Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2021/00876

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа *******лж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар , *******ынхан овогтой *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* *******д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 8.929.128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч /цахимаар/, гэрч /цахимаар/, гэрч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Б.Оюут нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 4.500.000 төгрөг нь 2021 оны 4 дүгээр сар, 5 дугаар сар, 6 дугаар саруудын ажилгүй байсан хугацааны цалин юм. Одоогийн нэмэгдүүлж байгаа мөнгө нь 2021 оны 7 дугаар сар, 8 дугаар сар, 9 дүгээр саруудын ажилгүй байсан хугацааны цалин болох 4.429.128 төгрөг, нийт 8.929.128 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилж байна. ******* аймгийн ******* сумын Засан даргын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний 12.2.3 дах хэсгийн Г, Е, И, Й болон, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 4.4.8 дах заалтуудыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Учир нь ******* ******* 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн төвийн эрхлэгч надтай хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулж талууд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэтэл 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ******* ******* , Эрүүл мэндийн төвийн ******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний эрх зүйн үйлчлэл дараагийн байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр дуусгавар болсон байхад хүчингүй болсон, дуусгавар болсон гэрээний заалтыг давхар тушаалдаа барьсан нь ойлгомжгүй. Урьд нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа яагаад дахин гэрээ байгуулах болсон, уг гэрээг хийснээс хойш 18 хоногийн дараа дээрх гэрээний заалтыг баримтлан халсан зэрэг нь халах шалтгааны эргэлзээг улам ихээр төрүүлж байна. Дээрх байдлуудаас тушаал нь Хөдөлмөрийн хууль болон түүний дагуу гарсан дүрэм, журамд нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Хамгийн сүүлчийн буюу 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 4.4.8-т Хуулиар хориглосон бусад зөрчил, эрхээ хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бол гэсэн заалт нь хэт ерөнхий, намайг ажлын байрны тодорхойлолтод заагдсан ямар, ямар эрхээ хэрэгжүүлээгүй, ямар, ямар үүргээ биелүүлээгүйг нарийн нэг бүрчлэн дурдаж заагаагүй хэт их ерөнхий, дээрх байдлаас болж байгууллагад ямар ноцтой хохирол учруулсан нь тодорхой харагдахгүй байна. Бидний хардаж байгаагаар шинээр гаргасан Хөдөлмөрийн гэрээний 4.4.8 дах заалтыг дахин зориуд оруулж халах гэсэн урьдын санаагаа хэрэгжүүлэх гэж оруулаад төд удалгүй 1 сар ч болоогүй байж тушаал гаргаж халсан нь хэнд ч ойлгогдохоор байна. Шинээр гэрээ байгуулсан 18 хоногийн дараа гаргасан факт харагдахгүй байна. ******* даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тоот захирамжаар дөрвөн үндэслэлээр намайг ажлаас халсан. Эдгээр дөрвөн үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн тээврийн хэрэгслийг албаны бус зориулалтаар ашигласныг доорх тайлбараар үгүйсгэж байна. Жолооч ыг ажлын байран дээр архи уугаад ирсэн тул би ажлаас нь халсан. Жолооч ын гэрчлээд байгаа Намайг дэлгүүрийн бараа дайсан гэх өдөр 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэдэг нь худлаа юм. Энэ өдөр нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байсан. Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* аймгаас эм аваад хотоор дайраад сумын өвчтөн Б.Уугантулгыг ******* ******* гуйсан тул замдаа дайрч аваад хүний захисан хэдэн хайрцаг чихэр ачиж ирсэн. Тэр өдөр бидэнтэй хамт ирсэн өвчтөн нь бидэнтэй ирсэн өдрийн маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлэгт хэвтсэнээр нотлогдоно. Сумын эмнэлэгт хэвтэхдээ хийлгэсэн хагалгааныхаа хүндрэлээр биш, бамбайн хордлого уушгины хатгалгаа оношоор хэвтсэн байна. Гэрч, жолооч нь он сараа зориуд буруу гэрчлээд байгаа юм. Жолооч ын өөрийн гарын үсэг бүхий 2020 оны 11 дүгээр сарын жолоочийн замын хуудас дээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* аймаг, эм хотоор гэж бичсэнтэй таарч байна. Машинд цуг ирсэн өвчтөн Б.Уугантулгын өвчний түүхэнд хагалгааны хүндрэл гэсэн онош байхгүй байсан. Зөвхөн 3 хоногийн өмнө 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орсон гэсэн асуумж байна. Энэ хүнд хүндрэлийн онош байхгүй байгаа. Өвчтөн, гэрч Б.Уугантулгыг ******* сумын Эрүүл мэндийн төвд хэвтсэн стори, намайг ажлаар авч явсан жолоочийн замын хуудас зэрэг баримтуудыг дээрх гэрч нарын мэдүүлгийг няцаах зорилгоор нотлох баримтаар хавсаргав. Эрүүл мэндийн төвийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн талаар заалтыг доорх үндэслэлээр үгүйсгэж байна. ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эд хөрөнгийн бүртгэлд уг сэлбэг нь ямар ч бүртгэлгүй байсан талаар гэрч хэлсэн. Энэ сэлбэгийг хэн гэдэг албан тушаалтан хэдийд хаанаас авч ирж, скланданд хийсэн нь тодорхойгүй, би скланданд ийм шинэ сэлбэг байдаг талаар огт мэдэхгүй. Энэ хайрцагтай шинэ сэлбэгийг байгууллагын складнаас би өөрөө авч явж бусдад шилжүүлж, түүний мөнгийг би хувьдаа ашигласан зүйл байхгүй. Байгууллагын складанд байсан сэлбэгийг жолооч няраваас 2020 оны 11 дүгээр сард гаргуулан авч, жолооч Б.Цэрэнбазарт нэг ундаа, нэг блок тамхиар өгсөн байдаг. ... Иймд би Цоо шинэ сэлбэг гаргаж өг гэж хэлээгүй. Энэ цоо шинэ сэлбэг скланданд хайрцагтайгаа байсан талаар би огт мэдэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. ******* аймгийн ******* сумын ******* *******тай байгуулсан 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг бүтэн жилээр тайлагнаагүй 0 хувьтай үнэлэгдсэн гэдгийг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* *******д тайлангаа би тухайн цаг хугацаанд нь өөрийн биеэр аваачиж өгсөн. Тэр үед ******* ******* авч үлдээд Би чам руу танилцаад дүгнээд явуулна гэсэн. Тэгээд 30 минутын дараа өөрийн нийгмийн ажилтан ээр манай ажил руу өгүүлсэн байсан. Би тэр үед байхгүй байсан, манай Эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч т орхиод явсан байсан. Гэтэл одоо болохоор миний хугацаандаа аваачиж өгсөн тайланг өөрөө авчихаад буцаасан байж, хугацаанд нь өгөөгүй гэж намайг буруутгаж халах нэг шалтаг болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны төлөвлөгөө би ******* *******ар батлуулсан. Хэрвээ 2020 оны миний тайланг аваагүй зөвшөөрөхгүй байгаа бол миний 2021 оны төлөвлөгөөг батлах ёсгүй байсан. Хариуцагч талаас нотлох баримт болгож шүүхэд өгсөн Төсвийн байгууллагуудын 2020 оны жилийн эцсийн үнэлгээ хүснэгт-эд Эрүүл мэндийн төв гээд Хэрэгжилт ирүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хүснэгтээр ******* гээд 5-н үзүүлэлтээр дүгнэлт өгсөн байна. 66,25 хувь, 92,5 хувь, 99,04 хувь, 71,6 хувь, эдгээр 4 тоо нийлэхээр 82,4 хувь болж байна. Яаж бодохоороо намайг 65,8 хувь гэж дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь эхний 0 үнэлгээг оруулаад 5 хувааж гаргаад байгаа юм. Ер нь би энэ халалттай, нийтдээ 3-н удаа ажлаас халагдаж байна. Түрүүчийн хоёр удаагийн халалтыг шүүхээс буруу халсан гэж эргүүлж намайг ажилд тогтоосон. Би 2 ч удаа эргэж ажилдаа тогтоолгож ажилгүй байсан мөнгийг 2 ч удаа Б.Ганболд надад төлсөн. Энэ байдалдаа шаралхаж надтай Цаашдаа хамтарч ажиллахгүй гэдэг. Иймээс дахин ямар нэгэн шалтаг шалтгаан олж янз бүрийн миний жинхэнэ хийх ёстой ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээс хальж, ямар нэгэн факт энэ тэндээс цуглуулж намайг дахин үндэслэлгүйгээр ажилгүй болгосонд явдалд би гомдолтой байна. Энэ асуудлаас харахад ******* ******* бид хоёрын дунд ашиг сонирхлын зөрчилтэй асуудал давхар яригдаж байгааг шүүхэд уламжилмаар байна. Тусгаарлах байранд ажиллагсдын цалин хөлс гэх мөнгийг өөрөө хүлээн авч, эмч ажилтанд дутуу олгосон. Эмч тусгаарлах байранд 21 хоног ажлаагүй. Урд нь нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ганцаараа ажиллаж байгаад 2020 оны 9 дүгээр сараас 20-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл эмч 16 хоног ажилласан. Байгууллагаас бүтэн 1 сарын цалин 1.217.148 төгрөг авсан /9 дүгээр сарын цалин гэж/, 2020 оны 10 дугаар сард 1.153.726 төгрөг авсан. Харин Баянхангай амралтад тусгаарлах байранд ажилласны томилолт гэж 900.000 төгрөг тухайн ажиллуулсан компани нь данснаасаа шилжүүлсэн. Энэ хүн надаас 3 хоногийн мөнгө өдрийн 60.000 төгрөгөөр тохирсон гээд 180.000 төгрөг дутуу өгсөн гэж нэхээд байгаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Амралтын газрын хүн нь ыг 15 хоног ажилласан гэж хэлсэн. Энэ Ковидын үед тангараг өргөсөн эмч цалинтайгаа нийлээд 15 хоногт 2.000.000 гаруй төгрөг авсан. Энэ эмч хохироогүй. Бид хоёрын хооронд өдрийн 60.000 төгрөгөөр ажиллуулахаар тохирсон зүйл байхгүй. Эдгээр 4-н зөрчлөөр байгууллагад онц ноцтой хохирол учирсан байдал тогтоогдоогүй юм. Надтай холбоотой зарим зөрчлийн талаарх баримтуудыг хэрэгт хариуцагч талаас өгсөн боловч яг эдгээр фактуудын үндэслэлийг тушаалд дурдаагүй байна гэжээ.

Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн *******ар ажиллаж байх хугацаандаа ажил мэргэжил болон ёс зүйн алдаа дутагдал гаргаж байсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/05 тоот ******* даргын захирамжаар сахилгын шийтгэл ногдуулж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан хугацаа дуусаагүй байхад 2021 он 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4.8-д заасан Хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тул Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.4.8-т заасныг үндэслэн ******* даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. ******* нь Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлыг хийж байхдаа дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан. Үүнд: 1. Эрүүл мэндийн төвийн түргэний тэргийг албаны бус зориулалтаар ашигласан. Улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон байхад Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн тэргээр дэлгүүрийн бараа болон хүн зөөх, хувийн хэрэгцээндээ унах, түргэний тэргээр Улаанбаатар хот руу гэртээ хүргүүлэх, дуудаж авахуулах зэрэг зөрчлийг удаа дараа гаргаж сумын иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай авах эрхийг ноцтой зөрчсөн. 2. Эрүүл мэндийн төвийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан УАЗ 31-51 маркийн машины моторын эд ангийг бусдад шилжүүлсэн. 3. ******* *******тай байгуулсан 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг бүтэн тайлагнаагүй, 0 хувьтай үнэлэгдсэн. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй нь Хөдөлмөрийн гэрээний 4.4.5-ыг зөрчсөн. 4. Тусгаарлах байранд ажилласан эмчийн цалин, хамгаалах хэрэгслийн мөнгийг өөрийн хувийн дансандаа авч, цалинг дутуу өгсөн. 5. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон үед иргэдээс Ковидын түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахдаа төлбөр авсан, олон удаагийн үйлдлээр иргэдэд шинжилгээний Сөрөг хариуг хуурамчаар бичиж өгсөн. 6. Мөн ******* нь ажилдаа ирдэггүй, эмч эмнэлгийн ажилтантай ёс зүйгүй харьцах, ажилчдын ажилласан илүү цаг, үр дүн, шагнал урамшууллыг олгохдоо Удирдлагын багийн хурал-аар хэлэлцүүлэхгүй, өөрийн үзэмжээр ганцаараа шийдэж олгож, хасах, зэрэг эмч ажилтантай ялгавартай харьцдаг, эмчлэгч эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчтөнд өөр эмчилгээ зөвлөх зэрэг алдаа дутагдлыг гаргаж ирсэн. *******гийн гаргасан дээрх зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 406 тоот тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм, Эрүүл мэндийн сайдын 2019 оны а/293 тоот тушаалаар батлагдсан Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үлгэрчилсэн журам, Засгийн газрын 2021 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ-ний заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Иймд *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* *******д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 8.929.128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

Хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сумын ******* даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тоот захирамжаас үзэхэд нэхэмжлэгч *******г тус аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн тээврийн хэрэгслийг албаны бус зориулалтаар ашигласан, мөн төвийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлсэн, ******* аймгийн ******* сумын ******* *******тай байгуулсан 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг бүтэн жилээр тайлагнаагүй, 0 хувьтай үнэлэгдсэн, тусгаарлах байранд ажиллагсдын цалин, хөлс гэх мөнгийг өөрөө хүлээн авч, эмч ажилтанд дутуу олгосон зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний 12.2.3 дахь хэсгийн Г, Ё, И, Й болон талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 4.4.8 дахь заалтыг удирдлага болгосон байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө нийт 4 үндэслэл дурдаж, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээг үндэслэн захирамж гаргасан ажээ.

Шүүх хэргийг хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

Хэргийн 1 дүгээр хавтасны 6-8 дугаар талд ******* аймгийн ******* сумын ******* ******* болон тус сумын Эрүүл мэндийн төвийн ******* ******* нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, мөн хэргийн 2 дугаар хавтасны 206-207 дугаар хуудаст талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ тус тус авагдсан ба тухайн гэрээнүүдэд Гэрээг хугацаагүй байгуулсан талаар дурдсан байна.

Өөрөөр хэлбэл, 2019 онд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан атлаа 2021 онд дахин хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулсан шалтгаан нь тодорхойгүй, мөн өмнөх гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчлийн хариуцлагыг шинэ хөдөлмөрийн гэрээ байгуулагдсаны дараа хүлээлгэсэн захирамж нь агуулгын зөрчилтэй болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т Хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, ... хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан.

Тэгэхээр өмнөх хөдөлмөрийн гэрээний харилцаа болон үр дагавар нь шинэ гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон байх тул *******гийн 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд гаргасан гэх ноцтой зөрчилд хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзлээ.

Мөн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш тухайн гэрээнд заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч ******* гаргаагүй, ийм зөрчил гаргасан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн захирамжид шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний 4.4.8 дахь заалт буюу Хуулиар хориглосон бусад зөрчил, эрхээ хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэдгийг баримталсан байх боловч ямар хуулиар хориглосон зөрчил гаргасан, ямар эрхээ хэтрүүлсэн, ямар үүргээ биелүүлээгүй болох талаар шийдвэртээ тодорхой тусгаагүй.

Өмнөх буюу үйлчлэл нь дуусгавар болсон Хөдөлмөрийн гэрээ-ний харилцаагаар зохицуулагдаж байсан ноцтой зөрчлийг нотолсон гэх хэрэгт авагдсан бусад баримтуудад шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******г ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар түүний ажилгүй байсан 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Үүнд: 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт 6 сар байх бөгөөд хэргийн 1 дүгээр хавтасны 49 дүгээр талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч ******* 2021 оны 1 дүгээр сард 1.318.293 төгрөг, 2021 оны 2 дугаар сард 1.604.601 төгрөг, 2021 оны 3 дугаар сард 1.506.297 төгрөг, нийт 4.429.191 төгрөг ба нэг сард дунджаар 1.476.397 төгрөг авсан.

Ингээд 6 сарын цалинтай тэнцэх олговор 8.858.382 төгрөгийг хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* /******* даргын Тамгын газар/-аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлага 8.929.128 төгрөгийн зөрүү 70.746 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна гэж тус тус заасан тул нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар бүрэн төлүүлэхээр байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* /******* даргын Тамгын газар/-д даалгаж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, харин нэхэмжлэгчийн Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 8.929.128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 187.716 төгрөгөөс 172.766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14.950 төгрөгийг ******* аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас буцаан гаргаж нэхэмжлэгчид, түүнчлэн хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* /******* даргын Тамгын газар/-аас 8.858.382 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 156.684 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д тус тус олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******г ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* /******* даргын Тамгын газар/-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 8.858.382 /найман сая найман зуун тавин найман мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70.746 /далан мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* /******* даргын Тамгын газар/-аар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* /******* даргын Тамгын газар/-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, харин нэхэмжлэгчийн Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 8.929.128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн нийт 187.716 /нэг зуун наян долоон мянга долоон зуун арван зургаа/ төгрөгөөс 172.766 /нэг зуун далан хоёр мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14.950 /арван дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг ******* аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас буцаан гаргаж нэхэмжлэгч *******д, түүнчлэн хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* /******* даргын Тамгын газар/-аас 8.858.382 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 156.684 /нэг зуун тавин зургаан мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д тус тус олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА