Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1143

 

Прокурорын дүгнэлтийг хянан

шийдвэрлэх тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Батнасан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар прокурор Б.Батнасангийн бичсэн дүгнэлтээр Л.Мд холбогдох эрүүгийн 1706026920997 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичиж ирүүлжээ. 

 

Прокурор Б.Батнасан шүүхэд бичсэн болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Л.М нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын төв вокзалын ойролцоо иргэн Ж.Эрдэнэтуяагийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу хүнд өгүүлэхээр итгэмжлэн хариуцуулан өгч явуулсан үйлдвэрийн гэмтэлтэй 4 ширхэг гар утаснаас Айфон-6 маркын 1 ширхэг гар утсыг автомашины жолооч Ж.Пүрэвдоржоор иргэн Ж.Эрдэнэтуяа руу буцааж, бусад гар утас болох Айфон-7 маркын 2 ширхэг гар утас, Айфон-7 плас маркын 1 ширхэг гар утас зэргийг буцаан өгөлгүй завшиж, нийт 1,076,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Өндөр цогцолбор сургуулийн 9д ангийн сурагч Б.Чулуунцэцэг, Г.Эрдэнэсувд, Э.Ганчимэг, Р.Ариунжаргал, Г.Мишээл, Х.Амирлэн нарын гар утсанд “мэдээлэл суулгаж өгнө” гэж хуурч, тэдний 6 ширхэг гар утсыг нь залилан авч, нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 286 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийг тус шүүхийн шүүх хуралдаанаар 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/398 дугаартай шүүгчийн захирамжаар “...Л.Мгийн урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбаруудыг шинжлэн судлахад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан шийдвэр гарах үед Л.М нь 18 насанд хүрээгүй байсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрээгүй шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгах тухай заалтыг хэрэглэх эсэх талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1025 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар Л.Мд 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцсон боловч өмнөх шийтгэх тогтоол гарах үед цагдан хоригдсон 310 хоногийг эдлэх ялд оруулан тооцох эсэхийг шийдвэрлээгүй байна. Дээрх асуудлууд нь шүүгдэгчийн эрх зүйн байдалтай холбоотой тул прокурор дээрх асуудлыг анхаарч судлан, санал, дүгнэлтээ шүүхэд гаргах нь зүйтэй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нийт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, цагдан хоригдсон 311 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна. Гэвч уг шүүхийн шийтгэх тогтоол гарах өдөр 17 нас 07 сар 21 хоногтой байсан өсвөр насны шүүгдэгч Л.Мд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрээгүй шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгах тухай заалтыг хэрэглэх эсэх талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1025 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Мг залилах гэмт хэргийг таван удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэн уг шийтгэх тогтоолд хэргийн оролцогч нар гомдол, эсэргүүцэл гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон байна. Л.М нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн 1706026920997 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 310 хоногийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1025 дугаартай шийтгэх тогтоолоор эдлэх ялд оруулан тооцох эсэхийг шийдвэрлээгүй болох нь тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн” гэж үзэх шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Л.Мд холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн. ...” гэв.

                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.М нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90-10 тоотод оршин суух иргэн С.Цогзолмаагийн гэрт хүүхэд асрагч авах зарын дагуу ирж гэрт нь байх хугацаандаа эд зүйлс болон картнаас нь бэлнээр 5.600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 8.478.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тавлаг" караокед үйлчлүүлж байсан Х.Хонгорзулын Худалдаа Хөгжлийн банкны картыг авч улмаар 575.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 575.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуульд дадлагын багшаар ажиллана гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нээлттэй хичээл заахад зураг дарах гэсэн юм гэж насанд хүрээгүй Ж.Ганчимэгээс Ай Фоне-4 Эс маркийн гар утсыг авч 55.000 төгрөгийн, Д.Одонтуяагаас Самсунг-Эс 6 маркийн гар утсыг авч 160.000 төгрөгийн, Г.Маралмаагаас Самсунг-Эс 6 Эдж маркийн гар утсыг нь авч 200.000 төгрөгийн, Т.Отгонцэцэгээс Самсунг-Нөүт 2 маркийн гар утсыг нь авч 80.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Сонины 12 дугаар байрны 3 тоотод оршин суух иргэн Б.Тэгшжаргалын гэрт нь байхдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлс хулгайлан авч нийт 756.300 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б.Долгорсүрэнгийн Ай Фоне-4 Эс гар утсыг яриад өгье гэж хууран авч 55.000 төгрөгийн, Э.Дамдинпүрэвийн гар утсыг эрхийг нь сэргээгээд өгье гэж хууран авч 60.000 төгрөгийн хохирол буюу нийт 115.000 төгрөгийн хохирол учруулсан,       

2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Мөнххөхий төвийн В1 давхарт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай "Хос Уянга" караокед нэвтрэн орж иргэн Ү.Алимаагийн эзэмшлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 216.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22/а гудамжны 826 тоот хашаанд байрлах хүн байнга амьдрах зориулалттай нийтийн байрны 5 тоотод хууль бусаар нэвтэрч "Делл" маркийн зөөврийн компьютер, "Самсунг-Жи 1" маркийн гар утас, гар утасны чихэвч, зөөврийн цэнэглэгч, өмд, гутал, хичээлийн хэрэгсэл, гоо сайхны хэрэгсэл зэрэг эд зүйлийг хулгайлан авч У.Хуланд нийт 556.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Маргад" нэртэй салон дотроос иргэн А.Мягмарзаяагийн эзэмшлийн "Ай Фоне-5 Эс" маркийн гар утсыг яриад өгнө гэж залилан авч 174.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Болортуяаг гоо сайхны салонд үнэгүй үйлчлүүлнэ гэж итгүүлэн “Мегсi” гоо сайхны салонд үйлчлүүлэхээр зохиомол байдлыг зориудаар бий болгож түүний “Самсунг Эс-7” загварын гар утас, ВСАА фирмийн уураг, чөлөөт бөхийн гутал зэрэг эд зүйлсийг нь залилан нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан
дүүргийн 14 дүгээр хороо, Ирээдүй цогцолбор сургуулийн гадна явж байсан 17
настай Б.Бат-Уянгыг “эгч нь нүүр будаж бичлэг хийдэг юм, чи модель болоод өгөөч”
гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч түүнийг “Соко” нэртэй
үсчин гоо сайхны газарт оруулан түүний гадуур куртик, малгай ороолт, хичээлийн
цүнх, Ай Фоне маркийн гар утас зэрэг эд зүйлсийг нь залилан авч нийт 345.000
төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр
хороо, Цамбагаравын автобусны буудал дээр С.Сувдыг "эгч нь хүний нүүр будаж
бичлэг хийдэг юм, чи модель болоод өгөөч" гэж зохиомол байдлыг зориудаар бий
болгон хуурч мэхлэн түүнийг “Содон” нэртэй үсчин гоо сайхны газарт оруулан
түүний үүргэвчтэй цүнх, гар утас зэрэг эд зүйлсийг залилан авч бусдад нийт 374.000
төгрөгийн хохирол учруулсан,

мөн тухайн өдрөө үргэлжилсэн үйлдлээр иргэн С.Сувдын эд зүйлийг
залилан авч гарахдаа тухайн “Содон” нэртэй үсчин, гоо сайхны газрын үсчин
Б.Учралмаагийн үүдэнд өлгөөтэй байсан гадуур хувцаснаас гар утсыг нь хулгайлан
авч 147.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Молл” төвд байрлах гоо сайхны төвд иргэн Г.Ганчимэгийг “гоо сайхны газар ороод сормуус хийлгээд модель болвол массаж хийлгэх эрх өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож “Ай Фоне-6” маркын гар утас, цүнх, куртик, малгай зэрэг эд зүйлсийг залилан авч нийт 640.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эра” нэртэй зочид буудалд иргэн М.Базарсадын 168.000 төгрөгийн үнэтэй “Самсунг Нөүт-4” загварын гар утас, ХААН банкны картыг хулгайлан авч, ХААН банкны картнаас нь 220.000 төгрөг уншуулан бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 388.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүддээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэм хэргүүдэд тус тус гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мг 1 /нэг/ жилийн хугацааагаар ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар Л.Мд 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Л.Мд 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, тус шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болжээ.

 

Тус Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Л.М нь “...17 нас 07 сар 21 хоногтой...” байсан болох нь 1 дүгээр хавтас хэргийг 182 дугаар талд авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж, өсвөр насны шүүгдэгч Л.Мд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана...” гэж заасныг хэрэглээгүй, оногдуулсан хорих ялыг багасгах тухай заалтыг хэрэглэх эсэх талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн, үүний улмаас Л.Мгийн дараа нь шийтгүүлсэн шийтгэх тогтоолуудад эрх зүйн байдал нь дордоход хүрчээ.

 

Иймд дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол...” гэж заасан шинээр илэрсэн нөхцөл байдал байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэн энэ талаар брчсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1706026920997 дугаартай хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Л.Мд холбогдох эрүүгийн 1706026920997 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх албан тоот бичгээр татан авсан тул уг хэргийг тус шүүхэд буцаан хүргүүлэх нь зүйтэй бөгөөд Баянгол дүүргийн прокурорын газар анхан шатны шүүхэд хүсэлтээ хүргүүлэн уг хэргийг татан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Лавааны Мөнхзаяад холбогдох 1706026920997 дугаартай эрүүгийн хэрэг /4 хавтас/-ийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. 1706026920997 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Оргилсайханд үүрэг болгосугай.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ