Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2021/00936

 

аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа дарж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: аймаг, сум, 1 дүгээр баг, 27 дугаар байр, 01 тоотод оршин суух, регистрийн дугаар , овогтой ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Нарны зам 81, ******* ******* *******, *******01 тоотод байрлах, улсын бүртгэлийн 90190240*******8, регистрийн *******11811******* дугаартай, ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3.716.908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.тмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.зардорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь аймгийн сумын 1 дүгээр багт оршин суудаг. ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ковшийн оператор гэх албан тушаалд томилогдон 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажиллаж байсан. ХХК 2021 оны 9 дүгээр сарын 2*******-ны өглөө ээлжийн ажлаас бууж ирэхэд, ХХК-ийн үйлдвэрлэлийн хэлтэс хариуцсан дарга нь дуудаж, Өмнөх өдөр ажилдаа яагаад гараагүй вэ гэж асуусан. Би тухайн ээлжийн ажилд гарсан бөгөөд Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг, эсхүл би чамайг ажлаас хална гэж хэлсэн. Миний хувьд ажилдаа гарсан, ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ажлаас хална гэдэг үндэслэлгүй. Өргөдөл бичиж өгнө гэж хэлсэн. Гэвч ХХК-ийн захирал 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01/103 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн *******.1, *******.1.4-д зааснаар архи согтууруулах ундааг ажлын байранд хэрэглэсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тус ажлаас чөлөөлсөн тушаал 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр мөн ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэж, ажлын байрыг орхиж явсан гэж сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзсэн байна. Би өмнө нь ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй ба давтан сахилгын зөрчил гаргасан, ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд намайг ХХК-ийн ковшийн операторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Ажил олгогч ажилтны гаргасан гэх ноцтой зөрчлийг үндэслэл бүхий баримтаар тогтоосон байх ёстой. Тухайн ноцтой зөрчлийг шалгасан, хэлэлцсэн тухай баримт хэрэгт байдаггүй. Зөвхөн Үйлдвэрийн хэлтсийн мэдэгдэл болон тайлбар гэх баримтыг үндэслэдэг. Гэтэл эдгээр баримтаар нэхэмжлэгч ыг ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг нотлох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ыг тус компанийн Үйлдвэрийн хэлтсийн ковшийн операторын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуустал хугацааны цалинд 3.716.908 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дугуйт ачигчийн хэсгийн оператораар ажилд орсон бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 01-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. өмнө нь 2017 онд мөн тус байгууллагад ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөн ижил үндэслэлээр буюу үйлдвэрийн байранд архи ууж, ажил тасалсан үндэслэлээр халагдаж байсан бөгөөд 2019 оны 9 дүгээр сард Дахин ийм зөрчил гаргахгүй ажиллаж чадна гэсэн баталгаа бичүүлсний үндсэн дээр ажилд нь эгүүлэн авсан. нь ажил олгогчийн итгэлийг хөсөрдүүлж, 2021 оны 4 дүгээр сарын 0*******-ны өдөр ажил үүргээ биелүүлээгүй үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шөнийн ээлжинд ажиллах ёстой байсан боловч амрах байрандаа архи ууж, ажлын байраа орхисон зөрчилд нь хэлтсийн дарга амаар сануулсан. Гэтэл улмаар уг үйлдэл нь дахин давтагдаж 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 20.00 цагаас 2021 оны 9 дүгээр сарын 2*******-ны өглөө 8.00 цаг хүртэл ээлжинд гарах байсан ч 2021 оны 9 дүгээр сарын 2*******-ны өглөө ажлаасаа буухдаа архи уусан байсныг ажил хүлээлцэж байсан ээлжийн ахлах болон хариуцсан албаны дарга нар зөрчлийг газар дээр нь илрүүлж, хэлтсийн удирдлагад мэдэгдсэний улмаас харьяалах хэлтэс буюу үйлдвэрлэлийн хэлтсээс 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Захиргаа удирдлагын хэлтэст ажилтан ыг халах талаар мэдэгдэл ирүүлсэн. Уг мэдэгдлийг үндэслэн ажилтан ******* үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах эсэх талаар асуудалд эрх бүхий албан тушаалтнууд санал нэгтэйгээр халах сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэжээ. ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажлаас халах тушаалыг архи согтууруулах ундаа хэрэглэж ажлын байрыг орхиж явсан гэх сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж нэхэмжлэлдээ дурдсан нь буруу байна. ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны 01/103 тоот Ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаалд ******* удаа дараагийн зөрчлийг дурдсан хэдий боловч үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний ******* дугаар *******.1.4 дэх заалтыг үндэслэсэн байх бөгөөд уг заалтад ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж тэмдэг даран баталгаажуулсан байна. Мөн компанийн сахилгын журмын ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт Үйлдвэрийн талбай дотор согтууруулах ундаа хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилд гарсан гэж заасан байна. ******* дээрх удаа дараагийн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэснээс гадна хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлүүд аль аль нь тогтоогдож байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Сахилгын журмын ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний ******* дугаар зүйлийн *******.1.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу ажилтан ыг ажлын байран дээрээ ажлын цагаар архи уусан үйлдэл нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж түүнд халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль эрх зүйн хувьд бүрэн үндэслэлтэй байна. Иймд ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч С.зардоржийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн нөхөн бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3.716.908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

Хэрэгт авагдсан ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01/103 дугаар тушаалаар Тус компанийн үйлдвэрийн хэлтсийн ковшийн оператор ыг 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажилчдын амрах байранд архи, согтууруулах ундаа хэрэглэн ээлжийн ахлахад мэдэгдэлгүй дур мэдэн ажил тасалсан, мөн 2021 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр дахин архи, согтууруулах ундаа хэрэглэсэн ба дээрх зөрчил дахин давтагдсан, тус ажилтанд өмнө үйлдвэрийн хэлтсийн зүгээс сануулга торгуулийн арга хэмжээ авч байсан гэх үндэслэл дурдаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн сахилгын журмын ******* дугаар зүйлийн 2 дахь хэсэг, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний *******.1, *******.1.4 дэх заалтыг баримталсан байна.

Өөрөөр хэлбэл, дээрх тушаалын агуулгаас үзэхэд ажилтаныг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны үеэр 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг зөрчилд бид сануулаад өнгөрсөн, ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хоёр үндэслэл бий болсон эсэхийг шалгаж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Үүнд: ХХК-ийн захирал ******* 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 01/22 дугаар тушаалаар сахилгын журмыг шинэчлэн баталсан байх ба уг журмын *******.2-т Үйлдвэрийн талбай дотор архи согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилд гарсан бол ажлаас шууд халах ноцтой зөрчилд тооцно гэж, мөн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний *******.1.4-т Ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн үл маргах журмаар гэрээг цуцлана гэж заажээ.

Гэвч Сахилгын Улаан шугам журам гэх баримтад ажилтны гаргасан зөрчлийг хэн шалгах, хэрхэн шийдвэр гаргах талаар тусгаагүй байх бөгөөд нэхэмжлэгч ******* гаргасан гэх зөрчлийг тус компанийн Үйлдвэрийн хэлтэс-ийн 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтэст мэдэгдэх нь гэсэн баримт /хх-30 дугаар тал/, Сахилгын шийтгэлийн хуудас гэсэн баримт /хх-31 дүгээр тал, иргэн тайлбар гэх баримт /хх-32 дугаар тал/-аар тус тус тогтоосон гэж үзэж ажлаас чөлөөлсөн тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

Тухайн үед буюу 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр болон 2021 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр тус тус нэхэмжлэгч ыг ажлын байран дээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх боловч энэхүү зөрчлийг үйлдвэрийн хэлтэс хэрхэн шалгаж, илэрүүлсэн нь тодорхойгүй байгаагаас гадна тухайн хэлтсийг хэн төлөөлдөг, уг хэлтэс ийм зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй эсэхийг нотлох баримтыг хариуцагч байгууллага шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн үйлдвэрийн хэлтсийн мэдэгдлийн доод хэсэгт иргэн Тодбилэг нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр архи ууж, шууд удирдлагад мэдэгдээгүй, ажил тасалсан, сануулага авсан гэж бичээд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэсэн байх бөгөөд энэ нь захирлын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш бичигдсэн тэмдэглэл ажээ.

Түүнчлэн хэргийн 32 дугаар талд авагдсан иргэн тайлбарт огноо бичигдээгүй байгаа бөгөөд тухайн тайлбарыг хэзээ бичсэн нь тодорхойгүй.

Өөрөөр хэлбэл, дээрх 2 иргэний тайлбар нь ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гарснаас хойш бичигдсэн буюу тушаалын үндэслэлийг нотлох биш, харин арга хэмжээ авагдсанаас хойш нөхөн бүрдүүлсэн баримт байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчилд ямар нэгэн арга хэмжээ авч, баримтжуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тушаалд дурдсан Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн.

2021 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр гаргасан гэх зөрчил холбогдох бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ХХК-ийн Үйлдвэрийн хэлтсийн ковшийн операторын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.*******-д зааснаар түүний ажилгүй байсан 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 3.716.908 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн Нийгмийн даатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатын шимтгэл ногдуулна гэж тус тус заасан тул нэхэмжлэгч ******* ажилгүй байсан 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатын шимтгэлийг хариуцагчаар бүрэн төлүүлэхээр байна.

Харин Эрүүл мэндийн даатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар эрүүл мэндийн даатын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч ХХК-д даалгаж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******7 дугаар зүйлийн *******7.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ХХК-иас 144.620 төгрөгийг гаргуулж аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ыг ХХК-ийн Үйлдвэрийн хэлтсийн ковшийн операторын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.*******-д зааснаар хариуцагч ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 3.716.908 /гурван сая долоон зуун арван зургаан мянга есөн зуун найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ажилгүй байсан 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатын шимтгэлийг хариуцагч ХХК-иар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ХХК-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******7 дугаар зүйлийн *******7.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ХХК-иас /70.200+74.420/=144.620 /нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулж аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА