Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2021/00184

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2021/00184

Булган сум

Эрэн сурвалжлуулах тухай

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Ц багийн -тоотод оршин суух Б   ын Б   ийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг Булган сум Далт багт оршин суух Ч  гийн А   ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, хүсэлт гаргагч Б.Б    /онлайн/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Б    нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ч.А    бид хоёр 2013 онд гэр бүл болоод амьдарч байсан. Ч.А    бид хоёр хамт амьдарч байснаас хойш тусдаа амьдрах, хэрүүл маргаантай зэрэг байдалтай байсан.Ч.А    нь одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй. Өөрийнхөө бүртгэлтэй хаягандаа байхгүй байх тул нөхөр Ч.А   ыг эрэн сурвалжилж өгнө үү.

Би шүүхэд гэрлэлтээ цуцлуулах талаар нэхэмжлэл гаргах гэхэд хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гээд нэхэмжлэл хүлээн авахгүй байна.

Иймд Ч  гийн А   ыг эрэн сурвалжилж хаягийг тодруулж албадан ирүүлж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Б.Б   ийн хүсэлтийг хангаж хариуцагч Ч  гийн А   ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Хариуцагч Ч.А    нь сүүлийн жилүүдэд оршин суугаа хаягандаа байхгүй, холбоо барих утасгүй хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байна.

Ховд аймгийн Булган сумын Далт багийн иргэн бөгөөд оршин суугаа хаягтаа байхгүй, иргэний шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, ээж Ж.Х   нь  дугаартай, Ч.А     утасны дугаартай РД:       регистертэй, эгч Ч.Алтанцэцэг нь Улаанбаатар хотод хувиараа ажил эрхэлдэг ******* дугаарын утастай юм байна.

Иймд Б.Б   ийн иргэний хэргийн хариуцагч Ч.А   ыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангаж эрэн сурвалжлах ажлыг Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

          1.Б.Б   ийн хүсэлттэй хариуцагчаар оролцох этгээд Шарынхан овогт Ч  гийн А    /РД:             /-ыг эрэн сурвалжилсугай.

             2.Эрэн сурвалжлах ажил явуулахыг Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

           3. Шүүгчийн захирамжийг хүсэлт гаргагч Б.Б   , цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.

             4.Энэ захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ