Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/51

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Дулам,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..........,

Иргэний нэхэмжлэгч .................,

Шүүгдэгч ..................... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... холбогдох эрүүгийн ..................... тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ............ оны ......... дугаар сарын .........-ны өдөр ............. аймгийн ............. суманд төрсөн, ............... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, ..................... ахлах машинистын ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт,  ............. аймгийн ............... сумын ............... хороолол ............... тоотод оршин суух, ........... ургийн овогт ............... (РД:................),

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч ............... нь  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 19:00 цагийн орчим ............... аймгийн .......... сумын .............. багийн нутаг Замын цагдаагийн постоос ................ сумын төв орох замд ................ улсын дугаартай Тоёота вилл загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа .................. жолоодож явсан ................ улсын дугаартай RХ-330 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч ...................... зүүн хөл шилбэ хэсгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ................ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 19:00 цагийн орчим ............ аймгийн ......... сумын ............ багийн нутаг Замын цагдаагийн постоос .......... сумын төв орох замд ................ улсын дугаартай Тоёота вилл загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ................. жолоодож явсан ................ улсын дугаартай RХ-330 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч ............... зүүн хөл шилбэ хэсгийн хугарал бүхий  хүндэвтэр гэмтэл учруулсан  үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

 

1. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ................ аймгийн .............. сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гомдол мэдээллийг бүртгэлийн №89/1100-1636/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 2-р хуудас/,

2. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4, 5-7-р хуудас/,

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын, шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4932 дугаартай .................... биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч .................... гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 26-27-р хуудас/,

4. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаартай ... Тоёота вилл маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ................... нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн

-Гурав. Жолоочийн үүрэг. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.

-Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.

-Хорин гурав. Хүн тээвэрлэх. 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах 32 систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална. Тайлбар: Суурин газарт суудлын таксигаар хүүхдийг тээвэрлэх тохиолдолд дээрх шаардлагыг биелүүлэх боломжгүй бол насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрнө. Мөн хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхийг зөвшөөрнө... гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Шинжээч .................... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-39-р хуудас/,

5. ............... аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн №04 дугаартай ... ................ гэж хаягласан цуснаас 0,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч ................... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-49-р хуудас/,

6. Гэрч .................... ...2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орой 18 цаг өнгөрч байхад .............. улсын дугаартай РХ-330 маркийн тээврийн хэрэгсэлтэй ............. төвөөс замын цагдаагийн пост руу уруудаад байдаг авто засварын газар руу орох гээд баруун тийшээ салах дохио өгөөд эргэх гэж байтал цагаан өнгийн жижиг, суудлын тээврийн хэрэгсэл араас хурдтай ирээд мөргөчихсөн. Миний машин бараг 10 орчим метр зогсохгүй уруудсан байх. Буугаад хартал жолооч нь согтуу гуйвчихсан бууж ирсэн. Машин дотор нь 2 жаахан хүүхэд суусан, нэг хүүхдийнх нь хөл хавдсан байсан. Тэнд байсан хүмүүс пост дээр байгаа цагдааг наашаа ирээрэй гээд дуудаад цагдаа ирээд түргэн дуудсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 72-73-р хуудас/,

7. Гэрч ............. ............ 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр уулзсан. Тухайн өдөр 2 дугаар цэцэрлэгийн гадаа таарсан юм. ................ хүүхдүүдээ цэцэрлэгээс авч байна гэхээр нь би шинэ хүүхэдтэй болсонд нь баяр хүргэе гээд хүүхдүүдэд нь зайрмаг, эхнэрт нь печень гэх мэт зүйлс дэлгүүрээс аваад 0.5 литрийн архи аваад гэр рүү нь очоод гэрийнх гадаа сууж байгаад төв рүү намайг хүргэж өгөхөөр болоод хүүхдүүдээ суулгаад төв орсон. Авсан архиа манай байрны гадна зогсож байгаад уусан юм. Би тэр үед архи уучихсан юм чинь машин барихгүй биз дээ гэсэн чинь үгүй ээ нэг хүн дуудчихсан байгаа гэж байсан юм. Би өөрөө өөр газар бас уучихсан байсан болохоор өглөө нь ажилтай байсан тул гэр лүү гээ орсон. Тэгээд унтаж байтал утас дугарахаар нь автал манай эхнэр ............залгаад ............ машинтайгаа явж байгаад осол гаргасан байна гэхээр нь би авто засварын урд очтол цагдаа нар ирчихсэн илүү, дутуу хүн байх хэрэггүй гэхээр нь явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/,

8. Гэрч ............... ...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтэст цагдаа зохицуулагчаар ажилладаг юм. Тухайн өдөр би 24 цагийн ээлжтэй, замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байсан. Машин шалгаад гадаа зогсож байтал машинд мөргөлдөж осол гарч байгаа чимээ гарахаар нь хартал арын авто засварын газрын урд талын замд 2 машин мөргөлдсөн байсан. Алхаад очтол арын машинд нь насанд хүрээгүй 2 жаахан хүүхэд байхаар нь эмнэлэг дуудсан юм. Тэгээд замын зохицуулагчдаа танилцуулаад ажлын хэсэг ирсэн. Намайг очих үед саарал өнгөтэй РХ330 маркийн тээврийн хэрэгсэл замын баруун талын хөвөг хэсэг рүү гарсан, ард нь тоёота вилл маркийн тээврийн хэрэгсэл замын голд зогссон байсан. Тоёота вилл маркийн тээврийн хэрэгслийн жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Шалгах багажаар шалгахаар ахмад ................ авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,

9. Гэрч ................... Би тухайн өдөр засварын газраасаа хүний машин шалгах гээд өөрийн машинтай хөдлөөд төв зам дагуу чиглэлд ороод хөдлөөд явтал чимээ гаргахаар нь дунд болон хажуугийн толиндоо хартал саарал өнгийн машин замын баруун талын хөвөө хэсэгт ороод зогссон байсан харагдсан. Би тухайн үед хүний машин үзэх гээд явж байсан тул цаашаа шууд явсан. Эргээд иртэл цагдаа нар ирчихсэн байсан. Арынх нь машин цагаан өнгөтэй машин байсан байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/,

10.Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ................. өгсөн:.................. улсын дугаартай тоёота вилл маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. 2023 оны 03 сарын 17-ны өдөр ................ хотоос 5.0 сая төгрөгөөр авсан. .................. бид 2 эхнэр нөхөр юмаа. Тухайн өдөр нөхөр маань гэрээсээ шинэ төрсөн хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэх гэж машин унаж явсан юмаа. Тэгээд ирэхдээ хүүхдүүдээ цэцэрлэгээс аваад ирсэн. Би төрөөд удаагүй нялх биетэй байгаа болохоор гэрээс гарч чадахгүй байгаа юм. Тухайн осол гардаг өдөр би нярайтайгаа гэртээ унтаж байсан болохоор хэзээ ирсэн, хэзээ гарч явсан талаар мэдээгүй. Нөхөр архи уудаггүй хүн сайн аав сайн нөхөр юм, яагаад тэр өдөр архи уусныг мэдэхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн   мэдүүлэг,

11. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ............... өгсөн ...2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Үүрийнтуяа утсаар яриад “нөхөр .............. машинтай явж байгаад машин мөргөөд ................ гэмтсэн байна" гэж хэлэхээр нь би эхнэртэйгээ хамт ........... сумаас ........... ирсэн. Биднийг .............. ирэхэд зээ охин ........... эмнэлэгт хөл нь гэмтсэн хэвтэж байсан. Тэгээд ..................... эмнэлэг рүү авч явсан. Тэгээд Дарханы эмнэлгээс .......... хотын Гэмтэл рүү авч яваад хөл нь хугарсан байсан тул хагалгаанд орж хадуулж гипс тавиулсан. Үүлэн нь миний охин ................. охин, би өвөө нь байгаа юм. Одоо биеийн байдал хэвийн. Хөлдөө тавиулсан гипс, хадаас зэргийг авхуулсан. Эмч ахин эмчилгээ хийхгүй зүгээр гэсэн. Биеийн байдал хэвийн байгаа тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг,

12. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  ................. өгсөн ...2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би гэрээсээ шинэ төрсөн хүүхдийнхээ гэрчилгээг авах гээд сумын засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлд дугаарлан зогсож байгаад өргөдөл бичиж өгөөд үдээс хойш хүүхдийнхээ гэрчилгээг аваад банк ороод хүүхдийнхээ мөнгөний данс нээлгээд, эмнэлэг орж шинэ хүүхдээ бүртгүүлчхээд орой 17 цагт цэцэрлэгийн 2 хүүхдээ авах гээд цэцэрлэгт ирээд замдаа ............ гээд найзтайгаа тааралдсан юм. Ганбаяр уучихсан байсан. Шинэ хүнтэй болсон гээд надад нэг шил архи авч өгсөн юм. Ингээд 2 хүүхдээ аваад .............. хамт манайх руу явсан юм. Хүүхдүүдээ гэр лүү оруулчхаад ............... хамт хашааны гадна эксээ задлаад уух гэснээ болиод төв орж ............. хүргэж өгөх гэтэл 2 хүүхэд гадаа тоглож байгаад дагаад байхаар нь хүүхдүүдээ суулгаад төв ороод архиа ууж дуусаад .............. маргааш ажилтай гээд гэр лүүгээ орсон. Би хүүхдүүдтэйгээ буцаад гэр лүүгээ явж пост руу урууддаг авто засварын газрын урд талын зам дээр урд явсан машиныг гүйцэд түрүүлэх гэтэл өөдөөс машин ирж байхаар нь өөрийн явж байсан урсгал руу буцаад дартал урд явсан машин гэнэт баруун тийш дохио өгөөд гэнэт хурдаа хасчихсан. Тэгээд би араас нь мөргөчихсөн. Би 2001 онд ............. аймгийн ...............-ийн автын механикаар төгссөн. 23 жил жолоо барьж байгаа. В С ангилалтай. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэж,

Мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд  гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ

Шүүгдэгч ................. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 19:00 цагийн орчим ............. аймгийн .......... сумын ............ багийн нутаг Замын цагдаагийн постоос .............. сумын төв орох замд ................. улсын дугаартай Тоёота вилл загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ............... жолоодож явсан ................. улсын дугаартай RХ-330 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний  улмаас зорчигч . зүүн хөл ши................лбэний шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан  үйлдэл нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно”...гэж заасан бөгөөд шүүгдэгч .................. үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч ................... Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

 Прокуророос шүүгдэгч ................ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хуульд заасан          үндэслэл бүхий байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас шууд хохиролд иргэн ............ тээврийн хэрэгсэлд 1,580,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан шууд  хохирлыг төлж барагдуулсан, хохирогч ............. хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч ................. хохирогч нарт  төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн зарчмын дагуу шүүгдэгч ............. шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Иймд шүүгдэгч ............... үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 06 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг .............. аймгийн . сумын............. нутаг дэвсгэрээр тогтоож, Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1........... ургийн овогт .................. хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч .................. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг ............. аймгийн .................... сумын нутаг дэвсгэрээр тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .............. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө  гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.САРАНТУЯА