| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2020/00524/И |
| Дугаар | 151/ШШ2021/00492 |
| Огноо | 2021-06-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 151/ШШ2021/00492
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шинэ зуун хотхон 24В байр, 10 тоотод оршин суух, регистрийн дугаар *******, Амрынхан овогтой *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 5 дугаар багт байрлах, регистрийн 2550466 дугаартай, Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа ******* ******* *******ны үйлдвэрт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* 1990 оноос эхлэн Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Толгойт, Зэрэгцээ, ******* Алт ХХК, ******* ******* *******ны үйлдвэрт тус тус таср*******гүй ажиллаж байсан. Өмнө нь ******* ******* *******ны үйлдвэрийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 тоот тушаалаар үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс ажилдаа орсон. Гэтэл дахин ******* ******* *******ны үйлдвэрийн захирал 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/17 тоот тушаал гаргаж, үндэслэлгүй ажлаас чөлөөллөө. 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/17 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.16, Драгийн даргын ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээний 10 Д хэсгийг тус тус үндэслэсэн байх ба миний бие дээр дурдсан хууль, журмын за*******ыг зөрчөөгүй. Ажлаас буруу халагдсан гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар гомдол гаргаж байна. Иймд намайг ******* ******* *******ны үйлдвэрийн драгын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа ******* ******* *******ны үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/99 тоот тушаалаар ажилд томилсон. Тэрээр Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа ******* ******* *******ны үйлдвэрийн ажиллагсдын анкетад Монгол Улсын Багшийн их сургуульд 1995-1999 онд суралцан нийгмийн ухааны боловсрол эзэмшсэн гэх атлаа 1990 оны 8 дугаар сараас 2000 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Толгойт *******ны үйлдвэрт ажиллаж байсан хэмээн бичжээ. Үүнээс үндэслэн Мэргэжлийн хян*******ын ерөнхий газраар дээд боловсролын дипломыг нь шалгуулахад 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 06/126 тоот албан бичгээр ******* нь Улсын багшийн их сургуулийг 1999 онд түүх, нийгэм судлалын мэргэжлээр суралцан төгссөн тухай мэдээлэл байхгүй, тус сургуулиас D1999/5758 дугаартай диплом олгогдоогүй байна гэсэн хариу өгсөн. ******* ******* *******ны үйлдвэрийн Драгийн даргын Ажлын байрны тодорхойлолт-ын ажлын байранд тавигдах шаардлагад Дээд боловсролтой байхыг шаарддаг. Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа ******* ******* *******ны үйлдвэрийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.16, SH-20-21 дугаартай хөдөлмөрийн гэрээний 10 дахь за*******ын 10.Д хэсэгт тус тус зааснаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч бичиг баримт ашиглан ажлын байранд томилогдсон, ажлын болон албан тушаалаа ашиглан хуурамч бичиг баримт үйлдсэн нь сахилгын ноцтой зөрчил бөгөөд энэ нь гэрээг шууд цуцлах үндэслэл болно гэж заасан. Иймд *******ын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа ******* ******* *******ны үйлдвэрт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд, талуудын гаргасан тайлбараас үзэхэд ******* нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2019/01151 дүгээр шийдвэрийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа ******* ******* *******ны үйлдвэрийн захирлын Б/99 тоот тушаалаар тус *******ны үйлдвэрийн Драгийн даргын ажилд томилогджээ.
Ингээд 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр тус ******* ******* *******ны үйлдвэрийн захирал Б.Ариун-Эрдэнэ нь *******тай SH-20-21 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний хугацааг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэхээр тусгасан байна.
Гэвч 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Б/17 тоот ******* ******* *******ны үйлдвэрийн захирлын тушаалаар *******ыг тус Драгийн даргын албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь за*******, ******* ******* *******ны үйлдвэрийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.16 дахь за*******, Драгийн даргын ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн SH-20-21 тоот гэрээний 10Д дахь хэсэгт зааснаар Дээд боловсролын дипломыг хуурамчаар бүрдүүлсэн нь нотлогдож сахилгын ноцтой зөрчил үйлдсэн, Хариуцсан хэсгийн ажиллагсад нь ажлын байранд архи уусан зөрчил гаргасан гэх үндэслэл дурджээ.
Нэгт: тушаалын Дээд боловсролын дипломыг хуурамчаар бүрдүүлсэн нь нотлогдож сахилгын ноцтой зөрчил үйлдсэн гэх үндэслэлийн тухайд
Хэргийн 27-28 дугаар хуудаст авагдсан ******* ******* *******ны үйлдвэрийн ажиллагсдын анкет, 29 дүгээр хуудаст авагдсан Бакалаврын диплом, 15-17 дугаар хуудаст авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас үзэхэд 1990 оноос хойш Монголросцветмет ХХК-ийн харьяа *******ны үйлдвэрт ажилласан, үүнээс ихэнх хугацаанд нь Драгийн даргын албан тушаал хашсан, мөн 1995-1999 онд Улсын багшийн их сургуулийг түүх нийгэм судлалын багшийн мэргэжлээр суралцан төгссөн тухай мэдээлэл тусгагджээ.
Нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох бичилтэд 2008-2012 оны хугацаанд ******* ******* ХХК-ийн Заамар дахь *******ны үйлдвэрт, 2014-2017 оны хооронд Зэрэгцээ *******ны үйлдвэрт, 2017-2019 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд ******* ******* *******ны үйлдвэрт тус тус драгийн драгёр, драгийн даргаар томилогдон ажилласан тухай дурдсан байна.
Гэтэл хариуцагч байгууллага нь 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 06/126 тоот Мэргэжлийн хян*******ын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хян*******ын газрын даргын албан бичиг буюу ******* нь Улсын багшийн их сургуулийг 1999 онд Түүх, нийгэм судлал мэргэжлээр суралцаж төгссөн тухай мэдээлэл байхгүй, тус сургуулиас D1999/5758 дугаартай диплом олгогдоогүй байна гэснийг үндэслэн ажлаас чөлөөлжээ.
Өөрөөр хэлбэл, *******ыг Монголросцветмет ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа *******ны үйлдвэрт олон жилийн хугацаанд драгёр, драгийн даргаар ажиллуулсан атлаа 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ажлын байрны тодорхойлолтод заагдсан дээд боловсролтой байх шаардлага хангаагүй, мөн дээд боловсролтой гэх хуурамч дипломыг бүрдүүлэн өгч, ажлын байранд томилогдсон хэмээн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.
Хэдийгээр Хөдөлмөрийн дотоод журам-ын 8.3.16, Хөдөлмөрийн гэрээ-ний 10 дугаар зүйлийн Д хэсэгт Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч бичиг баримт ашиглан ажлын байранд томилогдсон, албан тушаалаа ашиглан хуурамч бичиг баримт үйлдсэн бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно хэмээн тохиролцсон байх боловч Мэргэжлийн хян*******ын ерөнхий газрын дээрх албан бичгийн агуулга нь *******ын D1999/5758 дугаар диплом бүртгэгдээгүй, олгогдоогүй гэснээс биш хуурамч гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Мөн *******ын дипломыг хуурамч эсэхийг шалгаж тогтоосон албан ёсны, эрх бүхий этгээдийн акт, шийдвэр хэрэгт авагдаагүй.
Түүнчлэн Мэргэжлийн хян*******ын ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн энэхүү албан бичгийг ******* ******* *******ны үйлдвэр хүлээн авч, мэдсэн атлаа *******тай 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь түүнийг тухайн байгууллагын ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан хэмээн үзсэнийг нотолж байна.
Иймээс нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаж, сахилгын зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч ******* ******* *******ны үйлдвэрийн захирлын 2020 оны Б/17 тоот тушаалын энэхүү үндэслэл нотлогдож, тогтоогдоогүй гэж үзлээ.
Хоёр: тушаалын Хариуцсан хэсгийн ажиллагсад нь ажлын байранд архи уусан зөрчил гаргасан гэх үндэслэлийн тухайд
Хөдөлмөрийн дотоод журам-ын[1] 8.3.5, Хөдөлмөрийн гэрээ-ний 10 дах зүйлийн А-д: Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ ... архи, согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, эсвэл хэрэглэсэн үедээ ажил үүргээ гүйцэтгэсэн, ажлын талба, ажлын байранд нэвтэрсэн бол хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцно гэж тохиролцжээ.
Хэргийн 121-125 дугаар хуудаст*******,, *******,, нарын тайлбар, хэргийн 127-130 дугаар хуудаст дээрх нэр бүхий иргэдийн цусан дахь архины хэмжээг шалгасан тухай эмчийн үзлэгийн тодорхойлолтууд авагдсан байх ба тэд ажлын цагаар, ажлын байран дээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Ингээд ******* ******* *******ны үйлдвэрийн захирлын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 тоот Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалаар ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн *******,*******,,,, нарт 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэхдээ нэхэмжлэгч *******ын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн саналыг үндэслэсэн байна.
Мөн хэргийн 103 дугаар талд нэхэмжлэгч *******ын гаргасан дээрх асууд*******ай холбоотой Санал, тайлбар гэх баримт авагдсан ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч ******* өөрөө ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд харин ч хэрэглэж, зөрчил гаргасан хүмүүст зохих арга хэмжээ авахуулахаар санал гаргасан атал өөрөө хэрэглэсэн хэмээн түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь бодит байд*******ай нийцээгүй гэж үзлээ.
Нөгөө талаар, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэвэл ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж заасан атлаа тушаалд хариуцсан хүмүүс нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж дурдсан нь ******* ******* *******ны үйлдвэрийн захирлын тушаал дээрх журам, гэрээнд нийцээгүйгээс гадна, шударга бус шийдвэр болжээ.
Гурав: Хариуцагчийн татгалзлын Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлийн тухайд
******* ******* *******ны үйлдвэрийн захирлын 2020 оны Б/17 тоот тушаалыг 2 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч *******д гардуулан өгч, танилцуулсан нь хэргийн 101 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байгаа боловч тушаалын 3 дахь за*******ад Драгийн даргын холбогдох ажил, баримт бичиг, эд хөрөнгийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн дотор актаар хүлээлцүүлэхийг ажлын хэсэгт даалгасан, хэргийн 102 дугаар талд авагдсан баримтаар 2 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч ажлаа хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан тул *******ын ажлаас халагдсан өдрийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан баримт буюу Монгол шуудан ХК-иас иргэнд олгосон баримтад *******ын Төв аймаг дахь сум дундын шүүхэд хаягласан баримтыг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 7.700 төгрөгийн хураамж төлүүлж, хүлээн авсан. Мөн тус компанийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 05/465 тоот албан бичиг, бичиг хүргэгчийн тэмдэглэлийн дэвтэр зэргээс үзэхэд *******ын нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн нь нотлогдож байна.
Ингээд нэхэмжлэлийг шүүх 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бүртгэн авсан нь нэхэмжлэлийн арын дардас, тус шүүхийн Тамгын газрын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 167 тоот албан бичиг, шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан бүртгэлийн дэвтрийн хуулбар хэсгээр тогтоогдлоо.
Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаар тогтоол /https://nema.gov.mn/wp-content/uploads/2020/03/Doc1.pdf /-ыг үндэслэн Төв аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/22 тоот тушаалаар Иргэд, хуулийн этгээдээс гаргаж байгаа өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг байгууллагын албан ёсны цахим хаяг болон шуудангаар хүлээн авах ажлыг зохион байгуулж, цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд мэдээлэн ажиллахыг даалгасан байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд цар тах*******ай холбоотой хөл хорио тогтоож, төрийн байгууллагын үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хязгаарлан, шүүхэд ирүүлэх нэхэмжлэлийг цахим болон шуудангаар хүлээн авч байсан нь нийтэд илэрхий үйл баримт ба үүнээс улбаалан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл 2-3 хоногийн хугацаа алдаж шүүхэд ирсэнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийг шүүхэд хугацаандаа нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч ******* нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн сахилгын зөрчил гаргаагүй, хариуцсан хэсгийн ажиллагсад нь ажлын байранд архи уусан зөрчил гаргасан нь нэхэмжлэгчид хамааралгүй, нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ыг Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа ******* ******* *******ны үйлдвэрийн Драгийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар түүний ажилгүй байсан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нь зүйтэй байна.
Үүнд: 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарыг дуустал нийт 15 сар байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4 дэх хэсэгт зааснаар сарын үндсэн цалинг 3.000.000 төгрөг байхаар тогтоосон байх тул 3.000.000 төгрөгийг 15 сараар тооцоход 45.000.000 төгрөг болно.
Харин 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдийг хасахад нийт ажлын 8 хоног, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.4, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар Хүүхдийн баяр-ын өдрийг хасахад ажлын 20 хоног боллоо.
Тэгэхээр нэг өдрийн ажлын дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 5 дахь хэсэгт зааснаар тооцоход 3.000.000 төгрөгийг ажлын дундаж хоног 21,5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 139.534 төгрөг болох бөгөөд үүнийг нийт ажлын 28 хоногт үржүүлэхэд 3.906.952 төгрөг байна.
Ингээд 15 сарын цалин 45.000.000 төгрөг, 28 хоногийн цалин 3.906.952 төгрөг, нийт 48.906.952 төгрөгийг хариуцагч ******* ******* *******ны үйлдвэрээс гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.
Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна гэж тус тус заасан тул нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа ******* ******* *******ны үйлдвэрт даалгаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа ******* ******* *******ны үйлдвэрээс Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 48.906.952 төгрөг-т ногдох улсын тэмдэгтийн хураамж 402.484 төгрөг, нийт 472.684 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа ******* ******* *******ны үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамж 472.684 /дөрвөн зуун далан хоёр мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
[1] Хэргийн 39 дүгээр тал,