Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/01985

 

 

 

 

 

 

 

 

 

202*** оны 09 сарын ***5 өдөр

          Дугаар ***83/ШШ202***/0***985

                     Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: “Р ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, ......дугаар хороо, .......тоотод байрлах, регистрийн дугаар ........, хувийн хэргийн дугаар .........../

 

            Хариуцагч: *******овогтой, Гын Мд холбогдох,

/Хан-Уул  дүүрэг, .....дүгээр хороо, ........ тоотод байрлах, регистрийн дугаар ........./

 

            Хариуцагч: “Б констракшн” ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, ....дугаар хороо, ........... тоотод байрлах, регистрийн дугаар ......., улсын бүртгэлийн дугаар .............../

 

            Хариуцагч: Боржгон овогтой, Жын Ад холбогдох,

/Хан-Уул дүүрэг, ***9 дүгээр хороо, Грийн хаус, АОС байр, 37В тоотод оршин суух, регистрийн дугаар ........./

 

           Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 464.354.760 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, түүний өмгөөлөгч Б.Б, Э.Э, хариуцагч “Б констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Т.Д, хариуцагч Г.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Н.Т, нарийн бичгийн дарга Д.Содбилгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.М нь 20***9 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 33/***9 дугаартай зээлийн гэрээг байгуулж 300.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн ......дүгээр хороо, International rent хотхон, Ар зайсангийн  гудамж ... дугаар байр, ..... тоот хаягтай 303.38 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацааг хариуцагч Г.Мийн хүсэлтээр 2 удаа сунгаж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан. Хариуцагч Г.М нь өнгөрсөн хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 900.000 төгрөг, хүүнд 29.475.540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.***70.460 төгрөгийг төлсөн. Ингээд зээлийн гэрээний хугацаа дуусахад Г.М нь зээлээ Б төлж барагдуулаагүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 299.***00.000 төгрөг, 202*** оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн хүү ***39.83***.260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25.423.500 төгрөг, нийт 464.354.760 төгрөгийг хариуцагч Г.Мөөс гаргуулж өгнө үү. “Б констракшн” ХХК-ийн 20***9 оны ****** дүгээр сарын 04-ний өдрийн 77 дугаар албан бичигт “…зээлийн эргэн төлөлтийн төлбөр тооцоог манай компани хариуцан гүйцэтгэх болно” гэснийг үндэслэн хамтран хариуцагчаар “Б констракшн” ХХК-ийг татсан хэдий боловч манай компани “Б констракшн” ХХК-тай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч “Б констракшн” ХХК нь хамааралгүй юм. Хариуцагч Ж.Аын хувьд түүнээс олгосон итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээг байгуулсан тул барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээлийн гэрээг Г.М байгуулж, 300.000.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж авсан нь үнэн. Гэхдээ “Б констракшн” ХХК нь Улаанбаатар хотын Зайсанд ******20 айлын орон сууцны цогцолбор хорооллын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал авах зорилгоор надаар дамжуулан уг 300 сая төгрөгийн зээл авахуулсан. “Б констракшн” ХХК нь авсан зээлийг эргэн төлөх үүрэгтэй тул жинхэнэ хариуцагч нь “Б констракшн” ХХК юм. Мөн “Б констракшн” ХХК нь зээлийг төлөх талаар албан бичгийг “Р ББСБ” ХХК-д хүргүүлсэн байгаа гэв.

 

Хариуцагч “Б констркашн” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь “Р ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл аваагүй тул уг зээлийн төлбөрийг хариуцагч биш этгээд юм. Тухайн үед зээлийн эргэн төлөлтийг хариуцах талаар албан бичгийг “Р ББСБ” ХХК-д хүргүүлж байсан хэдий боловч одоо уг зээлийг хариуцахгүй байхаар болсон гэв.

 

Хариуцагч Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “…Г.М нь банкнаас зээл гаргуулахад барьцаа хөрөнгө хэрэгтэй байна хэмээгээд Ж.А надаас тусламж хүссэн юм. Зээлийн барьцаанд Ж.Аын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ****** дүгээр хороо****хотхон, Ар зайсангийн гудамж, *** байр, *** тоот хаягт байрлах 303.38 м.кв талбайтай орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаанд тавьж, барьцааны гэрээг байгуулахад гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр нэг жилийн хугацаатайгаар олгосон юм. Гэтэл "Р ББСБ“ миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн ****** дүгээр хороо****хотхон, Ар зайсангийн гудамж. 90 8 байр *** тоот хаягт байрлах 303.38 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь

 

“Р ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.М, “Б констракшн” ХХК, Ж.А нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 464.354.760 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

***. “Р ББСБ” ХХК, Г.М нарын хооронд байгуулагдсан 20***9 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ......... дүгээр “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “Р ББСБ” ХХК нь 300.000.000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдэгч Г.Мд зээлдүүлэхээр тохиролцож, 20***9 оны ***0 дугаар сарын 03-ны өдрийн .... дүгээр “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”, 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 33/***9/02 дугаар “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ээр гэрээний хугацааг 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 45*** дүгээр зүйлийн 45***.***-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.

 

Уг гэрээний дагуу зээлдүүлэгч “Р ББСБ” ХХК-иас 20***9 оны 8 дугаар сарын ***2-ны өдөр 300.000.000 төгрөгийг зээлдэгчийн харилцах дансанд шилжүүлсэн, зээлдэгч Г.М нь зээлд 900.000 төгрөг, хүүд 29.475.540 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3.***70.460 төгрөгийг буцаан төлж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 202*** оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэлд 299.***00.000 төгрөг, хүүд ***39.83***.260 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25.423.500 төгрөг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Зээл төлөлтийн дансны хуулга, Төлбөрийн даалгавар, эргэн төлөлтийн график гэсэн баримтаар нотлогдож байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч Г.М нар маргаагүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 45*** дүгээр зүйлийн 45***.***, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Г.Мөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үлдэгдэлд 299.***00.000 төгрөг, хүү ***39.83***.260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25.423.500 төгрөг, нийт 464.354.760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Г.М нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлдээ “...зээлийн гэрээ байгуулж, 300.000.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж авсан нь үнэн, гэвч уг зээлийг Б констракшн ХХК нь надаар дамжуулан авсан тул Б констракшн ХХК нь уг зээлийн төлбөрийг хариуцна” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч маргааны зүйл болох “Р ББСБ” ХХК, Г.М нарын хооронд байгуулагдсан 20***9 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 33/***9 дүгээр “Зээлийн гэрээ”-ний дагуу хариуцагч  “Б констракшн” ХХК нь Иргэний хуулийн ***86 дугаар зүйлийн ***86.***, 45*** дүгээр зүйлийн 45***.***, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар “Р ББСБ” ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагч “Б констракшн” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагч Г.Мтэй зээлийн гэрээ байгуулсан тул түүнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 464.354.760 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн тайлбар, хариуцагч “Б констракшн” ХХК-иас “...манай компани уг зээлийн төлбөрийг хариуцахгүй, манайд хамааралгүй” гэсэн тайлбар гаргасан болохыг дурдав.

 

2. “Р ББСБ” ХХК, Ж.А нарын хооронд байгуулагдсан 20***9 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 33/***9/0*** дүгээр “Барьцааны гэрээ”-ээр “Р ББСБ” ХХК, Г.М нарын байгуулсан 20***9 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 33/***9 дүгээр “Зээлийн гэрээ”-ний үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан барьцаалуулагч Ж.А нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ****** дүгээр хороо,****хотхон, Ар зайсангийн гудамж, *** байрны *** тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 303.38 м.кв талбайтай долоон өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч “Р ББСБ” ХХК-д барьцаалсан байх тул Иргэний хуулийн ***75 дугаар зүйлийн ***75.***-д зааснаар хариуцагч Г.М нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд уг барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй болно.

 

Г.Ааас Г.Мд олгосон 20***9 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэлийн дагуу 20***9 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 33/***9/0*** дүгээр “Барьцааны гэрээ”-д Г.М гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй болохыг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Мөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 464.354.760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р ББСБ” ХХК-д олгож, хариуцагч “Б констракшн” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.М нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Г.Аын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ****** дүгээр хороо,****хотхон, Ар зайсангийн гудамж, *** байрны *** тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 303.38 м.кв талбайтай долоон өрөө үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Хариуцагч Ж.Аын “...шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******5.***, ******5.2.2, ******6 дугаар зүйл, ******8 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

***. Иргэний хуулийн 45*** дүгээр зүйлийн 45***.***, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Мөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 464.354.760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р ББСБ” ХХК-д олгож, хариуцагч “Б констракшн” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн ***75 дугаар зүйлийн ***75.***-д заасныг баримтлан хариуцагч Г.М нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Г.Аын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ****** дүгээр хороо,****хотхон, Ар зайсангийн гудамж, *** байрны *** тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 303.38 м.кв талбайтай долоон өрөө үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.***, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.***.***-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 22***02***0747500 нэхэмжлэхийн дугаартай төлсөн 2.479.723 төгрөгийг, .............. нэхэмжлэхийн дугаартай төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөөс улсын тэмдэгтийн хураамжид 2.479.723 төгрөг гаргуулан, хариуцагч М.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн ******9 дүгээр зүйлийн ******9.4, ******9.7, ***20 дугаар зүйлийн ***20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш ***4 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД