| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00159/И |
| Дугаар | 154/ШШ2021/00183 |
| Огноо | 2021-08-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 154/ШШ2021/00183
| 2021 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 154/ШШ2021/00183 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1966 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, настай, Ховд аймгийн Булган сумын Б багт оршин суух, /РД: /, Ш овогт П ийн Г гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би эрүүл мэндийн шалтгааны улмаас 7 дугаар ангиасаа хөдөө гарч 1981 оны 06 дугаар сараас 1994 оныг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт мал малласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл тухайн үеийн ажилд орсон гарсан тушаал байхгүй учир миний ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Ганбаа нь Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд 1981 оны 06 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл малчнаар, 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Жаргалын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч П.Г гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 40 тоот лавлагаа,
Ховд аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 41 тоот тодорхойлолт,
Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс 1981 онд олгосон 1981 оны 05 сарын 25-ны өдөр Баянгол бригадад ямаачнаар авч ажиллуулав гэх бичилттэй 1990 оны дуустал ажиллаж байсан байдлын талаархи бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
1991оны 01 сарын 23-ны өдөр П.Г д олгосон ажиллаж байсан байдлын талаархи бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Баянгол багийн 1986 оны 7 дугаар сарын үхэрчид, ямаачидад олгосон хөлсний тооцоо 1986 оны 7-р сарын 25 гэх бичилттэй бригадын даргын тооцоо бодсон баримт
Гэрч Санж овогтой Алтанцэцэгийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1974 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад бог мал маллаж байсан .П.Г нь 7 дугаар ангиасаа завсардаж хөдөө гарч эцэг эхийн хамт 1981 оны 06 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригад буюу одоогийн Баянгол багт хонь, ямаа маллаж байсан. П.Г нь 350 орчим мал малладаг байсан. Нэгдлийн даргаар М.Баавдай, Баянгол багийн даргаар Хүрлээ, Зугдаа нар ажиллаж байсан. П.Г нь цэргийн алба хаасан талаар мэдэхгүй байна. Малчид малын тооноос хамаарч харилцан адилгүй цалин авдаг байсан. Малын хөлсний 70 хувийг олгодог, 30 хувийн жилийн эцсээр олгодог байсан. П.Г шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй байна.
П.Г нь сайн малчин байсан. 1981 оноос 1994 оныг дуустал мал малласан. Жаргалын зам нэгдэл нь 1990 онд бага хувьчлал болж, 1993 онд их хувьчлал болсон. Малчид мал маллахаас гадна хашаа барих, өвс хадлан хийх зэрэг ажилд тусладаг байсан гэх мэдүүлэг
Гэрч Цэгмэд овогтой Амгалангийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1970 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад бог мал маллаж байсан .П.Г нь 7 дугаар ангиасаа завсардаж хөдөө гарч эцэг эхийн хамт 1981 оны 06 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригад буюу одоогийн Баянгол багт хонь, ямаа маллаж байсан. П.Г нь 350-500 орчим мал малладаг байсан. Малчид 200 төгрөгний цалин авдаг байсан. Жаргалын зам нэгдэл 1990 онд бага хувьчлал болсон. 1994 онд их хувьчлал болж мал хувь хүнд шилжсэн юм. П.Г одоо хүртэл мал маллаж байна. П.Г шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй байна. П.Г нь сайн малчин байсан. Малын хорогдол гаргадаггүй байсан. 1981 оноос 1994 оныг дуустал мал малласан гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч П.Г гийн 1981 оны 06 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт П ийн Г г 1981 оны 06 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Жаргалын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.Г гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ