Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШТЦ/028

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга: Ц.C
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.А, Х.З, Я.С
Орчуулагч: А.Е
Шүүгдэгч М.С, Х.Н, Ж.А, Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
 Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Хийн Х, Ж овогт Хын Н, И овогт Мы С, Ж овогт Жийн А нарт холбогдох эрүүгийн 201704000050 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казах, 1998 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр төрсөн, 18 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө малчин, эрэгтэй, ам бүл 9, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 03 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд завдсан гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, И овогт Хийн Х. РД:*********. 
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казах, 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд нь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар ял шийтгүүлж байсан, И овогт Мы С. РД:****. 
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казах, 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 25 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Жийн А. РД:***. 
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казах, 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 23 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө малчин, эрэгтэй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, ах, эгч нарын хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 03 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Ж овогт Хын Н. РД:*******. 
Шүүгдэгч Х.Х, М.С, Ж.А, Х.Н нар нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Дэвэл” нэртэй газарт бэлчээрт байсан тус сумын иргэн Д.Егийн хар зүсмийн, сартай, эвэртэй, 5 настай нэг монгол үхрийг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хулгайлж бага бус хэмжээний буюу 600000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэх санаачлагыг М.С гаргаж зохион байгуулж удирдсан, Х.Н, Ж.А, Х.Х нар нь М.Сы хэлснээр гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
- Шүүгдэгч М.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Манайх 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ногооннуур сумын 2 дугаар багаас нүүж ирсэн ба одоогоор Өлгий сумын 13 дугаар багт оршин сууж байгаа юм. 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орой 16 цагийн үед Ногооннуур сумын Ховд багт оршин суудаг миний бөл хамаатан болох Х.Н нь танил Х.Хгийн ****** гэсэн дугаарын утаснаас над руу залгаад Ховд багийн “Дэвэл” гэх газрын наана байдаг хөх чулуут /көк тас/ гэх газарт хүрээд ир, Х бид хоёр эндээс үхэр хулгайлж гаргаж өгнө, чи үхрийг ачих машин олоод ир гэж хэлсэн юм. Тэгэнгүүт би орой 17 цагийн үед гэрээс гараад “Тирлик” захын хойт талд байдаг портер машинуудын таксины зогсоолд очиж хөлсөөр авч явах машин сурагласан боловч портер машины таксины жолооч надад бид нар хөдөөнөөс мал ачиж ирэхгүй гэж зөвшөөрөөгүй байсан ба тэнд байсан үл таних жолооч энэ утас руу залгаад ярь , энэ хүн хөлсөөр хөдөө явж магадгүй гэхээр нь тэр хүний өгсөн утас руу залгаад учрыг хэлэхэд тэр хүн зөвшөөрч надад 5-р бүрэн дунд сургуулийн хажууд байгаа Петровисын шатахуун түгээх станцад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би найз болох Ж.Аы гэрт нь очиж түүнийг дагуулж аваад 5 дугаар бүрэн дунд сургуулийн хажууд нь байдаг шатахуун түгээх станцад очиход утсаар ярьсан хөлсөөр явна гэж хэлсэн хүн цагаан өнгийн портер маркийн машинаар намайг хүлээж байсан юм. Тухайн үед би найзын гэрт нь очиход найз Ад үхэр хулгайлах талаар хэлсэн бөгөөд А ч зөвшөөрч намайг дагаж явсан юм. Харин хулгайн үхрийг ачиж ирэх талаар портерийн жолоочид хэлээгүй би өөрийнхөө үхрийг авчирна гэж хэлэхэд тэр жолооч надад гарал үүслийн гэрчилгээ байна уу гэж асуухад би түүнд байхгүй гэж хэлсэн. Би портерийн жолоочид очиж ирэх хөлсний мөнгө болох 70000 төгрөгийг тохиролцсон ёсоор өгсөн юм. Бид Өлгий сумаас орой 21 цагийн орчимд гарч 23 цагийн үед Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэвэл” гэх газрын наана байдаг хөх чулуут гэх газарт очсон юм. Очсоны дараа би өөрийнхөө утсаар Х.Хгийн утас руу залгаж ярихад Х нь надад “Н бид хоёр үхрийг явган тууж ирж байгаа, бидний замыг тосоорой” гэж хэлэхэд жолоочийг машинтайгаа орхиж А бид хоёр тэр хоёрын урдаас нь очиж машин байгаа газарт үхрийг туулцаж ирсэн юм. Тэндээс хулгайлсан үхрийг машинд ачиж аваад А бид хоёр Өлгий сум руу буцсан ба Х, Н хоёр тэнд үлдсэн болно. Бид нар хулгайлсан үхрийг портер машинд ачих үед 2017 оны 02 дугаар сарын 12-ны шөнийн 00 цаг өнгөрсөн байсан ба аймгийн төвд шөнийн 02 цагийн үед орж ирээд гүүрийн цаана явж байхад цагдаа нарт баригдсан юм. Бид нар анх уг хулгайлсан шарыг худалдан борлуулж олсон ашгийг дөрвүүлээ хуваалцахаар тохирсон байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93-р хуудас/,
- Шүүгдэгч М.Сы шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүгдэгч Х.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх Ногооннуур сумын 3 дугаар багт оршин суудаг юм. Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орой 16 цагийн үед манай хөрш найз болох Х.Хгийн ****** гэсэн дугаараар аймагт байгаа миний бөл хамаатан болох М.Сы ****** гэсэн утас руу залгаж мэнд усыг асуусны дараа тэр надад үхэр хулгайлж өгөх боломж байна уу гэхээр нь Х бид хоёр Сд машин унаатай “Хөх чулуут”-ын тэнд шөнийн цагаар хүрээд ир, бид хулгайн үхрийг бэлдээд ачиж өгөхөөр тохиролцсон юм. Тухайн үед Х бид хоёр Харжаубагийн гэрт байсан бөгөөд С аймгаас машинтайгаа гарлаа гэж орой 21 цагийн үед утасдаж хэлсэн ба Х бид хоёр амалсан ёсоор гэрийн ойролцоо “Дэвэл”-ийн аралд бэлчээрт байсан өдөр болгон гаднаас харж, үзэж явдаг үхэр сүрэг дотроос нас бие гүйцсэн шарыг үхрийн сүргээс олсоор барьж аваад хөтөлж болзсон газар болох “Хөх чулуут”-д Х бид хоёр тууж ирж байхад С, хоч нэр Хотыртай хамт бидний урдаас тосож авсан ба бид дөрөв уг хулгайн үхрийг туугаад тэдний авчирсан портер маркийн машины хажууд ирээд уг машинд үхрийг ачиж өгөөд явуулсан юм. Х бид хоёр тэнд үлдсэн ба С, хоч нэр Хотыртай хамт уг машинаар аймаг руу явсан юм. Х, С, хоч нэр Хотыр бид дөрөв уг хулгайн шарыг машинд ачиж өгөөд явуулах үед 2017 оны 02 дугаар сарын 12-ны шөнийн 00 цаг өнгөрч байсан юм. Дараа нь Х бид хоёр гэр гэрлүүгээ явцгаасан юм. Х бид хоёр С, хоч нэр Хотыр хоёрт хулгайлан гаргаж өгсөн нас бие гүйцсэн эр үхэр хэний үхэр гэдгийг мэдээгүй ба урьд өмнө үхрийн сүрэг дотор явж байсныг гаднаас харж, үзэж явдаг байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100-р хуудас/,
- Шүүгдэгч Х.Нын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. М.С Х.Х бид хоёр луу залгасан. Тэрээр үхэр байна уу? гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Х.Хгийн утсаар бид хоёр гаргаж өгье гэж зөвшөөрөөд үхэр гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүгдэгч Ж.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх 2016 оны 11 дүгээр сард Ногооннуур сумын 2 дугаар багаас нүүж ирсэн ба одоогоор Өлгий сумын 04 дүгээр багт оршин сууж байгаа юм. 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орой 21 цагийн үед би гэрт сууж байхад миний найз болох М.С манай гэрт ирсэн бөгөөд манай гэрт орж ирээд надад “хоёулаа Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ховд багаас нэг тооны үхрийг машинд ачиж аваад ирье. машин бэлэн байгаа, тэнд очвол цаанаас 2 залуу нэг тооны үхрийг хулгайлж гаргаж өгнө” гэхээр нь би тэгье гэж хэлээд түүнд туслахаар С бид хоер манай гэрээс гараад гүүрийн цаана байдаг 5 дугаар бүрэн дунд сургуулийн урд талд байрлах “Н” шатахуун түгээх станцын хажууд очсон юм. Бид хоёр явган “Н” ШТСтанцын хажууд нь очиход миний найз болох М.Сы утсаар яриад үхрийг ачиж ирэхээр тохирсон байсан цагаан өнгийн пронтер маркийн машин зогсож байсан бөгөөд уг машины жолооч нь 38-43 орчим насны үл таних эрэгтэй хүн байсан. Уг үхрийг ачиж ирэх гэж байгаа машинд 30000 төгрөг тааруулж шатахуун хийж аваад шууд аймгаас хөдлөөд Ногооннуур сумын Ховд багийн чиглэлд явсан бөгөөд замдаа сааталгүй яваад Ховд багийн нутаг дэвсгэр “Хөх чулуут” гэх газарт мөсийн эрэгт очиж зогссон. Тэндээс цаашаа явах гэсэн боловч мөс бага зэрэг шар ус гүйсэн байсан тул жолооч мөсөөр явж чадахгүй гэхээр нь С бид хоёр машинаас буугаад С утсаар үхэр хулгайлж гаргаж өгөх гэж байгаа залуугийн утас руу залгаад хаана байгаа гэж асуухад утасны цаанаас нэг нь та нарын машины гэрлийг харж байна та хоёр урагшаа яваад бид хоёрыг урдаас тосож аваарай гэж хэлсэн. Тэгэнгүүт С бид хоёр машиныг жолоочтойгоо хамт тэнд үлдээгээд явган явж байх замдаа бид хоёр урдаас тус сумын иргэн гаднаас сайн таньдаг Хын хүү болох Н хажуудаа нэг залуугийн хамт сартай хар зүсмийн нас бие гүйцсэн монгол шарыг тууж ирж байхад тэр хоёртой тааралдсан бөгөөд Х.Нын хажууд нь байгаа залууг огт таньдаггүй юм байна, тэгээд дөрвүүлээ тэр хоёрын тууж ирж байсан хар зүсмийн нас бие гүйцсэн монгол үхрийг /шар/ машины хажууд тууж ирсэн юм. Машины хажууд тууж ирээд дөрвүүлээ уг монгол үхрийг машинд ачиж аваад С бид хоёр машины жолоочтой хамт тэндээс аймаг руу хөдлөөд явсан бөгөөд Н, түүний хажууд хамт явж байсан үл таних залуутай тэнд үлдсэн юм. С анх манай гэрт орж ирэхэд бид хоёр машинаар яваад Ногооннуур сумын Ховд багаас 1 тооны хулгайн үхрийг машинтайгаа очоод ачиж ирье, бид хоёр тэнд очвол уг үхрийг 2 залуу хулгайлж бид хоёрт гаргаж өгнө гэж хэлсэн ба уг үхрийг ямар хүмүүс хулгайлж гаргаж өгөх талаар надад тодорхой хэлээгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106-р хуудас/, 
- Шүүгдэгч Ж.Аы шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би орой гэртээ байхад М.С ирсэн. Портероор хөдөө яваад ирье гэж хэлсэн. Би түүнээс хөдөө яах гэж явж байгааг асуухад нэг үхэр байгаа, ачилцаад ирээрэй гэж хэлсэн. Би эцгийнхээ гэрээс түлээ дайж ирэх санаатай зөвшөөрөөд хамт явсан.  Хөдөө очсоны дараа хулгайн үхэр гэдгийг мэдсэн ба буцахдаа түлээ аваагүй. Аймагт ирээд энэ талаар мэдэгдэх гэснээ хүргэн ахын маань хүүхэд учир хэлж чадаагүй. Эзгүй газар үлдэхгүйн тулд тус машинаар ирж гүүрийн хажууд буугаад гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүгдэгч Х.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манайх Ногооннуур сумын 3 дугаар багт оршин суудаг юм. Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орой 17 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна гэрт сууж байхад манай хамаатан ахын охинтой суусан холын хүргэн ах болох Х.Н гаднаас орж ирсэн юм. Х.Н гэрт орж ирээд миний утсыг гуйж аваад хоч нэр Сепенайгийн /Сесерхан/ утас руу дохиход цаанаас хоч нэр Сепенай миний утсанд залгасан ба Н, Сепенай хоёр хоорондоо нилээд ярилцаж байснаа С нь Над үхэр хулгайлж гаргаж өгөөрэй гэж хэлсэн шиг болсон. Яагаад гэвэл утасны цаанаас Сы яриа надад сонсогдож байсан. Х.Н нь түүнд үхэр хулгайлж өгөхөөр тохиролцож түүнийг машинтай “Дэвэл” гэх газарт хүрээд ир гэж дуудсан юм. Утсыг салгасны дараа Н надад хандаж “С орой ирнэ гэж байна, надад үхэр хулгайлж гаргаж өгөөрэй гэж залгаж байна” гэж хэлсэн ба тэр надад хоёулаа Сд үхэр хулгайлж гаргаж өгөх үү гэхээр нь би зөвшөөрсөн юм. Дараа нь Н бид хоёр манай гэрт байж байгаад 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орой 23 цагийн үед гэрээс гараад манай гэрээс 1-2 орчим км зайтай “Дэвэл”-ийн аралд бэлчээрд байсан олон тооны үхэр дотроос нас гүйцсэн сартай хар зүсмийн шарыг ижлээс нь салгаж туугаад “Хөх чулуут” гэх газар луу чиглэж явж байхад холоос нэг машины гэрэл харагдсан ба миний утас руу С залгаж Над та хоёр хаана байгаа юм бэ гэж асуухад Н нь бид хоёр үхэр туугаад ирж байна. Та хоёр бид хоёрын урдаас тосож аваарай гэж хэлсэн юм. Хэсэг газар явсны дараа бидний өөдөөс С хажуудаа үл таних нэг залуугийн хамт тааралдсан бөгөөд дөрвүүлээ хулгайлсан үхрийг тууж тэдний хөлсөлж ирсэн машины хажууд ирэхэд машины дэргэд жолооч ганцаараа байсан. Тэгээд хулгайлсан үхрийг дөрвүүлээ машинд ачиж өгсөн бөгөөд бид үхрийг ачих үед машины жолооч бид нарт туслаагүй, тэд хулгайлсан үхрийг ачсаны дараа аймаг руу буцаад явчихсан. Н бид хоёр гэр гэрлүүгээ яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112-р хуудас/,
- Шүүгдэгч Х.Хгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би гэртээ байхад Х.Н ирж намайг дагуулж явсан. Надад үхэр гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Би тухайн үед хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Гэрийн ойролцоо байсан үхрийг гаргая гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 
Хохирогч Д.Ен мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед ганцаараа гэрээс гараад гэрийн ойролцоо 3 км орчим зайтай “Дэвэл” гэх газарт аралд байсан үхрүүдийг туугаад авч ирэх гэж очсон юм. Очоод аралд байсан сартай хар зүсмийн 5 настай монгол үхэр /шар/ байхгүй байхаар нь тэндээс хайгаад олоогүй юм. Тэгээд манай үхрийн сүрэг дотроос сартай хар зүсмийн 5 настай монгол үхэр хулгайд алдагдсан гэдгийг мэдсэн, яагаад гэвэл манай үхрүүд байгаа газрын ойр орчмоос хайгаад олоогүй юм. Дараа нь үхрүүдийг туугаад ирсэн ба гэрт ирээд гэрийнхээ хүмүүст энэ талаар хэлээд өнөөдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өглөө аймагт ирсэн юм. Аймагт орж цагдаагийн байгууллагад мэдэгдэж хэлье гэж иртэл миний сартай хар зүсмийн 5 настай монгол эр үхрийг манай багт оршин суудаг Хын Н, Х овогтой Х, манай худ гэж явдаг М.С, түүний найз Ж.А нар нь бүлэглэн хулгайлсан байна. Манай үхрийн сүрэг дотроос хулгайд алдагдсан үхэр нь сартай, эвэртэй, хар зүсмийн, буруу талын буюу зүүн талын чихэнд шоргоолжин имтэй. Харин зөв талын буюу баруун чихэнд цуулбар имтэй, 5 настай монгол эр үхэр байсан юм. ...Би өөрийнхөө хулгайд алдагдсан үхрээ буцааж авлаа, надад одоо өөр санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
- Гэрч М.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... тэгэхэд нөгөө 2 залуу утсаар нэг хүн рүү залгаад бид нар машинтайгаа мөсөөр гарч чадахгүй юм байна, бид хоёрын урдаас үхрээ туугаад хүрээд ир гэж яриад мөсөөр урагшаа гарч яваад 15-20 минутын дараа 1 хар зүсийн монгол шар туугаад хажуудаа 2 үл таних залуугийн хамт дөрвүүлээ машины хажууд ирсэн юм. Тэгээд тэр дөрөв уг тууж ирсэн монгол шарыг машинд ачсан бөгөөд ачсаны дараа би надтай аймгаас ирсэн 2 залуугийн хамт шууд аймаг руу явсан. Харин нөгөө цаанаас хар зүсмийн монгол шарыг тууж ирсэн үл таних 2 залуу тэнд үлдсэн юм. Бид нар үхрээ ачаад шөнийн 02 цагийн үед байх аймагт орж ирээд гүүрийн цаана явж байтал цагдаагийн машин ирээд бидний машиныг шалгаад дээр тэвшинд байгаа үхрийг асуухад би үл таних 2 залуугийн анх надтай утсаар ярьсан, өөрийгөө С гэж танилцуулсан залуугийн үхэр гэж хэлсэн бөгөөд тэр залуугаас уг үхрийн гарал үүслийн гэрчилгээг асуугаад, байхгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад ирээд цагдаагийн журмын хашаанд оруулсан юм. Маргааш нь өглөө цагдаа нар бидний ачиж ирсэн үхэр хэнийх болохыг шалгахад өөрийгөө С гэж танилцуулж байсан залуугийн үхэр биш, харин хулгайн үхэр байсныг тэр үед би мэдсэн болно. Би анх уг үхрийг ачиж ирэхээр явахдаа хулгайн үхэр гэдгийг огт мэдээгүй, мэдсэн бол очихгүй байсан юм. Намайг   хөлсөөр авч явсан 2 залууг огт танихгүй, урьд өмнө тааралдаж байгаагүй юм байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, 
- Гэрч Е.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх Ногооннуур сумын 3 дугаар багт оршин суудаг юм. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед байх гэрт ойр зуурын ажил хийгээд явж байтал миний аав Д.Е нь гэрт ирээд “Дэвэл”-ийн аралд бэлчээрт байсан үхэр сүрэг дотроос сартай хар зүсмийн нас бие гүйцсэн шарыг хулгайлсан байна, би тэр хавиас хайгаад олоогүй гэхээр нь би аавтай хамт тэнд очиж үхрийг хайгаад олоогүй болно. Дараа нь өглөө буюу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өглөө аав бид хоёр Цагдаагийн байгууллагад ирээд мэдэгдсэн бөгөөд цагдаа нар бидний хулгайд алдагдсан үхрийг олж өгсөн болно. Манай багт оршин суух Х.Н , Х.Х хоёр манай үхрийн сүрэг дотроос уг сартай хар зүсмийн нас гүйцсэн шарыг хулгайлж өөр нэг хоёр залууд гаргаж өгсөн байна. Тэр хоёр залуу аймгаас очиж манай үхрийг машинд ачиж аймагт орж ирэхэд цагдаа нарт баригдсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
- Гэрч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн үед байх Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” ШТС-ын хажууд албаны тээврийн хэрэгслээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад Ногооннуур сумын чиглэлээс цагаан өнгийн портер машин хар зүсмийн үхэр ачсан байдалтай орж ирэхээр нь би уг машиныг зогсоож машинд нь үзлэг хийж, ачиж явж байсан малын гарал үүслийн гэрчилгээг асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд би уг үхэр ачсан машиныг Цагдаагийн газарт дагуулж ирээд үхрийн талаар тодруулан асуухад уг үхэр хулгайн үхэр байсан болох нь тогтоогдсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/
- Гэрч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг юм. Миний нөхөр болох Ж.А нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орой 21 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна найз М.Сы хамт гэрээс гарч яваад 2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 04 цагийн үед байх гэрт ирсэн юм. Миний нөхөр болох Ж.А нь найзтай хамт гэрээс гараад явж байхад би түүнээс хаана очих талаар асуухад надад би байж байгаад ирнэ гэж хэлээд гараад явсан юм. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй болно. Маргааш нь өглөө миний нөхөр болох Ж.А нь бусадтай хулгайн гэмт хэрэг үйлдээд цагдаад баригдсан талаар сонссон болно” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
- Гэрч М.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн үед буюу би 2017 оны 02 дугаар сарын 11, 12 өдрүүдэд аймагт хувийн ажлаар явж байсан бөгөөд гэрт байгаа түүний ах болох Х.Наас Х.Х нь 2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хаана юу хийсэн бэ, хэдэн цагийн үед гэрт ирсэн бэ гэж асуухад Н надад миний дүү болох Х.Х нь 2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн үед байх гэрт ирсэн гэж хэлсэн. Тэр шөнө миний хүү болох Х.Х нь Нтай хамт үхэр туугаад аймгаас очсон машинд ачиж өгөөд тусалсан байна, энэ талаар надад Н хэлсэн болно” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
- Гэрч К.Бн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүү Х.Н тэр орой гэрт мал хараа янзалж байгаад оройхон бид хоол идсэний дараа гараад яваад өгсөн байсан ба өөрийн найз Хн гэрт хөзөр тоглож ирнэ гэж явсан байсан. Тэгээд бид унтаад өгсөн, өглөө намайг босоход гэрт байлаа, шөнө 02 цаг өнгөрч байхад гаднаас орж ирж байсан, тэр үед би түүнээс хаашаа яваад ирэв гэж асууж байгаагүй, харин маргааш орой нь хүү маань гэрт сууж чадахгүй орж гарч байж ядаж байхаар нь би түүнээс чи өнгөрсөн шөнө хаашаа яваад юу хийгээд ирсэн юм бэ гэж асуутал тэрээр надад Бабасын хүү Сека ирээд нэг үхэр байгаа түүнийг хүнд өгөх гэсэн юм чи хамт туугаад голоос гаргаж өгнө үү гэхээр нь хамт яваад ирсэн юм гэж хэлсэн. Тэгээд би лавлаж юм асууж амжаагүй байсан юм. Сүүлд би сонсоход Б.Секагийн хамт нэг үхэр туугаад гол гаргаж өгсөн гэсэн ба тэр нь хулгай үхэр байсан байлаа би сүүлд мэдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
-Гэрч Х.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-6-р хуудас/,
- Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/,
- Малд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-13-р хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зураг /хх-ийн 14-16-р хуудас/,
- Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/,
- Шүүгдэгч Х.Хгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 145-р хуудас/,
- Шүүгдэгч Х.Нын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146-р хуудас/,
- Шүүгдэгч Ж.Аы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147-р хуудас/,
- Шүүгдэгч М.Сы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148-р хуудас/,
- Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 150-153-р хуудас/,
- Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 195-197-р хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13-р багийн Засаг даргын тодорхойлолт,
- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт болон шүүх хуралдааны үед шүүгдэгч нарын мэдүүлсэн бусад мэдүүлгийг шинжлэн судлав. 
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв. 
Шүүгдэгч М.С, Х.Н, Ж.А, Х.Х нар нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 12-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэвэл” гэх газарт бэлчээрт байсан тус сумын иргэн Д.Егийн хар зүсмийн, духан дэрээ сартай, 5 настай үхэр /монголы шар/-ийг тээврийн хэрэгсэл ашиглан урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр хулгайлж иргэн Д.Ед 600000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 
Шүүгдэгч М.Сы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Х.Нын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Егийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, гэрч М.Т /хх-ийн 23-24-р хуудас/, Е.Т /хх-ийн 26-р хуудас/, Б.Д /хх-ийн 32-р хуудас/, Х.А /хх-ийн 27-28-р хуудас/, М.Х /хх-ийн 34-35-р хуудас/, Ц.Б /хх-ийн 36-р хуудас/, Х.Н /хх-ийн 38-39-р хуудас/ нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-6-р хуудас/ хурааж авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/, малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 14-16-р хуудас/, үхэрт үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Шүүгдэгч Ж.А нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээсэн мэдүүлгээсээ буцаж шүүх хуралдааны үед шинэчилсэн мэдүүлэг өгөхдөө: “...очсоны дараа хулгайн үхэр гэдгийг мэдсэн, ...үхэр ачихад жолооч ч гэсэн би ч гэсэн тусалсан, ...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн, ...миний байцаалтанд өмгөөлөгч суугаагүй, ...надад ямар байцаалт юу бичсэнийг уншиж өгөөгүй, ...монгол хэл мэдэхгүй учир танилцуулаагүй, ...Х.З өмгөөлөгч байгаагүй, анх удаа харж байна, ...орчуулагч оролцоогүй, ...би буруугүй гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөөгүй...” гэж байгаа боловч дээрх мэдүүлэг нь худлаа мэдүүлэг болох нь мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа орчуулагч Б.Батар, өмгөөлөгч Х.З нарыг байлцуулсан болох нь хавтаст хэргийн 104-108-р хуудсаар, өмгөөллийн гэрээ байгуулсан тухайн баримт /хх-ийн 173-р хуудас/, өмгөөлөгч Х.Зын шүүх хуралдааны үед энэ тухай өгсөн тайлбар, шүүгдэгч М.Сы мөрдөн байцаалт, шүүх хуралдааны өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаагийн зэрэгцээ гэрч М.Тын тайлбарт “...миний машины хурдны хайрцаг болохгүй, бас 1-р араанд орохгүй байсныг засах гээд байж байсан. Энэ хороонд 4 залуу үхрээ ачиж дууссан байсан...” /хх-ийн 21-22-р хуудас/ гэсэн тайлбараас үзэхэд шүүгдэгч Ж.Аы “...үхэр ачихад жолооч ч гэсэн тусалсан...” гэсэн мэдүүлэг нь няцаагдаж байна. Гэрч М.Тын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Х.Н, М.Сы мэдүүлгээр баталгаажиж байх тул үнэн зөв гэж үзсэн болно. 
Мөн шүүгдэгч Ж.Аы “...гэмт хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлэг нь шүүгдэгч М.Сы шүүх хуралдаанд өгсөн “...Ж.А хулгай хийх гэж байсныг мэдэж байсан, ...үхрийг Ж.Аы гэрт авч ирэхээр тохирсон,...манай гэрт авч ирвэл аав загнах байсан, ...Ж.Аы гэрт эхнэрээс нь өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд “...нөхөр болох Ж.А 2017 оны 02 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед байх,...найз М.Сы хамт гарч яваад 2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 04 цагийн үед байх гэрт ирсэн юм. Миний нөхөр болох Ж.А найзтай хамт гэрээс гараад явж байхад би түүнээс хаана очих талаар асуухад надад би байж байгаад ирнэ гэж хэлээд гараад явсан юм...” зэрэг мэдүүлгээр үгүйсгэгдэж, гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг санаатай бүрдүүлж байсан байна. 
Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх байдаг. Гэхдээ энэхүү эрхийг эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар, агуулга  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах, эсхүл худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөнө гэсэн ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл дээрх эрхийг эдлэхийг хүссэн тохиолдлыг “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж үзэж хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхөөр зөвшөөрсөн бол үнэн зөв мэдүүлэг өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа үйлдэл болохыг анхаарч гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.
 Энэ тохиолдлыг шалгах үндэслэлээр тус хэргийг заавал мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй бөгөөд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор тус хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Өөр хэргийг шүүхээр шийдвэрлэх тохиолдолд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан журмаар ялыг нэмж нэгтгэх боломжтой юм.
  Шүүгдэгч М.С, Х.Н, гэрч М.Т, Б.Дын мэдүүлэг болон бусад баримтуудаар шүүгдэгч М.С, Х.Н, Х.Х нар нь утсаар урьдчилан ярилцаж шүүгдэгч М.С Ж.А нар нь уулзаж тохиролцон,  уулзах газар цагийг товлон, машин хөлсөлж гэмт үйлдлээ түргэсгэн, хулгайн үхрээ тээвэрлэсэн байдлыг дүгнэж урьдчилан үгсэн тохирч бүлэглэн, машин механизм хэрэглэсэн байна гэж үзлээ. 
Иймд М.Сыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг сэдэж, санаачлан, тээврийн хэрэгсэл хөлсөлж, хулгайн үхрээ нуух хашааг бэлдэн гэмт хэрэг үйлдэх боломж нөхцлийг бүрдүүлэн, хулгай хийх оролцогчдыг олж гүйцэтгэх үүргийг нь зааж, идэвхтэй үйл ажиллагаа явуулан зохион байгуулж, удирдан чиглүүлж, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм хэрэглэж гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Ж.Аыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон үхрийг нуун дарагдуулахаар урьдчилан үгсэн тохирч бүлэглэн, машин маханизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Х.Н, Х.Х нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн өөрт үл хамаарах, өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар хулгайлсан, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж машин механизм хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-ыг журамлан, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 35.6 дугаар зүйлүүдэд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хуулийн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь хулгай хийхээр утсаар ярилцан, Ж.Аыг гэрээс нь авч портер хөлсөлснөөр эхэлж бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр малын бэлчээрээс авч машинд ачсанаар өөрсдийн эзэмшилдээ бүрэн авснаар буюу утсаар хэн нэгэнтэй холбогдож зарах боломжтой болсон эсвэл машины эзэнд ч зарах боломжтой болсноор бүрэн төгссөн байна. 
Шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Я.С нь “..яллах дүгнэлтэнд сэжигтэн яллагдагчийн мэдүүлгийг огт бичээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан яллах дүгнэлтэд заавал бичээгүй нь яллах дүгнэлт өөрөө хууль ёсны үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрж байна...” гэж мөн өмгөөлөгч Х.З, Я.С нар нь “...мөрдөн байцаалтын шатанд эсрэг сонирхолтой этгээдүүдэд 1 өмгөөлөгч оролцсон, орчуулагч ороогүй гэдэг үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй...” гэж мэтгэлцэж байгаа боловч хэргийн материалаас авч үзвэл мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээж эсрэг сонирхолгүй мэдүүлэг өгөхөд нэг өмгөөлөгч оролцсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, мөн орчуулагч оролцсон байна, харин өөрийн хүсэл зорилгоор эсрэг сонирхолтой болж шүүх хуралдаанд тусдаа өмгөөлөгчтэй оролцож байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд нийцэж байна гэж үзлээ.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-д зааснаас харахад прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шаардлагатай нотлох баримтаа дурьдах бөгөөд энэ нь түүний дотоод итгэлийн асуудал юм. Иймээс заавал сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгийг бичнэ гэж ойлгох нь өрөөсгөл юм. Гэвч прокурор яллах дүгнэлтийн 3 дахь хэсгийн 12-д яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэл болгосноо дурдсан байна. 
Иймд дээрх өмгөөлөгч нарын мөрдөн байцаалтад буцаах хүсэлтүүдийг хангах боломжгүй байна. 
Харин өмгөөлөгч Я.Сийн шүүх хуралдаанд: “...Ж.Аыг гүйцэтгэгчээр тогтоосон нь үндэслэлгүй, хамтран оролцох хэлбэр буруу гэх тайлбарыг хүлээн авч шүүгдэгч Ж.Аы үйлдэл нь хамжигчийн үүргийг илүүтэй гүйцэтгэсэн байна гэж дүгнэн яллах дүгнэлтэнд гүйцэтгэгчээр ялласныг зөвтгөж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзлээ. 
Мөн өмгөөлөгч С.Алтай нь “....миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү. Улсын яллагч Над 5 сар, Сд 6 сарын баривчлах ял санал болгож байгааг ядаж 4 сараар оногдуулж өгнө үү” гэсэн саналыг харгалзан үзлээ.  
Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
 Шүүгдэгч М.С, Х.Н, Ж.А, Х.Х нар нь гэмт хэрэг үйлдэхдээ урьдаас төлөвлөж үйлдсэн байдлыг шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахгүй, Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.4-т заасан хохирол гэм хор арилсан, мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг, шүүгдэгч М.С, Х.Н нар нь үйлдсэн гэмт хэргээ чин шударгаар хүлээн мэдүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. 
Шүүгдэгч Х.Х нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар 06-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцогдон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, 
Шүүгдэгч Х.Н нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар 06-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан гэмт хэргийг тус тус үйлдэж 2 жилийн хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан байна. 
Шүүгдэгч Х.Н нь урьд ял шийтгүүлж байсан боловч түүний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамрагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 
Дээрх өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд энэ нь шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болов. 
Шүүгдэгч Ж.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Цагдаагийн газрын лавлагаагаар /хх-ийн 147-р хуудас/ тогтоогдож байна. 
Шүүгдэгч М.С нь тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын баривчлах ял авахаасаа өмнө таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ялаа эдэлж дуусжээ. 
Иймд шүүгдэгч М.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Цагдаагийн газрын лавлагаагаар /хх-ийн 148-р хуудас/ тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.С Х.Н, Ж.А, Х.Х нь анх удаа гэмт хэрэг үйлджээ.
 Дээр дурьдсан нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгч нарын эд хөрөнгийн болон хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд гэм буруугаа ухамсарлах боломжоор хангаж эд хөрөнгийг хураахгүйгээр баривчлах ялыг сонгон оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гүйцэтгэх үүрэг, оролцоо, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, урьд гэмт хэрэг үйлдсэн эсэх, хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 
Шүүгдэгч М.Сы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тоолно” гэж заасныг журамлан энэ хэрэгт оногдуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял дээр тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын баривчлах ялыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч  М.Сы биечлэн эдэлсэн 1 сарын баривчлах ялыг түүний баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч М.Сы хувьд түүний нэрийг багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 124-р хуудас/, өөрийнх нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч, бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр И овогт Мы С гэж байгаа боловч улсын бүртгэлийн лавлагаагаар /хх-ийн 118-р хуудас, И овогт Мы С гэж байх тул улсын бүртгэлд бүртгүүлсэн лавлагааг үнэн бодитой гэж дүгнэв. 
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Х.Н, Х.Х нарын цахим иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлснийг шүүгдэгч нарын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих нь зүйтэй. 
Хохирогч Д.Ен мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох иргэн М.Тын 8605 БӨТ улсын дугаартай “Kia fronter” маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, уг автомашины зах зээлийн үнэ болох 1200000 төгрөгийг 4 шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулан улсын орлогод  оруулах  үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч М.С, Х.Н, Ж.А, Х.Х нараас тус бүр 300000 төгрөг гаргуулж улсын орлого болгох шийтгэх тогтоолын биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгч М.Сы өмч 250000 төгрөгийн үнэтэй, “Мустанг-5” маркийн мотоциклыг, Ж.Аы өмч 40000 төгрөгийн үнэтэй 17 инчийн “ фуди” маркийн өнгөт зурагт 1 ширхэг, 100000 төгрөгийн үнэтэй хоёр хүний модон ор 1 ширхгийг, Х.Хн гэр бүлийн дундын өмч, 2000000 төгрөгийн үнэтэй, 4 өрөөтэй өвөлжөөний байшинг, Х.Нын өмч хээр зүсмийн, 550000 төгрөгийн үнэтэй 3 настай нэг гүү, хар хээр зүсмийн, 600000 төгрөгийн үнэтэй, 5 настай нэг гүүг  тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлэх нь зүйтэй байна. 
Шүүх эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээч нарын үнэлгээг өмчлөгчийн үнийн саналыг харгалзсан, бодит байдалд нийцсэн, үнэн зөв байна гэж дүгнэв. 
   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Мы С, Ж овогт Хын Н, И овогт Хийн Х, Ж овогт Жийн А нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сы эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нын эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар;
- Шүүгдэгч Х.Хгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аы эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ял дээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 сарын хугацаагаар тогтоож, ялтан М.Сы биечлэн эдэлсэн 1 сарын баривчлах ялыг түүний баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан баривчлах ялыг тус тус тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч М.С, Х.Н, Ж.А, Х.Х нарын Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Х.Н, Х.Х нарын цахим иргэний үнэмлэх зэргийг шүүгдэгч нарын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг үйлдэхэд ашигласан иргэн М.Тын өмчлөлийн “Киа фронтиер” маркийн 8605 БӨТ улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, харин уг автомашины үнэ болох 1200000 төгрөгийг 4 шүүгдэгчээс тус тус тэнцүү хувааж гаргуулан улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сы өмч 250000 төгрөгийн үнэтэй, “Мустанг-5” маркийн мотоциклыг, Ж.Аы өмч 40000 төгрөгийн үнэтэй 17 инчийн “ фуди” маркийн өнгөт зурагт 1 ширхэг, 100000 төгрөгийн үнэтэй хоёр хүний модон ор 1 ширхгийг, Х.Хн гэр бүлийн дундын өмч, 2000000 төгрөгийн үнэтэй, 4 өрөөтэй өвөлжөөний байшинг, Х.Нын өмч хээр зүсмийн, 550000 төгрөгийн үнэтэй 3 настай нэг гүү, хар хээр зүсмийн, 600000 төгрөгийн үнэтэй, 5 настай нэг гүүг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С, Х.Н, Ж.А, Х.Х нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өрдөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ