Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2021/00669

 

аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 57-1 дүгээр байрны 23 тоотод оршин суух, регистрийн дугаар , овогтой ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХК-ийн аймаг дахь салбарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 10.113.675 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн миний бие 2008 онд Их засаг олон улсын сургуулийг Бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2009-2011 онд Хаан ны аймаг дахь салбарт теллер, эдийн засагч, 2011-2013 онд Хадгаламж -д тооцооны төвийн эрхлэгч, тооцооны төв хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалыг тус тус эрхэлж байсан. ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд аймаг дахь салбар-ын тооцооны төв хариуцсан менежерээр ажилласан. Энэ хугацаанд хариуцсан тооцооны төвийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, зээлийн багц, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замаар ны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвар, бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн. Миний бие ХХК-ийн аймаг дахь салбарын тооцооны төв хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хууль, ны Хөдөлмөрийн дотоод журам, тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллаж байсан. Гэтэл ажилтан намайг ны аймаг дахь салбарын захирал ын 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/42 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хууль бусаар ажлаас халсан. Ажилтан миний бие ХХК-ийн аймаг дахь салбарт эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй болно. Ажлаас халсан тушаалд дурдагдсан үндэслэлүүд нь ор үндэсгүй худлаа зүйл бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт хамаарахгүй байх тул ажил олгогчийн ажилтан намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас халсан тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд ажилтан миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. ХХК, аймаг дахь салбарт холбогдуулан дараах төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгуулах тухай. .... Ажилгүй байсан хугацаанд ногдох нийт 10.113.675 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХК-ийн аймаг дахь салбарын захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ны аймаг салбарын захирал миний бие 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус салбарын захирлын үүрэгт ажилд томилогдсон. аймаг салбарт тооцооны төв хариуцсан менежер албан тушаалтай тай холбоотой харилцагчийн гомдол, ны дотоод хяналт шалгалтын газрын хянан шалгагчийн тайлан, ажилтны цаг ашиглалт ирцийн бүртгэл зэрэг ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ноцтой зөрчлүүдийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ноцтой зөрчлүүдийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Дээрх тушаалтай холбоотой тухайн ажилтны гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 1. Тооцооны төв хариуцсан менежер нь ажиллаж байх хугацаандаа нийт 6 удаа ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй сахилгын арга хэмжээ авагдаж байсан. 2. Харилцагч *******, ******* нарын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ны Дотоод хяналт шалгалтын газарт гаргасан өргөдөл гомдол, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр аймаг салбарын захиралд бичгээр гаргасан өргөдөл гомдлыг шалгаж үзэхэд ажилтан нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.28-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно. Үүнд: 5.28.5 Үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, өөртөө давуу тал олж авсан, 5.28.17 Харилцагчийг хохироосон завших, залилан мэхлэх үйлдэл гаргасан, 5.28.21 Мөнгө хүүлэх зорилгоор ны ажилтан болон харилцагчаар наас зээл авахуулсан, 5.28.28 Шууд болон шууд бус харьяалах ажилтан, ны бусад ажилтанд хууль бус үүрэг, даалгавар өгч гүйцэтгүүлсэн, хууль бус үйл ажиллагаанд татан оруулахаар ятгасан, ажил үүргээ гүйцэтгэхэд хууль бусаар нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлсэн, 5.28.34 Зээлийн судалгааг хууль, дүрэм, журмын дагуу хийгээгүй зээлийг олгосны дараах хяналтыг хэрэгжүүлээгүйгээс анд хохирол учирсан, зээл төлөгдөхгүй байх нөхцөл бүрдсэн, 5.28.35 Ажилтан ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн 5.2.1, 5.2.4, 5.6.1 заалтуудыг зөрчсөн байгаа нь харилцагчаас ирүүлсэн гомдолд, Дотоод хяналт шалгалтын газрын шалгалт хийсэн илтгэх хуудас, ны ******* тооцооны төвийн харилцагч *******, ******* нарын болон ******* тооцооны төвийн ахлах теллер ******* нарын тайлбаруудаар нотлогдож байгаа болно. ын албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж зээл авахыг хүсээгүй харилцагчийн нэр дээрх зээл, хүүгийн үлдэгдэл 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 423 хоног хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд шилжсэн 60.305.165 төгрөгийн муу зээлийн үлдэгдэлтэй байгаа нь ийг маш ихээр хохироож байгаа үйлдэл гэж үзэж байна. Мөн тухайн зээл олголттой холбоотой маргаан шүүх, цагдаа, авлигатай тэмцэх газраар хянагдаж байгаа нь ны нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн үйлдэл гэж үзэж байна. нь ажил олгогчийн зүгээс удаа дараалан анхааруулсан байтал Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийгээгүй байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 12-т Ажилтанд хориглох зүйл: 12.1 Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил гүйцэтгэх гэсэн заалтыг зөрчсөн. нь Хөдөлмөрийн дотоод журам: 5.28 Дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно. Үүнд: 5.28.1 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон буюу 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажил тасалсан нь ирцийн бүртгэлээр нотлогдож байгаа зэрэг нь тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-ийн аймаг дахь салбарт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 10.113.675 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

Хэрэгт авагдсан ХХК-ийн аймаг дахь салбарын захирлын 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/42 тоот тушаалаас үзэхэд нэхэмжлэгч ыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй, бусдад мөнгө зээлдүүлж авч чадаагүй тул 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр албан тушаалын байдлаа ашиглан түүний хамаарал бүхий этгээдээр 50.000.000 төгрөгийн зээлийг 40 сарын хугацаатай наас зээл гаргуулж 39.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, уг зээл нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 394 хоног хугацаа хэтэрсэн, инд 57.357.288 төгрөгийн зээл болон зээлийн хүү төлөгдөхгүй хохирол учруулсан бөгөөд мөнгө зээлэх үйл ажиллагаанд оролцсон, бусад ажилтаны нэрийг барьсан, ийг татан оролцуулсан, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харилцагчийн дансыг дур мэдэн битүүмжилсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг үйлдэл нь ны ёс зүйн дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан Харилцагчаас мөнгө, эд зүйлс авах, зээлэх зэргээр хувийн харилцаа тогтоох, 5.2.1-т заасан Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах, бусдын үйл ажиллагаанд саад учруулах, хууль бус үйлдэл хийхийг шаардахыг хориглоно, 5.2.4-т заасан Хамт олон, харилцагчтай хүндэтгэлгүй харьцах, харилцагчийн мэдээлэл, дансанд хувийн зорилгоор хандах, үйлдэл хийхийг хориглоно гэснийг тус тус, Теллерийн системийн багц журам-ын 3 дугаар зүйлийн 3.7.8-д заасан Удирдах ажилтнаас бичгээр өгсөн шийдвэр, харилцагчтай хийсэн бүтээгдэхүүн үйлчилгээний гэрээг үндэслэн харилцагчийн дансыг битүүмжлэх, битүүмжээс чөлөөлөх, зогсоох, хэвийн төлөвт оруулах үйлдлийг бүртгэлийн программд үнэн зөв гүйцэтгэх гэснийг зөрчсөн нь Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон, мөн Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1-т заасан Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан гэж заасныг зөрчсөн тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ны Хөдөлмөрийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.2, 7.4.14, 7.4.15, 7.4.19, 7.4.26 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.16.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь заалт, Салбарын захирлын зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 21/17 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө нийт 4 үндэслэл дурдаж, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, салбарын захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн гаргасан ажээ.

Шүүх хэргийг хянаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан ба ажилтан тухайн хуульд заасан аль зөрчлийг гаргасан болохыг тушаалд тодорхой дурдаж, тухайн зөрчил нь холбогдох нотлох баримтаар нотлогдсон байхыг хууль шаарддаг.

Гэтэл хариуцагч буюу ажил олгогч нь Бусдад наас зээл олгуулж, өөрөө түүнээс мөнгө шилжүүлэн авсан, одоо тухайн зээлийн төлбөр төлөгдөхгүйгээс муу зээлийн ангилалд орсон, ны ажилтаны нэрийг барьсан, ийг татан оролцуулсан гэх, мөн Банкны харилцагчийн дансыг дур мэдэн битүүмжилж ны ажилтаны ёс зүйн дүрэм, теллерийн системийн багц журмыг зөрчсөн гэх үндэслэлүүд дурдсан боловч тухайн зөрчлийг ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын газар 2 удаа шалгасан байх бөгөөд нэг зөрчилд дахин дахин арга хэмжээ авахаар санал оруулсан байдал тогтоогдлоо.

Хэрэгт аймгийн салбар, харьяа 29 тооцооны төвд хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайлан гэх баримт ирж, үүнийг хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон байгаа боловч тухайн баримтаас үзэхэд 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн шалгалтаар 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хооронд гарсан алдаа, зөрчлийн илрүүлж, холбогдох этгээдүүдэд буюу ад 3 сарын хугацаатай цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэхээр Салбарын захирлын зөвлөлийн хуралд санал болгожээ[1].

Ингээд аймаг салбарын хурлын тэмдэглэл[2], 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 20/41 тоот баримтаар[3] нэхэмжлэгч ад тухайн үедээ сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн.

Мөн хэргийн 97-98 дугаар хуудаст ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын газрын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 21/11/037 тоот Илтгэх хуудас-аас үзэхэд иргэн *******ээс ирүүлсэн өргөдлийг дахин шалгаж, иргэн *******, ******* нарын 2019 онд авсан 50.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлүүлэх асуудлыг салбарын захиралд даалгаж, ны ёс зүйн дүрмийг зөрчсөн ад холбогдох арга хэмжээ авахыг тус салбарын захиралд үүрэг болгосон, улмаар салбарын захирлын зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 21/17 тоот тэмдэглэлд[4] дурдсанаар ад ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.3-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан Сахилгын зөрчил давтан гаргасан гэх нөхцөл байдал тухайн Дотоод хяналт, шалгалтын газрын илтгэх хуудсаар тогтоосон агуулга харагдахгүй, харин өмнөх гаргасан зөрчилд дахин арга хэмжээ авах саналыг салбарын захиралд хүргүүлсэн байна.

Түүнчлэн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн аймгийн Прокурорын газрын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 440 тоот тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 445 тоот тогтоолоос үзэхэд ын *******ийг хэл амаар доромжилж, заналхийлсэн гэх асуудал, мөн иргэн Л.Оюун-Эрдэнийн авсан 50.000.000 төгрөгийн зээлийн асуудалд оролцсон, нөлөөлсөн гэх асуудлыг тус тус шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн ажилтныг чөлөөлөх болсон үндэслэлийг холбогдох хууль, хяналтын байгууллага шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн байна.

Түүнчлэн ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийг дурдсан боловч тушаалд яг ямар ямар үүргээ биелүүлээгүй болох, тухайн үүргээ биелүүлэхгүй байх нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болдог эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй байдлыг бий болгосон.

Хариуцагчийн гаргаж ирүүлсэн баримт, тайлбараар талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний[5] 6 дугаар зүлийн 6.2.2-т Удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж хөдөрмөрийн хариуцлага, сахилга батыг чанд сахин ажиллах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн гээд 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 21/03 тоот NES систем нэвтрүүлэх ажлын бэлтгэлийг хангаагүй, тухайн системийг нэвтрүүлэх ажлын хэсгийн ажилд хүндрэл учруулсан[6] гэх агуулгатай баримтыг ирүүлсэн боловч тухайн баримттай нэхэмжлэгч танилцаж гарын үсэг зураагүй, мөн удирдлагын зүгээс хэзээ, ямар үүргийг өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг талууд тохиролцсон байх ба тус гэрээний 7.4.2, 7.4.14, 7.4.19, 7.4.26-д заасан ны үйл ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөнтэй холбоотой заалтууд нь дээр дурдсан үндэслэлүүдээр тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн талууд хөдөлмөрийн гэрээг 2014 оноос хойш шинэчлэн баталж, байгуулаагүй талаар тайлбар гаргаж, маргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар энэ нь ажил олгогчийн үүрэг бөгөөд гэрээг байгуулж, нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй болно.

Түүнчлэн хариуцагч нь тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн дотоод журам, ны ёс зүйн дүрэм, Теллерийн системийн багц журам зэрэг баримтыг ирүүлээгүй буюу тухайн тушаалын үндэслэлээ нотлох үүргээ дутуу биелүүлсэн тул ыг хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, теллерийн системийн журмыг зөрчсөн эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Мөн тушаалд Ажил тасалсан гэх үндэслэл дурдаж, хөдөлмөрийн гэрээний 7.4.1-ийг зөрчсөн хэмээн хариуцагч тайлбарлаж, хэргийн 139 дүгээр хуудаст авагдсан цагийн бүртгэлийн ыг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй талаарх баримт ирүүлсэн боловч Салбарын захирлын зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар тухайн өдрөөр тасалбар болгон ыг ажлаас халах, ажлыг нь хүлээн авахаар үүрэг болгосон, улмаар тухайн өдрөө өөрийн ажлаа хүлээлгэн өгсөн нь хэргийн 81-82 дугаар талд авагдсан акт, 83 дугаар талд авагдсан хөрөнгө хүлээлцсэн актаар тогтоогдож байна.

Энэхүү хугацаанаас хойш буюу аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/215 тоот болон Зуунмод сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/106 тоот захирамжаар 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд суманд бүх нийтийн бэлэн байдлын 4 дүгээр зэрэг буюу Улаан түвшин-д шилжиж, зөвшөөрөгдсөнөөс бусад байгууллага, тэр дундаа ны үйл ажиллагааг хязгаарласан, дахин аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/239 тоот, Зуунмод сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/118 тоот захирамжаар хугацааг сунгаж 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/274 тоот, Зуунмод сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 тоот захирамжаар хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд тус тус сунгасан нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Ингээд нэхэмжлэгч өөрийгөө ажлаас чөлөөлсөн тушаалаа 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гардан авч, танилцсан талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд хязгаарлалтын хугацаа тогтоосон хугацаанд нэхэмжлэгчийг ажил тасалсан гэж үзэх боломжгүй, тухайн ны үйл ажиллагаа өөрөө хязгаарлалттай үйл ажиллагаанд хамаарч байсан зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна.

Мөн нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалаа гардан авснаас хойш нэг сарын дотор шүүхэд хандаагүй нь дээрх шалтгаанаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байх тул нэхэмжлэгчийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014, 2015, 2016 онуудад тус тус ын сахилгын шийтгэл хүлээж байсан тухай[7] баримтыг ирүүлсэн бөгөөд энэ нь тушаалын үндэслэлд хамаарахгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хэргийн 99 дүгээр талд авагдсан тус салбарын харилцааны менежер *******ийн тайлбар, хэргийн 103 дугаар талд авагдсан иргэн *******гийн тайлбар, хэргийн 105 дугаар талд авагдсан иргэн *******ын тайлбар, хэргийн 107 дугаар талд авагдсан *******гийн тайлбар, хэргийн 111-112 дугаар талд авагдсан *******ийн өргөдөл, хэргийн 115-121 дүгээр талд авагдсан Л.Оюун-Эрдэнийн өргөдөл, хавсаргасан баримтуудыг тушаал гаргасан үеэсээ хойших хугацаанд нөхөн олж авсан баримтууд байх тул тушаалын үндэслэлд хамааралгүй гэж үзэж, шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн хэргийн 113-114 дүгээр талд авагдсан Л.Оюунцэцэгийн Хаан ХХК дахь дансны хуулгыг ын данс руу мөнгө шилжүүлж байсан тухай баримт хэмээн тайлбарлаж байгаа боловч тухайн баримтад дурдсан 5025405287 тоот данс нь хэний данс болох тухай албан ёсны тодорхойлолт байхгүй байх тул мөн нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ыг ХХК-ийн аймаг дахь салбарт Тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар түүний ажилгүй байсан 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нь зүйтэй байна.

Үүнд: 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал нийт 5 сар, ажлын 12 хоног байх бөгөөд хэргийн 8, 40 дүгээр тал, шүүх хуралдаан дээр гаргаж ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч 2021 оны 1 дүгээр сард 1.786.315 төгрөг, 2021 оны 2 дугаар сард 1.609.763 төгрөг, 2021 оны 3 дугаар сард 1.834.315 төгрөг, нийт 5.230.393 төгрөг ба нэг сард дунджаар 1.743.464 төгрөг авдаг.

Тэгэхээр нэг өдрийн ажлын дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 5 дахь хэсэгт зааснаар тооцоход 1.743.464 төгрөгийг ажлын дундаж хоног 21,5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 81.091 төгрөг болох бөгөөд үүнийг нийт ажлын 12 хоногт үржүүлэхэд 973.092 төгрөг байна.

Ингээд 5 сарын цалин 8.717.320 төгрөг, 12 хоногийн цалин 973.092 төгрөг, нийт 9.690.412 төгрөгийг хариуцагч ХХК-ийн аймаг дахь салбараас гаргуулж нэхэмжлэгч ад олгож, нэхэмжлэгчийн шүүх хуралдааны үеэр тодруулсан шаардлага 10.113.675 төгрөгийн зөрүү 423.263 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна гэж тус тус заасан тул нэхэмжлэгч ын ажилгүй байсан 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч ХХК-ийн аймаг дахь салбарт даалгаж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ХХК-ийн аймаг дахь салбараас Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 9.690.412 төгрөг-т ногдох улсын тэмдэгтийн хураамж 169.997 төгрөг, нийт 240.197 төгрөгийг гаргуулж аймгийн сангийн 100140000941 тоот дансанд оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ыг ХХК-ийн аймаг дахь салбарт Тооцооны төв хариуцсан менежерийн ажилд ажилд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч ХХК-ийн аймаг дахь салбараас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 9.690.412 /есөн сая зургаан зуун ерэн мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 423.263 /дөрвөн зуун хорин гурван мянга хоёр зуун жаран гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч ын ажилгүй байсан 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ХХК-ийн аймаг дахь салбарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ХХК-ийн аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамж 240.197 /хоёр зуун дөчин мянга нэг зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж аймгийн сангийн 100140000941 тоот дансанд оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

 

 

[1] Хэргийн 47-58 дугаар тал,

[2] Хэргийн 59-60 дугаар тал,

[3] Хэргийн 61 дүгээр тал,

[4] Хэргийн 41-42 дугаар тал,

[5] Хэргийн 43-46, 134-137 дугаар тал,

[6] Хэргийн 91 дүгээр тал,

[7] Хэргийн 93-96 дугаар тал,