарын данс байршуулсан байсны дагуу уг хаан банкны данс руу 10,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 06 цаг 45 минутад эвий эвий үр минь гэх гүйлгээний утгатай мөнгө шилжүүлж залилуулсан учраас би Цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 186-р тал/

            4. Хохирогч Б.Б-ын өгсөн: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 22 цаг 39 минутанд фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фейсбүүк хаягаас хүүхдийн зурагтай, мөнгөний тусламж хэрэгтэй байна гээд хандив гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад, тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны **** дугаартай данснаас 3.000 төгрөгийг hurdan idgeh boltugai гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг. /хх-н 1-р хх-н 191-192-р тал/

            5. Хохирогч М.З-н: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 06 минутанд фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас оруулсан өвчтэй хүүхдийн зурагтай мөнгөний тусламж гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад, тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаасаа 10.000 төгрөгийг bytshan ur min hurdan edgeerei гэх утгаар шилжүүлж байсан юм. Тухайн нийтлэлийг худал эсэхийг нягтлаагүй, өвчтэй хүүхэд юм болов уу гэж бодоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 196-197-р тал/

            6. Хохирогч Б.М-ын: Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цаг 43 минутанд фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фейсбүүк хаягаас оруулсан өвчтэй хүүхдийн зурагтай хандив тусламж гуйсан зураг оруулж, Хаан банкны *** дугаартай данс байршуулсан байхаар нь өвчтэй хүүхдэд мөнгөний хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодоод өөрийн эзэмшлийн Хаан банкны 5019135895 дугаартай данснаасаа 20.000 төгрөгийг “Bytshan ohin hurdan edgeerei” гэх утгаар шилжүүлж байсан юм. Би дээрх нийтлэлийг худал мэдээлэл эсэхийг нь мэдээгүй юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 201-202-р тал/

7. Хохирогч Л.Г-н: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 23 цаг 58 минутанд фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас хүүхдийн зурагтай, хагалгаанд орох гэж байгаа тул яаралтай мөнгөний тусламж хэрэгтэй гээд хандив гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад, тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Голомт банкны *** дугаартай данснаас 100 000 төгрөгийг Handiw hurdan edgeerei гэх утгаар шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 206-207-р тал/

8. Хохирогч Г.Б-ны: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр E гэх цахим фейсбүүк хаягтай иргэн өвчин зовлон ихтэй байна Монголчууд минь хандив хандивлаач гэх зар байршуулаад Хаан банкны *** тоот дугаарын данс байршуулсан байсны дагуу уг хаан банкны данс руу 20.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр 20 цаг 12 минутад Handiw гэх гүйлгээний утгатай мөнгө шилжүүлж залилуулсан учраас би Цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 211-212-р тал/

9. Хохирогч А.Б: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цаг 32 минутад E гэх цахим фэйсбүүк хаягнаас “манай хүүхэд өвчтэй байгаа юм. Хандив хэрэгтэй байна гэсэн нийтлэл оруулсан байхаар нь би тухайн нийтлэл дээр байсан Хаан банкны *** дугаартай данс руу 10000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас шилжүүлсэн юм. Өвчтэй хүүхдэд тусламж хэрэгтэй байгаа юм болов уу л гэж бодсон юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 216-217-р тал/

10. Хохирогч Д.Б-ын өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цаг 27 минутад фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас хүүхдийн зурагтай мөнгөний тусламж хэрэгтэй байна гээд хандив гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад, тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаасаа 10.000 төгрөгийг “hurdan edgeerei ur min” гэх утгаар шилжүүлж байсан юм. Тухайн нийтлэлийг худал эсэхийг нягтлаагүй, өвчтэй хүүхэд юм болов уу гэж бодоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 221-222-р тал/

11. Хохирогч Ц.М-ын өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 38 минутанд фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас оруулсан өвчтэй хүүхдийн зурагтай мөнгөний тусламж гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад, тухайн нийлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаасаа 10.000 төгрөгийг “хурдан эдгээрэй гэх утгаар шилжүүлж байсан юм. Тухайн нийтлэлийг худал эсэхийг нягтлаагүй, өвчтэй хүүхэд юм болов уу гэж бодоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 226-227-р тал/

12. Хохирогч Ц.М-ын өгсөн: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цаг 07 минутанд фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас оруулсан өвчтэй хүүхдийн зурагтай хандив тусламж гуйсан зураг оруулж, Хаан банкны *** дугаартай данс байршуулсан байхаар нь өвчтэй хүүхдэд мөнгөний хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодоод өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаасаа 20.000 төгрөгийг edgeerei gvnj min гэх утгаар шилжүүлж байсан юм. Би дээрх нийтлэлийг худал мэдээлэл эсэхийг нь мэдээгүй юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 231-232-р тал/

13. Хохирогч Э.А-н: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 32 минутанд фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас оруулсан өвчтэй хүүхдийн хандив тусламж гуйсан зураг оруулж, Хаан банкны *** дугаартай данс байршуулсан байхаар нь өвчтэй хүүхдэд мөнгөний хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодоод өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 5.000 төгрөгийг ohin min hurdan edgeerei гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 236-237-р тал/

14. Хохирогч П.Ү-н: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цаг 16 минутанд фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас оруулсан өвчтэй хүүхдийн зурагтай мөнгөний тусламж гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад, тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаасаа 10.000 төгрөгийг “good baby amjilt гэх утгаар шилжүүлж байсан юм. Тухайн нийтлэлийг худал эсэхийг нягтлаагүй, өвчтэй хүүхэд юм болов уу гэж бодоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 241-242-р тал/

15. Хохирогч Ж.Б-н: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр E гэх цахим фэйсбүүк хаягтай иргэн хандив гуйсан зар байршуулж Хаан банкны *** дугаартай данс байршуулсны дагуу уг данс руу 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 21 цаг 30 минутанд hurdan edgeerei huuhdee гэх гүйлгээний утгатай 10,000 төгрөг шилжүүлж залилуулсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 246-247-р тал/

16. Хохирогч Д.Б-н: “... Би 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 39 минутанд фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас хүүхдийн зурагтай, хагалгаанд орох гэж байгаа тул яаралтай мөнгөний тусламжхэрэгтэй гээд хандив гуйсан нийтлэлийгхараад, тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 20.000 төгрөгийг “hurdan edgeerei гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 1-2-р тал/

17. Хохирогч М.А-н: “...Би 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр E гэх цахим фэйсбүүк хаягтай иргэн хандив гуйсан зар байршуулаад Хаан банкны *** тоот дугаарын данс байршуулсан байсан би уг хаан банкны данс руу 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг 48 минутанд hurdan edged horwoog zaawal haraarai Anudari гэх гүйлгээний утгатай 5.000 төгрөг шилжүүлсэн юм тэгтэл уг E гэх фэйсбүүк хаягтай иргэн хуурамч фэйсбүүк хаяг нээж иргэдээс мөнгө залилж авч байсан юм байна гэдгийг мэдээд Цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 6-7-р тал/

18. Хохирогч Ц.Ө-н: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн 17 цаг 28 минутанд ажил дээрээ байх үедээ фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас оруулсан өвчтэй хүүхдийн зурагтай хандив тусламж гуйсан зарын зураг оруулж, Хаан банкны *** дугаартай данс байршуулсан байхаар нь өвчтэй хүүхдэд мөнгөний хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодоод өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаасаа 10.000 төгрөгийг Багахан хандив илгээлээ Түргэн эдгээрээ гэсэн утгаар шилжүүлж байсан юм. Би дээрх нийтлэлийг худал мэдээлэл эсэхийг нь мэдээгүй юм...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 11-12-р тал/

19. Хохирогч Х.Э-н: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутанд фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас оруулсан өвчтэй хүүхдийн зурагтай мөнгөний тусламж гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад, тухайн нийлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 5000 төгрөгийг “Багахан хандив илгээлээ Tuwshintogs ambul 5 hurdan edgeerei” гэх утгаар шилжүүлж байсан юм. Би дээрх нийтлэлийг худал мэдээлэл эсэхийг нь мэдээгүй юм...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 16-17-р тал/

20. Хохирогч С.Х-н: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 12 цаг 45 минутанд фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас хүүхдийн зурагтай мөнгөний тусламж хэрэгтэй байна гээд хандив гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад, тухайн нийтлэлд тавигдсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Төрийн банкны *** дугаартай данснаас 100.000 төгрөгийг “хурдан идгээрэй мандахын гэр бүлээс гэсэн утгаар шилжүүлж байсан юм. Тухайн нийтлэлийг худал эсэхийг мэдээгүй юм…” гэх мэдүүлэг. /2-р хх-н 21-22-р тал/

21. Хохирогч Б.Д өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 58 минутад фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягнаас оруулсан өвчтэй хүүхдийн зурагтай хандив тусламж гуйсан зураг оруулсан байсан бөгөөд Хаан банкны *** дугаартай данс руу хийгээрэй гэж байршуулсан байхаар нь өвчтэй хүүхдэд мөнгөний хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодоод өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 10,000 төгрөгийг “Handiw” гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 25-р тал/

22. Хохирогч Г.Б-н: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 37 минутад фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягнаас оруулсан өвчтэй хүүхдийн зурагтай хандив тусламж гуйсан зураг оруулж Хаан банкны *** дугаартай данс руу хийгээрэй гэж байршуулсан байхаар нь өвчтэй хүүхдэд мөнгөний хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодоод өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 5,000 төгрөгийг eruul enhiig husie гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 28-р тал/

23. Хохирогч Ч.Д-н: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цаг 06 минутад фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягнаас хүүхдийн зурагтай мөнгөний тусламж хэрэгтэй байна гээд хандив гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 5,000 төгрөгийг “Хурдан эдгээрэй” гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 32-33-р тал/

24. Хохирогч А.А-н: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 43 минутад фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас хүүхдийн зурагтай хандив тусламж хэрэгтэй байна гэсэн нийтлэл байршуулсныг хараад тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 20.000 төгрөгийг “hurdan edgeerei” гэх утгаар шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 37-38-р тал/

25. Хохирогч О.Д-н: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 59 минутад фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүкхаягаасхүүхдийн зурагтай мөнгөний тусламжхэрэгтэй байна гэсэн хандив тусламж гуйсан нийтлэл байршуулсныг хараад тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 30.000 төгрөгийг “Оока” гэх утгаар шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 41-р тал/

26. Хохирогч Б.Н-н өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 46 минутад фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягнаас хүүхдийн зурагтай мөнгөний тусламж хэрэгтэй байна гээд хандив гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 10,000 төгрөгийг “Хичээгээрэй” гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 45-46-р тал/

27. Хохирогч А.Х-н: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цаг 44 минутад фейсбүүк цахим орчинд E гэх нэртэй фейсбүүк хаягаас хүүхдийн зурагтай мөнгөний тусламж хэрэгтэй байна гээд хандив гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 10,000 төгрөгийг “eruul enhiig husie” гэх утгаар шилжүүлж байсан юм. Тухайн нийтлэл худал эсэхийг нягтлаагүй, өвчтэй хүүхэд юм болов уу гэж бодоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 50-51-р тал/

28. Хохирогч Ц.О: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 40 минутад E гэх нэртэй фэйсбүүк цахим хаягнаас хүүхдийн зурагтай мөнгөний тусламж хэрэгтэй байна гээд хандив гуйсан нийтлэл байршуулсныг хараад тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансанд “Хурдан эдгээрэй” гэсэн утгаар 5.000 төгрөгийг шилжүүлж байсан юм. Ерөнхийдөө би хандив тусламж гуйсан нийтлэл байвал мөнгө шилжүүлчихдэг юм...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 55-56-р тал/

29. Хохирогч Э.Г-ын өгсөн: “...E гэх нэртэй иргэн хандив гуйсан зар байршуулж Хаан банкны *** дугаарын данс байршуулсны дагуу уг данс руу 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цаг 55 минутад *** гэсэн гүйлгээний утгатай 10,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 60-61-р тал/

30. Хохирогч А.А-н өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Е” гэх цахим фэйсбүүк хаягтай иргэн өвчин зовлон ихтэй байна Монголчууд минь хандив хандивлаач гэх зар байршуулаад Хаан банкны *** тоот дугаарын данс байршуулсан байсны дагуу уг хаан банкны данс руу 30.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 22 цаг 14 минутанд “hurdan edgeerei гэх гүйлгээний утгатай мөнгө шилжүүлж залилуулсан учраас би Цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 65-66-р тал/

31. Хохирогч Ц.О-ын: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цаг 47 минутанд фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас хүүхдийн зурагтай мөнгөний тусламж хэрэгтэй байна гээд хандив гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаасаа 10,000 төгрөгийг hurdan edgeerei гэх утгаар шилжүүлж байсан юм. Тухайн нийтлэлийг худал эсэхийг нягтлаагүй өвчтэй хүүхэд юм болов уу гэж бодоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 70-71-р тал/

32. Хохирогч Б.У-ын: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 43 минутад фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фейсбүүк хаягаас өвчтэй хүүхдийн зурагтай, хандив тусламж гуйсан зураг оруулж Хаан банкны *** дугаартай данс байршуулсан байхаар нь өвчтэй хүүхдэд мөнгөний хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодоод өөрийн эзэмшлийн Голомт банкны *** дугаартай данснаас 20,000 төгрөгийг hurdan edgeerei гэх утгаар шилжүүлж байсан юм. Би дээрх нийтлэлийг худал эсэхийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 74-75-р тал/

33. Хохирогч Б.Ц-ын: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Е” гэх цахим фэйсбүүк хаягтай иргэн хандив гуйсан зар байршуулж Хаан банкны *** дугаарын данс байршуулсны дагуу уг данс руу 2022 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 09 цаг 14 минутанд “ohin mni hurdan edgeerei гэх гүйлгээний утгатай 20.000 төгрөг шилжүүлж залилуулсан тул Цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 78-79-р тал/

34. Хохирогч Б.М-н: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 12- ны өдрийн 13 цаг 20 минутад фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягнаас манай хүүхэд өвчтэй байгаа юм хандив хэрэгтэй байна гэсэн нийтлэл оруулсан байхаар нь би тухайн нийтлэлд байсан Хаан банкны *** дугаартай данс руу 3000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 83-84-р тал/

35. Хохирогч Ц.Ц-ын: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 58 минутанд фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас хүүхдийн зурагтай мөнгөний тусламж хэрэгтэй байна гээд хандив гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаасаа 5,000 төгрөгийг Save Anujin гэх утгаар шилжүүлж байсан юм. Тухайн нийтлэлийг худал эсэхийг нягтлаагүй өвчтэй хүүхэд юм болов уу гэж бодоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 88-89-р тал/

36. Хохирогч Э.Б-н: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 18 цаг 49 минутад E гэх цахим фэйсбүүк хаягтай иргэн хүүхдийн зурагтай мөнгөний тусламж хэрэгтэй байна гээд хандив гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 10.000 төгрөгийг dusal гэх утгаар шилжүүлж байсан юм. Тухайн нийтлэлийг худал эсэхийг нягтлаагүй, өвчтэй хүүхэд юм болов уу гэж бодоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 93-94-р тал/

37. Хохирогч Г.Д-ын: “...Би 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 09 минутад фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягнаас оруулсан өвчтэй хүүхдийн зурагтай хандив тусламж гуйсан зураг оруулсан байсан бөгөөд Хаан банкны *** дугаартай данс руу хийгээрэй гэж байршуулсан байхаар нь өвчтэй хүүхдэд мөнгөний хэрэг байгаа юм болов уу гэж бодоод өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 20,000 төгрөгийг “Эзэн Esvs эдгээнэ шүү, залбирарай” гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 97-р тал/

38. Хохирогч Н.А-ын өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 41 минутанд Уурхайчин баг Бичил худалдааны төвд лангуун дээрээ сууж байгаа фэйсбүүк цахим орчинд E гэх нэртэй фэйсбүүк хаягаас оруулсан өвчтэй хүүхдийн зурагтай хандив тусламж гуйсан зураг оруулж, Хаан банкны *** дугаартай данс байршуулсан байхаар нь өвчтэй хүүхдэд мөнгөний хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодоод өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаасаа 10.000 төгрөг шилжүүлж байсан юм. Би дээрх нийтлэлийг худал мэдээлэл эсэхийг нь мэдээгүй юм...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 100-р тал/

39. Хохирогч Ц.С: “...Би 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 12 цаг 12 минутанд E гэх цахим фэйсбүүк хаягтай иргэн хүүхдийн зурагтай мөнгөний тусламж хэрэгтэй байна гээд хандив гуйсан нийтлэл байршуулсан байсныг хараад тухайн нийтлэлд тавигдсан байсан Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 5.000 төгрөгийг “hurdan edgeerei гэх утгаар шилжүүлж байнсан юм. Тухайн нийтлэл худал эсэхийг мэдээгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 104-105-р тал/

40. Хохирогч Г.Б-н: “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би фэйсбүүкээр манай охин нүдний хорт хавдартай 6 сартай гэсэн хандив гуйсан мэдээлэл байхаар нь тухайн мэдээлэл доор тавьсан байсан *** тоот данс руу эзэн ивээг гэсэн утгатайгаар 50,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг. /2-р хх-н 109-110-р тал/

41. Яллагдагч Д.Э-ын эзэмшлийн харилцах банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан материаль, дансны дэлгэрэнгүй хуулгууд. /3-р хх-н 218-241-р тал/

42. Гэрч Н.Г-ны өгсөн: “...Би нэг Х-bet олон улсын спорт бооцооны сайтын зуучлагч хийдэг юмаа. Э гэх хүн фэйсбүүкээр надтай холбогдон тоглогчийнхоо id цэнэглүүлсэн. Хэдэн удаагийн давтамжтай миний данс руу мөнгө шилжүүлж надаар id хаягаа цэнэглүүлсэн талаар одоо бол би сайн санахгүй байна, гэхдээ 3-4 удаа бол хийлгэж байсан...” гэх мэдүүлэг. /3-р хх-н 180-р тал/

43. Яллагдагч Д.Э-ын: “...фэйсбүүкээр юм үзэж байгаад өвчтэй хүний тусламж хүссэн мэдээллийг хараад хүмүүс мөнгө их хэмжээгээр өгсөн байхаар нь хуурамч мэдээлэл оруулж мөнгө олж болох юм байна гэдэг санаа төрсөн. Тэгээд иргэдээс мөнгө залилж авахын тулд хуурамч хаяг нээсэн юм. Хуурамч хаяг дээр оруулсан хүүхдийн мэдээллийг google сайтаас хайлт хийж байгаад хүүхдийн зураг олж аваад хуурамч фэйсбүүк хаягтаа оруулж “өвтэй хүүхдэд минь эмчилгээний тусламж хандивлана уу” гэсэн мэдээллийг би өөрөө оруулж бичсэн. Би бусдаас залилж авсан мөнгөөрөө 1х bet гэдэг спорт тоглоом тоглоод мөрийнд алдаад дууссан...” гэх мэдүүлэг. /3-р хх-н 195-196-р тал/

44. Цахим орчинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /3-р хх-н 215-217-р зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, *** тоотод байхдаа www.Asiaone.com сайтад 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байршуулсан бага насны хүүхдийн зургийг ашиглан цахим орчинд өөрийн ашигладаг “Е” гэх нэртэй фэйсбүүк хаягаас “өвчтэй хүүхдэд минь эмчилгээний тусламж хандивлана уу” гэсэн зурагтай нийтлэл оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Н.А-г төөрөгдөлд оруулан 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч Б.Д-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч Г.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5,000 төгрөгийг, хохирогч Г.Д-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг, хохирогч Х.Э-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5,000 төгрөгийг, хохирогч Г.М-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20,000 төгрөгийг, хохирогч Б.М-гтөөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг, хохирогч Ц.М-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг, хохирогч Б.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 3000 төгрөгийг, хохирогч Д.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг, хохирогч Э.А-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5000 төгрөгийг, хохирогч Г.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг, хохирогч Ц.О-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч Б.Э-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг, хохирогч М.А-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5000 төгрөгийг, хохирогч Л.Г-гтөөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 100 000 төгрөгийг, хохирогч Ч.Д-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5000 төгрөгийг, хохирогч С.Х-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч А.А-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг, хохирогч О.Д-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 30 000 төгрөгийг, хохирогч Б.Н-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч А.Х-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10,000 төгрөгийг, хохирогч Ц.О-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5000 төгрөгийг, хохирогч Ц.Ө-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч П.Ү-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч Д.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч Ц.М-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч М.З-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч А.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч Ж.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч Э.Г-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч А.А-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 3000 төгрөгийг, хохирогч Ц.О-ыг төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч Б.У-ыг төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг, хохирогч Б.М-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 3000 төгрөгийг, хохирогч Б.Ц-ыг төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 20 000 төгрөгийг, хохирогч Ц.С-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5000 төгрөгийг, хохирогч Ц.Ц-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 5000 төгрөгийг, хохирогч Э.Батсүхийг төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 10 000 төгрөгийг, хохирогч Г.Б-г төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар 50 000 төгрөгийг тус тус залилж бусдад нийт 589 000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, банкны дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Э-н: уг хаан банкны данс руу 20 000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр 21 цаг 34 минутад ohinii emchilgeend гэх гүйлгээний утгатай мөнгө шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч Г.М-н: “...Хаан банкны *** дугаартай данснаасаа 20.000 төгрөгийг “Burhan min haraatai amidrah boltugai гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.О-н өгсөн: “...уг хаан банкны данс руу 10,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 06 цаг 45 минутад эвий эвий үр минь гэх гүйлгээний утгатай мөнгө шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Б-н өгсөн: “...Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 3.000 төгрөгийг hurdan idgeh boltugai гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч М.З-н: “...Хаан банкны *** дугаартай данснаасаа 10.000 төгрөгийг bytshan ur min hurdan edgeerei гэх утгаар шилжүүлж байсан юм. Тухайн нийтлэлийг худал эсэхийг нягтлаагүй, өвчтэй хүүхэд юм болов уу гэж бодоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг, хохирогч Б.М-н: Хаан банкны *** дугаартай данснаасаа 20.000 төгрөгийг “Bytshan ohin hurdan edgeerei” гэх утгаар шилжүүлж байсан юм....” гэх мэдүүлэг, хохирогч Л.Г-н: “...Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Голомт банкны *** дугаартай данснаас 100 000 төгрөгийг Handiw hurdan edgeerei гэх утгаар шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Б: “...уг хаан банкны данс руу 20.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр 20 цаг 12 минутад Handiw гэх гүйлгээний утгатай мөнгө шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч А.Б: “...Хаан банкны *** дугаартай данс руу 10000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас шилжүүлсэн юм. Өвчтэй хүүхдэд тусламж хэрэгтэй байгаа юм болов уу л гэж бодсон юм...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Б-н өгсөн: “...Хаан банкны *** дугаартай данснаасаа 10.000 төгрөгийг “hurdan edgeerei ur min” гэх утгаар шилжүүлж байсан юм. Тухайн нийтлэлийг худал эсэхийг нягтлаагүй, өвчтэй хүүхэд юм болов уу гэж бодоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.М-н өгсөн: “...Хаан банкны *** дугаартай данснаасаа 10.000 төгрөгийг “хурдан эдгээрэй гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.М-н өгсөн: “...Хаан банкны *** дугаартай данснаасаа 20.000 төгрөгийг edgeerei gvnj min гэх утгаар шилжүүлж байсан юм. Би дээрх нийтлэлийг худал мэдээлэл эсэхийг нь мэдээгүй юм...” гэх мэдүүлэг, хохирогч Э.А-н: “...Хаан банкны *** дугаартай данснаас 5.000 төгрөгийг ohin min hurdan edgeerei гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч П.Ү-н: “...Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаасаа 10.000 төгрөгийг “good baby amjilt гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Б-н: “...hurdan edgeerei huuhdee гэх гүйлгээний утгатай 10,000 төгрөг шилжүүлж залилуулсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Б-н: “...Хаан банкны *** дугаартай данснаас 20.000 төгрөгийг “hurdan edgeerei гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч М.А-н: “...hurdan edged horwoog zaawal haraarai Anudari гэх гүйлгээний утгатай 5.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Ө-н: “...Хаан банкны *** дугаартай данснаасаа 10.000 төгрөгийг Багахан хандив илгээлээ Түргэн эдгээрээ гэсэн утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Х.Э-н: “...Хаан банкны *** дугаартай данснаас 5000 төгрөгийг “Багахан хандив илгээлээ Tuwshintogs ambul 5 hurdan edgeerei” гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч С.Х-н: “...Төрийн банкны *** дугаартай данснаас 100.000 төгрөгийг “хурдан идгээрэй мандахын гэр бүлээс гэсэн утгаар шилжүүлж байсан юм. Тухайн нийтлэлийг худал эсэхийг мэдээгүй юм…” гэх мэдүүлэг, хохирогч Б.Д өгсөн: “...Хаан банкны *** дугаартай данснаас 10,000 төгрөгийг “Handiw” гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Б-н: “...Хаан банкны *** дугаартай данснаас 5,000 төгрөгийг eruul enhiig husie гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Д-ын: “...Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 5,000 төгрөгийг “Хурдан эдгээрэй” гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч А.А-ын: “...Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 20.000 төгрөгийг “hurdan edgeerei” гэх утгаар шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч О.Д-ын: “...Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 30.000 төгрөгийг “Оока” гэх утгаар шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Н-н өгсөн: “...Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 10,000 төгрөгийг “Хичээгээрэй” гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч А.Х-н: “...Хаан банкны *** дугаартай данснаас 10,000 төгрөгийг “eruul enhiig husie” гэх утгаар шилжүүлж байсан юм. Тухайн нийтлэл худал эсэхийг нягтлаагүй, өвчтэй хүүхэд юм болов уу гэж бодоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.О “...Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансанд “Хурдан эдгээрэй” гэсэн утгаар 5.000 төгрөгийг шилжүүлж байсан юм. Ерөнхийдөө би хандив тусламж гуйсан нийтлэл байвал мөнгө шилжүүлчихдэг юм...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Г-ын өгсөн: “...E гэх нэртэй иргэн хандив гуйсан зар байршуулж Хаан банкны *** дугаарын данс байршуулсны дагуу уг данс руу 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цаг 55 минутад **** гэсэн гүйлгээний утгатай 10,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч А.А-ийн өгсөн: “...Хаан банкны *** тоот дугаарын данс байршуулсан байсны дагуу уг хаан банкны данс руу 30.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 22 цаг 14 минутанд “hurdan edgeerei гэх гүйлгээний утгатай мөнгө шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.О-ын: “...Хаан банкны **** дугаартай данснаасаа 10,000 төгрөгийг hurdan edgeerei гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Б.У-ын: “...Голомт банкны **** дугаартай данснаас 20,000 төгрөгийг hurdan edgeerei гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Ц-ын: “...Хаан банкны *** дугаарын данс байршуулсны дагуу уг данс руу 2022 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 09 цаг 14 минутанд “ohin mni hurdan edgeerei гэх гүйлгээний утгатай 20.000 төгрөг шилжүүлж залилуулсан тул Цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг, хохирогч Б.М-ийн: “...Хаан банкны *** дугаартай данс руу 3000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Ц-ын: “...Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаасаа 5,000 төгрөгийг Save Anujin гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Б-н: “...Хаан банкны *** дугаартай данснаас 10.000 төгрөгийг dusal гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Д-ын: “...Хаан банкны *** дугаартай данснаас 20,000 төгрөгийг “Эзэн Esvs эдгээнэ шүү, залбирарай” гэх утгаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Н.А-ын өгсөн: “...Хаан банкны *** дугаартай данснаасаа 10.000 төгрөг шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.С: “...Хаан банкны *** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 5.000 төгрөгийг “hurdan edgeerei гэх утгаар шилжүүлж байнсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Б-н: “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би фэйсбүүкээр манай охин нүдний хорт хавдартай 6 сартай гэсэн хандив гуйсан мэдээлэл байхаар нь тухайн мэдээлэл доор тавьсан байсан *** тоот данс руу эзэн ивээг гэсэн утгатайгаар 50,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Э-ын эзэмшлийн харилцах банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан материаль, дансны дэлгэрэнгүй хуулгууд, гэрч Н.Г-ны өгсөн: “...Би нэг Х-bet олон улсын спорт бооцооны сайтын зуучлагч хийдэг юмаа. Э гэх хүн фэйсбүүкээр надтай холбогдон тоглогчийнхоо id цэнэглүүлсэн 3-4 удаа бол хийлгэж байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Э-ын: “...Хуурамч хаяг дээр оруулсан хүүхдийн мэдээллийг google сайтаас хайлт хийж байгаад хүүхдийн зураг олж аваад хуурамч фэйсбүүк хаягтаа оруулж “өвтэй хүүхдэд минь эмчилгээний тусламж хандивлана уу” гэсэн мэдээллийг би өөрөө оруулж бичсэн. Би бусдаас залилж авсан мөнгөөрөө 1хbet гэдэг спорт тоглоом тоглоод мөрийнд алдаад дууссан...” гэх мэдүүлэг, цахим орчинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 22 ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн *** тоотод оршин сууж байхдаа www.Asiaone.com сайтад 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байршуулсан бага насны хүүхдийн зургийг ашиглан цахим орчинд өөрийн ашигладаг “Е” гэх нэртэй фэйсбүүк хаягаас “өвчтэй хүүхдэд минь эмчилгээний тусламж хандивлана уу” гэсэн зурагтай нийтлэл оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 40 хүнээс мөнгө шилжүүлэн авч 589 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нарт 539 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан байна.

            Хохирогч Г.Б-д учирсан 50 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Шүүгдэгч Д.Э-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж тодорохой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-с 50 000 /тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Б-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А