Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/02090

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр

        Дугаар  183/ШШ2021/02090

                            Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х овогтой, Эийн Нийн нэхэмжлэлтэй,

/...........................байр, 10 тоотод оршин суух, регистрийн дугар ............/

 

            Хариуцагч: “И” ....-т холбогдох,

/............................... өөрийн байранд байрлах, регистрийн дугаар ......./

 

            Хариуцагч: “ИН” .........-т холбогдох,

/............................... өөрийн байранд байрлах, регистрийн дугаар ................/

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 44.812.596 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н, түүний өмгөөлөгч Ц.М, хариуцагч “И” ....-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч “ИН” .........-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Ш.Н, нарийн бичгийн дарга Д.Содбилгүүн нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Н нь Инийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ... дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн .......................... дугаар шийдвэрийг үндэслэн Инийн ИНийн даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн .... тоот тушаалаар Инийн ИНийн Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын даргын ажилд эргүүлэн томилсон болно. Гэтэл Инийн ИНийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ...9 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр намайг ажлаас халсан. Дээрх тушаалд заасан Инийн ИНийн Захиргаа , хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын даргын орон тоо хасагдсан үндэслэл нь бодитой бус, орон тоо чиг үүрэг нь байсаар байтал хууль бусаар намайг ажлаас халсан гэж үзэж байна. Тус бүтцийн өөрчлөлтөөр чиг үүрэг нь байсаар байтал тус чиг үүрэг дээр намайг бус миний удирдлагад ажиллаж байсан хүнийг томилсон нь орон тоо хасагдсан нь бодитой бус гэж үзэж байна. Иймд намайг ИНийн Захиргаа, хүний нөөцийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин 44.812.596 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

            Хариуцагч “И” .... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ИНийн Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Э.Нийн ажлын байрны орон тоо нь Инийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Орон тоог шинэчлэн батлах тухай А/403 дугаар тушаалаар” хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу ИНийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ...9 дугаар тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг ажлаас нь чөлөөлөхөөс нь өөр ажил санал болгосныг нэхэмжлэгч хүлээн аваагүй тул 1 сарын өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлахыг мэдэгдсэн байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч “ИН” ......... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Инийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А391 дүгээр тушаалаар ИНийн зохион байгуулалтыг бүтцийг, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/403 дугаар тушаалаар тус төвийн орон тоог тус тус шинэчлэн баталсан. Үүнд ИНийн Захиргаа хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрыг бүтцээс хасаж, Захиргаа, хүний нөөцийн газар, Санхүү төлөвлөлтийн газар, Хууль эрх зүй хамтын ажиллагааны газар гэж 3 шинэ газрыг байгуулсан. Тухайн үед нэхэмжлэгч Э.Н нь ИНийн Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд төвийн зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрыг бүтцээс хассан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар  Э.Нт өөр ажил, албан тушаал буюу Хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллах санал хүргүүлсэн боловч тэрээр хүлээн авахаас татгалзсан. Иймд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар Э.Нт 1 сарын өмнө мэдэгдэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ИНийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ...9 дүгээр тушаалаар Э.Нтай байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцлаж, түүнийг ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Э.Нийн нэхэмжлэлтэй, “И” ...., “ИН” .........-т холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 44.812.596 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Инийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаар “Орон тоо батлах тухай” тушаалаар “Инийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, ИНийг байгуулсантай холбогдуулан тус төвийн харьяа Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын орон тоог хоёрдугаар хавсралтаар баталсугай” гэж заасан байх бөгөөд уг хоёрдугаар хавсралтад “...Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын даргын албан тушаал нэг байна” гэж заасан албан тушаалд ажилтан Э.Нийг ИНийн даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн .... дүгээр тушаалаар томилж, талууд 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр А-73 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

Инийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/391 дүгээр “Бүтэц шинэчлэн батлах тухай” тушаал, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/403 дугаар”Орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар Инийн зохион байгуулалтын бүтцэд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан ИНийн орон тоо, зохион байгуулалтын бүтцийг Хавсралтаар шинэчлэн баталж, уг Хавсралтад “ИНийн орон тоо буюу Удирдлагыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга нэг орон тоотой, Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газрын дарга нэг орон тоотой” гэж заажээ.

 

Уг Инийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/403 дугаар тушаалаар Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын даргын орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.4.1, ИНийн дүрмийн 4.3.2-т заасныг үндэслэн ИНийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн ...9 дүгээр тушаалаар Э.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Гэтэл ИНийн “Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын дарга”-ын албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг нь “Захиргаа, хүний нөөцийн газрын дарга” гэж, “Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газрын дарга” гэж салж тусгаарлагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон Инийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр баталсан ИНийн “Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын дарга”-ын Албан тушаалын тодорхойлолтын маягтад дурдагдсан албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүргээр, ИНийн даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр баталсан “Захиргаа, хүний нөөцийн газрын дарга”-ын Албан тушаалын тодорхойлолтын маягтад дурдагдсан албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүргээр тогтоогджээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ИНийн бүтцэд “Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын дарга” гэсэн орон тоо хасагдаагүй буюу байхгүй болоогүй, харин уг газар нь “Захиргаа, хүний нөөцийн газар” гэж, “Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газар” гэж салсантай холбогдуулан тус бүр нэг газрын даргатай байх талаар хавтаст хэрэгт баримт авагдсан бөгөөд Инийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/403 дугаар ”Орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалд “...ИНийн Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын даргын албан тушаал болон орон тоог нь хассан талаар дурдаагүй” болно.

 

Иймд ажил олгогчийн санаачилгаар буюу “ИН” ......... нь “...Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын даргын орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр ажилтан Э.Нийг ажлаас нь чөлөөлсөн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ...9 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн байх тул Э.Нийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүнийг ИНийн Захиргаа, хүний нөөцийн газрын даргын ажилд нь эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн .......................... дугаар шийдвэрийг үндэслэн үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /ажилгүй байсан 225 хоногийг Э.Нийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 187.234 төгрөгөөр тооцож/ 42.127.650 төгрөгийг ажил олгогч “ИН” .........-аас гаргуулан нэхэмжлэгч Э.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.025.538 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны Э.Нийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нь зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг төлүүлэхийг хариуцагч ИНд даалгах нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Нийг ИНийн Захиргаа, хүний нөөцийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “ИН” .........-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 42.127.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Нт олгож, Э.Нийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг “ИН” .........-аас даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.025.538 төгрөгийг болон хариуцагч “И” ....-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Нийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ИН” .........-аас улсын тэмдэгтийн хураамжид 438.788 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.СЭМЖИД