Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 0129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Шүүгдэгч Э.Мөнгөншагай, С.Чинзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Э.Мөнгөншагай, С.Чинзориг нарт холбогдох эрүүгийн 201714000251 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Hair man салонд үсчин ажилтай, ам бүл 3 ах, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 31-02 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Боржигон овогт Сүхбаатарын Чинзориг /РД: ФА95052211/

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, уул уурхайн хүнд техникийн машинист мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэр ХХК-д Хүдрийн ил уурхайд засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 31-16 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Боржигон овогт Эрдэнэ-Очирын Мөнгөншагай /РД:ФА89081233/

 

Шүүгдэгч Э.Мөнгөншагай нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 31-02 тоот дахь найз Билгүүний гэрт түүний дүү С.Чинзоригтой маргалдан улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч С.Чинзоригийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тэр өдөр 2 лааз пиво уусан байсан. Бие биедээ хэлсэн үгийг даалгүй маргалдаж зодолдсон. Хохирол нэхэмжлэхгүй. Хийсэн хэрэгтээ ойлгож гэмшиж байгаа. Мөнгөншагай ахын урьд хэлсэн зүйл бодогдоод тэгээд маргалдсан гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Э.Мөнгөншагайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь Чинзоригт үг хэлдэг байсан. Ах нь дүүгээ сургах гэж л үг хэлсэн. Би уг нь Чинзоригийн ахтай нь найз. Тэгээд төр өдөр архи уусан үедээ тэнэг пацаан гэж хэлсэн нь үнэн. Хийсэн хэргээ ойлгож  гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч С.Чинзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд хөнгөн гэмтэл учирсан. Одоо эрүүл болсон. Гомдол, санал байхгүй. Бид 2 ойлголцож эвлэрсэн гэсэн мэдүүлэг, 

 

-Хохирогч Э.Мөнгөншагайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хөнгөн гэмтэл учирсан. Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр эвлэрсэн гэсэн мэдүүлэг,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 361 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Чинзоригийн биед зүүн долоовор хуруунд хазагдсан шарх, хүзүүнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн чихний урд шалбархай зэрэг гэмтэл үүсчээ.

2. Хазагдсан шарх, шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн, бусад гэмтэл мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Дээрх гэмтлүүд 2017 оны 04 дүгээр сарын 17-нд үүссэн байж болно.

5. Зүүн долоовор хуруунд үүссэн хазагдсан шарх гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 13 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 360 дугаартай дүгнэлтэнд:

          1. Э.Мөнгөншагайгийн биед тархи доргилт, баруун дээд зовхи, хамрын нуруунд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, салстад цус харвалт, баруун нүдний дор зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ.

          2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Дээрх гэмтлүүд 2017 оны 04 дүгээр сарын 17-нд үүссэн байж болно.

5. Тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, салстад цус харвалт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 15 ху/,

 

-С.Чинзоригийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 20, 21, 26, 27 ху/

-Э.Мөнгөншагайг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 30, 31, 36, 37ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23, 33 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Мөнгөншагай, С.Чинзориг нар нь 2017 оны 04 сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 31-02 тоотод хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болон хоорондоо эвлэрсэн талаар өгсөн мэдүүлгүүд, хохирогч С.Чинзоригийн биед зүүн долоовор хуруунд хазагдсан шарх, хүзүүнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн чихний урд шалбархай зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 361 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Э.Мөнгөншагайгийн биед тархи доргилт, баруун дээд зовхи, хамрын нуруунд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, салстад цус харвалт, баруун нүдний дор зулгаралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 360 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Мөнгөншагай, С.Чинзориг нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч нар нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн болох нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Мөнгөншагай, С.Чинзориг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Чинзориг, шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэ-Очирын Мөнгөншагай нарыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 208 дугаар зүйлийн 208.1.3.т зааснаар шүүгдэгч Э.Мөнгөншагай, С.Чинзориг нарт холбодох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мөнгөншагай, С.Чинзориг нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.БАЙГАЛМАА