Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2021/00435

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын 11 дүгээр байр, 1110 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9070001099, регистрийн дугаар 9129065, ******* ******* ******* улсын төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Аргалант сум, Хөшөөт 2 дугаар баг, Хүрэн хадны ухаад байрлах, улсын бүртгэлийн 1450001001, регистрийн******* дугаартай, ******* ******* ******* ХХК-д холбогдох,

 

Газрын төлбөр 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* улсын төсөвт үйлдвэрийн газрын төлөөлөгч Ж.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 3 дугаар сард ******* ХХК нь ******* ******* ******* ХХК руу эрхээ шилжүүлсний дагуу 2018 оны 3 дугаар сард ******* ******* ******* ХХК-ийн газар эзэмшихийг хүссэн өргөдлийн дагуу ******* *******ийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр А/124 дугаартай Эрх шилжүүлэх тухай, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/125 дугаартай захирамжаар 1 га газрыг худалдаа, үйлчилгээ, агуулахын зориулалтаар баталгаажуулсан захирамжуудыг гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 18/55 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 18/55 дугаартай ******* худалдааны ******* *******ийн хөрөнгө оруулалтын гэрээг-г тус тус байгуулсан бөгөөд ******* ******* ******* ХХК нь Газар эзэмшүүлэх гэрээ-ний 4.2.1, 4.2.4-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Гэвч 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А/96 тоот захирамжаар Газар эзэмшүүлэх гэрээ-ний 4.2.1, 4.2.4-т заасан үүргээ биелүүлээгүй тул хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан. Иймд ******* ******* ******* ХХК-иас гэрээний үүргийг хангуулахын тулд газрын төлбөрийн зохих хуваарийн дагуу 2017 оны 1.200.000 төгрөг, 2018 оны 1.200.000 төгрөг, 2019 оны 1.200.000 төгрөг, 2020 оны 900.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү. Бид уг газрын төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж, мэдэгдэж байсан болно гэжээ.

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оноос хойш ******* ХХК-ийн захирлаар ажиллаж, газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байна. Тус компани 2009 оноос 15 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 2016 оныг дуустал хугацаанд буюу 8 жилийн газрын төлбөр төлсөн. Хэдийгээр тухайн газартаа худалдаа, үйлчилгээ эрхлээгүй боловч ******* ХХК нь хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн олсон орлогоос тухайн газрын төлбөрийг төлдөг байсан. 2017 оноос ******* ХХК-иас ******* *******ийн үйл ажиллагааг салгаж, ******* ******* ******* ХХК-ийг үүсгэн байгуулахыг шахан шаардсаны дагуу миний бие тус ******* ******* ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, холбогдох гэрээ, хэлцлийг байгуулсан. ******* ******* ******* улсын төсөвт үйлдвэрийн газрын удирдлагуудад нэлээдгүй олон хүмүүс тухайн газарт үйл ажиллагаа явуулж, орлого олж байж газрын төлбөр төлөх боломжтой талаар удаа дараа хэлж, ярьсан боловч үүнийг хэрэгсээгүй. Бидний ажил хоёр улсын харилцаа, бүр цаашлаад Москвагийн зүгээс шууд хамааралтай байсан тул төдийлөн тухайн ******* ******* хөгжих боломж гараагүй. Нэгэнт би тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд ******* ******* ******* ХХК-ийг 2020 оны 9 дүгээр сард татан буулгаж, Өдрийн сонины 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 192 дугаарт нийтэд зарлан мэдэгдсэн. Нөгөө талаар, ******* ******* *******-ээс тус компанитай байгуулсан гэрээг үзэхэд оролцогчийн саналыг огт тусгаагүй, нэг талыг барьсан баримт бичиг байна. Түүнчлэн газрын төлбөрийг нэг л жил төлөөгүй тохиолдолд гэрээний хугацаа сунгагдахааргүй байх ёстой байхад нэлээдгүй хугацаа өнгөрүүлсний дараа газрын төлбөрийг нэмж нэхэмжилж байгаа нь харагдаж байна. Миний хувьд одоо ******* ХХК үйл ажиллагаа явуулж байгаа тул ******* ХХК-ийн төлөх байсан 2017 оны газрын төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин ******* ******* ******* ХХК татан буугдсан тул тухайн компанийн төлбөрийг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* улсын төсөвт үйлдвэрийн газраас хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдуулан Газрын төлбөр 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын гаргасан тайлбараас үзэхэд ******* худалдааны ******* *******ийн захирагчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/124 тоот ******* ******* ******* ХХК-д эрх шилжүүлэх тухай, мөн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/125 тоот ******* ******* ******* ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамжуудын дагуу 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 18/55 дугаартай ******* ******* *******ийн хөрөнгө оруулалтын гэрээ, мөн өдрийн мөн дугаартай ******* ******* *******эд газар эзэмшүүлэх тухай гэрээг тус тус ******* ******* ******* ХХК-тай байгуулсан байна.

Уг гэрээний дагуу ******* ******* ******* ХХК-ийн эзэмшилд худалдаа, агуулахын зориулалтаар 10000 м.кв талбай бүхий газрыг шилжүүлж, газрын төлбөрийг жилийн 1.200.000 төгрөг байхаар тогтоож, 6 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байх ба энэ талаар талууд маргаагүй.

Мөн хариуцагчийг Газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу газар дээрээ хөрөнгө оруулалт хийгээгүй, Захирагчийн ажлын албанаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлүүдээр ******* ******* *******ийн захирагчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/96 тоот захирамжаар ******* ******* ******* ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Ингээд гэрээний дагуу хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 2017 оны төлбөр 1.200.000 төгрөг, 2018 оны төлбөр 1.200.000 төгрөг, 2019 оны төлбөр 1.200.000 төгрөг, 2020 оны төлбөр 900.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч байгууллагаас 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэдийгээр хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн захирал ******* нь ******* ХХК-ийн төлөх ёстой байсан 2017 оны газрын төлбөрийг төлнө хэмээн тайлбар гаргасан боловч 2017 оны газрын төлбөр нь ******* ХХК-д хамааралтай буюу нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлоогүй этгээдийн төлбөл зохих төлбөр байна.

Өөрөөр хэлбэл, ******* ******* ******* улсын төсөвт үйлдвэрийн газраас ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, нөгөө талаар, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасны дагуу ******* ******* ******* улсын үйлдвэрийн газар тухайн оны төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны газрын төлбөр 1.200.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин 2018, 2019, 2020 оны газрын төлбөрийн тухайд ******* ******* ******* ХХК нь татан буугдсан тул хариуцах үндэслэлгүй хэмээн хариуцагч маргах боловч нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус нэхэмжлэлийг хариуцагчийн төлөөлөгч ******* 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гардан авч, танилцжээ.

Мөн Төв аймгийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтуудаас үзэхэд ******* ******* ******* ХХК-ийг тухайн компанийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 01/2021 тоот тушаал, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хаалтын санхүүгийн тайланг тус тус үндэслэн улсын бүртгэлээс хасаж, татан буулгасан нь тогтоогдож байна.

Компанийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Бүртгэх байгууллага компанийг улсын бүртгэлээс хассанаар түүнийг татан буугдсанд тооцно... гэсэн байх бөгөөд ******* ******* ******* ХХК-ийг татан буугдахаас өмнө нэхэмжлэгч ******* ******* ******* улсын төсөвт үйлдвэрийн газраас нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т Газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлнө гэж, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 18/55 тоот газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1-т Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх гэж, мөн 4.2.4-т Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж тус тус заасан, нэхэмжлэгч ******* ******* ******* улсын төсөвт үйлдвэрийн газар нь ******* ******* ******* ХХК-иас 2018-2020 оны газрын төлбөрийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэхүү хэсгийг хангах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас газрын төлбөр буюу 2018 оны төлбөр 1.200.000 төгрөг, 2019 оны төлбөр 1.200.000 төгрөг, 2020 оны төлбөр 900.000 төгрөг, нийт 3.300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2017 оны газрын төлбөр 1.200.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* улсын төсөвт үйлдвэрийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 67.750 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Намуунаас өөрийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас газрын төлбөр буюу 2018 оны төлбөр 1.200.000 төгрөг, 2019 оны төлбөр 1.200.000 төгрөг, 2020 оны төлбөр 900.000 төгрөг, нийт 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2017 оны газрын төлбөр 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* улсын төсөвт үйлдвэрийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 67.750 /жаран долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА