| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0115/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/119 |
| Огноо | 2024-08-26 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/119
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д,
Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
Шүүгдэгч Ш.У, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-ийн А, Х овгийн Ш-ийн У нарт холбогдох 2428000230155 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь “Ч” ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа уг компаниас 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр баталсан Ажлын байрны тодорхойлолтын 4 дэх хэсэгт заасан “Жолооч өөрийн эзэмшиж буй авто машины эмх цэгц, цэвэрлэгээ техникийн болон дагалдах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж засвар үйлчилгээг цаг тухай бүрд нь хийнэ” гэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсэгт заасан “...өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэх хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Алт” ХХК-ийн уурхайн бүсэд байрлах машин хучлагын талбайд тоормос ажиллагаагүй “North Benz” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг болгоомжгүй үйлдлийн улмаас урагш хөдөлгөж уг тээврийн хэрэгслийн өмнө талд зогсож байсан Б.М-ыг мөргөж “North Benz” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийн арын хэсэгт хавчуулан амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ш.У нь “Ч” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасан “...Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, мөн хуулийн 28.1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх заалт, "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.3-д “Шинээр ажилд орсон ажилтан, үйлдвэрлэлийн сургалт, дадлага хийхээр ирсэн оюутан, суралцагчдад тэдний ажилласан жил боловсролын түвшинг харгалзахгүйгээр урьдчилсан зааварчилга өгнө”, 4.7-д “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг ажилтны ажилладаг хэсэг, цех, тасаг, ажлын байр өөрчлөгдөх үед, мөн ажилд шинээр орсон болон үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирж, урьдчилсан зааварчилга авсан хүмүүс, оюутан сурагчдад өгнө”, 4.8-д “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх, тээвэрлэх машин механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэрэг болно”, 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт “Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлага MNS 6278:2011 Монгол Улсын стандартын шаардлагыг хангаж ажиллаагүй байна”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS 4969:2000 Монгол Улсын стандартын шаардлагыг хангахгүй байна”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандарт зөрчигдөж, "Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлага” MNS 6278:2011 Монгол Улсын стандартын 7.2 дахь хэсэгт “Хүнд даацын автотээврийн хэрэгслийн тоормосны систем, гэрэл дохиоллын хэрэгслүүд бүрэн, найдвартай ажиллагаатай байна”, 7.5.1-д “Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд 5 метр секундээс багагүй, ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэх хүч 30 килограммаас ихгүй, зогсоолын тоормос нь 16 хувийн налууд бүрэн ачаатай автомашиныг хөдөлгөөнгүй барьж байх шаардлагатай. Зүтгүүр автомашин, чиргүүл, хагас чиргүүлийн тоормос нь бүрэн ажиллагаатай, бүх дугуйндаа зэрэг барьж байх, шаардлагатай хэсгүүдэд тавьсан шаардлага хангагдаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна” гэх хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүйн улмаас тус компанид жолооч ажилтай Д.А нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Алт” ХХК-ийн уурхайн бүсэд байрлах машин хучлагын талбайд тоормос ажиллагаагүй “North Benz” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг болгоомжгүй үйлдлийн улмаас урагш хөдөлгөж уг тээврийн хэрэгслийн өмнө талд зогсож байсан Б.М-ыг мөргөж “NorthBenz” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийн арын хэсэгт хавчуулагдан амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ш.У, Д.А нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Ш.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйлсийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өгсөн мөнгөн дүн дээр ач холбогдол өгч байна. Мөнгө чухал биш байна. Мянга мөнгө байсан ч миний нөхрийг босгоод ирэхгүй. Тэр үед ХАБ нь яагаад ажлаа хийгээгүй юм бэ?, жолооч нь яагаад анзааргатай байгаагүй юм бэ?, манай нөхөр хучихыг хүлээх юм бол ээлжээ хурдан солих боломжгүй учраас өөрөө хучлагаа хийдэг гэж хэлж байсан. Тэгвэл компанийн зүгээс яагаад хучдаг хүмүүсийг хангалттай гаргаж өгөөгүй юм бэ?. ХАБ нь яагаад тээврийн хэрэгслээсээ битгий буу гэж зааварчилгаа өгөөгүй юм бэ?. Бараг өөрөө буугаад үхсэн гэж хэлээд байна. Хохирол барагдуулсан гэдгийг ямар их хэлдэг юм бэ?. 22,000,000 төгрөг нь хохирогчийн цогцсыг бидэнд өгөөд авч явахад гарсан зардалд компаниас гаргаж өгсөн байх гэж ойлгож байна. Нөхрөө алдсан, үр хүүхдээ алдсан хүний хувьд үгээр хэлэхгүй хохирол, гомдол байгаа. Гэхдээ хохирол төлбөрийг хуулийн хүрээнд төлсөн учраас гомдолгүй гэж хэлсэн. Нөхөр маань байсан бол энэ 2 хүнийг яллуулах гээд яах вэ? л гэх байсан байх. Бэлнээр 50,000,000 төгрөг, Д.А-аас 30,000,000 төгрөг, мөн оршуулгын зардалд 22,000,000 төгрөгийг авсан ба нэмээд үзэхэд 100,000,000 гаран төгрөг болж байна. Гэхдээ өгсөн мөнгийг бодохоор 94,000,000-95,000,000 төгрөг болж байсан. Нарийн бодоогүй. Мөнгөний тоог чухалчилмааргүй байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Харин талийгаач нөхөр 2023 оны 11 дүгээр сар хүртэл “Таван толгой” ХХК-д том оврын Дамп гэх машины оператор хийж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг тээврийн ХХК-д ажилд орсон. Харин 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нас барсан талаар мэдсэн... Би гомдолтой байна. Хууль журмын дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 50-56 дахь тал/
Гэрч Ч.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 12 дугаар сарын 14-ний орой 18 цагаас харуулын 37 дугаар постын ээлжээр солигдон харуулын постон дээр үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд харуулын постон дээрээ үүрэг гүйцэтгэж байхад 00 цаг 55 минутад нэг жолооч ах гүйж ирээд хүн машины завсар хавчуулагдчихлаа эмнэлэг дуудаад өгөөч гээд ирсэн. Тэгээд би шууд станцаараа харуулын шалгантай холбогдоод хүн машинд хавчуулагдсан талаар мэдээлсэн. Дараа нь уулыг хариуцсан /диспичер/ хүнд мэдэгдсэн. Тэгээд би осол болсон газар очиход хавчуулагдсан жолооч газар хэвтэж байсан. Харин хажууд нь надад мэдээлэлдэг жолооч болон аваар гаргасан жолооч нь осолд орсон жолоочоо тэвэрсэн байдА газар сууж байсан. Тэгээд 01 цаг 05 минутын үед ХАБ-ын ажилчин 2 хүн ирээд 01 цаг 10 минут багцаа” М” ХХК-ийн эмч эмнэлгийн машинтайгаа болон харуул хамгаалалтын манай дарга Г нар ирсэн. Тэгээд зөндөө хүмүүс ирсэн ба машинуудын хөдөлгөөн хийхээр харуулын пост руугаа явсан. Тэгээд харуулын постон дээрээ очиход араас шууд эмнэлгийн машин хөдлөөд уурхайн хэсгээс гараад явсан. Би цуваанд зогсож байсан машинуудыг аюулгүй байдлаа сахих талаар хэлээд 30 минутын дараа багцаа харуулын пост дээрээ ирэхэд Г дарга цагдаа нарыг дагуулаад ирсэн ба зэрэгцээд талийгаач ах нь гээд нэг хүн ирсэн. Тэгээд уурхайн бүх хөдөлгөөнийг зогсоосон. Харин би харуулын пост дотроо ороод станцаа чагнаад суусан. Маргааш өглөө нь 06 цаг 50 минут гээд ээлж солигдохдоо тухайн хүнийг нас барсан талаар мэдсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дахь тал/
Гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө намайг унтаж байхад манай шалган нэвтрүүлэх постны харуул Э нь гар утсаар залгаад 37 дугаар постод аваар гарсан талаар мэдэгдээд эмч гар утсаа авахгүй байгаа талаар хэлээд байж байхад мэдээд мэдээлэл дамжуулах ажилтан маань станцаар шалган нэвтрүүлэх харуул Э-тэй давхар холбогдож байсан. Харин би шууд хувцсаа өмсөөд өрөөнөөс гарах гэж байхдаа мэдээ мэдээлэл дамжуулах ажилтныг эмнэлгийн машины жолооч Ж-ийг яарА машиныг бэлдүүлэх талаар хэлсэн. Тэгээд гарааш руу ороод өөрийн машиныг асаагаад хажууд байрлах эмнэлгийн машины гараашны хаалгыг онгойлгоод асаах гэтэл түлхүүр нь байгаагүй. Харин сувилагч гарч ирэхээр нь хэрэгтэй юм юу байгаа талаар асуугаад байж байхад шалган нэвтрүүлэх байрны харуул эмчийг дагуулаад ирэхээр нь би шалган нэвтрүүлэх харуулыг сувилагчийн хамт эмнэлгийн өрөө рүү явуулсан. Тэгээд байж байхад эмнэлгийн жолооч Ж ирээд машинаа асаагаад гараашнаас би дагуулж хөдлөөд замаараа сувилагчийг суулгаад уурхайн бүс рүү хөдөлсөн. Тэгээд харуулын 37 дугаар пост дээр ирэхэд харуул хойшоогоо улаан дохиур модоор дохиод харуулын постыг дөнгөж эргээд осол болсон газар байсан. Тэгээд эмч, сувилагч хоёр осол болсон гэх газар руу гүйгээд харин жолооч машины араас нацилка буулгаж ирээд араас нь гүйсэн. Тэгээд удалгүй хүмүүс нацилкан дээр осолд өртсөн гэх жолоочийг өргөөд эмнэлгийн автомашинд хийгээд аваад явсан. Харин тухайн ослыг хийсэн гэх жолоочийг олоод машин дотроо суулгаад хоёулаа араас нь дагаад явъя гэж хэлж суулгаад эмнэлгийн машины араас хөдөлсөн. Тэгээд осол болсон гэх газраас хөдлөөд засмал зам руу орох гэж байхад эмнэлгийн машин зогссон. Тэгэхээр нь би буугаад жолооч дээр нь гүйж очиход эмч сувилагч хоёр ардаа харин эмнэлгийн машины жолооч осолд орсон жолооч нас барсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлгийн машины хойд хаалгыг онгойлгоход эмч, сувилагч хоёр бууж ирээд бас нас барсан талаар хэлээд мэдэгдэх хүмүүст нь хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд би Гурвантэс сумын Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... Тухайн хучилтын компани нь хучилтын хэсгийг хариуцаж ажилладаг. Харин манай харуул хамгаалалтын зүгээс гэвэл тээврийн хэрэгсэл болон техникүүдийг хооронд нь осол авааргүй зорчуулах тал дээр, харин тухайн газрын нийтэд нь хариуцах хүн гэвэл “М” ХХК-ийн ХАБ хариуцах байх гэж бодож байна. Хучлагын хүмүүс хучих ёстой. Харин сүүлийн үед автомашин ихсээд хучлагын хүмүүсээр хучуулах хөдөлгөөн хязгаарлагддаг. Жолооч нар өөрсдөө хучаад явдал хурдан байдаг гээд өөрсдөө хучдаг болсон байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дахь тал/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад “М” ХХК-ийн уурхайн хучилтын хэсэгт машиндаа хонох гээд байж байхад гэнэт гадаа хүн орилох чимээ гараад байхаар нь машинаасаа гараад ирэхэд миний хажууд байсан талийгаачийн машиныг А ах хөдөлгөөд тэгээд А ах машины хойд хэсэг рүү гүйхээр нь би араас нь дагаад гүйхэд талийгаачийг А ах толгой хэсгийг нь тэвэрсэн байдалтай байсан. Тэгээд удалгүй жолооч нар тал талаас гарч ирсэн. Харин би талийгаачийн ах Баяндалай ахыг мэддэг учир тухайн хүн рүү шууд залгаж дүү чинь машинд мөргүүлсэн байна. Та хурдан ирээрэй гээд гар утсаа тасалсан. Тэгээд байж байхад эмнэлгийн машин болон харуулууд эмч нар ирээд эмч ирж үзээд шууд авч явдаг орон дээрээ хэвтүүлээд аваад явсан... Тухайн бүсэд хучлагын ХХК-ийн хүмүүсээр хучлага хучуулах ёстой байдаг. Харин тухайн орой хучлагын талбай хэсэг дүүрч шууд машинаа параклах ёстой болсон. Бид нарт шаардлагыг хучлагын ХХК-аас болон уурхайгаас хяналт тавьдаг. Харин хучлагын хүмүүсээр хучуулаад бид нар доор нь аюулгүй дүрэмт хувцсаа өмсөөд тороосыг гүйлгэж гаалийн байцаагч лацаа тавихад бэлэн болгоод хөдөлдөг.” /1 дүгээр хавтаст хэргийн 97-99 дэх тал/
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би “М” ХХК-ийн ажилчдын байран дээрээ амарч байхад 01 цаг 03 минутад дуудлага ирсэн. Тэгээд тус дуудлага руу сувилагч хамт түргэний машинаар уурхайн осол болсон хэсэг дээр очсон. Тус газар харуулын 37 дугаар постын хажуу талын хучлагын хэсэг байсан. Тухайн газар очиход нэг хүн хурдлаарай хурдлаарай энд гээд дагуулаад осолд орсон хүн дээр аваачсан. Тухайн осолд орсон хүн газар хэвтсэн нэг хүн толгой хэсгийг нь тэвэрсэн байдА байж байсан. Би осолд орсон хүнд үзлэг хийхэд судасны лугшилт маш сул, даралт тодорхойлогдохгүй байсан. Харин гадаа маш хүйтэн байсан тул эмнэлгийн машинд оруулж өвчин намдаах зүрхний үйл ажиллагаа дэмжих тариаг хийх гэж байтал амнаас нь цустай хөөс гараад, бас хамрын зүүн талаас цус гарсан. Нас барахын өмнөх преагонал / нас барахын өмнөх үе шат/ ийм байдалтай байсан. Тухайн хүнд үзлэг хийгээд хүүхэн харааг нь үзэхэд хоёр талын хүүхэн гэрлийн урвалгүй, тэлсэн, захын судас болон артерийн даралт тодорхойлогдохгүй болсон. Энэ үед осолд орсон хүнийг нас барлаа гэж тодорхойлсон.” /1 дүгээр хавтаст хэргийн 113-115 дахь тал/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад “М” ХХК-ийн уурхайн хучилтын хэсэгт машиндаа хонох гээд байж байхад гэнэт гадаа хүн орилох чимээ гараад байхаар нь машинаасаа гараад ирэхэд А гээд манай ХХК-ийн жолооч хүн дуудаарай гээд орилох шиг болсон. Тэгээд яваад очиход талийгаач А жолооч тэгээд хоёр хүн байсан. А жолооч талийгаачийг тэврээд хүн дуудаарай гээд орилоод байсан. Харин би хүн дуудах гээд харуул руу гүйгээд очоод хэлэхэд харуул мэдсэн эмч дуудсан талаар хэлсэн. Тэгээд би жолооч С дээр очиж хаалгыг нь тогшиж гараад ирээрэй гээд хэлэхэд С дүү явж бай араас чинь очъё гэхээр нь би буцаад осол болсон газар очсон. Тэгээд байж байхад эмнэлгийн машин болон харуулын машин эмч гээд хүмүүс ирсэн. Тэгээд эмч талийгаачийг нацилкан дээр хэвтүүлээд машиндаа оруулаад аваад явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал/
Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 08 цагаас ажилчдаа Нарийн сухайтын хучлагын талбай, “Б” ХХК-ийн хучлагын талбай, Хүрэн толгойн уурхайн хучлагын талбай гээд 3 газар руу хүмүүсээ хүргэж өгдөг. Өдөр 13 цагийн үед 3 талбай руу хоол хүргэж өгч ажилладаг. Орой 18-19 цагийн хооронд шөнийн ээлж солиод шөнийн 00 цагт шөнийн хоол хүргэж өгдөг. Тэгээд шөнө 2 цаг тутамд эргэлт хийж шалгадаг. “М” ХХК-ийн хүрэн толгойн уурхай, Нарийн сухайтын уурхай хоёр шөнө ажилладаг. Харин 2023 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө “М” ХХК-ийн Нарийн сухайтын уурхайн хучлагын талбай хэсэгт нэг тээврийн жолооч машинд хавчуулагдсан байсан талаар 01 цагаас хойш мэдсэн. Жолооч нар нь бүтээлгийн тавцангийн хажууд очсоны дараа машинаасаа буугаад багажаасаа бүтээлгэн гаргаж өгөх ёстой. Өөрөөр буух шаардлага байхгүй. Манайд аюулгүй ажиллагааны дэвтэр байгаа. Харин манай ХХК-д аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн уурхайнууд нь зааварчилгаа өгдөг. Тухайн хүн нь гэрэлтүүлэггүй газар бүтээсэн машины хажууд очиж хулгайгаар өөрөө машинаа хучиж тухайн газраас эрт хөдлөх гэж тийм зүйл хийж байгаад машин дунд хавчуулагдсан байх гэж бодож байна. Тухайн хүн нь зогсох ёсгүй газар зогссон байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 127-129 дэх тал/
Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шивээхүрэн гааль дээр ХХК-ийн автомашины бүрдүүлэлт хийгээд явж байсан. Харин орой кемп дээрээ 22 цаг өнгөрөөгөөд ирээд унтаж байхад шөнө манай ХХК-ийн ХАБ У ах намайг сэрээгээд “М” ХХК-ийн хучлагын талбайд хоёр машин хоорондоо мөргөлдөөд хүн нь муу байна гэж хэлсэн. Манай ажилтан Б болон ХАБ У нар тухайн осол болсон гэх газар руу явсан. Тэгээд би өдөр маш их ажилтай байсан тул буцаад унтсан. Харин маргааш өглөө 07 цаг өнгөрөөгөөд босоход ХАБ У осолд орсон хүн эмнэлгийн тусламж авч явах замдаа нас барсан талаар хэлсэн. Тухайн талийгаач залуугийн барьж байсан 020 гаалийн дугаартай тээврийн хэрэгслийг Тарваа овогтой Нямдорж унаж эзэмшдэг байсан... Тэгээд тухайн 020 гаалийн дугаартай тээврийн хэрэгслийг кемп дээрээ байлгаж байхад талийгаачийн ах нь гээд манай ХХК-ийн жолооч Буяндалай манай дүү жолооч энэ 020 гаалийн дугаартай тээврийн хэрэгслийг унуулж болох уу гээд ХАБ У болон хятад талын менежерээс зөвшөөрөл авсны үндсэн дээр талийгаач нь 020 гаалийн дугаартай тээврийн хэрэгслийг унаж нүүрс тээврийн замд ажиллаж эхэлсэн. Харин тухайн залуутай уулзаж байгаагүй учир сайн мэдэхгүй... Манай “Ч” ХХК-д өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа байдаг. Жолооч нарт тус бүрд нь гаргаж өгөөд тухайн жолооч нар өглөө ажилд гарахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаандаа гарын үсгээ зурсан зургаа Вэ Чатын групп дээр байрлуулсан байх ёстой. Манай “Ч” ХХК-ийн ХАБ У хяналт тавина. ХАБ У аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж гарын үсэг зуруулаад жолооч нарыг хөдөлж болно гэдэг. Тухайн өдөр буюу 223 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр хүртэл талийгаач болон тээврийн жолооч А нар нь уурхайн бүсэд байсан тул М уурхайгаас хяналт тавьж багажаар үлээлгэх ёстой. Манай ХХК-ийн зүгээс тээврийн хэрэгсэл Хятад улсад гарсан тохиолдолд засвар үйлчилгээг нь хийгээд өгдөг. Харин монголын тал дээр явж байхдаа жолооч нар өөрсдөө тээврийн хэрэгслээ шалгаад хөдлөх ёстой.” /1 дүгээр хавтаст хэргийн 130-132 дахь тал/
Шүүгдэгч Ш.У мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Хэргийн хувьд осол гарч хүн нас барсан байдаг. Миний хувьд анхан шатны сургалт ороогүй ч анхан шатны аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байдаг. Жолооч эвдрэлийн талаар мэдээлэхэд бид нар засварын баг гаргаж засвар үйлчилгээг бол хийдэг. Жолооч А-ын хувьд хашир туршлагатай сайн жолооч. Миний хувьд би талийгаачийн үхэлд эс үйлдэхүйгээр буруутгагдаж байгаа боловч би огт ажил хийгээгүй биш тодорхой хэмжээнд ажил хийж гүйцэтгэсэн. Энэ талаар баримтаа гаргаж өгнө. Хилийн тээврийн хувьд бид нар өдөр бүр уулзаад байж чаддаггүй байнгын холбоотой байж эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд ХАБ менежер зэрэгт мэдэгдэж кемпийн байранд ирж засвар үйлчилгээгээ хийдэг. Тээвэр хийж байх үедээ WE чатаар холбогдож өдөр бүр аюулгүй арга хэмжээний зааварчилгаан дээр гарын үсэг зурж дундын чат группт байрлуулж мэдэгдэж ажилладаг.” /хавтаст хэргийн 198-199 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач Б.М-ын биед олон хавирганы, элэг, уушгины задрал, хурц цус алдалт, цээжний баруун хэсэг ил шарх, баруун далны доод хэсэгт ил шарх, хэвлийн баруун ар хэсэгт язарсан шарх, хүзүүний баруун хэсгээс цээжний баруун дээд хэсэг хүртэл үргэлжилсэн нурууны баруун хэсэгт цус хуралт, цээжний баруун хэсгийг нийлэнхүйд нь хамарсан зулгаралт, аарцагны урд хэсэгт зулгаралттай бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Б.М-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт, дарагдлын үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл. Талийгаач Б.М-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь нас барах үед үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаач Б.М нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач Б.М нь олон хавирганы хугарал, элэг, уушгины задрал, хурц цус алдалт, цээжний баруун хэсэг ил шарх, баруун далны доод хэсэгт ил шарх, хэвлийн баруун ар хэсэгт язарсан шарх эдгээр хавсарсан гэмтлийн улмаас хурц цус алдалтанд орж нас барсан байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 158-166 дахь тал/
Хөдөлмөрийн улсын ахлах байцаагч Н.Батцэцэгийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт а. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь заалтад (“үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлд өртөхийг) гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс Норд бенз загварын ... улсын дугаартай авто машины жолооч болох амь хохирогч Ба овогтой М нүүрс хучилтын талбайд машиныхаа арын чиргүүл хэсэгт байхдаа хоёр машины дунд хавчуулагдаж нас барсан болох нь тогтоогдож байгаа тул үйлдвэрлэлийн осол мөн.
Хариулт б. Сэжигтэн, гэрчийн мэдүүлгүүдээс Норд бенз загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодож, Нарийн сухайт уурхайн хучлагын талбайд зогсож байхдаа амь хохирсон Ба овогтой М нь тухайн ослын үед хөдөлмөрийн аюулгүй байдлын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааврыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариулт в. Норд бенз загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А-ын мэдүүлэгт /... хойт орлуугаа өндийгөөд ууттай хувцсаа авах гэтэл машин гэнэт урагшаа хөдлөх шиг болсон. Тэгээд би шууд тоормосоо гишгэхэд тоормос ажиллахгүй машин урагшаа хөдөлсөн хэвээр байсан.../ гэжээ. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын Шинжээч, Үзлэгийн инженер Н.Отгонбаярын дүгнэлтэд /...... тээврийн хэрэгсэл нь "Зогсоолын тоормос зогсохгүй".../ гэжээ Сэжигтний мэдүүлэг болон Шинжээчийн дүгнэлтээс техникийн бүрэн бүтэн, аюулгүй байдал алдагдсан гэж үзэх үндэслэлтэй. Д.А нь 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр баталсан Ажлын байрны тодорхойлолтын 4 дэх хэсэгт /Жолооч өөрийн эзэмшиж буй автомашины эмх цэгц, цэвэрлэгээ техникийн болон дагалдах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж засвар үйлчилгээг цаг тухай бүрд нь хийнэ/ заасан үүрэг хэрэгжээгүй тоормос ажиллагаагүй болсон байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7. дахь /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;/ заалт зөрчигдсөн гэх үндэслэлтэй байна. Тухайн осол нь Монголын алт М ХХК-ийн уурхайн бүсэд болсон байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь (Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна.) заалтад заасан байдаг. Энэ хүрээнд “Монголын алт М” ХХК, “Ч” ХХК нарын хооронд 2023 оны 03 сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар Нүүрс тээвэрлэлтийн гэрээ хийсэн байна. Гэрээний 9-д тээвэрлэгч талаас аюулгүй ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх талаар заалтууд тусгагдсан байна. Үйлдвэрлэлийн орчин болох Монголын алт М ХХК-аас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргийг хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн, нүүрс ачилт тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар, эрсдэлийн үнэлгээ, зааварчилгаа өгсөн бүртгэл зэрэг нь нотлох баримтуудаар нотлогдож байна. Хавтас хэрэгт авагдсан материалд “Ч” ХХК-аас Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөдөлмөрийн дотоод журам, Дотоод хяналт шалгалтын комисс томилох тухай Т-23/11-06 тушаал, Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам, 2023 оны 4 улирлын дотоод хяналт шалгалтаар хийгдэх ажлын төлөвлөгөө, Захирлын Т-23/11-06, T-23/09-02, T-23/11-07, T-23/11-05, T-23/11-02, тушаал, Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, Холбогдогч нарын Хөдөлмөрийн гэрээ, тушаал, ажлын байрны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд, АА-ны санамжтай танилцсан бүртгэлүүд, “М М” ХХК, “Ч” ХХК нарын хооронд 2023 оны 03 сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар Нүүрс тээвэрлэлтийн гэрээ, “Э” ХХК, “Ч” ХХК нарын хооронд байгуулсан Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ, цахим гүйлгээний баримт, “И” ХХК, “Ч” ХХК нарын хооронд 2024 оны 1 сарын 12-нд байгуулсан Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтууд авагдсан байна. Тухайн хэрэг ослын үед “Ч” ХХК-ийн зүгээс нүүрс хучилтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны зааваргүй, урьдчилсан зааварчилга, сургалт хийгээгүй, эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажилласан талаар хавтаст хэргийн материалд баримт авагдаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4. /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;/, 28.1.8 дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалт, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм" MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.3 (Шинээр ажилд орсон ажилтан, үйлдвэрлэлийн сургалт, дадлага хийхээр ирсэн оюутан, суралцагчдад тэдний ажилласан жил боловсролын түвшинг харгалзахгүйгээр урьдчилсан зааварчилга өгнө.), 4.7 (Ажлын байран дахь анхан шатны зааварчлагыг ажилтны ажилладаг хэсэг, цех, тасаг, ажлын байр өөрчлөгдөх үед, мөн ажилд шинээр орсон болон үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирж урьдчилсан зааварчилга авсан хүмүүс, оюутан сурагчдад өгнө.), 4.8 (Ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах, журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэрэг болно.), 4.16 (Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө.) заалтууд зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хавтаст хэргийн материалд авагдсан “Норд бенз” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдал алдагдсан байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, “Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлага” MNS 6278:2011 Монгол Улсын стандартын шаардлагыг хангаж ажиллаагүй байна. “Э” ХХК, Ч ХХК нарын хооронд байгуулсан 23/29 тоот Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээг хийж, нүүрс хучилтын ажлыг Эмбрэйс ХХК-иар гүйцэтгүүлж байсан байна. Энэ гэрээнд нүүрс хучуулах тээврийн хэрэгслийн жолооч хэрхэн аюулгүй ажиллагаа хангах талаар Нарийвчлан зохицуулаагүй байна. Хавтаст хэрэгт авагдсан хучлагын талбайд ажиллах журам нь хучлага хучих ажилтнуудыг аюулгүй ажиллах талаар зохицуулсан бөгөөд жолоочийн үйлдэлтэй Холбоотой /тээврийн хэрэгслийн тэвш бүрэн хучигдсан үед хучлагын татлага уяаг тээшний доод болон бусад хэсэгт жолоочоор бэхлүүлнэ. / гэсэн заалт тусгасан байна. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь (Захиалагч, ерөнхий болон туслан Гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна.) заалтын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар тодорхой тусгасан асуудал байхгүй байгаа тул “Эмбрейс” ХХК-г хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дүрэм журам, заавар зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Амь хохирогч Ба овогтой М болон тээврийн жолооч Д.А нарын харьяалах аж ахуйн нэгж болох “Ч” ХХК-ийн “Нарийн сухайтын уурхайн бүсэд нэвтэрч байгаа нүүрс тэврийн жолооч нарт өгсөн аюулгүй ажиллагааны санамжтай танилцсан, хүлээн зөвшөөрсөн тухай бүртгэл” нь ажлын даалгавар, түүний дагуу өгсөн зааваргүй, гарын үсгээр баталгаажаагүй байгаа зэрэг нь “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS 4969:2000 Монгол Улсын стандартын шаардлагыг хангахгүй байна. “Э” ХХК, “Ч” ХХК нарын хооронд байгуулсан 23/29 тоот Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээнд “Эмбрэйс” ХХК нь “Ч” ХХК-ийн жолооч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх талаар үүрэг хүлээгээгүй. Хавтаст хэргийн материалд “Эмбрэйс” ХХК-аас өөрийн ажилтнуудад өдөр тутмын зааварчилгаа өгсөн баримт авагдсан байна. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын Шинжээч Үзлэгийн инженер Н.Отгонбаярын дүгнэлтэд /......... Зогсоолын тоормос зогсохгүй.../ гэсэн дүгнэлт гарсан байгаа тул тухайн осол гарахад техникийн хүчин зүйл нөлөөлсөн. Шууд шалтгаан нь “Норд бенз” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос ажиллагаагүй болж, тээврийн хэрэгсэл өнхөрснөөс Ба овогтой М хоёр тээврийн хэрэгслийн дунд хавчуулагдан амь хохирсон байна. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандарт зөрчигдөж, “Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлага” MNS 6278:2011 Монгол Улсын стандартын 7.2 дахь хэсэгт /Хүнд даацын автотээврийн хэрэгслийн тоормосны систем, гэрэл Дохиоллын хэрэгслүүд бүрэн, чиргүүлийн гар, чирэгч хэрэгсэл, холбогч эмээл зэрэг хэрэгслүүд техникийн хувьд бүрэн, найдвартай ажиллагаатай байна/, 7.5.1 дэх /Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд 5 метр секундээс багагүй, ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэх хүч 30 килограммаас ихгүй, зогсоолын тоормос нь 16%-ийн налууд бүрэн ачаатай автомашиныг хөдөлгөөнгүй барьж байх шаардлагатай. Зүтгүүр автомашин, чиргүүл, хагас чиргүүлийн тоормос нь бүрэн ажиллагаатай, бүх дугуйндаа зэрэг барьж байх шаардлагатай/ хэсгүүдэд тавьсан шаардлага хангагдаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна/ заалт зөрчигдсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ заалтын хүрээнд дээрх хууль болон стандартын шаардлагыг “Ч” ХХК-аас хангуулах чиг үүрэгтэй болно.” /1 дүгээр хавтаст хэргийн 179-184 дэх тал/
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт а. 4584 УНЛ: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад нэг, гуравдугаар тэнхлэг дэх дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, бүх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин хойд хоёрдугаар тэнхлэг дэх дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсохгүй. 4096БЧ: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад хоёрдугаар тэнхлэг дэх дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Бүх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин нэг, гуравдугаар тэнхлэг дэх дугуйнуудын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: 4584УНЛ: Урд салхины шил цацарч хагарсан, зүүн гар талын их комоороо байхгүй, урд буферийн зүүн гар талын урд булан сэтэрч хагарсан, урд нүүр бага зэрэг хагарч чихэгдсэн, агаарын хоолой урагдаж ханзарсан, хийн систем алдагдал ихтэй, зүтгүүрийн зүүн болон баруун гар талын хойд шаврын хаалт байхгүй, ухрах арааны гэрэл асахгүй. 4096БЧ: Зүүн гар талын хойд хэсгээрээ их хэмжээгээр ханзарч урагдсан мөн хойд талаасаа хоёрдугаар хаалга байхгүй цөмөрсөн /нэмэлт хэрэгсэл/ зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна. Хариулт б/. 4584УНЛ: Нэг, гуравдугаар тэнхлэг дэх дугуйнуудын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Явах анги, жолооны механизмын эд ангиуд хөдөлгөөнгүй бүрэн ажиллагаатай байна. Харин хойд хоёрдугаар тэнхлэг дэх дугуйнуудын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. 4096БЧ: Хоёрдугаар тэнхлэг дэх дугуйнуудын тоормосны хүчний зөрүү нь стандартын шаардлага хангаж байна. Харин нэг, гуравдугаар тэнхлэг дэх дугуйнуудын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Хариулт в/. 4584УНЛ: Хойд хоёрдугаар тэнхлэг дэх дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормос зогсохгүй, урд салхины шил цацарч хагарсан, зүүн гар талын их комоороо байхгүй, урд буферийн зүүн гар талын урд булан сэтэрч хагарсан, урд нүүр бага зэрэг хагарч чихэгдсэн, агаарын хоолой урагдаж ханзарсан, хийн систем алдагдал ихтэй, зүтгүүрийн зүүн болон баруун гар талын хойд шаврын хаалт байхгүй, ухрах арааны гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Хойд хоёрдугаар тэнхлэг дэх дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормос зогсохгүй, агаарын хоолой урагдаж ханзарсан, хийн систем алдагдал ихтэй, зүтгүүрийн зүүн болон баруун гар талын хойд шаврын хаалт байхгүй, ухрах арааны гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүд нь ашиглалтын явцад олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд салхины шил цацарч хагарсан, зүүн гар талын их комоороо байхгүй, урд буферийн зүүн гар талын урд булан сэтэрч хагарсан, урд нүүр бага зэрэг хагарч чихэгдсэн зэрэг эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн ослын үед нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх магадлА байна. 4096БЧ: Нэг, гуравдугаар тэнхлэг дэх дугуйнуудын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй, зүүн гар талын хойд хэсгээрээ их хэмжээгээр ханзарч урагдсан мөн хойд талаасаа хоёрдугаар хаалга байхгүй цөмөрсөн /нэмэлт хэрэгсэл/ зэрэг эвдрэл гэмтлүүд нь ашиглалтын явцад олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 143-151 дэх тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 434 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “Ба М 39/эр Гурвантэс сум 2023.12.15” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй. Цусанд бусад бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 171-173 дахь тал/
“Вендо” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46276 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “ “Beiben North Benz ...” загварын ... улсын дугаартай дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн: 2,770,900 төгрөг.” /1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 37-47 дахь тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/
Д.Аын хохирол төлбөр төлсөн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 234-242 дахь тал/
“Ч” ХХК-ийн амь хохирогч Бэсүд овгийн Баийн М /ИА84120837/-ын ажилд томилох захирлын тушаал, 1 хуудас баримт /2 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал/
“Ч” ХХК нь ХАБ Х овгийн Ш-ийн У /ИТ64062514/-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан 8 хуудас баримт /2 дугаар хавтаст хэргийн 58-65 дахь тал/
“Ч” ХХК нь жолооч Д.А-тай түрээсийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулсан баримт, ажил байдлын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 46-52 дахь тал/
Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 58-99 дэх тал/
“Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалууд /2 дугаар хавтаст хэргийн 66-79 дэх тал/
“Ч” ХХК-ийн хохирол төлбөр төлсөн баримт, ажил гүйцэтгэх гэрээ, захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 177-185 дахь тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дгийн шүүхэд гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 216 дахь тал/
“North Benz” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсэн талаарх баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 223-245 дахь тал/
Голомт банкны цахим гүйлгээний баримт /3 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал/
Хохирол хор уршигт мөнгө хүлээн авсан тухай баримт /3 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал/
Талийгаач М-ын оршуулгын зардалд “Ч” ХХК-аас олгосон зардлын жагсаалт /3 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.А, Ш.У нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон, шүүгдэгч Ш.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирол, төлбөрийн хувьд хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна гэх,
Шүүгдэгч Ш.У-ын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нь шүүгдэгч Ш.У-ын хувьд өөрт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт ямар нэгэн маргасан зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримттай холбоотой өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс маргасан зүйл байхгүй. Ш.У-ын хувьд үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Ш.У-т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байгаа. Шинжээчийн дүгнэлтээр Ш.Уын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний хувьд хийгдээгүй ажиллагаанууд нь эс үйлдэхүйн улмаас гэдэг байдлаар гарсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ш.У-ын хувьд “М” ХХК-ийн талбайд орж ажиллах ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байсан гэдгийг нэмж дурдъя гэх,
Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн зүгээс энэ хэрэг нь “Ч” ХХК-ийн машин засдаг хашаан дотор болсон. Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлт гарсан ба өмгөөлөгчийн зүгээс Д.А-ын тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байдлаа хангаагүй, үүнийг жолооч өөрөө хариуцах ёстой байсан гэж үзэж байна. Мөн Ш.У нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөн буруутай байна. Мөн амь хохирогч М нь хучлагаар машинаа хучих, тухайн талбайд буух эрхгүй байхад буусан зохих хэмжээний буруутай. 3 талын буруутай үйл ажиллагааны улмаас энэ харамсалтай хэрэг гарч нэг хүний эрдэнэт амь нас хохирсон гэж харж байна. Мэдээж хэдэн сая төгрөгөөр хүний амийг үнэлэх боломжгүй. Харин бид бодит хохирол болох оршуулгын зардал, мөн сэтгэцэд учирсан хохирол төлбөрийн талаар хэлэлцэж байгаа болохоос бүгд мөнгөөр хүнийг босгоод ирэхгүй гэдгийг ойлгож байгаа. Мөн хохирол төлбөрийн талаар асууж тодруулж байж энэ талаарх асуудлыг шийддэг гэдгийг бүгд хэлж байна. Д.А-ын хувьд хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг хэлж байна. Үүнээс төлөх ёстой хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна гэж үзэж байна. Тийм учраас Д.А нь гэм буруугийн тал дээр хохирол төлбөр төлөгдсөн байна гэж үзэж байна гэх дүгнэлтүүдийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д-гийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгч Д.А нь амь хохирогчийн ар гэрийнхнээс уучлал хүсэж байна гэх,
Шүүгдэгч Ш.У-ын хувьд хохирогчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.А нь “Ч” ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа уг компаниас 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр баталсан Ажлын байрны тодорхойлолтын 4 дэх хэсэгт заасан “Жолооч өөрийн эзэмшиж буй авто машины эмх цэгц, цэвэрлэгээ техникийн болон дагалдах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж засвар үйлчилгээг цаг тухай бүрд нь хийнэ” гэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсэгт заасан “...өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэх хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ... багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн уурхайн бүсэд байрлах машин хучлагын талбайд тоормос ажиллагаагүй “North Benz” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг болгоомжгүй үйлдлийн улмаас урагш хөдөлгөж уг тээврийн хэрэгслийн өмнө талд зогсож байсан Б.М-ыг мөргөж “North Benz” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийн арын хэсэгт хавчуулан амь насыг хохироосон,
шүүгдэгч Ш.У нь “Ч” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасан “...Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, мөн хуулийн 28.1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх заалт, "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.3-д “Шинээр ажилд орсон ажилтан, үйлдвэрлэлийн сургалт, дадлага хийхээр ирсэн оюутан, суралцагчдад тэдний ажилласан жил боловсролын түвшинг харгалзахгүйгээр урьдчилсан зааварчилга өгнө”, 4.7-д “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг ажилтны ажилладаг хэсэг, цех, тасаг, ажлын байр өөрчлөгдөх үед, мөн ажилд шинээр орсон болон үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирж, урьдчилсан зааварчилга авсан хүмүүс, оюутан сурагчдад өгнө”, 4.8-д “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх, тээвэрлэх машин механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэрэг болно”, 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт “Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлага MNS 6278:2011 Монгол Улсын стандартын шаардлагыг хангаж ажиллаагүй байна”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS 4969:2000 Монгол Улсын стандартын шаардлагыг хангахгүй байна”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандарт зөрчигдөж, "Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлага” MNS 6278:2011 Монгол Улсын стандартын 7.2 дахь хэсэгт “Хүнд даацын автотээврийн хэрэгслийн тоормосны систем, гэрэл дохиоллын хэрэгслүүд бүрэн, найдвартай ажиллагаатай байна”, 7.5.1-д “Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд 5 метр секундээс багагүй, ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэх хүч 30 килограммаас ихгүй, зогсоолын тоормос нь 16 хувийн налууд бүрэн ачаатай автомашиныг хөдөлгөөнгүй барьж байх шаардлагатай. Зүтгүүр автомашин, чиргүүл, хагас чиргүүлийн тоормос нь бүрэн ажиллагаатай, бүх дугуйндаа зэрэг барьж байх, шаардлагатай хэсгүүдэд тавьсан шаардлага хангагдаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна” гэх хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүйн улмаас тус компанид жолооч ажилтай Д.А нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Алт” ХХК-ийн уурхайн бүсэд байрлах машин хучлагын талбайд тоормос ажиллагаагүй “North Benz” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг болгоомжгүй үйлдлийн улмаас урагш хөдөлгөж уг тээврийн хэрэгслийн өмнө талд зогсож байсан Б.М-ыг мөргөж “NorthBenz” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийн арын хэсэгт хавчуулагдан амь нас хохироосон нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Ш.У нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д-гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-56 дахь тал/, гэрч Ч.П-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дахь тал/, гэрч Э.Г-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дахь тал/, гэрч А.Бийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-99 дэх тал/, гэрч Ц.Оы мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 113-115 дахь тал/, гэрч Д.Бгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал/, гэрч М.Мийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127-129 дэх тал/, гэрч П.Б-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 130-132 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 158-166 дахь тал/, Хөдөлмөрийн улсын ахлах байцаагч Н.Батцэцэгийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 179-184 дэх тал/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 143-151 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 434 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 171-173 дахь тал/, “Вендо” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46276 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 37-47 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/, “Ч” ХХК-ийн амь хохирогч Бэсүд овгийн Баийн М /ИА84120837/-ын ажилд томилох захирлын тушаал, 1 хуудас баримт /2 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал/, “Ч” ХХК нь ХАБ Х овгийн Ш-ийн У /ИТ64062514/-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан 8 хуудас баримт /2 дугаар хавтаст хэргийн 58-65 дахь тал/, “Ч” ХХК нь жолооч Д.Атай түрээсийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулсан баримт /2 дугаар хавтаст хэргийн 46-52 дахь тал/, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 58-99 дэх тал/, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч Б.М нь “Ч” ХХК-д жолоочоор түр ажиллаж байсан болох нь “Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Т-23/11-02 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаал /2 дугаар хавтаст хэргийн 3, 10 дахь тал/-аар,
шүүгдэгч Д.А нь “Ч” ХХК-д жолоочоор ажиллаж байсан болох нь “Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т-23/08-01 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал...” /2 дугаар хавтаст хэргийн 46-52 дахь тал/-аар,
шүүгдэгч Ш.У нь гэмт хэрэг гарах үед “Ч” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 58-65/-оор тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Д.А-ын ажлын байрны тодорхойлолтын 4.Ажил, албан тушаалын хүлээх үүрэгт “...жолооч өөрийн эзэмшиж буй автомашины эмх, цэгц, цэвэрлэгээ, техникийн болон дагалдах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж засвар үйлчилгээг цаг тухай бүрд нь хийнэ” /2 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал/ гэж тусгаж, улмаар “Ч” ХХК-д жолоочоор ажиллаж байх хугацаандаа эзэмшиж буй тээврийн хэрэгслийн болон дагалдах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өөрөө хариуцаж, засвар үйлчилгээг цаг тухай бүрд нь хийлгэх үүргийг хүлээсэн /2 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал/ бол шүүгдэгч Ш.Уын хувьд Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар ...Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, түүнд нийцүүлэн гаргасан байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, стандартыг чанд сахиж ажиллах чиг үүргийг хүлээсэн /2 дугаар хавтаст хэргийн 58-65 дахь тал/ бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэл болохыг тэмдэглэсэн байна.
Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам нь дээрх гэмт хэргийн иш татсан диспозиц шинжид хамаарах бөгөөд эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.
Хууль тогтоомжоор, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан энэ гэмт хэргийн субъект болох ба түүний “хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.
Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд “Ч” ХХК-д шүүгдэгч Д.А нь жолоочоор байхдаа хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй нь шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах болон шүүхийн шатанд өгсөн “...тээвэрт явахад машины тоормос барьж байсан, тухайн өдөр хүйтэн байсан, хөлдсөнөөс болж тоормос ажиллагаагүй болсон байх” гэх мэдүүлэг болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “North Benz” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 143-151 дэх тал/-ээр, шүүгдэгч Ш.У нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, стандарт, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны өдөр тутмын зааварчилгаа өгч, хяналт тавих үүргээ биелүүлээгүй болох нь шүүгдэгч Ш.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “We chat”-аар зааварчилгаа явуулдаг, тухайн өдрийн зааварчилгааг өгдөг групп байдаг, жолооч нар үздэг, танилцсан гэдгийг группийн зургаас хардаг учраас зааварчилгаа аваагүй гэж үзсэн.” гэх мэдүүлэг, Хөдөлмөрийн улсын ахлах байцаагч Н.Батцэцэгийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 179-184 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Мөн Хөдөлмөрийн улсын ахлах байцаагч Н.Батцэцэгийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Б.М нь нүүрс хучилтын талбайд машиныхаа арын чиргүүл хэсэгт байхдаа хоёр машины дунд хавчуулагдаж нас барсан үйл баримтыг үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.А нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас,
Шүүгдэгч Ш.У нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч Б.М нь олон хавирганы хугарал, элэг, уушгины задрал, хурц цус алдалт, цээжний баруун хэсэг ил шарх, баруун далны доод хэсэгт ил шарх, хэвлийн баруун ар хэсэгт язарсан шарх эдгээр хавсарсан гэмтлийн улмаас хурц цус алдалтанд орж нас барсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 158-166 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, амь хохирогчийн үхлийн шалтгааныг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч нар нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан атал хохирогчийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.А-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон, шүүгдэгч Ш.У-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дд 30,000,000 төгрөг, шүүгдэгч Ш.У болон “Ч” ХХК-ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дд 50,000,000 төгрөг, оршуулгын зардалд 22,492,012 төгрөг, нийт 72,492,012 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэх боловч “Ч” ХХК-аас олгосон зардлын жагсаалтад талийгаачийн 15 хоног ажилласны цалин 6,378,994 төгрөгийг нэмж оруулсан байх тул энэхүү мөнгөн дүнг 72,492,012 төгрөгөөс хасаж 66,113,018 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч Ш.У болон “Ч" ХХК-ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дд төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дгийн зүгээс нэмж хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Д.А, Ш.У нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч Д.А, Ш.У нарын гэм буруутай үйлдлийн улмаас “Ч” ХХК-ийн эзэмшлийн “North Benz” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2,770,900 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46276 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дахь тал/-ээр тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ч” ХХК-ийн зүгээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөрийг нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.А, Ш.У нарыг “Ч” ХХК-д төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Говь-Алтай аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох, шүүгдэгч Ш.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хот, Нийслэлийн ... дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох тухай,
Шүүгдэгч Ш.У-ын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Ш.У-т оногдох 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил хүртэлх хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээгээр сольж хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Ш.У-т “Ч” ХХК-аас компанийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг үндэслэж хариуцлага оногдуулсан. Ажлын байрыг сольж менежерээр ажиллуулж байгаа ба тухайн компани одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Ш.Уын ажлын байр нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд, гэр нь Улаанбаатар хотод байдаг. Түүний хөдөлмөрлөх нөхцөл байдал болон амьдрах гэр орон нь 2 өөр газарт байгаа учраас өөр бүс нутгийг дамжин өнгөрдөг. Мөн Ш.У нь “Ч” ХХК-тай хариуцлагын гэрээ байгуулж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр харилцан тохиролцоод зээл хэлбэрээр авч мөнгийг хохирогчид шилжүүлсэн байгаа. Тэгэхээр хөдөлмөрлөх нөхцөл бололцоог хангаж, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Ч” ХХК-ийн талбайд ажиллах, Улаанбаатар хотод зорчих мөн эмнэлгийн үйлчилгээ авах зэрэг бусад эрхээр хангах бололцоог олгож тэнсэж өгнө үү гэж хүсэж байна. Ш.Уын хувьд мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдэгдсэн, болсон үйл явдлаас эхлүүлээд хохирол, хор уршгийг арилгах тал дээр мөрдөх байгууллагатай хамтарч нэлээн идэвхтэй ажилласан. Эрүүл мэндийн хувьд бөөрний хорт хавдрын улмаас нэг бөөрөө авхуулсан материал нь хавтаст хэрэгт авагдсан. Сахрын 2 дугаар зэрэгтэй, 70 хувийн группт байдаг. Энэ өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагын хяналтад байх, эмнэлгийн үйлчилгээ авах болон эрүүл мэндтэй холбоотой асуудлаа шийдвэрлэхийн тулд ажил хөдөлмөр хийж байж эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндийн талын асуудлаа шийдвэрлэх нөхцөл бололцоотой байна. Эдгээр шалтгаанууд байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах нь хэдийгээр үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршиг, нийгмийн хор аюул, тухайн үйлдэгдсэн хэрэгт тохирсон байх шаардлагатай боловч шүүхээс энэрэнгүй байх зарчмыг хэрэглэж 4 жил зорчих эрх хязгаарлах ялыг 2-4 жилийн хугацаатайгаар тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэх,
Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн зүгээс шүүхээс Д.А болон Ш.У нарыг гэм буруутайд тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа. Улсын яллагчаас оногдуулж байгаа зорчих эрхийг хязгаарлах ял нь хаашаа ч явж болдоггүй, ажил хөдөлмөр эрхэлж болдоггүй хэцүү ял шийтгэл байдаг. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэж болохгүй. Хуульд заасан хорих ялыг бага хугацаагаар оногдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж тэнсэн харгалзаж өгнө үү гэж хүсэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял нь хүнийг үнэхээр амьдрах хэлбэргүй болгож байгаа ял юм. Үүнийг шүүх анхаарч үзэж шүүх заавал зорчих эрхийг хязгаарлах ял биш тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Д.А нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэж байхад заавал амьдрах нөхцөл боломжоос нь салгаад цахим гав зүүлгэх шаардлага байна уу?. Д.А нь мөн олон хүүхэдтэй хүн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх үүнийг анхаарч өгнө үү гэх дүгнэлтүүдийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д-гийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ялыг хангалттай хөнгөн ял байна гэж үзэж байна. Нэг айлын амьдрал дууссан. Үүнээс өөр хөнгөн ял гэж юу байсан юм бэ?. 4-5 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөлж өгөөч гэж хэлж байгаадаа ичихгүй байна уу?, зорчих эрхийг хязгаарлах ял бол хөнгөн ял гэж үзэж байна. Шүүгдэгч нарт болно гэж үзэж байна. Үүний ард нэг хүний амь нас хохирсон. Хүний мууг үзэхгүй гээд уучлаад өдийг хүрсэн. Ийм хөнгөн ял өгч байхад дахиад хөнгөрүүлье гэж яаж хэлж чадаж байна. Манай нөхөр цаашаа өчнөөн жил амьдрах байсан. Насаараа босоод ирэхгүй болсон байхад 4-5 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөлж өгөөч гэж байгааг ойлгохгүй байна гэх,
Шүүгдэгч Д.А-ын зүгээс миний хувьд сахарын өвчтэй, ийш тийшээ явж ажилладаг хүн, гэр бүлээ тэжээдэг учраас ажил хөдөлмөр эрхэлдэг, зорчих эрхээ хязгаарлуулбал ажиллах боломжгүй болно, энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү гэх,
Шүүгдэгч Ш.У нь хүний амийг мөнгөөр, ялаар төлөхгүй нь ойлгомжтой, бодит байдлыг харгалзан үзнэ үү. Би 60 настай, нэг бөөртэй. Сахарын өвчтэй, эмчийн хяналтад байдаг. Зорчих эрхийг хязгаарлах ял хөнгөн ял байж болно. Гэхдээ хязгаарлалт тогтоовол би эмнэлэгтээ очиж үзүүлж чадахгүй нөхцөл байдал үүсэж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Д.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч Ш.У-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.А-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон, шүүгдэгч Ш.У-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заажээ.
Шүүгдэгч Ш.У-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, 60 настай, хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар тогтоогдсон, төрөлжсөн мэргэшлийн эмчийн байнгын хяналтад байдаг эрүүл мэндийн болон Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж, ... дүүрэгт оршин суудаг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэхгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-т хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.А-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүнд Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хяналт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж шүүхэд үүрэг болгосон тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.У-т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Д.А, Ш.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д-д 30,000,000 /гучин сая/ төгрөг, шүүгдэгч Ш.У болон “Ч” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д-д 66,113,018 /жаран зургаан сая нэг зуун арван гурван мянга арван найм/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А, Ш.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон,
Шүүгдэгч Х овгийн Ш-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ут хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Д.А-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүнд Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хяналт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.У-т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Д.А, Ш.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д-д 30,000,000 /гучин сая/ төгрөг, шүүгдэгч Ш.У болон “Ч” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дд 66,113,018 /жаран зургаан сая нэг зуун арван гурван мянга арван найм/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.А, Ш.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ