| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00156/И |
| Дугаар | 154/ШШ2021/00186 |
| Огноо | 2021-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 154/ШШ2021/00186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Цэцэг суманд 1971 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, ** настай, Ховд аймгийн Цэцэг сумын Х***** багт оршин суух, /РД:*****************/, Б**** овогт П*******ийн Т********ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Т*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Т********* шүүхэд гаргасан хүсэлт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Хажинга багт эцэг эхийн хамт 1987-1992 оныг дуустал мал маллаж байсан. Мал маллаж байсан талаархи авхивын лавлагааг үндэслэн миний ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
П.Т********* нь 1987 оны 07 сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч П.Т*********ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 575 тоот ...Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга бригадын 70 дугаар данснаас 1987-1990 оны хөдөлмөрийн хөлсийг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа,
Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлээс 1987 оны 06 сарын 16-ны өдөр П.Т*********т олгосон 1987 оны 7 сараас 1990 он дуустал ажиллаж байсан байдлын талаархи бичилттэй хөдөлмөрийн дэвтэр ,
Гэрч Хашийн Баттөмөрийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: П.Т********* нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Хажинга багт бог мал маллаж байсан. П.Т********* нь 500 гаруй мал малладаг байсан. П.Т********* нь аймгийн аварга малчин юм. Цэцэглэх нэгдлийн даргаар Доржгочоо ажиллаж байсан. П.Т********* нь 1987 оноос эхлэн одоо хүртэл мал маллаж байна. Цэцэглэх нэгдэл 1991 онд тарсан. П.Т********* 1987 оноос 1992 оныг дуустал нэгдлийн мал маллаж байгаад түүнээс хойш одоо хүртэл хувиараа мал маллаж байна. Малчид харилцан адилгүй цалин авдаг байсан. Малын хорогдол, бойжуулалтаас хамаарч урамшуулал олгодог байсан. Жилийн эцсээр 700 орчим төгрөгний цалин авдаг байсан. П.Т********* нь мал маллахаас өөр ажил хийж байгаагүй гэх мэдүүлэг,
Гэрч Төгсөөгийн Баяртогтохийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1983 оноос эхлэн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Хажинга багт малчнаар ажиллаж байсан . П.Т********* нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг ,эхийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Хажинга багт мал маллаж байсан. П.Т********* нь 500 гаруй бог мал малладаг байсан. Хажинга багийн даргаар Хүрэлбаатар ажиллаж байсан. П.Т********* нь 1987 оноос 1992 оныг дуустал нэгдлийн мал малласан. 1992 онд хувьчлал болж Цэцэглэх нэгдэл тарсан. Түүнээс хойш П.Т********* нь одоо хүртэл хувиараа мал маллаж байна. П.Т********* нь сайн малчин байсан. Шагнал урамшуулал авч байгаагүй, сүүлд аймгийн, сумын аварга малчин болсон. П.Т********* нь мал маллахаас өөр ажил хийж байгаагүй гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
- Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж цуглуулсан байх тул хүсэлт гаргагч П.Т*********ийг 1987 оны 07 сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Барга овогт Пүрэвийн Т*********ийг 1987 оны 07 сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.Т*********ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ