Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/01532

 

 

 

 

 

 

                                                                                              

 

 

 

             2021 оны  07 сарын 09 өдөр

   Дугаар 183/ШШ2021/01532

Улаанбаатар хот

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон, 2а гудамж,*******од оршин суух, онд төрсөн, 31 настай, эмэгтэй, овогт /рд:ПН/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Завхан аймгийн Завханмандал сум, 4 дүгээр баг, Нуга, 5 дугаар гудамж,*******од бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ** дугаар байрны*******од оршин суух, онд төрсөн, 32 настай, эрэгтэй,******* овогт Эрдэнэ-Очирын ******* /рд:ИЕ/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, хариуцагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Э.*******той 2012 онд танилцаж, 2013 оноос хамтран амьдарсан. Бидний охин М.******* 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Охиноо төрөхөд бид Ховд аймгийн Чандмань сумын Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, охин маань эцгээрээ овоглосон. Охин М.******* нь өнгөрдөг жил 1 дүгээр ангид суралцаж төгссөн бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас бусад зардлуудыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.*******т эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэв.

                                                                                               

          Хариуцагч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.*******ийг миний охин гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Би өөрөө хөдөө мал маллаж байсан тул энэ хугацаанд хүүхдээ тусалж дэмжиж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хуульд заасан хариуцлагаа хүлээхэд бэлэн байна” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Хавтаст хэрэгт, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.*******ийг эцэг Э.*******оор овоглосон,******* дугаар  төрсний гэрчилгээ авагдсанаас үзвэл хүүхдийн эцгийг Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг, эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно” гэж зааснаар захиргааны журмаар тогтоосон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр, эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Иймд талуудын харилцан тохиролцсоноор, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.*******ийг эх*******гийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Э.*******оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг Э.******* хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.******* /рд:*******/-ийг эх*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3,  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг охин М.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоож, эцэг Э.*******оор сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн ** дугаар зүйлийн **.4, **.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Э.*******, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх******* нарт тус тус даалгасугай. 

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 30 730 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод  оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНГӨНТУУЛ