Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

           Улсын яллагч П.Даваасүрэн,

           Шүүгдэгч ...............,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ............ овогт ................. холбогдох эрүүгийн ..................... тоот хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ........... оны . ...........дугаар сарын .........-ний өдөр .......... аймгийн .............. суманд төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ............, .............. дүүрэг, “..............” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 6, ээж дүү нарын хамт, .............. хот ............... дүүргийн .......... дугаар хороо ............ тоотод оршин суух, ............. овогт ................. (РД:...................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ............... нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ................ аймгаас .................. аймгийн чиглэлийн төв замд өөрийн эзэмшлийн Lexus NX300 маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурд, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу орж онхолдож зам тээврийн осол гаргаж зорчиж явсан хохирогч ................ биед баруун эгэм ясны хугарал бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  ................. нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ............. аймгаас .............. аймгийн чиглэлийн төв замд өөрийн эзэмшлийн Lexus NX300 маркийн ................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурд, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу орж онхолдож зам тээврийн осол гаргаж зорчиж явсан хохирогч ................... биед баруун эгэм ясны хугарал бүхий  хүндэвтэр гэмтэл  учруулан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

1............... хүрээгүй хохирогч .................... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 54-56-р хуудас),

2.Иргэний нэхэмжлэгч ................ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 58-59-р хуудас),

3.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 хуудас),

4.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-12 дугаар хуудас)

5.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч ................. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 2644 дугаартай "................ биед баруун эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1 д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдуулахгүй" гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх-ийн 23-24-р хуудас)

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай,  хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

 Гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл учирсан насанд хүрээгүй хохирогч ................ хууль ёсны төлөөлөгч .................... нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан шууд нэхэжлэл, хохиролгүй гэж дүгнэв. ( х.х-ийн 111-рт )

Эрүүл мэндийн даатгалын сангаас

..................... биед хүндэвтэр хохирол учирсантай холбоотой 4 удаагийн үйлчилгээгээр 286,000 төгрөг,

.................... биед хөнгөн гэмтэл учирсантай холбоотой 4 удаагийн үйлчилгээгээр нийт 219,000 төгрөгийн

...................... биед хөнгөн гэмтэл учирсантай холбоотой 4 удаагийн үйлчилгээгээр 309,000 төгрөг

 .................... биед зүүн тохой, баруун өвдөгт цус хуралт үүссэнтэй холбоотой үйлчилгээ авсан  291,500 төгрөг,

..................... биед духны зулгаралт үүссэнтэй холбоотой үйлчилгээ авсан 521,000 төгрөгийг тус тус шүүгдэгч ................... нэхэмжилж байна. ( х.х-ийн 94-рт )

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн  12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч ...................... гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт

 ................... биед хүндэвтэр хохирол учирсантай холбоотой 4 удаагийн үйлчилгээний  286,000 төгрөг,

...................... биед хөнгөн гэмтэл учирсантай холбоотой 4 удаагийн үйлчилгээний нийт 219,000 төгрөг

..................... биед хөнгөн гэмтэл учирсантай холбоотой 4 удаагийн үйлчилгээний 309,000 төгрөг

 ..................... биед зүүн тохой, баруун өвдөгт цус хуралт үүссэнтэй холбоотой  үйлчилгээний 291,500 төгрөг

. ..................биед духны зулгаралт үүссэнтэй холбоотой үйлчилгээний 521,000 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр, Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ................ мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .................. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  5,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.............. овогт ................... “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .................. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг ........... хотын ................ дүүрэг ............... дүүрэг, ...................... дүүргийн  нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг .............. мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн  12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч .............

 ................. биед хүндэвтэр хохирол учирсантай холбоотой 4 удаагийн үйлчилгээний  286,000 төгрөг,

.................... биед хөнгөн гэмтэл учирсантай холбоотой 4 удаагийн үйлчилгээний нийт 219,000 төгрөг

...................... биед хөнгөн гэмтэл учирсантай холбоотой 4 удаагийн үйлчилгээний 309,000 төгрөг

 . ....................биед зүүн тохой, баруун өвдөгт цус хуралт үүссэнтэй холбоотой  үйлчилгээний 291,500 төгрөг

......................... биед духны зулгаралт үүссэнтэй холбоотой үйлчилгээний 521,000 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ................... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА