| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2023/05062/И |
| Дугаар | 001/ХТ2025/00022 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2025/00022
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01914 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/04070 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130.3 дахь хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Баянгол дүүргийн ... , 48.25 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр У, Г нарыг тогтоож, орон сууцыг нэхэмжлэгч Г , У нарын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Д-д даалгаж, орон сууцыг хариуцагч Д ийн эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч Г ээс 31,871,975 төгрөг гаргуулан хариуцагч Д-д олгож, үндсэн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох хариуцагч Д-ээс түрээсийн төлбөрийн тал хувь 23,610,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг, нэхэмжлэгч Б, Э нарын “орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох” шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн Г-ээс 15,085,496 төгрөг гаргуулах, орон сууцны өмчлөгчөөс Г ийг хасуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, өмгөөлөгч Л нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД