Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2021/00674

 

аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: аймаг, ******* сум, 1 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар , овогтой ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 4 дүгээр баг, Жаргалантын 3-8 тоотод оршин суух, регистрийн дугаар , овогтой ,

Хариуцагч: аймаг, ******* сум, 1 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар НЧ58050400, овогтой ,

Хариуцагч: аймаг, ******* сум, 1 дүгээр бг, регистрийн дугаар НЧ73101719, овогтой нарт холбогдох,

689 тооны хонь, 196 тооны ямаа, 57 тооны үхэр, нийт 942 тооны мал гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , , , хариуцагч нарын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: би 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч , , нараас өөрийн өмч болох адуу 74, үхэр 70, хонь 746, ямаа 213, нийт 1103 тооны мал гаргуулахаар шаардлага гаргасан. Харин одоо аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх актаар битүүмжлэгдсэн буюу ах, эгч нар хүч хэрэглэн аваад, үлдсэн мал болох 112 тооны мал болох үхэр-7, хонь-57, ямаа-17, хурга-26, ишиг-3, тугал-2, морь-1 буцаад сүрэгтээ нийлсэн. Нийт 112 тооны малыг хасаад, мөн 2017 онд , нар мал авахаар ирж, харилцан зодоон болсон. Үүний маргааш 74 адуунаас 23 тооны адууг хүн туугаад явсан. Би гэртээ 7 хоногт бэртэлтэй байсан учраас босч чадаагүй. Тэгээд дараа нь адуугаа хайгаад олоогүй. Гэтэл хүнээр туулгасан сураг сонссон бөгөөд энэ талаар надад нотлох баримт байхгүй учир нэхэмжлэхгүй, үлдсэн адуугаараа банкны зээлийн төлбөрөө төлсөн тул нэхэмжлэхгүй. Иймээс хонь 746-аас 57 тооныг хасаад 689, үхэр 70 тооноос 13 үхэр өгсөн тул 57, ямаа 213-аас 17-г хасаад 196, нийт 942 тооны малыг хариуцагч нараас нэхэмжилж байна. Малын зүс, нас нэг бүрчлэн хүн тус бүрээс нэр зааж шаардлага гаргах боломжгүй байна. Учир нь , , нар бүгд ирээд туугаад явсан. Хэн нь хичнээн мал авсныг би мэдэхгүй гэжээ.

 

Хариуцагч , , нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид ******* мал аваагүй, өөрийн эцэг, эхээс үлдээсэн малаа ах дүү нар тэнцүү хуваан авсан. Өөрөөр хэлбэл, ид 2016 оны 11 дүгээр сард 600 тооны мал ирснээс ******* ногдох 305 тооны малыг өгөөд, үлдсэн 300 тооны малыг ах, дүү нар тэнцүү хуваан авсан тухай гар бичмэл хэрэгт байгаа. Бид өөрсдөө мал тоолуулдаг, мал малладаг. Тэгэхээр ******* мал авах шаардлага байхгүй. анхнаасаа аав, ээжийн болон бидний тавиул малыг нийлүүлж, өөрийн нэр дээр тоолуулж, мянгат малчин болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч , , нарт холбогдуулан Адуу 74, үхэр 70, хонь 746, ямаа 213, нийт 1103 толгой мал гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны үеэр 689 тооны хонь, 57 тооны үхэр, 196 тооны ямаа, нийт 942 тооны мал гаргуулах тухай нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан.

Нэгдүгээр хавтасны 16-17, 55 дугаар талд авагдсан 2016 оны мал тооллогын баримт, Байдлаг багийн иргэн ******* 2000-2015 он хүртэл өөрийн нэр дээр тоологдсон малын бүртгэл гэх баримтаас үзэхэд нь 2015 оны 12 дугаар сарын байдлаар 74 тооны адуу, 70 тооны үхэр, 746 тооны хонь, 213 тооны ямаа, нийт 1103 тооны мал, 2016 онд 80 тооны адуу, 26 тооны үхэр, 320 тооны хонь, 104 тооны ямаа, нийт 530 тооны мал тоолуулсан байна.

Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа[1] 2015 онд тоологдсон малаас 74 адуу гаргуулах тухай хэсгээс татгалзаж, 70 үхрээс 13 үхрийг, 746 хониос 57 хонийг, 213 ямаанаас 17 ямааг тус тус хасаж, 57 үхэр, 689 хонь, 196 ямаа, нийт 942 тооны малыг хариуцагч , , нараас гаргуулахаар, мөн хариуцагч нарын хэн нь хэдэн тооны мал авсан болохыг мэдэхгүй байгаа тул хүн тус бүрээс мал гаргуулах шаардлага гаргах боломжгүй, харин нийт 942 тооны малыг 3 хариуцагчаас гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эх ******* нь 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн 45 тооны адуу, 53 тооны үхэр, 211 тооны хонь, 73 тооны ямаа, нийт 382 тооны малыг хүү ыг хариулгад өгч, маллуулахаар тохиролцсон тухай баримт хэргийн 1 дүгээр хавтасны 64 дүгээр талд авагдсан, тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан.

Үүнээс хойш ах дүү нарын дунд үл ойлголцох байдал бий болж, улмаар 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр , нар бүлэглэн хохирогч ******* биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан, нь хохирогч ******* биед хөнгөн гэмтэл учруулсан гэм хэрэгт тус тус ял шийтгүүлсэн байна.[2]

Ингээд 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр эцэг, эхээс өвлүүлж үлдээсэн гэх малыг ах дүү нар хуваан авахаар тохиролцож, тус тусын малыг хуваан авсан талаарх баримт нь хэргийн 1 дүгээр хавтасны 132 дугаар талд авагдсан гар бичмэл, мөн хэргийн 1 дүгээр хавтасны 93-97 дугаар талд авагдсан гэрч Ц.Эрдэнэ-Очир, Ц.Пүрэвсүрэн, Ц.Лхагвасүрэн, Л.Цэрмаа, Ц.Эрдэнэчулуун нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч ******* 171 тооны хонь, 65 тооны ямаа, 18 тооны үхэр, нийт 254 тооны мал хуваарилж өгчээ.

Энэ үед тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 151/ШШ2016/00393 дугаар шийдвэрийн[3] дагуу нь ******* өөрийн өмчлөлийн нийт малаас 13 тооны үхрийг оруулж, 30 хувийг ******* өмчлөлд шилжүүлж өгөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан байх ба шийдвэрийн дагуу 2017 оны өвөл 173 тооны мал буюу 80 хонь, 80 ямаа, 13 үхрийг хүлээлгэж өгсөн нь хэргийн 2 дугаар хавтасны 25-26 дугаар талд авагдсан ******* мэдүүлэгээр тогтоогдож байна.

Мөн хоёрдугаар хавтасны 18-23 дугаар талд тус Эд хөрөнгө битүүмжлэх актууд-ууд авагдсан ба уг баримтаас үзэхэд ******* 2016 онд 1035 тооны мал битүүмжилсэн, мөн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 305 тооны малыг гарсан төлийнх нь хамтаар битүүмжилж байснаас гадна хариуцагч ******* өмчлөлийн 76 мал битүүмжилсэн, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагааг 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болгожээ.

Өөрөөр хэлбэл, 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ах дүү нар өөрсдөд ногдох малыг хуваан авч, ******* зохих хувь болох 254 тооны малыг өгсөн, үүнээс өөрийн эхнэр Д.Отгондолгор 174 тооны мал хүлээн авсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчийг 942 тооны малтай гэх үйл баримт няцаагдаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшил, хариулгад байсан малыг түүний 13 ах, эгч нар хуваан авсан байхад зөвхөн , , нарт холбогдуулан шаардлага гаргасан нь ойлгомжгүй, мөн нь 2016 онд ******* малаас таслан авч, өөртөө 439 тооны мал тоолуулсан гэх боловч эдгээр малыг Мал бүхий иргэний хувьд тоолуулсан бөгөөд тухайн мал нь ******* үлдсэн гэх тайлбар гаргасан, мөн тухайн үед ******* мал тооллогын баримтыг маргаж, маргаан үүсгэж байгаагүй байна.

Хариуцагч ******* хувьд 1999 оноос хойш буюу тусдаа гарснаас хойш мал маллан амьдарч байна гэх бөгөөд түүний 2011-2020 оны мал тооллогын баримтаас үзэхэд түүний мал тогтмол өсөлттэй бүртгэгдсэн, харин аас мал аваад гэнэт их хэмжээгээр өссөн зүйл тогтоогдсонгүй[4].

Хариуцагч ийн хувьд 2018 оноос 2020 оны хооронд тоолуулсан малын А дансны хуулгыг ирүүлсэн ба тэрээр өмнө нь мал бүхий иргэн байгаад 2018 оноос хойш өөрийн нэр дээр мал тоолуулж, малчин өрх болжээ[5]. Тухайн мал нь ах, дүү нарын хуваан авсан малаас эх үүсвэртэй болох нь тогтоогдлоо.

Тэгэхээр 3 хариуцагч зөвхөн нэхэмжлэгчийн өмчлөлийн 942 тооны малыг хуваан авсан үйл баримт тогтоогдоогүй ба тэд хүч хэрэглэн нэхэмжлэгчээс хөрөнгө буюу мал аваагүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5-д заасан буцаан шаардах эрх нотлогдсонгүй.

Иймд хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.5-д заасныг баримтлан хариуцагч , , нарт холбогдох Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 689 тооны хонь, 57 тооны үхэр, 196 тооны ямаа, нийт 942 тооны мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШЗ2021/00045 тоот захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан бөгөөд мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШЗ2021/01778 тоот захирамжаар томилогдсон Хан Үнэлэмж ХХК-ийн үнэлгээний тайланд[6] 942 тооны мал нийт 129.293.550 төгрөгөөр үнэлэгдсэн болно.

Иймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамж 804.417 төгрөгийг гаргуулж аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.5-д заасныг баримтлан хариуцагч , , нарт холбогдох Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 689 тооны хонь, 57 тооны үхэр, 196 тооны ямаа, нийт 942 тооны мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамж 804.417 /найман зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөгийг гаргуулж аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 219-220 дүгээр тал,

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 70-74 дүгээр тал,

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 52-53 дугаар тал,

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 160-177 дугаар тал,

[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 133-145 дугаар тал,

[6] Хэргийн 2 дугаар хавтасны 6-16 дугаар тал,