| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0218/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/249 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/249
2024 05 31 2024/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Т
Шүүгдэгч А.Ч, Б.О нар нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ч, Б.О нарт холбогдох эрүүгийн 2425000530157 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч А.Ч нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын *** тоот өрөөнд Б.О Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 87.5 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, үргэлжилсэн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын *** тоот өрөөгөөр үйлчлүүлэхдээ “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol /-ын агууламжтай бодисыг Б.О-тай үйлдлээрээ санаатай нэгдэж куртикний дотор халаасанд хийж хадгалсан,
Б.Ор нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн *** тоот хашаан дотроос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт цэвэр жин 0.2067 грамм “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хадгалсан, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын *** тоот өрөөгөөр үйлчлүүлэхдээ А.Ч-д өгсөн, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын *** тоот өрөөгөөр үйлчлүүлэхдээ “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг А.Ч-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж куртикны дотор халаасанд хийж хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ч-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч Б.О-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ч мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 3-7-р тал/
2. А.Ч, Б.О нараас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестерийн сорил авсан тэмдэглэл, /хх-н 9-13-р тал/
3. Гэрч Т.Б-ын “2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орой 19-20 цагийн орчим аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв дээр хувийн ажлаар явж байхад миний хариуцсан багт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын жижүүр У гэж хүн над руу утсаар яриад манай буудлын *** тоот өрөөнд 2 залуу янз бүрийн юм хэрэглээд байх шиг байна гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь юу хэрэглээд байгаа юм бэ гэж асуусан чинь би сайн мэдэхгүй байна. Жирийн тамхины үнэр биш. Их муухай үнэртэй юм татаад байна. Анх буудалд орохдоо зүгээр байсан юм. Гэтэл одоо нүд нь сонин болсон байна. Хүмүүсийн ярьдаг өвс, хар тамхи татаад байгаа юм биш биз дээ гэж хэлсэн" гэх мэдүүлэг, /хх- н 17-18-р тал/
4. Гэрч Ц.Б-ийн “2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэр хорооллын хэсэг дээр үүрэг гүйцэтгэж байхад хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Б ажил руу утсаар ярьж гэр хорооллын эцсийн буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “Б” буудалд сэжигтэй этгээдүүд байна гэнэ. Чи очоод шалгаад өг. Би өөрөө хотын төвд ажилтай явж байна гэсэн. Үүний дагуу “Б” буудалд очиход буудлын жижүүр эмэгтэй манай буудлын *** тоот өрөөнд сэжиг бүхий 2 залуу байна. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байж магадгүй байна гэж хэлсэн. Үүний дагуу *** тоот өрөөнд ороход О, Ч гэж хоёр залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс гадна мансуурсан мэт зүйл хийж байсан. Буудлын ширээн дээр цагаан өнгийн тугалган цаасыг хуйлж ороож тавьсан байсан. Би буудлын өрөөнд байсан хоёр залуугаас та хоёрын хэрэглэсэн мансууруулах төрлийн ургамал хаана байна гэж асуухад Ч гэж залуу тэнд өлгүүрт байгаа куртикний халаасанд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь куртикний халааснуудыг үзэхэд тухайн куртикний дотор талын энгэрийн халаасанд цагаан өнгийн гялгар ууттай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл байсан. Тийм болохоор цагдаагийн жижүүрт дуудлага мэдээлэл өгсөн” гэх мэдүүлэг. /хх-н 20-21-р тал/
5. Гэрч Б.У-ын “Тухайн хоёр залуу анх буудалд орохдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл саруул байсан. Намайг тэр хоёр залууг буудлын өрөөнд оруулж өгөөд цэвэрлэгээ хийгээд явж байхад өрөөнд ороод их удалгүй зодоон хийгээд байгаа юм шиг чимээ гараад байхаар нь би очоод хаалгыг нь тогшсон чинь нөгөө хоёр залуу пиво оруулж ирээд ууж байсан. Тамхи татаад өрөө нь цэв цэвэрхэн тамхины утаа болсон байсан...Гэтэл 40-50 минутын дараа дахин *** тоот өрөөний залуучууд дахин зодоон хийгээд байх шиг чимээ гараад байхаар нь дахин хаалгыг нь тогшоод орсон чинь нэг залуу нэмэгдээд ирчихсэн гурвуулаа пиво уугаад сууж байсан. Тэгээд гурвуулаа нэлээд согтсон шинжтэй байхаар нь юу уугаад ингэж хурдан согтдог юм болоо гэж бодсон. Тэр үед эхэлж буудалд орсон хоёр залуугийн нэг нь сүүлд ирсэн залуутайгаа хэрүүл хийгээд, сүүлд ирсэн залуу нь гараад явсан. Хэсэг хугацааны дараа дахин зодоон хийж байгаа юм шиг л юм цохиж, пид пад хийх чимээ гараад байхаар нь өрөөнд нь яваад орсон чинь нөгөө хоёр залуугийн нүүр нь аймар улаан болоод согтолтын зэрэг өндөр хүмүүс аймар харагддаг шүү дээ. Яг тийм болсон байсан. Буудлын өрөөний шал заваарсан байхаар нь би цэвэрлэх гэсэн чинь нөгөө хоёр залуу яахын зүгээр эгч, зүгээр гээд байсан. Тэгэхэд ширээн дээр хажуу бөөрийг нь цоолж, цаасаар гуурс хийж гаргасан зүйл байсныг нимгэн шар царайтай залуу нь шүүрч аваад халаасандаа хийсэн. Тэр үед би хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Б буудалд байгаа хоёр сэжигтэй залуугийн талаар мэдээлэл өгсөн. Тэгээд би тэр хоёрт та нар юу хэрэглээд байгаа юм бэ. Би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь зүгээрээ эгч ээ, одоо яах ч үгүй гэж хэлээд гадуур хувцаснуудаа өмсөөд буудлаас гарахаар нь би явж байна гэж бодоод байж байхад нөгөө хоёр залуу бэлэн гоймон аваад эргээд ороод ирсэн. Орж ирээд удаагүй байхад нь цагдаа нар ирсэн. Манай буудалд эхлээд орсон хоёр залуу удаагүй өрөөнд түжигнээд байсан. Уг нь хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ гэж бодоход тодорхой хугацаа өнгөрдөг. Гэтэл энэ хоёр залуу эрүүл, саруул орсон мөртлөө түжигнээд байсан. Өрөө нь аягүй их утаа униар болсон байсан. Миний хамар сайн үнэр мэдэхгүй байгаа юм. Гар утсан дээрээ маш чанга дуутай дуу сонсож байсан бөгөөд хоорондоо тоглож байна гээд байсан. Үүнээс хойш 40-50 орчим минутын дараа дахин түжигнээд байхаар нь өрөөнд нь ороход нэг залуу нэмэгдээд ирсэн байсан бөгөөд тэр залуу буудалд эхэлж орсон хоёр залуугийн нэгтэй нь муудалцаад гараад явсан. Жирийн тамхи татахад ийм утаа гарч согтуу юм шиг болохгүй байх гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-н 34-36, 38-р тал/
6. Гэрч Б.А-ийн “юу болсон юм бэ гэж асуусан. Тэгэхэд Б.О “Ч бид хоёр буудалд байсан. Араас И.И ирээд бид гурав өвс сорсон. И.И-ийг гарч яваад удаагүй цагдаа нар ирсэн. И.И цагдаа дуудсан юм шиг байна лээ. А.Ч бид хоёр цагдаад өвсөө И.И-ээс авсан гээд худлаа хэлчихсэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг. / хх-н 41-42-р тал/
7. Сэжигтэн И.Иийн “О над руу утсаар яриад гэр хорооллолд байдаг “Б” буудалд Ч бид хоёр хамт байна, хүрээд ир гэж дуудсан. Тэгээд бид тэр хоёр дээр яваад очсон. Намайг тэр хоёр дээр очиход буудлын 3 давхарт хойд зүгт харсан хаалгатай өрөөнд тэр хоёр пиво уугаад өвс татаад байж байсан. Би ороод О-тай юм ярьж байгаад маргалдаад гэртээ харилаа гээд гараад явсан. Намайг яваад удаагүй байхад цагдаа ирээд тэр хоёрыг барьсан юм байна лээ. Тэгсэн О, Ч хоёр гадуур хүмүүст И бид хоёрыг цагдаад барьж өгсөн гээд яриа гарсан байна лээ. Би тэр хоёрт өвс өгөөгүй, намайг очиход тэр хоёр ширээн дээрээ гялгар ууттай өвс тавьчихсан, усны сав цоолоод бонго хийчихсэн, өвсөө татаад, пиво ууж байсан” гэх мэдүүлэг. /хх-н ***0-р тал/
8. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 562 дугаартай “Ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “А.Ч /**********/ 2023.12.26” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт. /хх-н 59-60-р тал/
9. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 561 дугаартай “Ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “О 12.26” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт. /хх-н 65-66-р тал/
10. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 563 дугаартай “Хэргийн газраас хураан авсан ургамал мэт зүйл гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн нунтаг зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “Хэргийн газраас хураан авсан ургамал мэт зүйл" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 122,5 гр, цэвэр жин 87,5 гр байна” гэх дүгнэлт. /хх-н 71-72-р тал/
11. Яллагдагч А.Ч-гийн “Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Б.О халааснаасаа өвс гаргаж ирээд хэрэглэх үү гэхээр нь хэрэггүй юм биш үү гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт яваад гэр хорооллын эцсийн буудал дээр байдаг “Б” буудалд өрөө аваад орж пиво уусан. Б.О бид хоёрыг буудалд байхад И.И над руу утсаар яриад хаана байгаа юм бэ уулзах уу гэхээр нь тэгье гэж хэлээд байгаа газраа хэлсэн. И.И ирээд хамт пиво уусан. Пиво ууж байхдаа Б.О-д байсан өвсийг хэрэглэсэн” гэх мэдүүлэг. /хх-н 85-87-р тал/
12. Яллагдагч Б.О-ын “Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 10 дугаар сарын 01-ээс 05-ны өдрийн хооронд хашааныхаа өвсийг бухалдаж хурааж байхад манай хашаанд энэ өвс ургасан байсан. Өмнө нь манай хашаанд мэр сэр ургаж байсан юм. Бухалдсан өвсөө хаях гэж байхдаа жоохон өвс байхаар нь гялгар уутанд хийж аваад амбаарт байсан өмсдөггүй хувцсандаа хийж хадгалж байсан” гэх мэдүүлэг. /хх-н 95-97-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “А.Ч нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын *** тоот өрөөнд Б.О-аас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 87.5 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, тус өдрөө үргэлжилсэн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын *** тоот өрөөгөөр үйлчлүүлэхдээ “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol /-ын агууламжтай бодисыг Б.О-тай үйлдлээрээ санаатай нэгдэж куртикний дотор халаасанд хийж хадгалсан, Б.О нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн *** тоот хашаан дотроос 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт цэвэр жин 0.2067 грамм “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн мөн үргэлжилсэн үйлдлээр бэлтгэсэн “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг тус тоотод байх амбаар доторх өмсдөггүй хувцсандаа хийж 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хадгалсан, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын *** тоот өрөөгөөр үйлчлүүлэхдээ “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг А.Ч-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж куртикны дотор халаасанд хийж хадгалсан мөн “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын *** тоот өрөөгөөр үйлчлүүлэхдээ А.Ч-д өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-д 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Б.О-д 1 жил 8 сарын хорих ял тус тус оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ургамлыг устгах нь зүйтэй.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч цаашид энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй гэж өөрөө хэлж байна. Шүүгдэгч А.Ч-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсвэл зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжтой” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийв.
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршигийн талаар:
-Шүүгдэгч Б.О нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн *** тоот хашаан дотроос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 0.2067 грамм “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
-2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан,
-2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын *** тоот өрөөнд А.Ч-д өгсөн,
-2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын *** тоот өрөөгөөр үйлчлүүлэхдээ “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг куртикны дотор халаасанд хийж хадгалсан,
-А.Ч нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын *** тоот өрөөнд Б.О-аас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 87.5 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
-2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэн буудлын *** тоот өрөөгөөр үйлчлүүлэхдээ “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol /-ын агууламжтай бодисыг куртикний дотор халаасанд хийж хадгалсан үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.О нь хууль бус болохыг мэдсээр байж, шууд санаатай үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч А.Ч нь хууль бус болохыг мэдсээр байж, шууд санаатай үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна. Иймд шүүгдэгч А.Ч, Б.О нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол, хор уршиг учраагүй боловч хуулиар хориглосон бодисыг агуулсан ургамлыг бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн, олж авсан нийгэмд аюултай үйлдэл хийсэн байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ч, Б.О нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
2. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч А.Ч, Б.О нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн, гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргасан боловч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзвэл шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 87.5 грамм жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн А.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ш овгийн Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.О-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч, Б.О нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 87.5 грамм жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС