Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/407

 

     2024         05             17                               2024/ШЦТ/407

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Н.А  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Н.А т холбогдох эрүүгийн 2411000000538 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Н.А , 1995 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Төв аймгийн ... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “К”-т жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, ... тоот оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Төв аймаг, ... тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ...

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.А  нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, .... В-338 тоотод эхнэр Ц.Л эрх, эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас түүний биед зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн чих, зүүн чамархайн хуйх, баруун дал, дух, баруун хацар, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэж дүгнэв.

Дээрх үйл баримт нь:

Хохирогч Ц.Л мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн .... тоотод 2023 оны 9 сараас эхлэн нөхөр 2 хүүхдийн хамт хашаа байшин түрээслэн амьдарч байна. Манай нөхөр А Уурхайд ажилладаг 14 хоног хөдөө ажилдаа яваад 14 хоног амардаг юм. Өчигдөр буюу 2024 оны 3 сарын 18-ны өдрийн 20 цагийн орчимд би ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай нөхөр найз Н хамт 2,4 литртэй пиво 4 ширхгийг авчихсан хувааж уугаад сууж байсан. Манай нөхөр архи согтууруулах ундааны хэрэглээд байдаггүй өчигдрийн хувьд бол цэргийн баяр болж байсан болохоор найзтайгаа хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан байх. Тэгээд 22 цагийн орчимд нөхөр найзтайгаа хамт 4 ширхэг пиво хувааж ууж дуусаад над руу би ажил хийж “та нарын амьдралыг авч явж байна” гэж хэлэхээр би эхэндээ юм яриагүй чимээгүй гэрийн цонхон талын орон дээрээ хэвтэж байсан. Тэгсэн нөхөрА дээр “танай ээж намайг гэр орноо бэлдээд айлын охин авч суухгүй яасан юм манай ах дүү нар олуулаа чамд дээрэлхүүлээд байх зүйл байхгүй гэж хэлсэн” гээд гар утсаа над руу шидсэн миний нуруу хэсэгт оносон. Тэгэхээр нь би айгаад уйлаад алчуураар нулимсаа арчаад зогсож байсан чинь нөхөр сууж байсан аа босож ирээд миний багалзуурыг шахаад байшингийн хана руу 3 удаа ар дагз хэсгээр мөргүүлсэн. Н гэх найз нь хүрч ирээдАыг надаас салгаж аваад холдуулсан. Тэгэхээр миний зүрх өвдөөд байсан болохоор зүрхний эм уугаад хэсэг хугацаанд гэрийн гадаа сууж байгаад буцаж орсон. Тэгээд би хувцас аа өмсөөд гэрээс явах гээд зогсож байсан нөхөр миний ар нуруу хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би хариуд нь юу ч хэлж чадалгүй уйлсан. Уйлахаас өөр зүйл хийж чадахгүй байсан. Би гэрээс явахаар үүд хэсэг рүү явсан чинь намайг явуулахгүй гээд үсдэж газар унагаагаад нүүр хэсэг рүү цохиод, газар шал мөргүүлсэн. Миний толгой хэсэгт олон удаа цохисон нөгөө Н гээд найз нь болиоч гээд салгаад авахаар нь биАаас миний толгой эмнэлэг явах хэрэгтэй байна гээд гуйгаад гэрээс гараад гудамжинд явж байсан чинь нөхөр араас ирээд гэртээ орох уу гэхээр нь чадахгүй эмнэлэгт явна гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр буцаад гэр рүүгээ орсон би Гандангийн ойролцоо гэр нь байдаг Содном гэх найзыгаа дуудаад хамт гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Гэмтэл согог судлалын эмч рентген зургийг хараад ил харагдах хугарал гэмтэл алга байна нарийвчилсан эмнэлэгт үзүүлж болно гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

Гэрч Ц.Нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би найзАын гэрт очоод цэргийн баяр тэмдэглээд 2,4 литртэй пиво 3 ширхгийг хувааж уусан. НайзАын эхнэр нь орой 20 цагийн орчимд гэртээ ирсэн ба “хөдөө ажиллаж байхад ядарч байна уу гэж нэг удаа ч асууж байгаагүй” гэх зэргээр эхнэртэйгээ юм ярьж байгаад маргалдаж эхэлсэн.А эхнэртэйгээ маргалдаж байгаад уурлаад эхнэрийгээ алгадаад авсан. Тэгэхээр нь би очоод салгаад авсан. Тэгсэн тэр хоёр дахин хэрэлдээдА эхнэрийгээ боогоод хананд шахсан. Тэгэхээр нь би очоод дахиад салгасан. Тэгсэн чиньАын эхнэр нь гэрээсээ гараад явсан ба би найзыгаа нилээн тайвшруулж байгаад явсан. Хэсэг хугацааны дараа би гэр лүүгээ такси бариад явсан ба цаашид юу болсон талаар мэдэхгүй. Эхнэр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөдАыг цагдаа авч явсан байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3943 дугаартай шинжээчийн “...Ц.Л биед зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн чих, зүүн чамархайн хуйх, баруун дал, дух, баруун хацар, хүзүү, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Н.А  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль буцсаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Лнь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.А ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.А  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Н.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Н.А  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН